Sunday, October 30, 2011

Forex gold trend 10-30

Тренд үргэлжилнэ. Гэхдээ эхнээс нь түр зуурын уналт үргэлжлэх үү гэдэг асуулт байна. Унах тохиолдолд боломжит ханш гэвэл 1720, 1700, 1680.

Friday, October 28, 2011

Forex gold trend 10-28

Ийм маягаар өсөлт үргэлжилвэл ямар байна. 

Wednesday, October 26, 2011

Forex gold trend 10-26

Дахиад дээшээ брекаут хийхүү? Хийх л юм шиг санагдаад байна даа. 

US Dollar index

1913 онд Федерал резерв байгуулагдсанаас хойш долларын ханш хэрхэн унасныг доорх график дээр харуулсан байна. 1973 онд долларын индексыг арилжаанд оруулж 100 нэгжээс эхэлж байжээ. 1985 онд хамгийн дээд тал нь 148, 2008 онд хамгийн доод тал 70 хүрч байв. Долларын индекс нь доорх нь валютуудын эсрэг арилжаанд ордог. 

Тэгэхээр алттай шууд хамааралтай биш юм. Доллар өсөхөөр алт автоматоор унана гэж зарим хүмүүс боддог. Тийм тохиолдол бий ч зэрэг унах эсвэл зэрэг өсөх тохиолдол ч бий. Харин еврогийн өсөл бууралт долларт шууд нөлөөлдөг. Тэгэхлээр доллар алтны эсрэг өсөөд байгаа биш харин бусад валютын эсрэг өсч байгаа юм. Алтны долларын ханш өсөөд байгаа нь доллар алтны эсрэг ханшаа алдаад байнаа гэсэн үг.


Sunday, October 23, 2011

Forex gold trend 10-23

За тэгэхээр алт гуай 1600-1700 хооронд гацчихаад байна. Макди хүчээ алдаж байна. Боллинжер банд нарийсч байгаа нь хүчтэй брекаут болохын тэмдэг юм. Стокастик доош чиглэсэн хэвээр гэхдээ ирэх долоо дээшээ заах байх. 8 цагийн график дээш чиглэж байгаа. Виллиамс оверсолд болоод дээш чиглэж байна. Ингэх байх тэгэх байх гэж бөөрөнхийлөлгүйгээр өөрийн таамгийг хэлэхэд 11 сард ханш дээшээ брекаут хийнэ гэж бодож байна. Дээшээ гэдэг нь одоо үргэлжилж байгаа үндсэн тренд. 10 жил үргэлжилж байгаа үндсэн тренд. Цаашид үргэлжлэх үндсэн тренд. Энэ хугацаан дэлхийн эдийн засагт ямар ахиц гарваа? Ямар ч ахиц гараагүй яг хэвээрээ байгаа. АНУ үргэлжлүүлэн ногоон хэвлэсээр, өр нэмэгдсээр л байна. Нийт өр 15 их наяд доллар. Европын холбоо өвчтэй хэвээр. Ямар сайндаа Герман маркыг буцаан авчирхаар ярьж байхав дээ. Системыг авч үлдэхийн тулд үргэлжлүүлэн хэвлэсээр байх болно. Хэвлэхээ зогсоох л юм бол систем нуран унана. Одоо хамгийн сонирхолтой асуулт бол Гаддафи гийн алт яасан бэ гэдэгт байна. 150 тонн алт хадгалж байгаа улс шүү дээ. АНУ болон Европын холбоо уг алтыг Ливичүүдэд өгнө гэдэгт эргэлзэж л байна шүү. Арилжааны тухайд бол 1603-1620 хавьцаа авсан хүмүүс байрлалаа хадгалж байхад гэмгүй. Ядаж 1700 хүргээд хаавал сайхан хэрэг болно. Эргэж унах вий гэж айж байвал trailing stop тавих хэрэгтэй.

Saturday, October 22, 2011

Гаддафи-ийн үеийн Ливи улс

Ливи Каддафын үед.

1. Айл өрхөд цахилгаан үнэгүй

2. Банкны зээл хүүгүй

3. Оюутнуудад сар бүр 2300 долларын тэтгэлэг өгдөг

4. Сургуулиа төгсчөөд ажил олж чадахгүй бол эзэмшсэн мэргэжилдээ таарахуйц цалин авдаг

5. Ажилгүй хүн бүр 15000 долларын нийгмийн халамж авдаг

6. Шинэ гэрлэсэн хосуудад 150мкв байр өгдөг

7. Автомашин үйлдвэрийн үнээр авдаг



8. Иргэн фермер болохыг хүсвэл улсаас газар, мал, үр тариа гаргаж өгдөг


9. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, дээд зэргийн түвшинд


Улс орныг усжуулах Муаммар Каддафи-гийн аврага том төсөл. Энэ төсөл ч ингээд барууны гарт орлоодоо. Уг нь Африкчуудад ус өгөх гэж байсан юм.

http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=8248840

Tuesday, October 18, 2011

Forex gold trend 10-18

Өдөр тутмын алт сайнгүй харагдаж байна. Хэрвээ стокастик оверсолд болтлоо ханш унах аваас 1550 гэдэг тоо гарч байна. 

Friday, October 14, 2011

Forex gold trend 10-14

Долоо хоногын stochastic rsi оверсолд болоод дээш чиглэж байна. 

Wednesday, October 12, 2011

Мөнгөний түүх

Эхэлцгээе



     Мөнгө ба түүнтэй холбоотой асуудлууд нь энэ хорвоогийн хамгийн сонирхолтой зүйлсийн нэг билээ. Дэлхий дээр мөнгө үүссэн нь гайхалтай бөгөөд бараг л ид шидийн гэмээр. Дийлэнхдээ соёл иргэншил ба шинжлэх ухааны нээлтыг  анх эхэлсэн цагаас нь хөөн судалж болдог. Харин мөнгө олон газарт үүссэн байдаг ч хоорондох холбоо нь бүдэг юм. Индианчууд дунг мөнгө болгон ашиглаж, Баруун Африкчууд Манилла гэдэг гоёмсог металлаар арилжаа хийж, Фижичүүдын эдийн засаг халимны шүдэн дээр тогтож байсан бөгөөд, одоо ч зарим нь мөнгөний үүрэг гүйцэтгэсээр байна. Түүнчлэн хясаа, зааны яс, хув, өд, үхэр, гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтад, төрөл бүрийн чулуунуудаас авахуулаад олон төрлийн мөнгөн тэмдэгтийг мөнгө болгон ашиглаж иржээ. Ямар нэгэн сэтгэл татах зүйл байсан болоод л бидний өвөг дээдэс энэ олон төрлийн өнгөлөг зүйлсийг мөнгө болгон ашиглаж байсан байх. Хүн бүр үнэ цэнийн хүлээн зөвшөөрч байгаа үед мөнгө хүчинтэй хэвээр байх болно. Та хэн нэгнээс ямар нэг зүйлийг худалдан авахыг хүсэвч таны оронд нь өгөх гэж байгаа зүйл тэр хүнд хэрэггүй байж болно. Мөнгө энэ асуудлыг шийддэг юм. Солилцоо хүн бүрт ашигтай байж хүссэн үр дүндээ хүрэх нь чухал. Тийм ч учраас тэр олон ашиг сонирхол нэг шийдэл рүү хүрсэн биз.
 
Бүх зүйл санаснаар болохгүй  



"Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол мөнгө хүүлэгчид засгийн газарыг захирахын тулд байж болох бүх төрлийн заль мэх, нууц явуулга, хүчирхийллийг үйлддэг бөгөөд үүний тулд тэд мөнгө ба мөнгө хэвлэх эрхийг гартаа атгадаг" - Ерөнхийлөгч Жеймс Мэдисон.

Мөнгө, мөнгө, мөнгө, тэр үргэлж л байсаар байсан тийм үү? Буруу.
Биднийг юм солилцоход хялбар байлгахын тулд мөнгийг засгийн газар хэвлэдэг. Дахиад л буруу!
Үнэн гэвэл мөнгө хэвлэх үйл ажиллагаа нь дийлэнхдээ хувийн бизнес гэдгийг хүмүүс мэддэггүй. Мөнгө хэвлэх давуу эрхийн төлөө бүх л түүхийн туршид тэмцэлдсээр ирсэн юм. Мөнгө хэвлэх эрхийн төлөө дайн хийж, эдийн засгийн хямралууд үүсдэг билээ. Гэвч бидний дийлэнх нь үүний талаар мэддэггүй. Яагаад гэвэл ялагч тал хүн төрөлхтөний хүндтэй гишүүн болох бөгөөд,  нөлөөгөө бидний боловсрол, хэвлэл мэдээлэл, засгийн газарт  улам л батжуулж байдаг.
     Биднийг хэвлэсэн цаасны өөдөс ямар нэг үнэ цэнэтэй гэдэгт итгүүлж сургасан байдаг. Бусад хүмүүс тэгж боддог болохоор бид ч бас итгэдэг. Бусад хүмүүс үнэ цэнэд нь итгэдэг учраас бид тэр цаасны өөдөсний төлөө насаараа ажиллаж цуглуулах гэж оролддог билээ.
Түүхийн хуудас руу бид ягаан шилгүйгээр харах юм бол бидний гэнэн итгэлийг хэрхэн буруугаар ашиглаж байсныг харах болно. Мөнгийг таних аяллаа эхэлцгээе.

Есүс зооснуудыг шидсэн нь ( 33 он )



     Сүмд байгаа мөнгө хүүлэгчдийг Есүс хараад ихэд уурлан гүйн очиж ширээн дээр байсан зооснуудыг таягаараа түлхэн унагасан гэдэг. Энэ нь түүний дэлхий дээр байх хугацаандаа хүчирхийлэл үйлдсэн цорын гонц тохиолдол гэж түүхэнд бичигдсэн байдаг.
Энх тайвны төлөө тэмцэгчийг юу хүчирийлэлд турхирваа?
     Удаан хугацааны туршид еврейчүүд сүмд төлөх татвараа хагас шекелшекел гэдэг тусгай зоосоор төлдөг байв. Энэ нь хагас унци цэвэр мөнгөн зоос бөгөөд дээрээ ямар нэг эртний хааны дүрсгүй юм. Бурхны хүлээн зөвшөөрдөг цорын ганц зоос байлаа. Гэвч зах зээл дээрх уг зоосны нийлүүлэлт хязгаартай байсан бөгөөд мөнгө хүүлэгчид зоосыг зах зээлээс худалдан авч хомсдол үүсгэн хүссэн үнэдээ хүргэдэг байжээ. Хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан  монополи үүсгэж асар их ашиг олж байв.
     Есүс үүнийг ард иргэдээс хулгай хийж байна гэж үзсэн бөгөөд уг зохион байгуулалтыг "Луйварчдын үүр" гэж нэрлэжээ. Мөнгө нь солилцооны хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн үед тухайн мөнгийг үйлдвэрлэж, зээлдүүлж, ханшийн өөрчилж буй этгээдэд асар их эрх мэдэл ирдэг. Тэд бол "Мөнгө хүүлэгчид" юм.

Дундад зууны Англи (1000-1100 он)



     Энэ үед дарханууд хүмүүсийн алт, мөнгөний хадгаламжийг төмөр шүүгээндээ хадгалаад оронд үүнийг нь баталгаажуулсан баримт өгдөг байлаа.  Эдгээр баримт нь алт мөнгөн зоосноос хөнгөн, авч явахад хялбар учираас солилцооны үүрэг гүйцэтгэх болж эхэлжээ. Цаг хугацаа өнгөрсөөр дархан өөрийнх нь үйлчлүүлэгч нарын цөөхөн хэсэг нь л алт, мөнгөн зоосоо биетээр нь авахаар ирдэгийг анзаарчээ. Ингээд дархан өөрт нь огт байхгүй алт, мөнгөний баримт хуурамчаар үйлдээд түүнийгээ бусдад хүүтэйгээр зээлддэг болж гэнэ. Яваа яваандаа дархчуул нэгдэж энэ нь банкны систем үүсэх эхлэл болжээ. Илүү албан ёсны харагдуулахын тулд "Бүрэн бус нөөцийн банк" гэдэг нэр хайрлажээ. Энэ нь нөөцөндөө байгаагаас илүү ихийг зээлдүүлдэг гэсэн утгатай юм. Өнөөдөр банкууд үндсэн мөнгөнөөсөө 10 дахин илүү их мөнгө зээлдүүлэх боломжтой бөгөөд жилд 11 хувийн хүү авч байж банкирууд яагаад баяжаад байнаа гэж та гайхаж байсан байх. Үнэндээ тэд жилд 11% олдог биш харин 110% олдог юм.

