Friday, April 29, 2011

Forex gold trend 4-29

Алтны өсөлтөнд нөлөөлж буй нэг гол хүчин зүйл бол мэдээж долларын уналт. Намайг бичиж байх энэ мөчид алт 1540 хүрэн шинэ рекорд тогтоолоо. Харин долларын индекс унасаар байна. Америкийн эдийн засаг үнэхээр хүнд байдалд орж байна. Дэлхийн төв банкууд ч долларт итгэх итгэлээн алдаж нөөцөө австрали доллар ба канад доллараар бүрдүүлж эхэлжээ. Түүнчлэн алтаар ч нөөцөө бүрдүүлж байна. Одоогоор Америкийн өр 14 их наяд доллар болсон ба уг өрийг төлөх боломжгүй нь тодорхой болжээ. Хятад долларын нөөцийнхөө 3-ны хоёрыг зарахаар шийдсэн байна. Тэр их хэмжээний долларын урсгал алт, мөнгө, газар руу орж байгаа юм. 


Ханш нэг шугамд жагссан байгаа нь брекаут болохын шинж юм. 




Thursday, April 28, 2011

Forex gold trend 4-28

Шинэ өдөр, шинэ рекорд. 4-р давалгааг 23 хувь үргэлжилж 1488 хүрэх болов уу гэсэн маань биеллээ олж 1491 хүртэл ханш уналаа. Гэхдээ энэ уналтыг яг 4-р давалгаа мөн гэж хэлэхэд арай эрт байна. Урт хэмжээтэй 3-р давалгаа ч байж болно. Ямартай ч бүх давалгаа гүйцэхэд ханш 1600 гарах нь тодорхой боллоо. 


Урд шөнийн өсөлтийг 8 цагийн стокастик тодорхой зааж байна. Яг хоёр утас маань шүргэлцсэний дараа ханш брекаут хийв.


Saturday, April 23, 2011

Forex gold trend 4-23

1520 хүрээд юу болох вэ гэвэл 4-р давалгаа эхэлж ханш уруудах боломжтой. Стокастик бага зэрэг доош чиглэж байна. Ер нь одоо болгоомжтой байх үе. 


4-р давалгаа 50 хувь үргэлжилвэл 1450 хүртэл унана. Хэрвээ 23 хувь үргэлжилвэл 1488 хүртэл унана. Энэ булл тренд маш хүчтэй байгаа болохоор 23 хувь үргэлжлэх болов уу гэж бодож байна. Бид дахиж хэзээ ч 1450 долларын үнэтэй алт харахгүй байж магад. 


Wednesday, April 20, 2011

Forex gold trend 4-20

Алт түүхэн рекорд тогтоолоо. 1500. Бас л сайхан тоо. Урьдчилсан таамаглаж байсан 1520 болоход тун бага тоо үлдлээ. Гэхдээ 3-р давалгаа 200 хувь хүртэл үргэлжилвэл 1600 луу дөхөж очих боломжтой. 

Tuesday, April 19, 2011

Forex gold trend 4-19

Алт 3-р давалгаагаа гүйцээхээр тэмүүлж байна. Гэхдээ энэ давалгаа бодож байсанаас ч хол явж болно. Индикаторууд хүчтэй хэвээр байна. Стокастик дөнгөж л шүргэлцэж байна. 

Wednesday, April 13, 2011

Forex gold trend 4-13

Алт түр зуурын уналт хийж байна. Бухнууд давшилтаа үргэлжлүүлэх болно. Стокастик одоохондоо доош чиглэж байна. Чиглэл өөрчлөгдөх үед аптренд үргэлжлэх юм. 

Saturday, April 9, 2011

Forex gold trend 4-8

Алт 5 сар хэртэй хонгилоосоо гарч чадахгүй байж байгаад одоо л дараагийн шат руу ахиж байна. 

Wednesday, April 6, 2011

Forex gold trend 4-5

Бухнууд довтолсоор байна. Стокастик цуцах болоогүй байна.

Friday, April 1, 2011

Forex gold trend 4-1

Эллиотын 1-р давалгаа 1308-1444 хүртэл үргэлжилж нийт 136 долларын өсөлт болов. 2-р давалгаа 1380 хүртэл үргэлжлэв. 1380+136=1516 буюу 3-р давалгаа 1520 орчим өсөх боломжтой гэж үзэж байна. 3-р давалгаа бол дийлэнхдээ хамгийн урт эсвэл 1-р давалгаатай тэнцүү байдаг. Онолын дагуу бол бухнууд 1500 - ийн босгыг давах ёстой юм.