Tuesday, January 31, 2012

Forex gold trend 1-31

Долоо хоногийн чарт хүчтэй хэвээр л байна. Өдөрийн чарт овербот болсоныг эс тоон дээшээ цойлсоор. Макди бараг шүргэлцэх гэж байна. Шүргэлцэх аваас бүүр ч хүчтэй дээшээ цойлох байх. Өнөөдөртөө 1750-1760 хооронд өсөлт хийх болов уу. 

Sunday, January 29, 2012

Forex gold trend 1-29

График хүчтэй байна. Унах тохиолдолд 1680-1700 хооронд унаж эргээд өсөх болно. 

Friday, January 27, 2012

Монголын баялаг

Тэнгэрийн гэрэл

Minegolia

Forex gold trend 1-27

Өнөөдөр унах аваас боломжит уналт 23 хувь буюу 1680. Тэрнээс доошоо явахгүй байх. Тэгээл 1750 руу давхих байхдаа. 7 цагаас Лондон нээгдэхээр байдал нь мэдэгдэнэ дээ. 

Thursday, January 26, 2012

Forex gold trend 1-26

150 өдөрийн дундажаас дээшээ гарчлаа. Дээшээ дүүлээд байждээ. 




Wednesday, January 25, 2012

London and New York time

Хэрвээ та нар анзаарсан бол Лондон Нью Иоркын зах нээгдэхээр ханш огцом унадаг. Сая Лондон нээгдээд ханш унаж байгаа байдал. Лондон Нью Иоркын цагуудад ханш унахад аваад Азийн зах нээгдэхээр зардаг хүмүүс байдаг л юм билээ.



Forex gold trend 1-25

Хятадад цагаан сар эхлээд ханш жаахан зөөлөрч байна. Гэхдээ долоо хоногын Макди-г харах юм бол бух тренд хүчээ улам авсаар байна. Баганууд хэрхэн жижгэрч байгааг харж байгаа байх. Стокастик өссөн хэвээр байна. Овербот болоход ч бас зай байна даа. 

Thursday, January 19, 2012

Forex gold trend 1-19

Боллинжер бандс тэлж байна. Зах зээлд оролцогчид нэмэгдэж байна гэсэн үг. Макди 0 хувиас дээш гарчээ. Онолын дагуу бол бух тренд эхэлж байна. Стокастик дээш чиглэж байна. Ханш дээшээ хөдөлгөөн хийх гэж байна гэсэн үг. 7 хоногын график дээш чиглэсэн хэвээр. Харин сарын график одоо болтол унасаар байгаа. Гэхдээ оверсолд болоход ойртсоор. 

Tuesday, January 17, 2012

Forex gold trend 1-17

Долоо хоногын график хүчтэй байнаа. Энэ долоо хоногт 1700 хүрэх боломжтой харагдаж байна. 



Friday, January 13, 2012

Forex gold trend 1-13

Их олон хоног овербот байрлалд байсан одоо жоохон залруулга хийх цаг болсон байх. 

Thursday, January 12, 2012

Forex gold trend 1-12

Юу юугүй 1650 ийг сэтэллээ. Тэрнээс цааш 1680 руу бол хурдан очих байх. 

Monday, January 9, 2012

Хямралаас хонжоо хайгчид

Төрийн зохицуулалтын цаана


Засгийн газрын 100 хоногт зориулсан хэвлэлийн хурал дээр Ерөнхий сайд С.Баяр "Манай сангийн сайд ихээхэн хичээл зүтгэл гарган хямралтай тэмцэж байгаа" гэж магтав. Ёжилж байгаа, үнэн хэлж байгааг нь ялгах арга байсангүй. Үнэндээ огт хамаагүй юманд сангийн сайд нь харайж очиж хутгалдаад тэр эрчээрээ төсвийн орлогоо дээр нь бараг булаалтаар бий болгосон хөгжлийн сангийн хөрөнгийг нийтдээ 2 триллион төгрөг тавиад туучих гэж байна. 