Хагас саваанууд (1100-1854 он)



     Анхлан Генри хаан  өнгөлсөн модон саваануудыг үзүүр дээр нь ухаж зураас гаргаад дундуур нь хувааж мөнгө тэмдэгт гэдгийг нь баталгаажуулж байжээ.  Хаан модны хагасыг хуулбарлахын эсрэг үлдээж нөгөө хагасыг нь зах зээлд эргэлдүүлж байлаа. Генри хаан хагас савааг л татвар авахад ашиглаж байсан бөгөөд, үүнээс үүдэн эрэлт ихэсч нэмж үйлдвэрлэн, хүмүүсийн саваанд итгэх итгэл баттай болжээ. Тэр юуг ч ашиглаж болох байлаа. Хаан савааг мөнгө гэж үзэж байсан болохоор  хүмүүсийн хувьд саваа үнэ цэнэтэй байсан юм. Мөнгөний үнэ цэнэ хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг, харин итгэл алдрах үед өнөөгийн мөнгө ч зөвхөн цаас юм.
     Хагас савааны систем 726 жил үргэлжилжээ. Энэ нь сүүлийн үеийн түүхэн дэх  хамгийн амжилттай мөнгөний хэлбэр байсан ба Британы эзэнт гүрэн үнэндээ хагас савааны систем доор бүрэлдэн бий болжээ. Харин яагаад бидний дийлэнх нь энэ системийн талаар мэддэггүй билээ?
Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол 1694 онд Английн Банк хагас савааны системийн эсрэг дайралт хийж түүнийг үндсээр нь устгахаар шийджээ. Ийм л учираас бид системийн талаар мэддэггүй байж. Мөнгө хүүлэгчид энэ систем тэдний хяналтаас гадуур байгааг ойлгожээ. Анхнаасаа ч Генри хааны санаачлага тийм зорилготой байжээ.
     Зах зээлд хүчтэй өрсөлдөгч байсан энэ мөнгөний талаар цаашид эргэн дурсахгүйгээр, ер нь огт байгаагүй мэтээр он жилүүд өнгөрсөн байна. Английн банкны анхны хувьцаа эзэмшигчид өөрсдийн хагас саваануудаа аваад системийг эцсийн замд нь үдсэн юм. Та зөв сонслоо, тэд хувьцаа худалдаж авсан. Хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах замаар хувьчилж болохоор Английн банкыг зохион байгуулжээ. Хувьцаа эзэмшигчид байнга ногдол ашиг авдаг байна.
     Эдгээр хөрөнгө оруулагчдын нэрийг нууцалсан бөгөөд, 1250000 фунтын хөрөнгө оруулалт хийх ёстой байсан боловч 1694 он гэхэд зөвхөн 750000 фунт төлсөн байв. Удалгүй банк нөөцөнд байгаагаасаа илүү ихийг зээлдүүлж хүү цуглуулах болжээ. Ямар ч бэлтгэлгүйгээр ийм зүйлийг хүмүүст тулгахад хэцүү. Мөнгө хүүлэгчид хувийн ашигийн төлөө үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тодорхой орчинг бүрдүүлэх хэрэгтэй байлаа.
Тэд ингэж хийжээ.
     1500 оны үед 8-р Генри хаан Usury Laws-д амарч байх үед мөнгөн хүүлэгчид өөрсдийн алт, мөнгөн зоосыг зах зээлд асар ихээр нийлүүлж минутын дотор л улам баяжиж байлаа. 1642 оны Английн хувьсгалыг мөнгө хүүлэгчид санхүүжүүлэн хувьсгалыг Оливер Кромвелл толгойлсон бөгөөд парламентыг тарааж, Чарльз Хааныг алах оролдлого нь амжиллтай болсон юм. Үүний дараагаар 50 жил үргэлжилсэн уршигт дайн болжээ. Байлдаж буй хүмүүст асар их хохиролтой, харин тэднийг санхүүжүүлж байгаа хүмүүст асар их ашигтай байлаа.
     50 жилийн дайн Англи улсыг эдийн засгийн хувьд бүрэн сөхрүүлэв. Засгийн эрх баригчид хэнээс тусламж хүссэн гээч? Засгийн газарын зөвшөөрч баталсан, хуулийн дагуу хувийн  ашигийн төлөө мөнгийг оргүй хоосоноос дураараа хуурамчаар хэвлэдэг хувийн банкнаас тусламж хүссэн байна. Ингэж улс төрчид хүссэн хэмжээний мөнгөө зээлэх эх үүсвэртэй болсон бөгөөд, үүнээс үүдэлтэй өрийг ард иргэдээс авах татвараар төлдөг тогтолцоо үүсчээ.
     Хэн нэг нь энэ тогтолцооны мөн чанарыг ойлгоод хэнд ч өр төлдөггүй өөрийн мөнгө үүсгэсэн байх гэж та бодсон байх. Харин ч эсрэгээрээ Английн Банк нь сонгодог жишээ болсон бөгөөд одоо бараг улс бүр төв банктай болжээ. Эдгээр төв банкууд нь улс гүрнүүдийн эдийн засгийг атгадаг бөгөөд тухайн улсын жинхэнэ удирдагч нь юм. Энэ нь арслан зааны хэмжээний том луйврын сүлжээ бөгөөд нууцлагдмал татвар нь хувийн эрх ашигийн үүднээс цуглардаг юм.
     Засгийн газар татвараар олж чадахааргүй мөнгө босгохын тулд банкинд бонд зарна. Бондыг нүд ирмэхийн зуур хэвлэсэн мөнгөөр худалдан авдаг. Засгийн газар авсан мөнгөнийхөө хүүг төлөхийн тулд улам их мөнгө зээлж авдаг. Өр хэзээ нэгэн цагт төлөгдөх боломжгүй, харин ч улам өссөөр л байдаг. Хэрвээ засгийн газар өрөө төлөх арга оллоо гэхэд мөнгөн тэмдэгтээ баталгаажуулах бондгүй болох бөгөөд үүний тулд мөнгөн тэмдэгтийг алах хэрэгтэй болно.
     Ийм маягаар Английн банк Британыг мөнгөөр булж эхлэв. Ямар ч хяналт шалгалтгүйгээр мөнгө хэвлэж тарааснаас болж эд барааны ханш хоёр дахин өсчээ. Нэг компани бүүр Египетчүүд Мозесыг хөөж байхдаа улаан тэнгист живүүлсэн алтыг олохын тулд тэнгисыг хатаах хэрэгтэй гэж саналт тавьж байв.
     1698 он гэхэд улсын өр 1250000 фунтээс 16000000 фунт хүртэл өсч, үүнийг дагаад татварыг нэмж байлаа. Итгэхэд хэцүү ч эдийн засгийн шилжилтийн үед эд баялаг устдаг биш харин дамждаг юм. Мөнгө хүрэлцэхгүй үед хэн хамгийн их хождог вэ? Та таасан байх. Хүн болгоны хүсдэг зүйлийг хянадаг хүмүүс буюу мөнгө хүүлэгчид юм. Дийлэнх хүмүүс эдийн засгийн үеэр зовж зүдэрдэг бол цөөнх хэсэг нь үргэлжлүүлэн баяжсаар байдаг гэдэгт баттай итгэж болно.
     Өнөөдөр ч гэсэн Английн банк ханшийн өөрчлөлт, эдийн засгийн хямралыг гааруулахгүй байхаар хичээн ажиллаж байна гэж мэдэгддэг ч банк үүссэнээс хойш Британы фунт тогтвортой байсан үе маш ховор билээ.  Харин нэг зүйл л тогтвортой байлаа. Энэ бол тасралтгүй үргэлжлэх Ротшилдсын гэр бүлийн амжилт.

Ротшилдс (1743)



     1743 онд Германы Франкфурт хотод Амшалл Мозес Бауэр гэдэг дархан хүн зээлийн төв нээжээ. Тэр эртний Ромын бүргэдийг улаан бамбай дээр дүрслээд хаалган дээрээ өлгөсөн бөгөөд хүмүүс түүний төвийг Улаан бамбай буюу германаар бол "Rothschild" гэж дуудах болжээ. Түүний хүү хожим нь бизнесийг өвлөж авахдаа овогоо Ротшилд болгон өөрчлөв. Хувь хүмүүст мөнгө зээлдүүлэх нь ашигтай ч яваандаа эзэн хаад ба засгийн газаруудад мөнгө зээлдүүлэх нь бүүр ч илүү ашигтайг тэр ухаарчээ. Маш том хэмжээний мөнгө эргэлдэх бөгөөд, үргэлж татвараас хамгаалж байлаа.
     Бүрэн хөл дээрээ боссоныхоо дараа тэр илүү холыг харах болж таван хүүгээ мөнгө босгох урлагт сургах болжээ. Дараа нь тэднийг гол эдийн засгийн төвүүд рүү явуулж төв банкны системийг үүсгэн дэлхийн эдийг засгийг ноёрхох болсон юм. Дэлхийн 2-р дайны үед олон хүн ЖП Морганыг дэлхийн хамгийн баян хүн гэж бодож байлаа. Гэвч түүнийг үхсэний дараа тэрээр Ротшилдсын эзэнт гүрний дотор дэслэгч төдий байсан нь илэрсэн бөгөөд ЖП Морган компаны 19 хувийг эзэмшиж байжээ. "Европт цорын ганц хүч байдаг, тэр нь Ротшилд" гэж 19-р зууны Франц тайлбарлагч хэлж байжээ. Хамгийн баян гэр бүлийн талаар арай сүүлд үргэлжлүүлэн харах болно.

Niall Ferguson, THE HOUSE OF ROTHSCHILD, Money's Prophets, 1798-1848 

Америкийн хувьсгал (1764-1781)




