Monday, January 31, 2011

Forex gold trend 1-31

Стокастик дээш чиглэлтэй хэдий ч бухнууд энэ эрчээ хэр удаан барьж чадах нь тодорхойгүй байна. Боллинжерын дээд утас мэдэгдэхүйц доошилсон байна. Энэ удаадаа өсөлт үргэлжлэвч хол явж чадахгүй болов уу. Зах зээл буцаж өсөхөөсөөн өмнө дахин нэг хүчтэй уналтанд бэлтгэж буй мэт. 

Friday, January 28, 2011

Stock

Дотоодын зах зээл сайхан тэлж байнөө. Одоо л нэг зөв гольдрилдоо орж эхэлж байна. Говь ХК энэ жил нэгж тутамд 480 төгрөг өгөх төлөвтэй байна. 2011 онд 50 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. 2010 оны цэвэр ашиг 3.8 тэрбум. Хэтийн зорилт нь 100 тэрбумын борлуулалт. 

Сүүлийн үед явагдаж байгаа өсөлт гадны хөрөнгө оруулагчид ихээр орж ирж байгаатай холбоотой. Америкийн Firebird, Peabody гээд хөрөнгө оруулалтын корпорациуд маш идэвхтэй байгаа. Firebird л гэхэд Шарын голын 52 хувийг аль хэдүйн авчихсан байна. Нэг талаараа сайн ч нөгөө талаараа стратегийн гэж болох ийм том ордуудаа гадныханд туугаад байгаа нь харамсалтай. Эрдэнэт ийг нүүрсээр хангадаг уурхай шүү дээ. Удахгүй бидний нүүрсийг бидэнд асар үнэтэй зарах бий. 

Шарын голын уурхайн өсөлтөнд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл нь уг компани алт олборлож эхэлж байгаатай холбоотой. Нүүрс ба алтны уурхай болж байгаам. Австралийн том корпорациуд ч манайд ихээр хөрөнгө оруулж байна. Сэтгэл эмзэглүүлж байгаа гол асуудал нь Монголчууд хувьцааны талаар ойлголт муутай эсвэл мөнгөгүйгээсээ болоод энэ өсөлтөөс хоцорч байгаа явдал юм. Ямар сайндаа л хөрөнгийн биржийн захирал нь өөрөө зурагтаар Монголчуудаа арилжаанд идэвхтэй оролцоочээ гэж гуйж байхав дээ. 

Монголын хөрөнгийн бирж одоогоор 2 тэрбум доллараар үнэлэгдэж байна. 25 тэрбум доллар хүртэл тэлэх боломжтой гэж гадны шинжээчид үзжээ. Тэгэхээр энэ бол зөвхөн эхлэл юм. Ирээдүйдээ сайн хөрөнгө оруулалт хийцгээе.

Stochastic 20 and 80 level

Сүүлийн дөрөв хоног стокастикийн утас 20 хувиас доош байрлалд явсаар байна. Хэрвээ 20 хувиас дээш гарвал өсөх тренд-д орох болно. Өсөх тренд ч ялгаагүй. Утаснууд маань 80 хувиас дээш үргэлжилсээр байвал бухнууд хүчээ хадгалсаар байгаа нь тэр. 80 хувиас доош орвол тренд солигдоно. 

Uptrend channel

Downtrend төгсч байгааг илтгэх бас нэг үндэслэл нь 2008 оноос хойш үргэлжилж байгаа uptrend хоолой юм. Bull market хэрхэн энэ хоолойн дагуу өсч байгааг долоо хоногийн чартаас харж болно. Уналт чартын доод хэсэгт ойртжээ. Магад 1260-1280 хүртэл унах нь үнэн ч байж болох. Хоолойн ёроолд туллаа гэхэд яг 1280 болохоор байна. 

Forex gold trend 1-28

За хэд хоногын өмнө таамаглаж байсанаар 1310 хүртэл уналаа. Баавгайнууд үнэхээр цуцалтгүй давшиж байна. Стокастик oversold байршилд хангалттай удаан байлаа. Эллиотын давалгаа гүйцээд төгсгөлийн A B C давалгаа үргэлжилж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. 

Thursday, January 27, 2011

Forex gold trend 1-27

Гурван өдөрийн лаа маань бас л бүрэлджээ. Стокастик шүргэлцээд дээшээ чиглэж байна. Урьдчилсан байдлаар тренд эргэж байна гэж үзэж болох юм. Харин боллинжер доош чиглэсэн хэвээрээ л байна. Боломжит уналтын орон зай бас л байсаар байна. Энэ тохиолдолд би buy хийнэ. Стоп лосс маань 200 долларын цаана байх болно. 

Wednesday, January 26, 2011

Forex gold trend 1-26

Алт уналтаа үргэлжлүүлэн 1322 хүртэл унаж үзлээ. Хамгийн сүүлийн улаан лаа баавгайнууд цуцаж байгааг илтгэж байж болох юм. Их бие нь дээрээ, сүүл нь доошоо урт унжжээ. Үргэлжлүүлэн унах гэвч унаж чадалгүй дээшээ татагдаж байгаагийн шинж. Доош унжсан сүүл нь боллинжерын хязгаарыг давсан байна. Онолын дагуу бол ийм тохиолдолд ханш эсрэг тал руу гаа эргэдэг. 

Tuesday, January 25, 2011

Bull market

Сүүлийн 10 жилийн чарт. Хэдийгээр bull trend үргэлжилсээр байгаа ч дунд нь уналт болох нь зайлшгүй юм. 2 алхам урагшилж, 1 алхам ухарч зах зээл явагддаг. Уналт болгон нь арилжаачдад шинэ боломж нээж өгдөг. Хүмүүсийн гаргадаг гол алдаа нь ердөө л орой дээрээс нь авдагт буй. 

Forex gold trend 1-25

Ханш унасаар л байна. Нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Лаанууд маань боллинжерын хязгаараас огт гарч чадахгүй байна. Арилжааны 95 хувь боллинжерын дотор явагддаг гэдэг нь энэ. Ханш унасан ч боллинжерын утасыг даган хамтдаа доошлох болно. Стокастик, боллинжер хоёулаа доош чиглэн downtrend үргэлжилсээр байгаа нь илэрхий байна. Энэ байдлаараа доошилсоор стокастик шүргэлцээд ханш эргэх тохиолдолд 1310 хүртэл унах боломж нээлттэй байна. 

Monday, January 24, 2011

Эдгээр нь 5 минут, 1 цаг, 4 цаг, өдөрийн чартууд. Хэдий чинээ урт хугацааг харна төдий чинээ чиглэл тодорхой болно. 

Forex gold trend 1-24

Ёроол мөн эсэх нь батлагдахын тулд өнөөдөрийн лаа улаанаар тэмдэглэсэн төвшинд хүрэх хэрэгтэй. Боллинжерын доод утас үргэлжлүүлэн доошилсоор байна. Тэр хүртэл унах боломжтой шүү гэдэгийн илэрхийлэл юм. Хэрвээ унавал. Ерөнхийдөө боллинжер хоёр тал руугаа тэлж байна. Удахгүй өсөлт болохын шинж. Стокастик юу юугүй шүргэлцэхэд бэлэн болжээ. Шүргэлцээд дээшээ чиглэх үү эсвэл доошоо чиглэлээ үргэлжлүүлэх үү гэдэг гол асуудал. 20 хувь дээр байна гэдэг бол oversold гэсэн үг. 

Хувьцаа


За Монголын хөрөнгийн зах зээлийн нэг жилийн өсөлтийг авч үзэцгээе.


2010 оны 1 сар.