ХХ зуун эхэлснээс хойш капитализмыг олон ч дайрлага дайрч, олон ч удаа даван гарч байна. Харин тэр дайрлагуудаас болж капитализм мөхөөгүй, гэхдээ үнэхээр аймшигтай хүнд нэрвэж байсан юм шүү. Үүнийг коммунистууд "Капитализмын ерөнхий хямрал" гэж нэрлээд хөгширч зөнөсөн капитализм хэд хэдэн хямралын дараахан удахгүй ясаа тавина хэмээн сурталдаж дайснаа үзэн ядах үзлээр хүмүүжсэн өнөөгийн МАХН-ын гишүүдийг баясгадаг билээ. 


Харин өнөөх гайтай капиталистууд нь хямралаас гарчихаар барахгүй улам хөгжсөөр байгаад коммунизм залуухнаараа үхэхийг үздэг байна. Капиталистууд хямралаас бараг коммунист аргаар нь гарчихаад байдал тогтворжихоор капитализмаа хөгжүүлээд байж л дээ. Харин коммунистууд НЭП, Шинэ эргэлтийн бодлого зэрэг капиталист үнэртэй арга хэмжээний дүнд хямралаасаа гарч байсан түүх бий, гэвч догматизмд автамхай коммунистууд хоёр дахь хямралаа давахын тулд капиталист арга хэрэглэхийг хүсээгүйгээс бүрмөсөн сүйрсэн билээ. 


Хамгийн хүнд хямрал 1929 оны АНУ-ын банкны хямралаас үүдэлтэй дэлхийн хямрал байсан юм. Энэ хямралын дараачаас эхлэн "төрийн зохицуулалттай зах зээлийн систем" гэгч манай коммунистуудын жигтэйхэн хэлэх дуртай ойлголт буй болжээ. Харин өнөөдөр тэр төрийн зохицуулалт гэгч нь хэрээс хэтэрчээ, үүнийг нэг их улс орноо боддогтоо хийгээгүй байх, харин хямралаас хонжоо хайгчид л зохиомол хямрал бий болгоод түүгээрээ дамжуулж мөнгө хусахаар бэлтгээд байх шиг байна. 


Нэг ба хоёр дахь хямралын ялгаа ба төстэй талууд


Ардчилсан хувьсгалаас хойш хоёр дахь хямралд манайх өртөж байна. Нэгэнт капитализмыг алгасчихаад буцахдаа гороо тээж яваа бидний хувьд энэ бол цоо шинэ сургамж байлаа. 1998 оны Азийн хямрал бас төстэй байдлаар буюу үл хөдлөх хөрөнгийн хямралаас эхэлсэн. Азийн баячуул хөрөнгө оруулалтаа үнэтэй том барилгуудад оруулснаас болсон гэж барууныхан шүүмжилж байсан ч өөрсдөө үл хөдлөх хөрөнгийн хямралд дахин автлаа. 


Монголд ч систем нь адилхан байгаа ба мөн л банкууд барилгын салбарт их хэмжээний хөрөнгө оруулж, түүнийгээ түгжрүүлснээс төлбөрийн чадвар нь суларч эхнээсээ дампуурч байна. "Анод" хоёр томоохон компанид их хэмжээний зээл олгожээ. "Монгол газар" зээлээ төлж байна, харин "Дүнжингарав" төлж чадахгүй захирал - томчуулын газрыг нааш цааш болгодгоороо зартай залуу шоронд хатаж байна. Үүн дээр нэмээд банкны захирлуудыг шоронд суулгаж бах таваа хангаж байна. 



Өнгөрсөн жил "Дүнжингарав" нэг их мөнгөтэй болж, бүх хэвлэлүүдийн амыг барих гэрээ хийж бужигнуулж явсан. Үүний учир нь худалдааны төвөө нийслэлийн цэвэр усны худгийн ойролцоо, цагтаа хүн байтугай мал оруулдаггүй байсан газарт барьсанд оршино. Харин тэр зөвшөөрлийг өнөөх газрын наймааны бүлэглэл гартаа аваад бодат эдийн засгаас гадуур эргэж байсан хууль бус капиталаа угаах гэж оролдож байгаад сүйрчээ. Капитал нь газар, тэдний хувьд үнэгүй олддог газраа зарж үрснээс дээр нь барилга шовойлгоод зарсан нь илүү ашигтай байсан юм.