     1700 оны дундуур Британы эзэнт гүрэн оргил үедээ байлаа. Бас маш их өртэй байв. Английн банкыг байгуулсанаас хойш дөрвөн уршигт дайн хийсэн бөгөөд нийт өр нь 140000000 фунт болсон байв (тухайн үедээ асар их мөнгө). Банкинд өрөө төлөхийн тулд Британы засгийн газар Америк дахь колониудаасаа  том хэмжээний татвар авах төсөл боловсруулжээ. Тухайн үед зоос цутгах материал хомс байсан тул колони өөрийн цаасан мөнгөө хэвлэж Колонийн тэмдэгт гэж нэрлэжээ. Энэ мөнгөн тэмдэгт нь зах зээлд амжилт олсон бөгөөд колониудад ижил төстэй байдал бий болгосон юм. Колонийн тэмдэгт нь эд барааг солилцоход туслах зорилготой байлаа. Энэ бол алт ба мөнгөөр баталгаажуулаагүй ямар ч өргүй цаасан мөнгө байв. 
     1763 онд Бенжамин Франклин Британи-д айлчлах үеэр Английн банкны эрхэм түүнээс Америк дахь колонийг хэрхэн цэцэглүүлэх гэж байна даа гэж асуужээ. Франклин хариулахдаа: 
"Тэр бол энгийн. Колониудад бид өөрсдийн мөнгөө гаргадаг. Үүнийг колонийн тэмдэгт гэдэг. Бид зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохируулан тохиромжтой хэмжээний мөнгө нийлүүлж, үйлдвэрлэгчид ба хэрэглэгчидийн хооронд арилжааны ая тухтай байдал үүсгэхийг хичээдэг. Иймийн тулд бид өөрсдийнхөө төлөө цаасан мөнгө хэвлэж уг мөнгөнийхөө худалдан авах чадварыг хянах бөгөөд хэнд ч өр төлөх хэрэггүй юм."
     Америк улс хүмүүсийн мөнгөнд итгэх итгэл хамгаас чухал гэдэгийг ойлгожээ. Тийм учираас тэд өргүй амьдарч болохоор байлаа. Энэ нь Английн банкнаас хараат бус гэсэн үг юм. Үүний хариуд дэлхийн хамгийн хүчирхэг хувийн банк нэр нөлөөгөө ашиглан Британы парламентад Мөнгөн тэмдэгтийн хуулийг батлуулахаар 1764 онд  өргөн барьжээ. Энэ хуулийн дагуу колониуд мөнгө хэвлэх эрхгүй болсон бөгөөд цаашдын Британи-д төлөх татвараа алт, мөнгөөр төлөх ёстой болов.  
     Үүний дараа Франклин ингэж хэлжээ:
"Нэг жилийн дотор нөхцөл байдал орвонгоороо эргэж, сэргэн мандалт төгсч хямрал эхэллээ, үүний уршигаар Колониудын гудамжууд ажилгүйчүүдээр дүүрэв. Колониуд өөрийн мөнгө хэвлэх эрхээ Жорж 3 ба олон улсын банкируудад бүрмөсөн алдсан нь Хувьсгалт дайн эхлэх үндсэн шалтгаан байсан юм."
     1775 оны 4 сарын 19 нд дайн эхлэх үед ихэнх алт, мөнгө Британы татвар болон явчихсан байлаа. Тэдэнд мөнгө хэвлэж дайныг санхүүжүүлэхээс өөр арга үлдсэнгүй. Хамгийн сонирхолтой нь Колонийн тэмдэгт нь хүчирхэг мөнгө байсан бөгөөд, аль хэдүйн бүрэлдэн тогтсон эдийн засгийн системийн эсрэг хүчтэй өрсөлдөгч болж эхэлжээ. Франклины хэлсэнээр мөнгө хэвлэх зорилго нь "зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд нийцүүлэн хэвлэх" бөгөөд ямар ч хүү төлөх хэрэггүй, үүнээс үүдсэн инфляци огт байхгүй байжээ. Харин энэ нь мөнгө хэвлэж хувьцаа эзэмшигчиддээ ашиг тараадаг Английн банкны хувьд байж болшгүй зүйл байлаа. 

Congressman Charles G.Binderup of Nebraska, Unboring the Ghosts of Wall Street 

Хойд Америкийн банк (1781-1785)




     Зэвсгийн наймаачин Роберт Моррис 1781 онд Английн банктай төстэй төв банк АНУ-д байгуулах үедээ хэрвээ тэднийг дийлэхгүй бол тэдэнтэй нэгд гэж хэлж байжээ. Модоо барьчаад байсан Америкийн засгийн газарын хувьд 400000 доллар шилжүүлэн авч, бүрэн бус нөөцийн банкаар дамжуулан үүнээс ч илүү мөнгө шилжүүлэн авах боломжтой нь гайхамшигтай сонсогдож байлаа. Засгийн газар бүх мөнгөө хэрэглэж дуусаад, Роберт Моррис дахин мөнгө шилжүүлэх боломжгүй болсон үед түүнд Францаас зээлж авсан алтаа хэрэглэхийг санал болгож үргэлжлүүлэн мөнгө хэвлүүлж байлаа. 
     Бүрэн бус нөөцийн банк ашиглан амжилт олсон тэрээр өөртөө болон найзууддаа зээл олгон банкныхаа үлдсэн хувьцааг худалдан авсан байна. Дараа нь хэрхэн уг мөнгийг хэвлэж байгааг анзаарах тэнхэлгүй байгаа, мөнгөний амтанд мансуурсан улс төрчдөд хэд дахин илүү зээл олгох болжээ. Луйврын систем 1785 он хүртэл 5 жил үргэлжилжээ. Энэ хугацаанд мөнгөний ханш шалдаа унав. Хувьцаа эзэмшигчид өрөө төлөлгүй үлдэж байгааг мужийн захирагч анзаарчээ. 
"Баячууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулж бусдыг боолчлохын тулд бүх чармайлтаа гаргах болно. Тэд үргэлж тэгж байсан. Тэд үргэлж тэгэх болно. Засгийн газар тэднийг тодорхой хүрээнд барьж байхгүй бол тэдний ажиллагаа хаа сайгүй тархах билээ" - Мужийн захирагч Моррис. 

The constitutional convention of 1787, 7/2

Америкийн нэгдсэн улсын анхны банк (1791-1811)




     Нэг удаа ажилласан, цаашид ч ажиллах болно. 6 жил өнгөрчээ. Маш олон өлсгөлөн улс төрчид байлаа. Дахиад нэг боломж олгийлдоо. Ингээд Нэгдсэн улсын анхны банкыг 1791 онд байгуулжээ. Эхний банкнаас олны анхаарлыг холдуулахын тулд арай албан ёсны нэр өгсөн байна. Америкчууд дахиад л хууртсан нь тодорхой байлаа. Англи хэв загварын дагуу хөрөнгө оруулагчдын нэр хэзээ ч ил гараагүй ажээ. Хоёр дахь удаагаа амжилт олсон зарим банкирууд Амшал Ротшилд Франкфурт дэх хувийн банкнаасаа арай өөр цаг үед мэдэгдэл хийсэн ч болоосой гэж хүсч байв. 

"Надад улс орны мөнгийг хэвлэх эрх өгөөдөх, харин би хууль бичигчдыг хяналтандаа авах болно" - Майер Амшел Ротшилд, 1790 он.

     Хэн ч тоож сонсоогүй болохоор санаа зовох зүйлгүй байлаа. Америкийн засгийн газар эхний 5 жилд 8.2 сая доллар банкнаас зээлж авчээ. Харин барааны үнэ 72 хувиар өсөв. Энэ удаад мөнгө хүүлэгчид илүү туршлагатай болж гэрээг 20 жилээр хийжээ. Тасралтгүй өсч, төлөх боломжгүй болж байгаа өрийг харсан ерөнхийлөгч ийн хэлжээ.

"Үндсэн хуулинд нэг сайн засвар оруулах боломжтой ч болоосой гэж хүсэх юм. Холбооны засгийн газарын зээлдэх эрхийг л авч хаямаар байна." - Томас Жефферсон, 1798 он. 

     Хараахан худалдагдаагүй байсан чөлөөт хэвлэл уг явдалыг "Агуу хууран мэхлэлт" гэж бичиж байв. Банкны үлдэгдэл зөвхөн засгийн газараас хамаарч байсан бөгөөд мөнгө багасах үед хувь нийлүүлэгчид бие биендээ зээл өгөн олсон хүүгээрээ нөөцөө бүрдүүлж байв. Гэрээний хугацаа дуусах үед банкирууд дахин шинэ гэрээ хийхгүй бол санхүүгийн хямрал болно хэмээн анхааруулж байв. Гэрээг шинэчлээгүй юм. Таван сарын дараа Британи Америк руу дайрч дайн эхэллээ. 
     Ротшилдын хувийн бизнес болох Францын банкыг нэгэн хүн сэжиглэн харж байлаа.

Наполеон (1803-1825)




Тэрээр банкинд итгэдэггүй талаараа ийн хэлж байв:
"Засгийн газар банкныхны мөнгөнөөс хамааралтай үед нөхцөл байдалыг хяналтандаа авч чаддаггүй. Өгч буй нь авч буйгаасаа үргэлж хүчтэй байдаг. Мөнгөнд эх орон гэж үгүй, мөнгө хүүлэгчидэд эх оронч сэтгэлгээ үгүй, тэд гарал үүсэлгүй, тэдний туйлын зорилго бол ашиг олох." - Наполеон Бонапарт, 1815
     Байлдаж буй талууд хувийн эзэмшлийн нэг Төв банкнаас зээл авах нь хачирхмаар зүйл биш юм. Дайн шиг их өр үүсгэдэг зүйл гэж үгүй. Улс орон ялахын тулд эцсээ тултал зээл авдаг. Хэрвээ ялагдагч тал ялагдахгүйн тулд сүүлчийн дусал цусаа зарцуулсан бол ялагч тал ялахын тулд түүнээс ч илүүг зарцуулсан гэсэн үг. Илүү их мөнгө зээлж, илүү их мөнгө банкирууд олсон гэсэн үг. Хамгийн гайхалтай нь ялагч тал ялагдагч талын үлдээсэн өрийг төлж байхаар гэрээг хийдэг байв. 
     1803 онд Наполеон банкнаас зээл авахын оронд Миссиссиппи нутгийн баруун хэсгийг Нэгдсэн улсын гуравдагч ерөнхийлөгч Томас Жефферсонд 3 сая алтан доллараар заржээ. Уг гэрээг Луйзанагийн худалдан авалт гэдэг болжээ. 3 сая доллараар дансаа зузаалсан Наполеон маш түргэн арми бүрдүүлж Европын дийлэнхийг эзэлсэн юм. Наполеон очсон газар бүртээ Английн банкны санхүүжүүлсэн дайснуудтай тулгарч байлаа. Прусс, Австри сүүлд нь Орос улс түүнийг зогсоохоор өр тавьж банкныхны орлого нэмэгдсээр байв. 
     4 жилийн дараа Францын үндсэн арми Орост байх үед Натан Ротшилд Францыг Испанийн талаас дайрах төлөвлөгөө боловсруулж Францын хажуугаар нууцаар Испани руу алт оруулан Дюк-ын Веллингтоноор армыг удирдуулжээ. Веллингтоны өмнө зүгээс хийсэн дайралт болон бусад ялагдлууд нь Наполеоныг цөллөгт явахад хүргэсэн юм. Гэвч 1815 онд Италийн эрэг орчмын Элба арал дахь цөллөгнөөсөө оргож Парист эргэн ирэв. 
     Тэр жилийнхээ 3 сард Парисын Эүбард Банкнаас зээлсэн мөнгөөрөө армиа зэвсэглэв. 1815 оны зургаан сарын 18-нд Наполеоны удирдсан 74000 франц цэрэг Британы болон бусад Европын орнуудын 67000 цэргийн эсрэг Парисаас зүүн хойно 200 милийн газар тулалдахаар цугларсан байв. Ялагчыг урьдаас хэлэхэд хэцүү байлаа. Харин жинхэнэ ялагч болох Натан Ротшилд Британы хувьцааны зах зээл, бондын зах зээл, бүүр цаашлаад Английн Банкыг гартаа оруулах гарамгай төлөвлөгөөгөө боловсруулан Лондонд сууж байв. 
     Мэдээлэл бол хүч гэдэгийг ойлгодог Натан өөрийн итгэлт агент болох Ротвортыг байлдааны талбарын орчимд байршуулсан байв. Тулалдаан дөнгөж дуусмагч Ротворт бушуухан Лондон руу буцаж мэдээг Ротшилд-д хүргэжээ. Харин Веллингтоны мэдээ зөөгч 24 цагийн дараа Лондонд ирж засгийн газарт мэдэгджээ. 
     Наполеоны ялалт Британы санхүүгийн системыг сүйрүүлж мэдэх байлаа. Натан хөрөнгийн зах зээлд байрлалаа аван хүлээж байв. Энэ хүчирхэг хүн бол мэдээлэлгүйгээр хөдлөх хүн биш юм. Тэгээд маш их хэмжээний Британы бондыг зарж эхлэв. Үүнийг харсан бусад хүмүүс Наполеоныг ялсанаас гарцаагүй гэж бодон өөрсдийн бондыг зарж эхлэх нь тэр. Зах зээл ёроолдоо тултал унасан байлаа. Харин энэ үед Ротшилд хэдхэн цагийн өмнө хэд дахин үнэтэй байсан бондыг өчүүхэн төдий мөнгөөр нууцаар авч эхлэв. Ийм маягаар Натан Ротшилд Наполеон ба Веллингтоны цэргүүд бүх насаараа эзэлж олсон хөрөнгөнөөс ч илүү их хөрөнгийг ганцхан өдөрийн дотор олжээ. 