"АПУ" ХК - 630 төг
"Багануур" ХК - 3400 төг
"Шивээ овоо" ХК - 3300 төг
"Оллоо" ХК - 75 төг
"Шарын гол "ХК - 1899 төг
"Адуун чулуун" ХК - 450 төг


2011 оны 1 сар.


"АПУ" ХК - 2500 төг
"Багануур" ХК - 10900 төг
"Шивээ овоо" ХК - 15000 төг
"Оллоо" ХК - 150 төг
"Шарын гол "ХК - 11499 төг
"Адуун чулуун" ХК - 12000 төг


Жишээ болгон хүмүүсийн мэддэг хэдэн компаний өсөлтийг авч үзлээ. Үүнээс өөр 100 ба түүнээс дээш хувийн өсөлттэй олон компаниуд бий. Гадны экспертүүдийн үзэж буйгаар бол Монголын хувьцаанууд маш хямдхан юм. Тэгэхээр цаашид ч өсөн бидэнд үр шимээ өгөх бүрэн боломж бий. 10000 аар ч хамаагүй хувьцаа авч байгаарай. Хэдэн жилээс чулуу болно шүү.


Сүүлийн үед хамгийн хурдан өссөн хувьцаа.

2010 оны 11 сарын 17.

"Баянтээг" ХК - 683 төг 

2011 оны 1 сарын 12.

"Баянтээг" ХК - 8500 төг

Saturday, January 22, 2011

Форекс зөвлөгөө

Ханш аль зүг рүү явж байна вэ? Хэр хол явах вэ? Тренд хэр удаан үргэлжлэх вэ? Ёроол ба орой нь аль вэ, тренд суларч байгаагийн шинж нь юу вэ?
Эдгээр нь ямар ч техник шинжилгээний чухал хэсэгүүд юм. Харин доорх зөвлөгөө бол өдөр тутмын арилжаандаа баримтлах дүрмүүд юм.

1. Зах зээлийн чиг хандлагыг бүрэн бүтнээр мэдэх хэрэгтэй
Богино хугацааны чартуудыг харахаасаа өмнө өдөр тутмын, долоо хоногын, сарын гэх мэт өргөн хүрээтэй чартыг харах хэрэгтэй. Өдөр тутмынхаа арилжаанд тэдгээр хугацааг ашиглахгүй ч гэсэн дэлхийн зах зээлийн чиг хандлагыг мэдэж байх хэрэгтэй. Авто замын хажууд зогсоод аль чиглэл рүү дийлэнх машинууд явж байна вэ гэдэгийг тодорхойлж байна гэж бод. Дараа нь өндөр уулан дээр гараад зам руу харж байна гэж бод. Та илүү ихийг харж, хариулт нь таны өмнө тодрох болно.


2. Трендыг олоод түүнийг дага
Тренд нь урт хугацааны (жилийн, сарын), түр зуурын (долоо хоногын, өдөрийн), эсвэл богино хугацааны (цагийн, 30 минутын, 5 минутын) байж болно.
Ямар ч тохиолдолд 2 өөр цагийн чарт дээр ажиллаж сурах хэрэгтэй. Урт хугаацаны чарт трендыг олохын тулд, харин арай богино хугацааг орж гарах үе ээ олохын тулд ашиглана.
Трендыг дагаж арилжаа хийх нь трендын эсрэг арилжаа хийхээс хамаагүй хялбар байдаг. Мэргэжлийн арилжаачид хэзээ ч тодорхой шалтгаан байхгүй бол трендын эсрэг арилжаа хийдэггүй, харин трендыг дагадаг. Нийт арилжаачдын хувьд трендыг дагах нь хамгийн шилдэг бөгөөд аюулгүй арга гэдэг нь маргаангүй юм.


3. Суппорт ба резистансыг ол
Buy хийхэд хамгийн тохиромжтой газар нь суппортын төвшинтэй ойрхон байх хэрэгтэй.
Sell хийхэд хамгийн тохиромжтой газар нь резистансын төвшинтэй ойрхон байх хэрэгтэй.
Нэгэнт өсөөд эхэлцэн арилжааны дундаас нь орохгээд хэрэггүй, буцаж унаад суппорт доо хүрэхээр нь орох хэрэгтэй. Ёроолоос авах нь таны эрсдэлийг багасгах бөгөөд өсөлт бүрээс ахиу ашиг олох боломжтой болно. Ханш унаж байгаа зах зээлд ч энэ нь ялгаагүй. Ханш өсөөд резистанс төвшинд хүрсэн үед sell хийх хэрэгтэй.


4. Өдөр бүрийн орой ба ёроолыг тэмдэглэж ав
Өдөр бүрийн орой ба ёроолыг тэмдэглэж авдагийг зуршил болгох хэрэгтэй.
Өдөр бүрийн орой нь хүчтэй резистанс үүрэгтэй байдаг.
Өдөр бүрийн ёроол нь хүчтэй суппорт.
Тэдгээр төвшинг сэтэлсэнээр тухайн өдрийн хувьд шинэ тренд үүсэх боломжтой.


5. Индикатор ашигла
Ханш бол өөрөө шилдэг индикатор, гэхдээ огт индикатор ашиглахгүй байх нь хэцүү.
Дийлэнх арилжаачид хамгийн багадаа 1-2 индикатор ашигладаг.
Индикатор ашигласанаар зэх зээлд хуримтлагдсан мэдээллүүдийг нэгтгэж, унших боломж арилжаачдад олддог.
Индикатор ашиглахад мэдлэг тодорхой мэдлэг хэрэгтэй. Хэдий чинээ олон индикаторын талаар уншиж судална төдий чинээ туршлага сууна. Хоорондоо өөр харагддаг ч бараг 100 хувь ижил мэдээлэл өгдөг олон индикаторууд байдаг. Бие биенээ үгүйсгэдэг индикаторыг хэн ч хүсэхгүй.

6. Графикаа харахад ойлгомжтой байлга
Дэлгэцэн дээрээ хэт олон индикатор байрлуулж графикаа ойлгомжгүй болгох хэрэггүй. Хэт олон индикатор байрлуулсанаас графикаа уншихад төвөгтэй болох бөгөөд buy/sell сигналаа тодорхойлж чадахгүйгээс арилжааны шийдвэр гаргах боломжгүй болох юм.

7. Арилжааны төвөвлөгөө гарга
Сайн төлөвлөсөн төлөвлөгөөг дагасанаар тогтвортой арилжаа хийх боломж бүрдэнэ. Хэрвээ арилжааны системгүй бол системтэй болох хэрэгтэй. Энгийн дүрэм баримталж, төлөвлөгөө бүрээ логикийн дагуу тайлбарлах чадвартай байх хэрэгтэй.