19-р зуун бол Ротшилдсын зуун байлаа. Энэ үед тэдний гэр бүл дэлхийн баялагын хагасыг эзэмшиж байв. Одоо ч гэсэн тэдний хөрөнгө өссөөр л байна. Гэхдээ тэд хөшигний ард нуугдах болсон бөгөөд өөрсдийн нөлөөгөө алдсан мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Өөрсдийн  эзэмшдэг компаниуддаа өчүүхэн жоохон хувь эзэмшдэг мэтээр мэдээлдэг байна. Зарим шинжээчид үзэхдээ тэдний гэр бүл зөвхөн Английн банкыг аваад зогсохгүй хоёр дахь Төв банк болох АНУ-ын Банкыг байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд, үүнээс үүдээд Америкийн ерөнхийлөгчид ээдрээтэй зүйлс ихээр тулгарчээ. 

Андрю Жексон (1828-1836)




     АНУ-ын Хоёр дахь Банкны онцгой эрхийг шинэчлэх талаар Конгресс хэлэлцэж байх үед Жексон хориг тавьж байжээ. Түүний хэлсэн үг их сонирхолтой байлаа: "Манай улсын иргэд энэ улсын ашигаас дангаараа хүртдэггүй. Энэ банкны 8 саяас илүү хувьцааг гадны иргэд эзэмшдэг. Ийм тохиолдолд бид  эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдах аюул оршсоор байх юм биш үү? Бидний мөнгийг хянаж, иргэдийн татварыг цуглуулж, олон мянган хүнийг нөлөөндөө барьж байна... энэ нь дайсны цэргийн хүчнээс илүү аюултай юм. Бидний хэлэлцэж байгаа зүйл нь энэ улсын хүндлэн дээдэлдэг үнэт зүйлсээс хазайж байгаа юм." 
     1832 онд Жексон засгийн газарын мөнгийг Хоёр дахь Банкнаас татаж өөр найдвартай банкуудад байршуулах тушаал өгсөн байна. Хоёр дахь Банкны захирал Николас Биддл банкныхаа сүр хүчийг харуулахын тулд илт заналхийлсэн мэдэгдэл хийж, банкны онцгой эрхийг батлахгүй бол санхүүгийн хямрал үүснэ хэмээж байв. Тэр хэлэхдээ: "Хямрал үүссэнээр Конгрессын гишүүдэд асуудал үүснэ... Тодорхой чиг баримжааг тогтоосноор л бид аюулгүй байх болно. Аюулгүй байдлыг бий болгохын тулд банкны онцгой эрхийг шинэчлэн баталж, мөнгийг буцаан байршуулах хэрэгтэй юм." 
     Зах зээлд байсан зээлийг буцаан татаж, шинээр зээл олгохоон зогсоож том хэмжээний хямрал үүсгэсэн ч гэсэн 1836 онд онцгой эрх дуусгавар болж Хоёр дахь Банк ажиллагаагаа зогсоосон юм. Үүний дараа Жексон хоёр алдартай үгээ хэлжээ: "Банк намайг алахыг хүссэн - гэхдээ би банкыг алах болно.", "Хэрвээ Америкийн иргэд мөнгөний болоод банкны системын бузар булайг ойлгодог байсан бол өглөө гэхэд л хувьсгал эхлэх болно."
     Хожим Андрю Жексоноос ажил амьдралын тань хамгийн том амжилт юу байсан бэ гэж асуухад тэрээр ямар ч эргэлзээгүйгээр "Би банкыг алсан!" гэж хариулжээ. 

Andrew Jackson, Veto of the Bank Bill, to the Senate, (1832)


Абрахам Линкольн ба иргэний дайн (1861-1865)




     Төв банк үхсэний дараа бүрэн бус нөөцийн банкууд бусад мужууд  дахь улсын банкууд руу вирус адил нэвтрэн орж тогтворгүй байдал үүсгэсэнээр эдийн засгийн хямрал даамжирсан байна.  Хэн нэг нь гэр орноо алдаж байхад нөгөө талд нь зарим хүмүүс уг хөрөнгийг үнэгүй шахам авч байлаа. Хямрал бол зээлдүүлэгчийн хувьд сайн мэдээ юм. Гэхдээ дайн бол илүү их өр, хараат байдлыг бий болгодог. Мөнгө хүүлэгчид Төв банкаараа дамжуулж мөнгө хэвлэж чадахгүй болсон болохоор хамгийн зөв гарц нь дайн хийх байв. Тэр үеийн Германы канцлерын хэлсэн үгнээс харах юм бол боолчлол нь дайн хийх цорын ганц шалтгаан биш байлаа: “Нэгдсэн улсыг тус тусдаа холбоо болгож хуваахыг Ирэний дайн эхлэхээс өмнө Европын санхүүгийн лидерүүд шийдсэн байв. Эдгээр банкирууд Нэгдсэн улс нь нэг бүхэл, нэг улс хэвээр үлдэх юм бол эдийн засаг, санхүүгийн хувьд тусгаар тогтнолоо олох вий гэхээс айж байлаа. Ингэснээр тэдний эдийн засгийн дарангуйлалд аюул учирах байв.”
     Otto Von Bismark chancellor of Germany 1876
1861 оны 4 сарын 12-нд уг эдийн засгийн дайн эхэлжээ. Линкольн дайн хэрэгцээтэй мөнгө олохын тулд өөрийн эрдэнэсийн сангийн нарийн бичигтэйгээ Нью Иорк руу явжээ. Мөнгө хүүлэгчид холбоог ялагдуулахын тулд  24-36 хувийн хүүтэй зээл санал болгосон байна. Линкольн уг саналаас татгалзав. Линкольны хуучны танил Чикаго-гийн хурандаа Дик Тэйлор дайныг санхүүжүүлэх мөнгө олох аргыг олжээ. Тэр хэлэхдээ: “Эрдэнэсийн сангаар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт хэвлүүлэх хуулийг Конгрессоор батлуулаад, уг мөнгөө цэргүүдэд өг. Тэгээд дайнд ял” гэжээ.
     Америкийн иргэд уг мөнгийг хүлээн зөвшөөрөх болов уу гэж Линкольныг асуухад хурандаа Дик Тэйлор: “Хэрвээ бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт болгох юм бол хэн ч байсан гэсэн өөр сонголтгүй болно. Ямар ч мөнгөний адилаар засгийн газарын баталгаатай байх болно, хуулийн дагуу энэ эрхийг Конгресс өгөх ёстой” гэж хариулсан байна.
     Линкольн уг саналыг зөвшөөрч 450 сая доллар хэвлэсэн бөгөөд бусад мөнгөн тэмдэгтээс ялгаатай болгохын тулд ногоон будаг ашиглажээ. “Засгийн газар мөнгө хэвлэж гүйлгээнд оруулан засгийн газарын хэрэгцээг хангаж, иргэдийн мөнгөний худалдан авах чадварыг хамгаалах хэрэгтэй... Мөнгийг бүтээж хэвлэх эрхтэй байх нь засгийн газарын цорын ганц давуу тал биш, харин засгийн газарын хамгийн агуу бүтээлч боломж юм. Татвар төлөгчид маш их хэмжээний өр, шимтгэл, гүйлгээнээс чөлөөлөгдөх болно. Аж үйлдвэрүүдийг санхүүжүүлэх, засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах, эрдэнэсийн санг удирдан зохион байгуулахад энгийн удирдах албыг ашиглаж болох билээ. Өөрсдийн засгийн газар лугаа эрсдэлгүй мөнгийг иргэд эзэмших болно. Мөнгө хүн төрөлхтөний эзэн нь биш харин үйлчлэгч нь байна. Ардчилалын байр суурь мөнгөнөөс илүү хүчтэй болно.”
     Энэ арга хэмжээ нь маш амжиллтай болсон бөгөөд Линкольн уг яаралтай арга хэмжээг байнгын бодлого болгохоор шийджээ. Мөнгө хүүлэгчидээс бусад хүмүүст энэ бодлого ашигтай байлаа. Харин мөнгө хүүлэгчид өөрсдөд нь аюул нүүрлэж буйг олж харжээ. Тэд цаг алдалгүйгээр өөрсдийн үзэл бодлоо London Times дээр илэрхийлэв. Уг нийтлэл дээр санхүүгийн шинэ бодлогыг бүх л талаас нь шүүмжилсэн байв. Бүх сайн талыг нь дарахыг оролджээ. “Хэрвээ энэ Хойд Америкаас гаралтай аюултай бодлого амьдралд биеллээ олох юм бол засгийн газар ямар ч зардалгүйгээр өөрийн мөнгөө бүтээх болно. Энэ мөнгөөр өрөө төлж өргүй үлдэх болно. Арилжаанд хэрэгтэй бүх мөнгөө бий болгоно. Энэ нь урьд хожид байгаагүйгээр амжилт олно. Бүх ухаантнууд, дэлхийн орнуудын хөрөнгө Хойд Америк руу явна. Тэр улсыг устгах хэрэгтэй, эс бөгөөс дэлхий дээрх бүх хаант засаг сүйрэх болно.”   Hazard Circular – London Times 1865
     Эндээс харахад уг бодлогыг хэрэгжүүлсэнээр ийм бодлого хэрэгжүүлдэггүй улс гүрнүүдэд аюултай болж иржээ. 1863 онд ахиад жоохон мөнгөтэй бол Линкольн дайнд ялахад ойрхон байлаа. Түүнийг ийм эгзэгтэй үед  байгааг мэдсэн мөнгө хүүлэгчид конгрессоор Үндэсний бакны хууль батлуулахаар зүтгүүлж батлуулж чаджээ. Энэ үеэс эхлэн АНУ-ын бүх мөнгөний эх үүсвэр банкируудаас хараат болов. Засгийн газар бонд гаргаж өр тавих бөгөөд үүний оронд банкууд мөнгө хэвлэж өгөх болжээ. Greenback (ногоон)  1994 он хүртэл гүйлгээнд байжээ. “Дайны дараах жилүүдэд Холбооны засгийн газар асар их мөнгөний илүүдэлтэй байв. Засгийн газар өрөө төлж үнэт цааснуудаа хаах боломжгүй байлаа. Өрөө төлөх юм бол бонд үгүй болно. Бонд үгүй бол үндэсний банкны мөнгөн тэмдэгтийг баталгаажуулах зүйлгүй болно. Өрөө төлөх юм бол мөнгөний эх үүсвэрийг устгана гэсэн үг.”  John Kenneth Galbrath
     1864 оноос хойш Америкийн эдийн засаг засгийн газрын өр дээр суурилж, энэ систем хэвээрээ үлдсэн юм. Банкны системыг шинэчлэхгүйгээр өрийг барагдуулах боломжгүй билээ. Тэр жил Линкольн-д гэнэтийн зүйл тохиолдсон юм. Оросын эзэн хаан 2-р Александр мөнгө хүүлэгчдийн луйврын сүлжээг ойлгодог байв. Эзэн хаан Орос улсад төв банк байгуулахаас татгалзжээ. Хэрвээ Линкольн мөнгө хүүлэгчдийн хүч чадлыг торгоож дайнд ялах юм бол тэд төлөвлөсөн ёсоороо Америкыг хувааж Британи, Франц-д эргүүлэн өгч чадахгүй юм. Хэрвээ Америкыг буцаан өгөхөөр болвол  өрөө төлөхийн тулд Орос руу дайрна гэдэгийг Александр мэдэж байв. Тиймээс Александр Франц ба Британи Өмнө зүгийнхэнд туслах аваас дайн зарлана гэдэгээ мэдэгдэв. Британи Франц 2 түр зуур хүлээсэн бөгөөд тэднийг хүлээх зуур Линкольн иргэний дайнд ялжээ. Ирэх жил нь сонгууль болох гэж байсан тул дайны үед аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн Үндэсний банкны хуулийг буцаахаар Линкольн бэлтгэж байв. Түүний төв банкны санхүүгийн ноёрхолын эсрэг тэмцэл, алтны стандартыг буцаан авчирахаар санал болгож байсан нь түүхэнд тод тэмдэглэгдэн үлджээ. Дахин сонгогдохоосоо 41 хоногийн өмнө алагдаагүй байсан бол Линкольн үндэсний банкны монополыг алах байсан нь гарцаагүй билээ. Мөнгө хүүлэгчид алтны стандартыг дэмжиж байв. Учир нь алт хомс тэгээд монополи тогтооход амар байлаа. Алтны арилжаачин бүр энэ мөчийг илүү их ашиг олох боломж хэмээн хүлээж байв. Цэвэр мөнгө зах зээлийг илүү тэлэх байсан болохоор бүгд дэмжжээ.