8. Мөнгөний менежмент бол хамгийн чухал нь
Эрсдэл гэдэг бол хөрөнгө оруулалтын ертөнцөд хамгийн чухал үг. Бид арилжааны шийдвэр гаргах бүртээ эрсдэлд орж байдаг. Форекс-д ч ялгаагүй. Форекс бол хамгийн өндөр эрсдэлтэй бизнес!
Арилжаанд орно гэдэг нь юм бүхэнд бэлэн байхыг хэлнэ. Итгэл найдвар тавих нь форекс-д нөлөөлөхгүй. Зах зээлийг шинжлэх тодорхой ойлголт өгөх боловч яг таг ханшийг мэдэх боломжгүй. Одоо болж буй үйл явдал л хамгийн чухал. Тийм болохоор арилжаачид:
- Эрсдэлээ хязгаарла. Эрсдэл 1 бол ашиг 2 байхаар бодолц.
- Стоп лосс хэрэглэ. Арилжаагаа нээлттэй орхисоноос бүхнээ нэг өдөр л алдаж магад.
- Ашигаа хамгаал. Төлөвлөж байснаасаа илүү ихийг олох гэж шунах хэрэггүй. Зах зээл таны эсрэг эргэж мэднэ.
Арилжааны дансаа их хэмжээний алдагдалаас хамгаалах номер нэг дүрэм юм.
Буруу арилжаа хийсэн бол таны бодол л буруу байсан гэсэн үг. Харин мөнгөө алдахгүй.
Хэрвээ маш том алдаа хийгээд их хэмжээний алдагдал хүлээж эхэлвэл түргэн арилжаагаа хаах хэрэгтэй. Бүрэн хэмжээний дампуурлаас аврагдах цорын ганц зам байж ч болно. Хөлөг онгоц живж эхэлбэл залбираад хэрэггүй, онгоцноос хурдан үсэр!

9. Өөрийгөө мэддэг бай
Хэрвээ та өөрийгөө мэддэггүй бол форекс нь өөрийгөө таних үнэтэй сургалт юм. Олж, алдаж, айж, сандарч байх үедээ хэрхэн өөрийгөө хянаж чаддагаа мэдэх болно. Сэтгэл хөдлөл нь форекс арилжаанд чухал нөлөөтэй. Сэтгэл хөдлөлдөө захирагдахгүй байх нь чухал. Сэтгэл хөдлөлөө хянаж сурахад хугацаа хэрэгтэй.
Ядарсан ба сэтгэл тавгүй үедээ арилжаа хийх нь зөв шийдвэр гаргахад нөлөөлж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй.

10. Зах зээлийн занг мэд
Ханш өсөхийн тулд урт хугацаа зарцуулдаг. Ханш унахдаа маш хурдан байдаг.
Uptrend бүрэлдэхийн тулд хэдэн сар заримдаа хагас жил шаардлагатай бол downtrend үүсэхийн тулд хэдхэн өдөр хэрэгтэй бөгөөд хэдэн сарын дараа ёроолдоо хүрдэг.
Хурдны ялгааг нь арилжаачид ингэж хэлдэг: "Бухнууд шатаар өгсөж байхад, баавгайнууд цонхоор үсэрдэг".
Арилжаачид эдгээрийг чухалчлан шинэ шийдвэрээ гаргадаг юм.

11. Суралц, хуваалц, өсөн дэвж
Зогсоо зайгүй суралц.
Мэргэжлийн арилжаачид үргэлж шинийг сурахаар тэмүүлдэг бол та тэднээс хоёр дахин их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Үргэлж шинийг эрэлхийлдэг, хариулт олохыг хичээдэг хүмүүс л амжилтанд хүрнэ.
Мэдлэгээ бусадтай хуваалц.
Энэ бүхнийг баримталсанаар таны арилжаанд ахиц гарна.








Friday, January 21, 2011

Forex gold trend 1-21

За тэгэхээр лааны маань доод үзүүр боллинжерыг шүргээд авлаа. Миний хувьд бас л ёроол гэж үзэж болохоор байна. Стокастик ёроолдоо хүрч буцаж өгсөн шүргэлцэхэд бэлэн болжээ. Гэхдээ стокастик ёроолдоо хүрсэн л бол найдвартай суппорт гэсэн үг биш. Шүргэлцээд үргэлжлүүлэн доошлох ч тохиолдол бий. Ёроол мөн гэдэгийг батлахийн тулд одоо юу хэрэгтэй вэ? 1 дэх өдөрийн лаа хангалттай өсч урт улаан лааны их биеийн хагаст хүрэх хэрэгтэй. Тийм тохиолдолд эргэн өсөх нөхцөл бүрдлээ гэж үзэж болно. 

Forex gold trend stochastics and japanese candlesticks

Ер нь форекс-д 3-4 индикаторыг ашиглах нь зохимжтой гэж үздэг. Хамгийн гол нь хоорондоо ижил мэдээлэл өгдөг индикаторууд байх хэрэгтэй. Мэдээлэл нь зөрдөг индикатор байвал толгой эргэх болно. 10000 гаруй форексын индикаторыг хүн төрөлхтөн бүтээжээ. WOW. Бүгдийн эзэмшинэ гэдэг боломжгүй зүйл. Сайн муу янз бүрийн л индикаторууд байгаа. Доорх зурган дээр япон лааны 3 өдөрийн buy signal ба стокастикийн утаснууд шүргэлцсэн тохиолдлууд байна. Эдгээр тохиолдлуудад сигналууд бие биенээ баталж өгчээ. 

Forex gold trend false signal

Энд би ёроол гэж тодорхойлоод buy signal гэж үзсэн нь буруу байсан нь тодорхой болсон. За тэгэхээр ямар алдаа гаргаж вэ? Стокастикийг дутуу үнэлжээ. Стокастикийн цэнхэр утас 43 хувь дээр байсан ба доошоо чиглэлтэй байсан. 3 өдөрийн лаан дээр хэт их анхаарал хандуулсанаас болж буруу дүгнэлтэнд хүрсэн байна. 1370 дээрээс аваад ханш унасан тохиолдолд стоп лосс хэрэглэсэн бол арилжаа автоматаар хаагдах болно. Стоп лосс оо 1360 дээр тавьсан гэхэд яг 1360 хүрээл түүнээс цааш мөнгө чинь хорогдохгүй. Өнөөдөр ханш 1342 хүртэл унасан байна. Би бол хувьдаа стоп лосс огт хэрэглэдэггүй. х5 хөшүүргээр орлоо гэхэд 200 доллараар унаж байж мөнгөө алдана гэсэн үг. 1170 хүртэл унах хэрэгтэй болно. 

Thursday, January 20, 2011

Forex gold trend 1-20

Хмм алт тодорхой шийдвэр гаргаж чадахгүй их удаж байна шүү. Стокастик 30 хувиас доош орж oversold болсон нь тодорхой байна. Боллинжерын доод утас харин бүүр 1345 руу явж байна. Цаашлан унах боломж нь бүүр ч нэмэгдэж байна гэсэн үг. 


Одоо харин сарын графикыг харцгаая. Лаа болгон нэг сарын арилжаа юм. Хамгийн сүүлийн улаан лаа бол яг одоо бидний арилжаа хийж байгаа сар. Өмнөх 5 сар зогсоо зайгүй өсөлт болжээ. Стокастик бүүр 90 хувийг ч давсан харагдана. Юу юугүй хоорондоо шүргэлцэх дөхжээ. Сарын графикын дагуу бол аль хэдүйн overbought гэсэн үг. Шинжээчид магадгүй ийм үндэслэлээр 1260-1280 хүртэл уналт болно гэж таамаглаж байгаа байх. Тийм уналт болвол арилжаачидад л илүү ашигтай. Бүүр ч хямд үнээр авах боломжтой боллоо гэсэн үг. 


Wednesday, January 19, 2011

Stochastics slow

Стокастик нь дотороо хэд хэдэн төрөл байдаг. Миний хэрэглэж байгаа стокастик бол slow буюу удаан стокастик юм. Удаан стокастик нь хэдийгээр арай удаан сигнал өгдөг боловч  трендын чиглэлийг зөв тодорхойлох чадвар нь сайн. Стокастик нь хоёр утаснаас бүрдэнэ. 0-100 хүртэлх орчинд хоёр утас маань чиглэл үүсгэн урсаж байдаг. Цэнхэр утас 3 хоногийн мэдээллийг, улаан утас 5 хоногийн мэдээллийг боловсруулна. Тийм болохоор цэнхэр утас арай түрүүлж хөдөлдөг. Утаснууд маань 70 хувиас дээш гарвал overbought, 30 хувиас доош орвол oversold гэж үзнэ. Хоорондоо шүргэлцвэл трендийн чиглэл өөрчлөгдөхөд бэлэн боллоо гэсэн үг.