1.    Lincoln by Emil Ludwig 1930, containing letter from Lincoln, also reprinted in Glory to God and the sucker Democracy a Manuscript Collection of the Letters of Charles H.Lanphier compiled by Charles C.Patton.
2.    Abraham Lincoln. Senate document 23, Page 91. 1865. 



Алтны стандарт эргэж ирсэн нь (1866-1881)




“Иргэний дайны дараа Линкольны үндсэн хуулиар олгогдсон мөнгөний системыг сэргээн хэрэглэх хэрэгтэй гэсэн саналууд гарч байв. Европын мөнгө хүүлэгчид саад хийгээгүй бол энэ систем хөл дээрээ бат зогсох байлаа.” W.Cleon Skousen
     Линкольн нас барсан ч гэсэн Америк улс өөрөө өргүй мөнгө хэвлэж эхлэх нь гэдэг яриа   Европын банкируудыг тэр чигт нь цочроож байлаа. 1866 оны 4 сарын 12-нд Америкийн конгресс Цомхотгол хийх хуулийг баталж эрдэнэсийн сан Линкольны ногоонуудыг (доллар) зах зээлээс татаж эхэлжээ. Энэ үед зөвхөн банкууд хожиж байв. Алтны стандарт л хамгийн зөв гарц гэж итгүүлэхийн тулд мөнгө хүүлэгчид эдийн засгийн хямрал үүсгэн иргэдийг сандрааж эхэлжээ. Үүнийг хийхэд мөнгө хүүлэгчдэд амархан байлаа. Зах зээл дээрх зээлийг татаж, дахиж шинээр зээл олгохоо зогсоожээ. Энэ нь эдийн засгийн хямрал үүсгэх шалгарсан арга юм. Тэгээд өөрсдийн хянадаг мэдээллийн хэрэгслүүдээрээ ганцхан алтны стандартыг хэрэглэж байгаа болохоор л хямрал үүсч байна гэж итгүүлэхийг оролдож байв. Үнэндээ Цомхотгол хийх хуулийг ашиглаж зах зээл дээр эргэлдэж байсан мөнгийг багасгасаар байлаа.
     1866 онд 1.8 тэрбум доллар буюу хүн бүрт 50.46, 1867 онд 1.3 тэрбум доллар буюу хүн бүрт 44, 1876 онд 0.6 тэрбум буюу хүн бүрт 14.60, аравхан жилийн дараа 0.4 тэрбум болгож хүн бүрт 6.67 доллар ногдож байлаа. Энэ хугацаанд хүн ам цогсолтгүй өссөөр байв.
     Эдийн засгийн уналт, хямрал нь зайлшгүй жамаараа болж буй үйл явдал гэж эдийн засагчид хэлдэг бөгөөд үүнд нь ч олон хүмүүс итгэдэг. Үнэндээ мөнгөний нийлүүлэлтийг цөөн тооны хүн хянадаг бөгөөд, тэднийг ийн авирлахыг нь бид зөвшөөрсөөр байх юм бол тэд үргэлжлүүлэн хямрал үүсгэсээр байх болно. 1872 он гэхэд Америкийн иргэд хомсдолыг биеээрээ мэдэрч эхэлж байлаа. Энэ үед Английн Банк төлөвлөгөө боловсруулан Эрнест Сейд-д маш их хэмжээний мөнгө өгөн цэвэр мөнгийг гүйлгээнээс хасахын тулд конгресс-т хахууль өгүүлэхээр явуулжээ. Эрнест өөрөө хууль боловсруулан өргөн барьсан бөгөөд Зоосны хуулийг баталсанаар тэр жилдээ мөнгөн зоосны цутгалтыг зогсоосон байна. Бүтээсэн ажилдаа сэтгэл нь ханасан Эрнест ингэж хэлжээ: “Би Америк руу 1872-73 оны өвөл явсан юм. Зорилго нь мөнгөн зоосны нийлүүлэлтийг зогсоох байлаа. Энэ нь миний төлөөлж буй хүмүүс буюу Английн банкны сонирхол байв. 1873 он гэхэд алтан зоос л цорын ганц зоос болон үлдсэн билээ.”
     Сенатор Даниель: “1872 онд Герман, Англи, Голланд-д  мөнгөн зоосыг гүйлгээнээс халж 100000 фунт босгожээ. Эрнест Сейд уг мөнгийг аван гадаадын бонд эзэмшигчдийн эрх ашигийн төлөө энэ улсад ирж мөнгөн зоосыг гүйлгээнээс хасах зорилготой байсан юм.”
     Гурван жилийн дотор хөдөлмөр эрхлэгчдийн 30 хувь нь ажилгүй болж Америкийн иргэд мөнгөн зоос ба ногооныг хүсэмжлэх болжээ. Нэгдсэн улсын мөнгөн зоосны комисс уг асуудлыг судалж үзээд ийм хариулт өгсөн байна: “Хар өдөрүүд ирсэн шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт багасч ханш унасанаас болсон байна... Мөнгөгүйгээр соёл иргэншил үүсэх боломжгүй, нийлүүлэлт багассанаар соёл иргэншил доройтох бөгөөд эцэстээ үхэлд хүргэнэ. Христийн эрин үеийн Ромын эзэнт гүрний металлан мөнгөний хэмжээ 1800 сая байсан. 15-р зууны сүүл гэхэд 200 сая болтлоо багасчээ. Түүхийн явцад Ромын эзэнт гүрнээс Хар өдөрүүд хүртэл ийм гамшигт үйл явдал өөрөөр бүртгэгдээгүй юм...”
     Нэгдсэн улсын мөнгөн зоосны комисс мөнгөний нийлүүлтийг хумисанаар асуудал үүсч буйг мэдсээр байсан боловч арга хэмжээ авалгүй иймэрхүү мэдэгдэл хийсэн нь үр дүнд хүрэлгүй 1877 онд улс даяар бослого эхэлжээ. Банк харин юу ч хийхгүйгээр шийдсэн байв. Америкийн банкируудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жеймс Буел бусад гишүүддээ илгээсэн захидалдаа санаагаа тодорхой хэлжээ: “Та бүхэн өдөр тутмын болон долоо хоногын сонингуудад, ялангуяа Хөдөө аж ахуйн болон Шашны хэвлэлээр ногооныг хэвлэхийн эсрэг суртал ухуулга явуулж засгийн газрын мөнгө хэвлэх эрхийг эсэргүүцсэн хүн бүрийг шагнаж байх хэрэгтэй. Банкны мөнгө хэвлэх эрхийг хүчингүй болгож, засгийн газар мөнгө хэвлэн мөнгөний эргэлтийг хэвийн байдалд нь оруулах юм бол хүмүүс мөнгөтэй болж үүнээс үүдээд банкирууд болон зээлдүүлэгчдийн ашигт ноцтойгоор нөлөөлөх болно. Өөрийн харилцдаг конгрессын гишүүнтэйгээ уулзаж бидний онцгой эрхийг хэвээр үлдээхийг ятгах хэрэгтэй.” James Buel American Bankers Association
     Уг захианд жирийн хүн ба банкир хоёрын сэтгэхүйн ялгааг тод томруун харуулж байна. Жеймс Гарфилд 1881 онд Ерөнхийлөгч болжээ. Тэрээр асуудал юунд буйг ингэж тодорхойлсон  байна: “Мөнгөний хэмжээг хянаж буй этгээд аж үйлдвэр ба зах зээлийн эзэн нь байдаг... Хэдхэн хүн бүх системыг хүссэн зүг рүү гээ хөдөлгөж буй үед инфляци ба хямралын гарал үүслийг хэн ч хэлэх эрхгүй байдаг.” James Garfield 1881
     Энэ мэдэгдлийг хийснээс хойш долоо хоногын дараа ерөнхийлөгч Гарфилд алагджээ.

1.Senator Daniel of Virginia, May 22, 1890, from speech in Congress, to be found in the Congressional Record, page 5128, quoting from the Bankers Magazine of August, 1873
2.From a circular issued by authority of the Associated Bankers of New York, Philadelphia, and Boston signed by one James Buel, secretary, sent out from 247 Broadway, New York in 1877, to the bankers in all of the States

Мөнгийг чөлөөл (1891-1912)




Арьсыг нь хуулах гэдэг бол мөнгө хүүлэгчдийн хүрээний хэллэг бөгөөд хямралын үед аливаа  хөрөнгийг бодит ханшийнх нь өчүүхэн хэсгээр өөрийн болгохыг хэлдэг. 1891 онд том хэмжээний арьс хуулалтыг төлөвлөсөн байлаа. “1894 оны 9 сарын 1-ээс бид зээлийн гэрээг ямар ч тохиолдолд шинэчлэхгүй. 9 сарын 1-нд бид мөнгөө нэхэх болно. Бид хөрөнгийг нь барьцаалах болно. Бид Баруун Миссиссиппи-гийн фермын гуравны хоёрыг авна. Зүүн Миссиссиппи-гийн олон мянган фермыг өөрсдийн хүссэн үнээр авах болно. Тэгээд фермерүүд яг л Англид байдаг шиг түрээслэгчид болно.”  1891 American Bankers Association as printed in the Congressional Record of April 29, 1913

Үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн алтны стандарт үүнийг боломжтой болгожээ. Вильям Женнингс Брайан 1896 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд мөнгөн зоосыг гүйлгээнд оруулахыг эрмэлзэж байв. Мэдээж хэрэг мөнгө хүүлэгчид алтны стандартыг хадгалахын тулд түүний эсрэг тал болох Бүгд найрамдахчуудыг дэмжиж байлаа. Үйлдвэрийн эзэд ажилчиддаа хэрвээ Брайан ерөнхийлөгч болох юм бол бизнес зогсч та нар бүгд ажилгүй болно гэж ухуулж байв. Бүгд найрамдахчууд багахан саналын зөрүүгээр ялжээ. Брайан 1900 онд, бас 1908 онд хүч үзсэн боловч хоёуланд нь ялагдав. 1912 онд Вильсоны засгийн газарын үед төрийн нарийн бичгийн дарга болсон боловч 1915 онд учир битүүлэг шалтгаанаар Лузитаниа хөлөг онгоцны сүйрэлтэй нэр холбогдож огцорсон байна. Үүнээс болж Америк улс Дэлхийн Нэгдүгээр Дайнд оролцсон юм.  


ЖП Морган ба 1907 оны хямрал



1907 оны хямрал юунаас болж эхэлсэн, дараа  нь хэн хамгийн их ашиг олсон бэ. Хувьцааны зах зээл нуран унах үед олон банкууд дампуурсан бөгөөд ЖП Морган туслах санал тавьжээ. Хүмүүс сандарсан үедээ олон хачин зүйлийг хийдэг. Тийм ч учраас Морган-д оргүй хоосноос 200 сая доллар хэвлэх эрх өгсөн байх. 1 хувиас бага нөөцтэй банкуудад тэдний саналыг хүлээж авахаас өөр гарц байсангүй. Үгүй бол дампуурах байлаа. Банкуудад асуудал үүсгэсэн хүмүүс нь одоо туслахаар зэхэж буй хүмүүс юм. Ямар ч тохиолдолд банкууд хямралд өртөх нь гарцаагүй байв. ЖП Морган харин баатарын дүрд тогложээ. “ЖП Морганы урирдлагад байдаг шиг 6-7 хүнээр улсыг удирдуулах юм бол бүх асуудал үгүй болох билээ” Woodrow Wilson

Гэхдээ хүн бүр хууртаагүй юм. “Мөнгийг хянадаггүй хүмүүс бизнесээс шахагдан гарах болно. Хямралаас айсан хүмүүс банкны болоод мөнгөний хуулийг өөрчлөхийг шаардах боловч хууль гаргагчид нь мөнгийг хянадаг хүмүүс өөрсдөө билээ.” Rep. Charles A.Lindbergh (R-MN)

Олон хүний хүчин зүтгэлээр цөөн хүнийг баяжуулахаас гадна өөр нэгэн ач холбогдол хямралд байлаа. Энэ нь Төв банк ба алтны стандартыг хэрэгжүүлэх аваас амьдрал сайжирна гэдэгт хүмүүсийг итгүүлэх байв. Цөхрөнгөө барсан хүмүүст логикыг (учир шалтгаан) бодох зав үгүй билээ. 