Forex gold trend 1-19

Эдгээр графикууд нь 24 цагийн график юм. Нэг лаа 24 цагийн арилжааг харуулж байгаа. Buy signal гэж тодорхойлсоноос хойш мэдэгдэхүйц өсөлт болжээ. Энэ удаагийн өсөлт хэр хол аялж чадах нь вэ гэдэгийг харах л үлдлээ. 

Tuesday, January 18, 2011

Forex gold trend 1-18

Tata! Buy signal! Миний хувьд энэ гурван лаа хангалттай баталгаа гэж бодож байна. 

Monday, January 17, 2011

Forex gold trend 1-17

За ямар ч байсан урьдчилан таамаглаж байсанаар 1355 хүрээд ханш жоохон тогтворжиж байна. Боллинжерын доод утасыг мөргөөд жоохон өссөн байна. Өмнөх өсөлтүүдийн лаануудыг улаанаар дугуйлсан байгаа. Ийм 3 өдөрийн лааны дараа ханш өссөн нь харагдаж байна. Хамгийн сүүлд миний тодорхойлсон 3 өдөрийн лаа харин нэг их хол явж чадсангүй. Гэхдээ л 1390 хүрээд авсан. Маргаашийн лаа хангалттай дээшээ өссөн тохиолдолд аптренд дахин бүрэлдлээ гэж ойлгож болно. Стокастик хоорондоо шүргэлцэхэд тун ойртжээ. Яг 50 хувь дээр дундыг барьсан байрлалд байна. 12 сарын сүүлийн өдөрүүдэд боллинжерын утас нарийссан байгааг харж байгаа байх. Энэ нь зах зээлд оролцож байгаа хүч сул байгааг илтгэж байгаан. Одоо утас хоёр тал руу гаа тэлж байна. Амралтын улирал дуусч арилжаанд оролцогчдын тоо нэмэгдэж байна гэсэн үг. Маргааш ханш хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй байна гэхдээ миний бодлоор ханш өсөх байх. 

Bollinger bands

Боллинжер банд нь 3 утаснаас бүрдэнэ. Арилжааны 95 хувь нь боллинжерын дотор явагддаг нь нотлогдсон. 2,5 хувь боллинжерын утасны дээр, 2,5 хувь боллинжерын утасны доор явагдана. 2,5 хувиас илүү хэтэрч чадахгүй. 2,5 хувьд хүрхэд ханш эргэх магадлалтай. Эсвэл үргэлжлүүлэн өсвөл боллинжерын утас ханшыг даган өснө. Ерөнхийдөө дээд утасыг резистанс, доод утасыг суппорт гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь баталгаатай суппорт ба резистанс гэх нь өрөөсгөл. Тийм магадлал өндөр. Боллинжерын дунд талын утасны дээр арилжаа явагдаж байвал өсөх тренд, доор явагдаж байвал унах тренд гэж үзнэ. Доорх зурган дээр ханшны чиглэл доошоо явж байна.  

Sunday, January 16, 2011

Forex gold trend 1-16

Би байрлалаа олон хоног, заримдаа олон долоо хоногоор барьдаг болохоор цагийн график хардаггүй. Аль болох ёроолоос нь аваад ерөнхий трендыг дагадаг. 1160 аар аваад 1260 дээр хаах гэх мэтээр. Тэгэхээр ёроол ба орой нь чухал. 5х, х10 аас илүү хөшүүрэг хэрэглэдэггүй. х10 гэхэд л ханш 100 доллараар унаж байж маржин колл болно. Хэрвээ ёроолоо сайн тодорхойлж чадвал уналтаас айхгүйгээр позишн оо олон хоног барьж болно. 

1000 доллараар х10 хөшүүрэгтэй 1160 аас арилжаанд орлоо. 1260 дээр автоматаар хаагдлаа. Профит 1000 доллар. Маржин колл болохын тулд 1060 хүртэл унах хэрэгтэй. Сар хагас хүлээж байж зорилгодоо хүрнэ гэсэн үг энэ тохиолдолд. 100 доллараар ч арилжаанд орж болно шүү дээ. Гагцхүү профит нь 100 доллар байх болно. Position trade хийхэд сэтгэл зүй их чухал. Дийлэнх хүмүүс замынхаа дундаас тэвчээр алдаад хаачдаг. Тэгээд хэдхэн хоногын дараа төлөвлөж байсан хэмжээнд нь өсөлт болохлээр амаа барьдаг. 1000 долларын боломжоо өөрөө 500 аар хаачихлаар аргагүй шүү дээ. 
Тэр ч ер нь хүн бүрт л байдаг мэдрэмж л дээ. Ахиухан ашигтай явж байгаа үедээ ханш эргэж унаад мөнгөө алдахгээд байгаам шиг санагдах мэдрэмж. 


Position trade ийн сайхан тал нь байнга чарт хараад суух хэрэггүй. Ёроолоо сайн тодорхойлцон байхад тэгээл бусдын зах зээл өөрөө хийгээд явчихна. Өдөрт нэг удаа юу болж байна гэж л харах юм даа.

Friday, January 14, 2011

Forex gold trend 1-14

Өчигдөрийн лаа ханш унахнуу гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан үнэхээр ч ханш уналаа. Алт нэг л өсөх хүчээ олж чадахгүй байна. Боллинжер бандын доод хязгаарыг эвдвэл доош уруудах болно. Стокастик ч хүчээ алдсан харагдаж байна. 

Thursday, January 13, 2011

Forex gold trend

Сүүлийн гурван лаа их сэжигтэй харагдаж байх чинээ. Яг л уналт болох гэж буй мэт. Уналт боллоо гэхэд 1355 аас хэтрэхгүй болов уу. Боллинжерын доод утас 1360 дээр байна. Стокастик дээш өгсөж байна. 

Wednesday, January 12, 2011

Forex gold trend

Авах сигнал бүрэлдлээ гэж үзсэнээс хойш зугуухан өсч байна. Бүрэн гүйцэд бух гэж үзэхийн тулд 1385 ийг сэтлэх хэрэгтэй. Стокастик 20 хувьд хүрээд чиглэлээ дээш зааж эхэлж байна. Нэгэн алдартай эдийн засагчаас ямар үед авч ямар үед зарах хэрэгтэй вэ? гэж асуужээ. Тэрээр хариулахдаа: "Хүмүүсийг үргэлжлэн унах вий гэж айж байх үед нь аваад, улам цаашлан өсөх байх гэж шуналтах үед нь зарах хэрэгтэй" хэмээн хариулсан байна. 

Tuesday, January 11, 2011

Forex gold trend

Энэ эрчээрээ үргэлжлүүлэн өссөөр байгаад resistance хаана байх вэ гэвэл боллинжер банд-ийн дээд утасаар баримжаалж болно. 1420 бол урьдчилсан баримжаа. Худалдан авах хүч хангалттай их байгаад боллинжерын дээд хязгаарыг нэвтлэх юм бол чиглэл даган өсөх болно. Стокастик шүргэлцэхэд тун дөхжээ. Жава апдэйт урдуур нь орчиж сорри. 