Линкольн харж байна 



     Вашингтон хотод сандал дээр сууж буй Линкольны хөшөө Холбооны нөөцийн төв байрны эсрэг талд байдаг. Хэрвээ Линкольны мөнгөний бодлогыг АНУ өвлөн авсан бол энэ байгууллага оршихгүй байлаа. Энэ нь холбооных биш, бас нөөц нь эргэлзээтэй. Хувийн банкыг олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг мэтээр харагдуулахын тулд ийм нэр хайрлажээ. Үнэндээ хувьцаа эзэмшигчдийнхээ ашгийн төлөө ажилладаг юм. Санхүүгийн түүхэн дэх хамгийн зальжин ажиллагааны үр дүнд уг байгууллага үүсчээ. 1913 оны 12-р сарын 23-нд төлөөлөгчдийн танхим Холбооны нөөцийн хуулийг баталжээ, харин сенатаар батлуулах хэцүү байлаа. Сенатын дийлэнх гишүүд амралтаараа харьсан байсан боловч сенатын хурал завсарлаагүй байв. 1913 онд Холбооны нөөцийн хуулийг олонхын саналаар буюу 3 хүний саналаар баталжээ. Хэн ч эсэргүүцээгүй байна. Эсэргүүцэх ч хүн байхгүй байлаа. Чарльз Линдберг ингэж хэлжээ: "Санхүүгийн систем холбооны нөөцийн зөвлөлийн гарт очлоо. Уг зөвлөл нь ашигийн төлөө ажилладаг хүмүүсээс бүрддэг. Уг систем нь хувийнх бөгөөд бусдын мөнгийг ашиглан асар их ашиг олох зорилготой юм." Rep Charles A, Lindbergh (R-MN)

     Луй Т.МакФадден: "Манай улсад дэлхийн түүхэн дэх хамгийн их хээл хахуульд автагдсан байгууллага байдаг. Би Холбооны нөөцийн зөвлөлийг хэлж байна. Энэ муу ёрын байгууллага Америкын иргэдийг ядуурал руу хөтөлж байна. Тэгээд засгийн газрыг бараг дампууралд оруулчихлаа. Мөнгө атгасан махчидаар дамжуулж энэ бүхнийг хийсэн юм." Rep. Luis T, McFadden (R-PA)

     Барри Голдвотер: "Дийлэнх Америкчууд олон улсын мөнгө зээлдүүлэгчдийн талаар ямар ч ойлголтгүй. Холбооны нөөцийн системын дансыг хэзээ ч шалгаж байгаагүй. Уг байгууллага АНУ-ын конгрессын хяналтын гадуур ажилладаг бөгөөд Нэгдсэн улсын зээлийг овжиноор ашигладаг юм." Sen. Barry Goldwater (R-AZ)

     Мэдэж байсансан бол дийлэнх Америкчууд эсэргүүцэх байлаа. Холбооны нөөц бол Нэгдсэн улсын засгийн газрын хамгийн том зээлдүүлэгч юм. Тэдгээр хүмүүс машины үнэ ямар байхыг, орон сууц ямар үнэтэй байхыг, иргэд ажилтай байх эсэхийг шийддэг. 1913 онд Холбооны нөөцийн хуулийг баталсан гурван хүн юу хийж байгаагаа маш сайн мэдэж байлаа. Английн банк 1694 оноос хойш ямар ч эсэргүүцэлгүйгээр тусгаар тогтнон оршиж байгаа нь тэдэнд энэ хувийн банкыг үүсгэн байгуулах урам зориг өгсөн байх. 

Хаана дайн болно тэнд мөнгө бий болно



 Дайн материалыг юунаас ч илүүтэйгээр хурдан дуусгадаг. Дайны үед үнэтэй хэрэгслүүд удаан хуучирдаггүй, харин зүгээр л замхардаг. Английн банкыг байгуулснаас хойш Наполеон Ватерлоо-д ялагдах хүртэл 119 жилийн хугацаанд Англи улс 56 дайнд оролцжээ. Үлдсэн хугацаанд нь дайнд бэлтгэж байв. Шинээр байгуулагдсан Холбооны нөөц АНУ-ын засгийн газрын хэрэгцээтэй мөнгийг оргүй хоосноос хүссэн хэмжээгээрээ хэвлэж хангалттай их хүү авах боломжтой болжээ. Байгуулагдсанаасаа хойш 9 өдөрийн дараа Холбооны нөөцийн үүсгэн байгуулагчид бие биендээ шинэ жилийн мэнд хүргэж байв. 1914 он ямар амжилт авчрах бол? 

Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918)



Германчууд Германы Ротшилдсын банкнаас мөнгө зээлжээ, Британичууд Британы Ротшилдсын банкнаас, Францчууд Францын Ротшилдсын банкнаас зээлдсэн байна. Америкийн сүпер банк ЖП Морган дайнд шаардлагатай материалыг нийлүүлэх агентаар ажиллажээ. Дайн эхэлснээс хойш 6 сарын дотор өдөр бүр 10 сая доллар зарцуулж байсан нь тэднийг дэлхий дээрх хамгийн том хэрэглэгч болгов. Гэр бүлүүд хөвгүүдээ цуст фронт руу явуулж байх үед Рокфеллерынхэн болон ерөнхийлөгч Виллсоны  Дайны аж ахуй эрхэлсэн хорооны Бернард Барух тус бүрдээ 200 сая доллар олжээ. Ашиг нь дайнд оролцох цорын ганц шалтгаан биш байлаа.

Мөнгө хүүлэгчдийн Америкыг хоёр хэсэг хуваах гэсэн төлөвлөгөөг Оросууд илчилсэн бөгөөд төв банкгүй хамгийн сүүлийн том гүрэн байв. Гэхдээ дайн эхэлснээс гурван жилийн дараа хааны гэр бүлийнхэн алагдаж Коммунизм эхэлсэн юм.  Оросын Хувьсгалын ард Британы мөнгө байсан гэдгийг дуулаад та гайхах байх. Капиталист бизнесмен Коммунизмыг санхүүжүүллээ гэж үү? Зохиолч Гэри Аллен ингэж тайлбарлажээ: "Социализм бол баялагыг хуваадаг програм биш, харин баялагыг хадгалж хяналтандаа байлгах арга. Сүпер баян эрчүүл социализмыг дэмжиж байгаа гаж үзэгдэл нь үнэндээ гаж үзэгдэл биш юм. Хүч чадлыг эрэлхийлж буй агуу ихийн донтонгуудын хувьд энэ нь харин ч хамгийн зөв алхам билээ. Коммунизм буюу социализм нь дарлагдсан олон түмний хөдөлгөөн биш, харин элитүүдын хөдөлгөөн юм." 
Gary Allen, Author

В.Клеон Скоүзен өөрийн "Нүцгэн капиталист" номондоо бичихдээ:

"Ямар ч эх үүсвэрээс гарч буй хүч нь нэмэлт хүчийг бий болгодог. Хэзээ нэгэн цагт сүпер баян хүмүүс зөвхөн өөрийн баялагыг хянахаас гадна бүх л дэлхийн баялагыг хянахыг эрмэлзэх нь гарцаагүй байлаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд эрх мэдлийг мөрөөдөж буй улс төрчдийг дэмжиж, оршин буй засгийн газруудыг унагаан дэлхий даяар дарангуйлагчдыг бий болгоход бэлэн байв." 
W.Cleon Skousen

Тушаалыг нь биелүүлж байвал хэт хувьсгалч бүлэглэлүүдийг санхүүжүүлэх бөгөөд тушаалыг нь биелүүлэхгүй бол эсрэг талд нь дэмжлэг үзүүлж байв. Хэрвээ итгэхэд хэцүү байвал шинэ Зөвлөлтийн дарангуйлагч юу гэж хэлсэнийг сонсох хэрэгтэй: "Улс бидний хүссэнээр ажиллахгүй байна. Машин залагдахгүй байна. Жолооны ард буй хүн машиныг залж буй мэт боловч машин хүссэн зүг рүү явахгүй байна. Өөр хэн нэгний хүслээр л хөдөлж байна." Владимир Ленин

1920-1930 оны хооронд Банк ба мөнгөн дэвсгэртийн хорооны нарийн бичгийн дарга байсан Бүгд найрамдахч Луй Т.МакФадден ингэж тайлбарлажээ: "Оросын түүхийн хувь заяанд олон улсын банкируудын үйл ажиллагаа асар их нөлөөлсөн юм. Dnieperstory Dam нь Холбооны нөөцийн зөвлөл ба Холбооны нөөцийн банкны шударга бус, авилгалд идэгдсэн гишүүдийн АНУ-ын Эрдэнэсийн сангаас хууль бусаар авсан мөнгөөр бүтээгдсэн билээ." Rep. Luis. T.McFadden (D-PA)

Зөвлөлт холбоот улсад коммунизм нуран унасан ч гэсэн дийлэнх гадаадаас ирсэн тусламж яаж төгсдөг байсан талаар Борис Ельцин ингэж хэлсэн байна: "Шууд л барууны банкуудын мөнгөний авдарт өр төлөгдөж буй мэтээр очдог."

Wurmbrand, "Marx and Satan" p.49
United States Congressional Record, June 15, 1934

Дэлхийн ноёрхол

Орос улс нурсанаар мөнгө хүүлэгчид бүх том гүрний эдийн засгийг хянах болжээ. Сүрэг чоно дайралдсан бүхнээ түйвээж буй мэт олуулаа бөөгнөрч хүч нь нэмэгдсээр байв. Ганцхан зүйл дутуу үлдсэн нь дэлхийд ноёрхлоо тогтоох. Эхний оролдлого нь дэлхийн 1-р дайны дараа Парист болсон энхийн чуулган дээр Лиги нацийг байгуулах санал байв. “Энэ дайн нь бүх дайныг цэглэх дайн болно” гэж сурталчилж байсан байсан боловч бусад улс орнуудыг ийм зүйлд итгүүлэх нь боломжгүй байлаа. Лиги үхжээ. Хэрвээ улс төрчидийг үнэхээр хяналтандаа байлгаж байсан юм бол яагаад хэн ч эсэргүүцэл үзүүлээгүй юм бол гэж бодсон байх. Олон улс төрчид эсэргүүцжээ.