Forex gold trend

Энд хүрээд buy signal бүрдлээ гэж үзлээ. Сүүлээсээ хоёр дахь лааны сүүл боллинжерын доод хязгаарыг нэвтэлж дараагийн лаа боллинжерын дотор оров. Удаан стокастик 20 хувьд хүрлээ. Эрхэм уншигчдад хандаж хэлэхэд энэ бол арилжаанд орохыг зөвлөсөн зөвлөгөө биш шүү. Зөвхөн миний арилжааны арга барилын тайлбар. Би мэдээж алдаа хийдэг :)

Monday, January 10, 2011

Forex gold trend

Урьдчилсан байдлаар buy signal гэж үзэж болох юм. 1380 хүрвэл илүү баттай. 1260 хүртэл унах нь юу л бол. Миний хувьд уналтын эцсийн цэг 1310 байх болно. Хэрвээ та буруу байрлалаас аваад ханш уналаа гэхэд уналтаас айхгүй байх шалтгаан нь хөшүүрэг юм. Хэдий чинээ бага хөшүүрэгтэй байна төдий чинээ айдас бага байна. 

Forex gold trend

Алт одоог хүртэл аль чиглэлд явахаан шийдэж чадахгүй л байна. Slow stochastic дээшээ чиглэлтэй болж эхэлж байна. Өнөөдөрийн лаанаас их зүйл шалтгаалах болов уу. 

Sunday, January 9, 2011

Forex gold trend

Алтны талаар зарим зүйлс...

Алт бол хүмүүс түүхээ бичиж эхэлсэн цагаас хүмүүсийн амьдралд байсан зүйл. Магадгүй тэрнээс ч өмнө байгалийн байдлаар нь хүмүүс түүж хэрэглэж байсан нь мэдээж. Бүх л түүхийнхээ туршид алт мөнгөний үүргийг гүйцэтгэж байлаа. Түүний гэрэлтсэн өнгө, бат бөх байдал нь эд баялаг, үнэ цэнийн илэрхийлэл юм. Тийм ч учраас олон улс орон алтыг мөнгө болгон хэрэглэж байжээ. Яваандаа арай хялбар, авч явахад амар гэдэгээр нь цаасан мөнгө гарсан юм. Түүнчлэн алтан зоосоо түнтийлгээд явах нь амь насанд ч аюултай байлаа. Саяхныг хүртэл улс орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажсан байлаа. Харин 1970 аад оноос Никсоны засгийн газар цаасан мөнгийг алтнаас чөлөөлсөнөөр дэлхийн мөнгөн тэмдэгтүүд алтны хараанаас гарчээ. Гэхдээ энэ нь буруу байсан гэдэг нь одоогийн дэлхий дахинд болж байгаа үйл явдалууд харуулж байна. Цаасан мөнгийг хэмжээ дамжаагүй хэвлэсэнээр инфляц урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Алтаар баталгаажаагүй цаасан мөнгө бол үнэндээ цаас л юм. Түүнийг цорийн ганц үнэ цэнэтэй болгож байгаа зүйл нь бид түүнийг мөнгө гэж бодож байгаатай л холбоотой. Сүүлийн 40 жилийн хугацаанд ноён доллар үнэхээр дураараа дургисан. Дэлхийн мөнгөн тэмдэгт болж олон ч улс орнууд валютын нөөцөө доллараар бүрдүүлж байв. Гэвч сайхан үлгэрт төгсгөл ирдэгийн адилаар долларт ч төгсгөл ирж байгаа нь улам ч тодорч байна. Америк хэв маяг, амьдралын түвшин яг үнэндээ зээл дээр тогтож байв. Хэт үрэлгэн эдийн засаг, хүмүүсийн тансаг амьдралыг бүрдүүлэхийн тулд эцэс төгсгөлгүй зээл авах хэрэгтэй болно. Харин өрөө  яаж төлөх вэ? Мэдээж доллараар. Доллараа зогсоо зайгүй хэвлээд байхад л болох нь тэр. Яг л шидэт саваагаар дохиж буй мэт хэвлээл байна хэвлээл байна. Зах зээлд хэт их цаасан мөнгө нийлүүлэгдсэнээр юу болдог нь хэнд ч ойлгомжтой. Иймийн учир улс орнууд доллараас татгалзаж валютын сангаа Канад ба Австрали доллараар бүрдүүлж байна. Үнэт металл өсөх үед эдгээр 2 долларын ханш чангардаг нь хууль билээ. Түүнчлэн алтны нэг чухал ач холбогдол нь үеийн үед ханшаа алддаггүйд байгаа юм. Эртний ромд унци алтаар сайн костюм авч өмсдөг байв. Одоо ч гэсэн 1300 доллараар бас л сайн костюм авч хүрэлцэнэ (одоогийн хэлдэгээр бол брэнд). Саяхны их 20-ийн уулзалтаар авч хэлэлцсэн нэг чухал асуудал бол цаасан мөнгийг алтаар баталгаажуулах талаар байв. Одоохондоо тодорхой шийдэлд хүрээгүй ч ирээдүйд боломжтой зүйл гэж ажиглагчид үзэж байна. Хятад, Орос, Энэтхэг гэх мэт их гүрнүүдийн алтны нөөцөө нэмэгдүүлж байгааг ч үүнтэй холбон тайлбарлаж байна. АНУ-ын алтны нөөц 8000 тонн. Харин хятадынх 1000 тонн. Тэгэхээр Юаны ханшийг доллартай тэнцүүлэхийн тулд БНХАУ-д дахиад 7000 тонн алт хэрэгтэй. Хятад хэдийгээр алтны голлогч олборлогч орны нэг боловч алтны импортоо улам нэмэгдүүлж байгаа нь нэгийг бодогдуулж байна. Хятад тэр их мөнгийг хаанаас олж байна гэж үү? Хятад улс Америкийн маш их хэмжээний өрийн бичгийг эзэмшдэг. Долларын нөөц нь толгой эргэм. Өдөр тутам ханшаа алдаж буй тэр их доллараараа аль болох их алт авах нь мэдээж. Улаан луу хүрхэрч байна. Алт хөрөнгө оруулалт мөн үү биш үү гэдэг дээр хүмүүсийн санал хуваагддаг. Ямар ч гэсэн инфляциас хамгаалах найдвартай хэрэгсэл гэдэг нь түүхээр батлагдсан. 2000 онд унци алтыг 250 доллараар авсан хүмүүсийн хувьд ашигтай наймаа болсон нь тодорхой байна. Алтны үнийг хамгийн ихээр дарж байгаа зүйл бол цаасан алт гэж эдийн засагчид үздэг.

үргэлжлэл бий...

Forex gold trend

За сүүлийн хэд хоног тэр 1260-1280 хүртэл унах талаар гаргалгааг их л бодлоо. Тэгээд долоо хоногийн графикыг харсанаар бас тийм боломж байх нь харагдаж байна. Сүүлийн 7-8 долоо хоногийн лаа ерөнхийдөө нэг шугаманд оржээ. Дээшээ үргэлжлэн өсөх хүч олж чадахгүй 1424 өөс л эргээд байна. Магадгүй сүүлийн олон сарын өсөлтийн дараа бухнууд ядарсан байж болох юм. Бухнууд цаашлан өсөхийн тулд түүнийг хөдөлгөгч хүч хэрэгтэй. Гэхдээ ерөнхий хандлага бол өсөх чиглэлд байгаа нь мэдээж. Боллинжер банд байнга өсөх чиглэлд байгаа нь графикаас харагдаж байна. Боллинжерын доод утасны үзүүр 1230 дээр байна. Гэхдээ тэр хүртэл унах нь юу л бол. Тэр бол зөвхөн хамгийн аймшигтай унах хязгаар л гэж ойлгож болно. Боломж нь мэдээж өчүүхэн. Стокастик шүргэлцсэн ч доошоо чиглэлтэй байна. Баавгайн талд зааж байна гэсэн үг. Ирэх долоо хоногт огцом эргэлт хийж болох юм. Ер нь хэдий чинээ өргөн хүрээтэй харна төдий чинээ их мэдээлэл авна гэсэн үг. 5 минутаар харвал зүгээр л давалгааг харна. Толгойгоо эргүүлэхийн л нэмэр. Богино хугацааны график скалп хийдэг хүмүүст их дөхөмтэй. 