Тэдний нэг  нь  Нью Йорк хотын захирагч асан Жон Хэйлан байв. “Энэ улсын ихэнх сонин сэтгүүлийг олон улсын банкирууд ба Рокфеллер – Стандард Ойл компани хянадаг. Олон нийтийн байгууллагад ажилладаг хүмүүсийг үл үзэгдэгч засгийн газрын төлөө ажиллахыг шаардах бөгөөд хэрвээ үгэнд нь орохгүй бол өөрсдийн сонингуудаар тэднийг гүтгэн доромжилж ажилгүй болгодог юм. Теодор Рузвельтын анхааруулга өнөөдөр биеллээ олж байна. Манай улсын жинхэнэ аюул бол  энэ үл үзэгдэгч засгийн газар юм. Яг л аварга наймаалж мэт хот, муж, улсуудыг бүрхэн авч байна. Урт хүчирхэг тэмтрүүл нь бидний гүйцэтгэх албаныханд, хууль тогтоогчдод, сургуульд, шүүхд, сонинд, тэгээд нийгмийн хамгааллын бүх байгууллагуудад хүрсэн байна. Ерөнхийд нь хэлэх юм бол наймаалжны толгой бол Рокфеллер – Стандард Ойл ба хүчирхэг банкирууд, нарийн хэлвэл олон улсын банкирууд юм. Цөөн тооны хүчирхэг олон улсын банкирууд Нэгдсэн Улсыг өөрсдийн ашиг сонирхлын төлөө удирддаг гэж хэлж болно. Тэд хоёр намыг хянах бөгөөд, мөрийн хөтөлбөрийг нь бичиж, намын удирдлагуудыг хувийн байгууллагын хүмүүсээр бүрдүүлж, улс төрийн өндөр албан тушаалд нэрээ дэвшүүлэх эрхийг зөвхөн дуулгавартай, авилгалын сүлжээний гишүүн хүнд өгнө. ” John Hylan, Mayor of New York 1927

Эдгээр анхааруулга олон хүний чихний хажуугаар өнгөрч, 20 зууны хөгжим ба зугаа цэнгэлийн ертөнцөд живэн алга болжээ. Сэргэн мандалтын үед хүмүүс гомдоллох нь бага байдаг. Мөнгө хүүлэгчид энэ тэсрэлтийн үеийг ашиглан өөрсдийнх нь эрх мэдэл ихэсч буй талаарх шүүмжлэлийг намжааж байв.

(Former New York City Mayor John Haylan speaking in Chicago and quoted in the March 27, 1927, New York Times)


1929 оны хямрал



Волл Стритийн аваргууд болох ЖП Морган, Жо Ф Кеннеди, Ж.Д Рокфеллер, Бернард Барух нарын намтарыг уншиж байхдаа та "тэд яаж хямралаас өмнө амжиж бүх хувьцаагаа зараад алт худалдаж авсан байнаа" гэж гайхсан байх. Хямрал ба уналтын талаар нууц мэдээ дамжуулсан нь хожим тодорхой болсон юм. Холбооны нөөцийн загалмайлсан эцэг болох Пол Варбург уг мэдээг тараажээ. Хэвлэл мэдээлэл ба боловсролын салбарыг хяналтандаа байлгаж байсан болохоор цөөхөн Америкчууд Холбооны нөөц хямралын эхлэлийг тавьсан гэдгийг мэдэж байв. Гэхдээ тэргүүний эдийн засагчдын хүрээнд бүх зүйл тодорхой байлаа. 

"Холбооны нөөц 1929-1933 оны хооронд эргэлтэнд байсан мөнгөний гуравны нэгийг татаж авсанаар Их хямрал нүүрлэсэн юм." Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фриедман

"Энэ санамсаргүй зүйл биш байсан. Энэ бол сайтар төлөвлөсөн үйл явдал. Олон улсын банкирууд гарцаагүй нөхцөл байдал үүсгэж биднийг хяналтандаа авахыг хүссэн юм." Rep. Louis T.McFadden (D-PA)

"Дэлхийн нэгдүгээр дайны дараа Америкт алдсан алтныхаа төлөө Европын улс төрчид болон санхүүчид юу ч хийхэд бэлэн байсан нь маргашгүй үнэн билээ." Rep. Louis T.McFadden (D-PA)

Эдийн засгийн нуралт болоход 40 тэрбум доллар замхран алга болжээ. Үнэндээ замхраагүй, зүгээр л мөнгө хүүлэгчдийн халаас руу орсон юм. Жо Кеннеди 1929 онд 4 сая доллартай байсан бол 1935 онд 100 сая доллартай болсон байлаа. Энэ хугацаанд Холбооны нөөц мөнгөний нийлүүлэлтийн 33 хувийг багасгаж илүү гүн хямруулжээ. 

Холбооны нөөц хэрхэн мөнгө бүтээдэг вэ



Хувийн эзэмшлийн Холбооны нөөц хэрхэн оргүй хоосноос мөнгө бий болгодог талаар урьд нь ярьж байсан. Мөнгө ингэж бий болдог:
1. Холбооны нээлттэй зах зээлийн хорооноос бонд худалдан авах зөвшөөрөл өгнө. 
2. Холбооны нөөц бондыг худалдан авах бөгөөд зарж буй банкинд электрон хэлбэрээр төлбөр хийнэ. 
3. Хүлээн авч буй банк уг мөнгийг банкны нөөц болгож, эргүүлээд арав дахин их болгон бусдад зээл өгнө. 

Эдийн засагт байгаа мөнгийг багасгахийн тулд үүний яг эсрэгээр нь хийнэ. Холбооны нөөц олон нийтэд бонд зарж, мөнгийг цуглуулсан банк Холбооны нөөц-д төлбөр хийнэ. Банкнаас буцаан авсан сая доллар бүр нь банкны зээлдүүлж чадах байсан 10 саяыг хорогдуулж байна гэсэн үг юм. Ийм замаар Холбооны банк нь АНУ-ын мөнгөний нийлүүлэлтийг хянах бөгөөд орон бүхний төв банкууд ийм зарчмаар ажилладаг. Бүрэн бус нөөцийн банкны илбэ шидээр банкирууд нийт мөнгөний нийлүүлэлтийн 90 хувийг бүтээх эрхтэй байдаг юм. Эдгээр хүмүүс нь сонгуулиар гарч ирсэн ямар ч засгийн газрыг тохуурхаж чадна. Тэд төрийн эрхэнд хуурамч лидерүүдийг тавьж, яг л хүүхэд хуурч буй мэт иргэдийг утсан хүүхэлдэйгээрээ хуурдаг. 

Бүгд найрамдахч Чарльз Линдберг Холбооны нөөцийн хуулийг ийн хэлжээ: "Энэ нь хамгийн том итгэлийг дэлхий дээр бий болгоно. Ерөнхийлөгч энэ хуулинд гарын үсэг зурсанаар Мөнгөний Хүчний үл үзэгдэгч засгийн газар хууль ёсных болох юм. Хүмүүс эхэндээ анзаарахгүй, гэхдээ үнэн тодрох цаг ирнэ. Бүх цаг үеийн хамгийн том эрх зүйн гэмт хэрэг энэ хуультай хамт батлагдсан юм." Rep. Charles Lindbergh (R-MN)

Вүдроу Вилсон ингэж хэлжээ: "Манай улс нь иргэншилт ертөнцийн хамгийн муу удирдлагатай, хамгийн ихээр хяналтанд орсон засгийн газартай улс болжээ. Засгийн газрын чөлөөт үзэл бодол байхгүй, олонхын саналаар сонгогддоггүй, харин цөөхөн эрх мэдэлтнүүдийн үзэл бодлыг баримталдаг засгийн газартай болжээ. Нэгдсэн улсын худалдаа ба аж үйлдвэрийн салбарын хамгийн том хүмүүс ч ямар нэг зүйлээс айх болж. Тэд хаа нэгтээ өндөр зохион байгуулалттай, маш зальтай, их ажигч, нарийн холбоо сүлбээтэй, маш цул, хаа сайгүй тархсан тийм хүч байгааг мэддэг болжээ. Тэднийг шүүмжлэхгүй байх нь аюул багатай болж." Woodrow Wilson  

Энэ нь ямар нэг хуйвалдааны онол биш үнэндээ юмсыг хэрхэн хянаж буй бодит байдал юм. Төлөөлөгчдийн танхимд байхдаа Линдберг тэр үед яг  юу болж байсныг тодорхой харж байлаа. 
"Юмсын ханшийг өсгөхийн тулд холбооны нөөцийн удирдлагууд бодлогын хүүг буулгадаг. Зээл өсч хувьцааны ханш өснө. Дараа нь бизнес эрхлэгчид энэ орчинд дасах үед бодлогийн хүүг дураараа өсгөнө. Бодлогын хүүг өөрчлөх тоолонд зах зээл дээш доош савлах бөгөөд заримдаа асар том савлагаа үүсдэг. Тодорхой тооны хүмүүс эдгээр ханшийн өөрчөлтийг урьдчилан мэдэж байдаг. Бүлэг хүмүүс ийм боломжтой болсон нь ямар ч засгийн газрын түүхэн дэх хамгийн хачирхалтай, хамгийн аюултай давуу тал юм. Систем хувийнх бөгөөд бусдын мөнгөн дээр тулгуурлан асар их ашиг олох зорилготой билээ. Тэд хэрхэн хүмүүсийг сандралд оруулж давуу тал олж авахаа мэддэг. Тэд сандралыг хэзээ зогсоохоо мэддэг. Тэд санхүүг хянаж байгаа тохиолдолд инфляци ба дифляцийн аль аль нь тэдэнд ашигтай." Rep. Charles Lindbergh (R-MN)

Адольфын банкирууд



Хүн бүр Гитлер хэрхэн эрх мэдэлд хүрсэн замналыг мэддэг. Харин түүнийг хувь хүн эзэмшдэг Америкийн Холбооны нөөц бүх талаар нь санхүүжүүлж байсныг тэр болгон хүмүүс мэддэггүй. 

"Дэлхийн нэгдүгээр дайны дараа Герман улс олон улсын банкируудын гарт орсон юм. Тэдгээр банкирууд Германыг худалдаж аваад бүх талаар нь эзэмшиж байлаа. Тэд аж үйлдвэрийг нь худалдан авч, газарыг нь барьцаалж, бүтээгдхүүнийг нь хянаж, бүх эдэлбэрүүдийг хянаж байлаа.
Олон улсын Герман банкирууд Германы засгийн газрыг хахуульдаж, түүнчлэн Адольф Гитлерийн Брүенингийн засгийн газрыг түрэмгийлэх үрэлгэн үйл ажиллагааны доллар бүрийг гаргаж өгч байлаа.
Брүенинг Олон Улсын Банкируудын тушаалыг биелүүлж хүчрэхгүй болох үед Германчуудыг айлгаж хүлцэнгүй болгохын тулд Гитлерыг гаргаж иржээ. Холбооны нөөцийн удирдах зөвлөлөөр дамжин Америкийн 30 тэрбум доллар Герман руу цутгажээ. Мөнгийг юунд зарцуулсан гэдгийг та мэдэж байгаа. Германы орчин үеийн орон сууц, одон орон судлах төв, сургуулиуд, усан сан, зам харгуй, төгс төгөлдөр үйлдвэрүүд. Энэ бүгдийг бидний мөнгөөр хйисэн юм. Энэ бүгдийг Холбооны нөөцийн удирдах зөвлөлөөр дамжуулан Германд өгчээ. Холбооны нөөцийн удирдах зөвлөл маш олон тэрбумыг Герман руу цутгасан бөгөөд нийт хэдэн доллар өгсөнөө хэлэхээс эмээдэг юм."
Congressman Louis T.McFadden (D-PA) Банк ба мөнгөн дэвсгэртийн хорооны даргаар 12 жил ажилласан.  