Saturday, January 8, 2011

Forex gold trend

Үнэхээр алт унахаасаа ядрахгүй байна гэж үү? Стокастик хэлэхдээ oversold гэж байна. Боллинжер бандийн доод хязгаарт хэдүйнээ хүрчээ. Миний урьдчилсан дүгнэлтээр бол алт энд хүрээд ёроолдоо тулжээ гэж бодож байна. Гадаадын зарим шинжээчид 1280 хүртэл унана гэж үзсэн байна лээ. Тэр нь эллиотын давалгаагаар дэвшүүлсэн таамаг. Би лав тэр хүртэл унах шалтгаан олж харахгүй л байна. Ирэх долоо хоног л хариулт болж дээ. 

Friday, January 7, 2011

Forex gold trend

Гэхдээ дотор байгаа хүн маань уналт цаашид үргэлжлэхээр юм шиг хэлээд байх юм. Ер нь сүүлийн өсөлтийг олон хүн жинхэнэ брекаут болж байна гэж бодсон байх. Би ч гэсэн тэгж бодож байлаа. Гэхдээ хүн заавал 100 хувь зөв байх албагүй. Форекс-д дор хаяж 50 хувьтай байх хэрэгтэй гэж үг байдаг. Тэгж байж алдагдал ашигаа тэнцүүлнэ. Хамгийн гол нь тооцолж байснаас өөр үр дүн гарах тохиолдолд зах зээлээс амжиж гарах хэрэгтэй. Хэд хоногийн өмнө миний төсөөлж байсан өсөлт бол 1440-1460 байлаа. Харин 1420 хүрээд эхлэх явцад нэг л биш болоод байгааг олж харсан. Боллинжер банд хэт нарийсч, стокастик 80 хувь руу дөхөөд ирэх нь тэр.

Яагаад ийм хэний ч төсөөлөөгүй уналт болов оо гэдэгийг нэлээн хайж уншиж үзлээ. JP Morgan банк үүний ард байгаа нь ерөнхийдөө тодорхой боллоо. Тэд их хэмжээний short position нээжээ. Түүнчлэн цаасан алт их хэмжээгээр зарсан байна. Тэгэхээр зөвхөн техник индикатор харахаас гадна дэлхий дээр юу болж байгааг мэдэх нь чухал юм. Өсөлт ба бууралт болгоны цаана тодорхой хүчин зүйл байгаа. Том тоглогчдын үйлдлүүдээс их зүйл шалтгаалж байдаг.

Forex gold trend

Уналт үргэлжилсээр байна. Стокастик 20 хувь руу дөхөж очжээ. 20 иос доош орвол дээшээ өснө, 80 аас дээш гарвал буцаж унана гэж үздэг. Тэгэхээр ойрын өдөрүүдэд эргэн өсөх цаг нь ойртож байх шиг байна. 

Thursday, January 6, 2011

Forex gold trend

Стокастикын чиглэл доош зааж байна. Өсөх тохиолдолд хоёр утас маань хоорондоо шүргэлцэх ёстой. Хамгийн сүүлчийн улаан лааны их бие нь дээрээ, сүүл нь доошоо урт унжсан байна. Энэ нь унах гэж зүтгэвч унаж чадахгүй зах зээл дээш нь чангаагаад байгааг илтгэж байна. Одоохондоо тодорхой тренд үүсч чадахгүй байна. 



За уналт болж 1375 хүртэл унав. Одоо 3 өдөрийн лаагаар жинхэнэ ёроол мөн эсэхийн тодорхойлно доо. Маргаашийн лаанаас шалтгаална. 




Bollinger band ба stochastic дээд цэгтээ хүрчээ. Түр зуурын уналт болох нь. 1390 хүртэл унахад гайхах зүйлгүй.



Арилжааны 95% нь боллинжер бандс-ын дотор явагддаг гэж үздэг. Сүүлийн 2 өдөрийн лааг хараарай. Эхний өдөрийнх нь дээд хязгаарыг давсан байна. Дараагийн өдөрийн лаа нь боллинжерын дотор оржээ. Энэ удаадаа хязгаарыг эвдэж чадахгүй бололтой. 

Хэрвээ ханш унах гэж байгаа бол сүүлийн лааны их бие хангалттай урт байх хэрэгтэй. 

Улаанаар дугуйлсан лаанууд бол 3 өдөрийн лаанууд. Тэдгээр нь ханш унах гэж байгааг илтгэж байгаан. Одоохондоо тийм дүр зураг харагдахгүй л байна. Алт сар луу нисэх гэж байгаа бололтой. Сайн яваарай. 



Өмнөх өсөлтийг харж байгаа байх боллинжер бандийн дээр хязгаараас холдож чадаагүй байгааг. Энэ удаад давтагдах юм бол 1415 резистанс байх магадлалтай. Стокастик өгсөх чиглэлийг зааж байна. 



Эллиотын давалгаа онолоор бол 5 дахь давалгаа 1 дэх давалгаатай тэнцүү байдаг. Тэгэхлээр эхний давалгаа 140 доллар гэж үзэх юм бол 1325 + 140 = 1465 буюу дор хаяж 1440. Гэхдээ заавал эхний давалгаа сүүлийн давалгаа 2 тэнцүү байх албагүй. Фундаменталь хөшүүрэг гэх юм бол Хятад ба Энэтхэг алтны импортоо нэмэгдүүлсэн явдал юм. Энэтхэгийн үндэсний баяр болж алт ихээр худалдан авч байна.
За брекаут болж байх шиг байна. 



Bollinger band нарийсч байна. Хүчтэй брекаут болох нь дээ. 



Яагаад вэ гэхээр эдгээр техник индикаторууд нь форекс-д зориулагдан бүтээгдээгүй юм. Ихэнх нь хувьцааны зах зээлд зориулагдан бүтээгджээ. Дээрээс нь маш төвөгтэй энгийн хүн ойлгоход хэцүү байдаг. Элдэв сүлжилдсэн зураас, нэмэх хасах тоонууд, анивчсан гэрэл гэх мэтчилэн толгой эргүүлсэн зүйлс их. Хамгийн гол нь уг индикаторуудыг бүтээсэн эрдэмтэд нь өөрсдөө энийгээ ойлгохын тулд хамаг амьдралаа зориулсанд учир байгаа юм. Олон жилийн судалгаа шинжилгээ, практикын үр дүнд бүтээл бий болжээ. Тиймээс уг индикаторуудыг гүйцэд эзэмшсэн хүн нь зохиогч өөрөө л юм. Харин дийлэнх олонхын хувьд мэргэжлийн хүний бүтээлийг ойлгоход төвөгтэй. Дээрээс нь уг индикаторууд 60, 70, 80 оны үед хувьцааны өсөлт бууралтыг тодорхойлох зорилгоор бүтээгдсэн. Харин хувьцаа ба мөнгөний зах зээл хоёр бол шал өөр 2 ертөнц юм. Билл Гейтс шинэ виндовсын талаар мэдээлэл хийлээ гээд майкрософтын хувьцаа өсөхгүй. Хэрвээ Ангела Меркель мэдэгдэл хийвэл евро-гийн ханш өөрчлөгдөх болно. Гол санаа юу вэ гэхээр техник индикаторууд математикын аргаар өсөлт ба бууралтыг мэдэж болох ч дэлхийн зах зээлд болж буй гол үйл явдлуудыг мэдэж чадахгүй юм. Тиймээс дан ганц техник индикаторт итгэх нь маш аюултай. Индикатор ханш унана гэж заасаар байтал ханш улам цаашлан өсөх тохиолдол олонтаа байдаг. Хүмүүс индикаторын чиглэлийг дагаж түүнээсээ болоод мөнгөө алдан ацан шалаанд ордог. Хэрвээ индикатор зөрдөг юм бол юунд итгэх болж байнаа гэсэн бодолд автана. 