Fort Knox



     1933 онд Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт бүх Америкчуудыг өөрсдийн эзэмшиж буй алтаа тухайн үеийн ханшаар хураалгах хуулинд гарын үсэг зуржээ. Ховор зооснуудыг өөртөө үлдээж болохоор заажээ. Рузвельт өөрийгөө ямар зүйлд гарын үсэг зурж байгаагаа сайн мэдээгүй, хуулийг уншаагүй байсан бөгөөд эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга нь түүнд "мэргэжилтнүүдийн хүсч байгаа зүйл" гэж хэлсэн гэж ярьжээ. 
     Холбооны нөөц оргүй хоосноос бий болгосон мөнгөөрөө маш хямдхан авсан алтаа хайлуулж шинээр барьсан алт мөнгөний агуулах болох Форт Нокс - т хураажээ. Алтыг цуглуулсаны дараа 1935 онд алтны ханш 20.66 аас 35 доллар хүртэл өсчээ. Гэхдээ зөвхөн Америкийн бус алтыг л зарж болох байлаа. Хямрал болохоос урьтаж алт аваад Лондон руу ачуулсан хүмүүс мөнгөө бараг хоёр дахин өсгөсөн байхад үлдсэн Америкчууд өлмөн зэлмүүн амьдарч байв.
     Гэхдээ үүгээр дуусахгүй. Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Форт Нокс дэлхийн алтны 70 хувийг хадгалж байлаа. Он жилүүд өнгөрөх тусам алтыг Европын мөнгө хүүлэгчдэд зарж байсан бөгөөд Форт Нокс - ын нөөцийн олон нийтийн аудит үүнийг үргэлж үгүйсгэж  байв. Алдагдсан алтын талаар цуурхал таржээ.
"Форт Нокс - ын зоорьноос алдагдсан алтны талаарх асуудал Европын хүрээнд их яригдаж байсан. Хамгийн хачирхалтай нь эрх баригчид ямар нэг шийдвэртэй алхам хийж алтны сангийн талаар санаа тавихгүй ийм л байх ёстой мэт аашилж байв." Edith Roosevelt
     Эцсийн эцэст 1981 онд Ерөнхийлөгч Роналд Рейган Алтны Стандартыг дахин нэвтрүүлэхийн тулд Форт Нокс - т шалгалт хийхээс өөр аргагүй болжээ. Тэрээр Алтны Хороо гэдэг хэсгийг байгуулсан байна. Тэдний шалгалтаар Нэгдсэн улсын эрдэнэсийн сан ямар ч алт эзэмшдэггүй нь тодорхой болжээ. 
     Форт Нокс - ын үлдсэн алтны нөөц нь Холбооны нөөцийн үндэсний өрийн барьцаанд байдаг байна. Оргүй хоосноос бий болсон зээл. Холбооны нөөц дэлхийн хамгийн том алтны хадгаламжийг дээрэмдсэн юм.  

Дэлхийн II дайн (1939-1945)


     Дэлхийн 2 - р дайны дараа Нэгдсэн улсын өр 598 хувиар, Японы өр 1348 хувиар, Францын өр 583 хувиар, Канадын өр 417 хувиар өсчээ. Үүнийг сонсох үед танд юу бодогдож байна вэ? Танд автоматаар муу эсвэл сайн зүйл гэж бодогдож байна уу? Бидний дийлэнх нь ийм тоог сонсоод өөрийн эрхгүй цөхрөх байх. Гэхдээ мөнгө хүүлэгчдийн хувьд энэ нь сайхан хөгжим эгшиглэж буй мэт л сонсогдоно. 
     Халуун дайн дууссаны дараа хүйтэн дайн эхэлж зэвсэглэлээр хөөцөлдөх болж улам их мөнгө зээлдэх болжээ. Энэ үед мөнгө хүүлэгчидэд дэлхийд ноёрхолоо тогтоох боломж бүрдэв. 
Нэгдүгээр алхам Европын валютын холбоо ба NAFTA (Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ). 
Хоёрдугаар алхам, Дэлхийн банкаар дамжуулж дэлхийн эдийн засгийг төвлөрүүлэх, Олон улсын  валютын сан ба Тариф ба худалдааны үндсэн гэрээ (одоо бол Дэлхийн худалдааны байгууллага).

Дэлхийн төв банк (1948 - аас одоог хүртэл)



     Вашингтон хотод Дэлхийн банк ба Олон улсын валютын сангийн байшингууд өөд өөдөөсөө харан нэг гудамжинд оршдог. Эдгээр нь ямар учиртай байгууллагууд вэ? Тэднийг хэн удирддаг вэ?
Учрыг нь олохын тулд Дэлхийн нэгдүгээр дайны дараа юу болсоныг харах хэрэгтэй. Энэ үед мөнгө хүүлэгчид төв банкуудыг энхийг сахиулах нэрийдэл дор нэгтгэхээр хичээж байв. Ирээдүйд гарч болзошгүй дайныг зогсоохын тулд Олон улсын зохицуулалтын банк, дэлхийн шүүх буюу Гааг дахь Дэлхийн шүүх, дэлхийг удирдах хууль болох Лиги Нацийг байгуулжээ. 
     Билл Клинтоны багш Карролл Куйгли 1966 онд бичсэн "Сүйрэл ба итгэл найдвар" номондоо ингэж бичжээ: "Санхүүгийн капитализмын эрх мэдэлтнүүд улс бүрийн улс төрийн системыг хянахын тулд дэлхийг хамарсан хувийн санхүүгийн системыг байгуулж, үүгээрээ дамжуулан дэлхийн эдийн засгийг хянах зорилготой байсан юм. Системыг хянахдаа феодалист хэв маягаар  ойр ойрхон болдог уулзалт болон хурлын үеэр дэлхийн төв банкууд хоорондоо зөвшилцөн нууц гэрээнүүд байгуулдаг. Системын оргил нь Щвейцарын Базель дахь Олон улсын зохицуулалтын банк юм. Уг банк нь хувийнх бөгөөд урьд нь хувийн корпорациуд  байсан төв банкууд эзэмшиж хянадаг билээ. Төв банк бүр эрдэнэсийн сангийн зээлийг хянах маягаар засгийн газрыг ноёлох бөгөөд, үүгээрээ дамжуулан гадаад валютын арилжаагаар тоглож, эдийн засгийн тогтвортой байдлыг хэлбэлзүүлж, хамтардаг улс төрчиддөө бизнесийн ертөнцөд эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх маягаар нөлөөлдөг байна." Carroll Quigley, Professor, Georgetown University.
     Лиги нацийг бусдын хардлагад өртөн бүтэлгүйтэх үед үлдсэн хэсэг нь зэвсэгээ хураалгалгүй үлджээ. Үймээнийг намжаахын тулд дахиад нэг дайн хэрэгтэй болжээ. Уолл Стрит Германыг хөл дээр нь босгохын тулд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байв. Энэ нь яг л Chase банк Оросын Хувьсгалыг дэмжсэнтэй ижил байв. Chase банк Ворбургийн Манхэттэн банктай нэгдсэн бөгөөд (Chase Manhattan) сүүлд нь Chemical Bank - тай нэгдэж Уолл Стритийн хамгийн том банк болжээ. 
     1944 онд Нэгдсэн улс Олон улсын валютын сан болон Дэлхийн банкинд гишүүнээр элсч байгаагаа албан ёсоор зарлажээ. 1945 онд хоёр дахь Лиги Наци байгуулагдсан бөгөөд энэ удаад "Нэгдсэн үндэстний байгууллага" гэж нэрлэв. Дайн бүх эсрэг талыг үгүй хийжээ. 1864 оны Үндэсий банкны хууль болон 1913 оны Холбооны нөөцийн хууль зэрэгт ашигласан арга барилыг одоо Дэлхийн хэмжээнд хэрэглэх болов. Холбооны нөөцийн хууль нь Холбооны нөөц - д мөнгөн тэмдэгт хэвлэх эрх өгсөний адилаар Олон улсын валютын сан Тусгай орлогын эрх гэдэг мөнгийг хэвлэх эрхтэй болжээ (SDR's). Олон улсын валютын сан 30 тэрбум доллартай тэнцэхүйц тусгай орлогын эрх хэвлэжээ. Нэгдсэн улсад тусгай орлогын эрх нь аль хэдүйн хуулиар зөвшөөрөгдсөн мөнгө болжээ. Бусад гишүүн улсуудыг ч гэсэн үүнийг дагахыг тулгаж байна. 
     Тусгай орлогын эрх нь алтаар баталгаажсан байдаг тул алтны стандарт эргэн ирэхээр хаалга онголзуулж байна. Мөнгө хүүлэгчид дэлхийн алтны гуравны хоёрыг эзэмшдэг бөгөөд энэ байдалаа ирээдүйд дэлхийн эдийн засгийн хүрээнд өөрсдийн давуу тал болгон ашиглах юм. Бид дархануудын луйвар улс даяар тархсанаас эхлээд Английн банк ба Холбооны нөөц, Дэлхийн хэмжээнд Олон улсын валютын сан ба Дэлхийн банк хүртэл авч үзлээ. Хэрвээ бид тэдний эдгээр солилцооны хэрэгслүүдэд итгэх итгэлээ зогсоохгүй бол ирээдүйд тэд Гариг хоорондын банк ба Гариг эрхэсийн холбооны нөөцийг байгуулах болно. 
     Хүмүүсээс огт шалтгаалахгүйгээр эрх мэдэл бусдад төвлөрсөн юм. Уул овоо шиг өндөр болж буй өрийнхөө хүүг төлөхийн тулд улс орнууд Олон улсын валютын сангаас тусгай орлогын эрхийг зээлдэж авдаг юм. Оргүй хоосноос бий болгосон тусгай орлогын эрхээсээ Олон улсын валютын сан илүү их хүү олдог. Эдгээр нь их албархаг сонсогдож буй боловч ядуурлыг буруулдаггүй бас ирээдүйн хөгжилд нөлөөлдөггүй билээ. Энэ нь Олон улсын валютын сан ба Дэлхийн банкыг эзэмшдэг мөнгө хүүлэгчдэд байнгын орлогын эх үүсвэр болдог. Буурай орнууд өмнөх өрөө төлөхийн төлд дахин зээл авч үүрдийн өр нь зогсолтгүй өсч  байдаг. 
     Хүүнд төлсөн мөнгө нь дахин авсан зээлээсээ аль хэдүйн давж гарсан байх нь бий. 1992 онд Африк тивийн өр 290 тэрбум доллар болжээ.  Энэ нь 1980 оныхоос 2 дахин их юм. Уг өрийг төлөх гэж оролдсоны дүнд нярайн эндэгдэл ихэсч, сургуулиуд чанаргүйжиж, иргэдийн эрүүл мэнд ба амьдралын төвшин доройтжээ. Ханаж цадахыг мэдэхгүй энэ ёроолгүй сав руу дэлхийн баялаг урссаар буй энэ нөхцөлд, тэднийг ийн аашлахыг нь зөвшөөрсөөр байх юм бол дэлхий даяараа ижил зовлонд унах болно. 
     Бразилын алдартай улс төрч Луй Игнасио Силва хэлэхдээ: "Ний нуугүй хэлэхэд Дэлхийн гуравдугаар дайн аль хэдүйн эхэлчихсэн. Энэ бол чимээгүй дайн. Гэхдээ хор хөнөөл багатай гэсэн үг биш. Энэ дайн Бразил, Латин Америк түүнчлэн бараг бүх Гуравдагч ертөнцийг туйлдуулж байна. Цэргүүдийн оронд хүүхдүүд үхэж байна, олон сая шархтнуудын оронд олон сая ажилгүйчүүд байна, гүүрийг дэлбэлэхийн оронд аж үйлдвэрүүд, сургуулиуд, эмнэлэгүүд ба нийт эдийн засгийг дампууруулж байна. Энэ бол Латин Америк  ба Гуравдагч ертөнцийн эсрэг Нэгдсэн Улсын өдөөсөн дайн юм. Энэ бол гадаад ертөнцийг өрөнд унагах дайн, гол зэвсэг нь хүү, атомын бөмбөгнөөс ч илүү хөнөөлтэй,  лазерын гэрлээс ч илүү хортой юм. " 
Luis Ignacio Silva, at the Havana Debt Conference in August 1985, quoted by Susan George, A Fate Worse Than Death p 238

     Хэрвээ эдгээр байгууллагууд өөрсдийн хөлс хүчээрээ олсон мөнгөө хөгжиж буй орнуудын тусын тулд өгч байгаа бол тэдгээр улс орнууд ачийг нь хариулахын тулд бүх хүчээ дайчлах ёстой гэж бодогддог. Гэхдээ энэ үйлсэд ашиглаж буй мөнгийг бүрэн бус нөөцийн банкууд үйлдвэрлэдэг юм. Гуравдагч ертөнцөд зээлдүүлж буй мөнгө нь тухайн банкинд байгаа мөнгийг 10 дахин ихэсгэсэн мөнгө юм. Огт байхгүй мөнгийг зээлдүүлж байна гэсэн үг. Оргүй хоосноос бий болгосон. Тэгээд энэ мөнгийг төлөхийн тулд хүмүүс зовж зүдэрч, үхэж байна. 

Энэ бол ухаалаг санхүү биш, энэ бол мөнгөөр үйлдэж буй аллага. Үүнийг зогсоох цаг нь болсон. Бид чадна!