Воррен Баффет, Жорж Сорос техник индикатор ашигладаг уу? 

Мэдээж ашигладаг. Гэхдээ тийм ч их биш. Тэдний анализын дийлэнх хувийг фундаменталь мэдээлэлүүд эзэлдэг. Тэд графикыг хэдэн сар жилээр нь хардаг. Дэлхийн голлох гүрнүүдийн эдийн засаг, банкны хүү, инфляц гэх мэтчилэн зүйлсээр трендыг тогтооно. Бусад олон амжилттай арилжаачид тэдэн шиг ажилладаг. Дирк хэдэн жилийн өмнө Bollinger Bands ийг бүтээсэн Жон Боллинжерын ярилцлагыг телевизээр үзжээ. Өөрийнхөө индикаторын талаар юу ярих бол гэдэг нь сонин байлаа. Гэвч Боллинжер фундаменталь зүйлс ярьсаар ярилцлага дуусчээ. Интернет дээр форекс робот ба трендыг заадаг програмууд олон байдаг. Тэрийг л авчих юм бол хэдхэн сарын дотор саятан болно гэж итгүүлдэг. Тиймсэн бол бүтээгч өөрөө 50, 60 хан доллараар бусдад зарах хэрэг байна уу? Өөрөө програмаа ашиглаад баяжиж болно шүү дээ. Үнэндээ бол өөрөө чадахгүй болохоороо л программаар хүний толгой эргүүлж байгаа юм. Программаар баяжиж болдог бол энэ дэлхий ядуу хүнгүй болохсон.
Воррен Баффет, Жорж Соросын амжилтын нууц юу вэ? Тэд зөв мэдээлэлээ цуглуулж трендыг зөв тодорхойлдогт байгаа юм. Тэдэнд анивчсан гэрэл, сүлжилдсэн зурааснууд харж суух хэрэг байхгүй. Чиглэлээ зөв тодорхойлоод тэвчээртэйгээр хүлээдэг. Хэзээ ч битгий трендын эсрэг наймаа хийж бай! Өсч бууж байдаг хойно хааяа sell хийж болохгүй нь юу байхав гэж та бодож болох юм. Гэхдээ энэ нь ямар ч хүний хувьд сэтгэлзүйн хувьд хэцүү. Та нэг биш хоёр чиглэлийг хянах хэрэгтэй болно. Тиймээс ч зөвхөн нэг чиглэлээр арилжаа хий гэж зөвлөх байна. Өсөх цэгийн тодорхойлчоод дараа нь унах цэгийн тодорхойлж тэрнээсээ ашиг олно гэдэг бүүр ч хэцүү. Заримдаа тренд эргэж харахгүй өсөх нь бий. Тренд өсч байгаа бол өсөлтийг л дагах хэрэгтэй. Голын урсгалыг сөрж сэлэх гэж бүү оролд. Фундаменталь мэдээлэлээ гол болгож зөвхөн өөрийн таамаглалаа батлахын тулд техник индикаторуудыг ашиглаж бай. Хэрвээ та техник индикаторуудыг ашиглаад ашигтай ажилладаг бол тэр таны л хэрэг. Хүн чаддаг чаддагаараа л мөнгөө олдог. Гэхдээ хэзээ ч битгий гол мэдээнүүдийг үзэхээ мартаарай. Нью-Йорк ын 2 өндөрийг унахад олон ч хүн мөнгөө алдсан. Зах зээл жамаараа явж байлаа гэнэт тооцоолоогүй үйл явдал болж buy position - той хүмүүсийн мөнгө асар хурдан доошлох нь тэр. Террорист халдлагыг индикатор хэлж мэдэхгүй шүү дээ.
Бидэн шиг өдөр тутам арилжаанд ордог жижиг наймаачид яах вэ? 

Бид том акулууд шиг олон сар жилээр open trade хийх боломжгүй. Тиймээс бид түргэн шаламгай байх хэрэгтэй. Тэд бол хүнд жингийн боксчид, харин бид бол хөнгөн жингийн боксчид юм. Түргэн шаламгай хөдөлж, зайнд нь орж оноо түүж, буцаж хурдан гарах хэрэгтэй. Нэг л буруу хөдөлгөөн хийж цохилт авах юм бол бид тэсч чадахгүй. Хэдий хүнд жингийн боксчин болхи ч гэсэн нэг л оновчтой цохих юм бол бидэнд босч ирэх магадлал тун бага. Трендээ зөв тодорхойлж авах цэгээ доод талаар, зарах цэгээ боломжит өсөлтийн дээд цэгт ойролцоо аваачих хэрэгтэй. Хэрвээ авах гэтэл унаад байвал санаа зовох хэрэггүй. Уналтыг дуустал хэд хоног хүлээх хэрэгтэй. Харин сайн л биз бүүр ч хямдхан авах боломж гарч байна шүү дээ. Өдөр бүр 4, 5 арилжаа хийж олон дахин шимтгэл төлөх хэрэггүй. Долоо хоногтоо цөөн хэдэн чанартай арилжаа хийж олсондоо сэтгэл хангалуун байж сур. Шунах л юм бол та алдах болно. Ялангуяа 5 дахь өдөр америкийн бирж нээгдсэний дараа арилжаа хийхээс зайлсхий. Муу байрлалтай open trade тэй амралтын өдрүүдийг өнгөрөөнө гэдэг хүсэх зүйл биш. 1 дэхийн өглөө яаж ч савлаж мэднэ. 

Зөвхөн нэг хосоор арилжаа хийж сур. Олон хосоор арилжаа хийх нь хянахад төвөгтэй, төдий чинээ их мэдээлэл хэрэгтэй гэсэн үг. Тэгээд нэг чиглэлийг барьж арилжаа хий. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг. Жижиг лаануудыг битгий тоо. Зөвхөн хамгийн дээд ба хамгийн доод цэгийг харж бай. 5 минутаар биш 30 минут, 1 цаг, 4 цаг, өдөр сараар нь график харж бай. Хэдий чинээ ойрхоноос харна төдий чинээ төөрөлдөнө. Тренд биш давалгааг л харж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хэдий чинээ холоос харна төдийн чинээ чиглэлийг мэдрэнэ.
"Bird watching in lion country" гэдэг номыг уншиж дуусгалаа. Ерөнхийдөө их таалагдав. Dirk Tu Toit гэдэг уг эрхэм урьд нь хувьцааны бизнес эрхэлж байгаад 2000 оны хавьцаанаас форекс руу бүр мөсөн урважээ. Гол нөлөөлсөн хүчин зүйл нь форексын түргэн хувьсамтгай чанар юм. Хувьцааны зах зээл шиг өдөрт ганцхан удаа бирж нээгддэггүй 24 цагаар дэлхийн хаанаас ч арилжаанд оролцож болдог нь түүний сэтгэлийг татжээ. Мөнгөө асар хурдан алдаж эсвэл өсгөж болох боломж ба түүнийг дагалдсан сэтгэл зүйн мэдрэмж ч нөлөөлсөн гэнэ. Түүний хэлсэн гол санаануудыг тоймлон хүргэхийг хичээе. 

Форекс-д хэн ялдаг вэ?

Форекс-д арилжаа хийж байгаа хүмүүс эхний өдрөөсөө л хоёр хэсэгт хуваагддаг. Ялагчид ба ялагдагчид. Ялагчид анхнаасаа л ялж эхэлдэг ялагдагчид мөн л анхнаасаа ялагдаж эхэлдэг. Сайн трэдер болохын тулд олон зүйл хэрэгтэй. Сахилга бат, тэвчээр, сэтгэлийн хат, мөнгөний зөв зарцуулалт, сайн мэдээлэл. Энэ бүгдийг цогцлоож гэмээнэ амжилтад хүрэх болно. Шинэ трэдерүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол богино хугацаанд их хэмжээний мөнгө олох гэсэн оролдлого. Аль болох их мөнгөөр өндөр хөшүүрэгтэй тоглохыг оролддог. Магадгүй аз таараад эхний 5 тоглолтдоо ялж магад. Гэвч дараагийн 5 тоглолтод зах зээл таныг даапаалах магадлалтай. Өндөр хөшүүрэгтэй мөнгө хурдан өсдөгтэйгээ адилаар хурдан замхран алга болно. Хөшүүрэг хэдий чинээ өндөр байна төдий чинээ цөөн пипсээр мөнгө чинь өсөж бас уруудна. Ингэснээр таны мөнгө зах зээлийн савалгааг давахгүй margin call болох магадлал өндөр. 

Мөнгөнийхөө хэдэн хувиар арилжаа хийх вэ?

1-5 хувь. Та 10000 долларын мини данстай гэж бодьё. Хэрвээ дансныхаа 10-20 хувиар арилжаа хийх юм бол төдий чинээ эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэд хэдэн бүтэлгүй арилжааны дараа таны данс мэдэгдэхүйц дундарсан байх болно. Түүнчлэн хөшүүрэг 1:1 эсвэл 1:3 байвал зохимжтой гэж үзжээ. 1:10, 1:20, 1:50 ба 1:400 гэх мэтийн галзуурсан хөшүүргүүд бол казино тоглосонтой ижил гэнэ шүү. Хэрвээ та мөнгөө алдахыг хүсч байгаа бол казино-д очихыг зөвлөсөн байна. Форекс бол казино биш бизнес гэдэгийг анхааруулжээ. Магадгүй энэ таны амьдралын баталгаа, цаашлаад ажил чинь ч болж болох юм. Брокерын компаниуд мэдээж өндөр хөшүүргийг өөгшүүлнэ. Тэдний халаасанд зүгээр л мөнгө урсч орж ирж буйтай ижил юм. Рекламан дээр байгаагаасаа их мөнгөөр тоглож таньд том хөдлөх боломж нээгдэж байна гэж сурталчилдаг ч энэ нь үнэндээ занга юм. Олон туршлагагүй арилжаачид энэ занганд хууртан хөлс хүчээрээ олсон мөнгөө байршуулж алддаг. Нэг л зүйлийг санах хэрэгтэй. 1000 доллараа 100000 болгоод тоглож болно. Гэхдээ заавал ингэх албагүй. Энэ нь таны өөрийгөө залах чадвараас л шалтгаална. Хялбар мөнгө гэж байхгүй. Тиймсэн бол бүгд форексоор баяжсан байгаа.

Уг номноос хамгийн их анхаарал татсан сонирхолтой хэсэг бол түүний индикаторын талаарх үзэл бодол байлаа. Яагаад гэвэл Дирк техник анализыг ойшоодоггүй юм. Магадгүй энэ нь нийт форексчдын хувьд гол зүйл ч байж болох. Дээр хэлсэнчлэн Дирк хувьцааны арилжаа хийдэг байсан. Тэрэндээ техник анализ хийж, индикаторуудыг ашигладаг байжээ. Энэ нь ч амжилттай болж байв. Харин форексын ертөнцөд орсоны дараа нөгөөх индикаторууд нь мөнгөний зах зээлтэй нийцэхгүй байгааг анзаарчээ...
Ийм маягаар лаанууд нэг шугамд жагссан байвал арилжаа нээх гэж яарах хэрэггүй. Зах зээлд шинэ тренд үүсч чадахгүй бух баавгайн хүч тэнцсэн гэсэн үг. Тренд хаашаа ч эргэж болно. Энэ тохиолдолд бух баавгайг мөргөн унагав. Тренд бол таны найз.



Stop loss ыг хэт ойрхон байршуулахын балаг. Дийлэнх брокерын компаниуд стоп лосс оо авсан үнэтэйгээ ойрхон байршуулахыг зөвлөдөг. Энэ нь уг компанид ашигтай. Стоп лосс болох тутамд мөнгө тань тэдний халаасанд орох болно. Та 1205 аар алт аваад 1216 дээр ашигаа авахаар төлөвлөв. Стоп лосс оо 1200 дээр тохируулав. Гэтэл гай дайрч савлагаа үүссэнээс болж ханш 1200 аас доош уналаа. Таны мөнгө автоматаар хаагдаж та мөнгөө алдлаа. 




Би яагаад алтаар арилжаа хийдэг вэ гэхээр чиглэл нь тодорхой байгаа учираас л тэр. Ойрын хэдэн жилдээ өсөх төлөвтэй байгаа. Мэдээж тэр явцдаа нэг унаал нэг өсөөл явна. Гол нь унах үед нь авах хэрэгтэй. Хүмүүс ихэвчлэн орой дээрээс нь авч мөнгөө алддаг. Хэрвээ 1265 дээрээс авсан бол гарцаагүй мөнгөө алдана гэсэн үг. 1155 хүртэл унасан. Харин дараа нь 1388 хүртэл бараг эргэж харалгүйгээр өсчээ. Тэгэхээр арилжаанд хэзээ орж хэзээ гарах вэ гэдэг их чухал. Зүгээр харж байгаал ороод байвал арилжаа биш мөрийтэй тоглоом болж байгаан. 




Шинэ жилийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор зах зээл маш тайван байлаа. Алт 1370-1390 хооронд байсаар байгаад энэ долоо хоног дуусч байна. Ирэх долоо хоногт зах зээл илүү хөгжилтэй болох байх. Сүүлийн лааг харж байгаа биз ямар ч хөдөлгөөнгүй шахуу байгааг нь. Зах зээлийг хөдөлгөгч хүч нь амарчихлаар ийм л дүр зураг гарч байна. 



Зугуухан хүчээ авч байна. Баруунд амралт эхэлчээд их л намуухан байна даа. 



Buy signal бүрэлдэж байх шиг байна. Тэгэхээр одоогийн байрлалаас авахад аюулгүй гэж үзэж болохоор байна. 



Маргаашийн лаа buy signal байж чадах уу гэдэг асуудал байна. Stochastic тодорхой чиглэлийг заахгүй л байна. Ер нь кристмас өнгөртөл зах зээл тайван байх шинжтэй. 



Buy signals. Buy signal ийг 3 өдрийн лаагаар тодорхойлж болно. 



Bollinger band ийн дээд хязгаарийг давсанаар алт доош уналаа. 1352 ийг даваагүй тохиолдолд буцаж өсөх болно. Дээш цойлход бэлэн харагдаж байна. 



Hello traders

Welcome to Forex Gold Trend.