Ард түмний худалдан авах чадвар сул, банкны зээлээр л орон сууц авахыг мөрөөдөж байтал банкууд барилгын салбарт хэтэрхий их зээл олгон түгжрүүлснээс хөрөнгийн дутагдалд орж баларч байна. "Анод"-ын хувьд нэг их буруу юм хийгээгүй. Монголд хамгийн цэцэглэж байсан эдийн засгийн хоёр салбарт аз туршин хөрөнгө оруулжээ. Гэвч хямрал ийм хурдан ирэх юм гэж хэн саналаа. 

Үүнээс өмнөх нь Засгийн газрын айлгаад байгаа хямралын талаарх албан ёсны мэдээллийг дагасан гаргалгаа, харин үүнээс хойш албан бус аймшгийн талаар бичих болно.

Үнэндээ бол хямрал нэрвээгүй байна, харин энэ бол гарцаагүй зохиомол хямрал, энэ бол гаднаас бус дотоодоос хамаарсан хямрал, хямралыг бий болгогч нь Засгийн газар юм гэвэл бүү гайхаарай. Дэлхийн зах зээлээс харьцангуй хамаарал багатай, хөнгөн өнгөрч болох атал манай эрх баригчид хэтэрхий идэвхийлээд байгаагийн нууц юунд байна вэ? Чухам үүний учир шалтгааныг олох гэж бүтэн сар мэдээлэл цуглуулсны хүчинд одоо л гол сэжмийг барьж байгаа мэт санагдах боллоо. 


Багц багц мөнгөөр банкаа дампууруулах сайдууд гуай


"Анод"-ыг дампуурах гэж байна гэх дуулианаар далимдуулж эрх баригчид мөнгө хийх аргаа сүйхээлж, ингэхдээ иргэдийн татварын мөнгө, төсвөөрөө тоглож байгаа нь болдоггүй эрхтнээрээ эрт тоглосон хүүхдийнх шиг гай авчрах нь байна. Үүний улмаас төрөх хүүхэд нь эдийн засгийн хямрал бус уналт, нуралт байх болно.


УИХ-д шургалсан банкныхны лобби, сангийн сайдын "эрс шийдэмгий арга хэмжээний цаана" юу нуугдаж байна вэ? 1998 оны хямралыг далимдуулж Ардчилсан холбоо эвслийнхэн банкны реформ хийх нэрээр олон банкыг зохиомлоор дампууруулсан. Тэр үед зүв зүгээр байсан улсын арилжааны банкуудыг хувийн банктай нэгтгэж, хувийн томоохон банк бий болгох, намынхаа санхүүжилтийг найдвартай болгох гэж эрх баригчид нь оролдож, харин сөрөг хүчин нь үүнийг нь хаах гэж улстөрийн муйхар шийдвэр гаргаснаас болж иргэд хохирсон, дээр нь төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн. Лав л 80 шахам тэрбум төгрөгийн хохирол үзсэн гэлцдэг. 


Харин энэ удаад эсрэгээрээ ажиллаж байна. "Анод" банкны дампуурал зохиомол үйл ажиллагаа гэж хардаж байгаа нь ч үндэстэй юм. "Анод"-оос долоон дор олон банк бий, гэхдээ тэд улс төрийн дэмжлэгтэй учраас дампуурахгүй л дээ. Харин "Анод"-ыг яг 1929 оны  жүүдүүдийн банкыг дампууруулсан аргаар хяхаж дампууруулаад зохиомол аврах ажиллагаа хийх нэрээр төсвийн 2 триллион төгрөгөөр тоглох гэж байгааг харж байна. Бүр банкин дахь хадгаламжийг төсвөөр баталгаажуулах тухай яригдаж байхад энэ луйвар эхэлсэн.


Энэ ямар тоглоом бэ? Төсвөөр хадгаламжийг баталгаажуулсны дараа "Анод дампуурав". Иргэд мэдээлэлгүй тайван байхад УИХ-ын чуулганы танхимаас хадгаламж чинь баларч байна гэсэн мэдээлэл тувт тарааж байлаа. Үүний дараа "Анод" дампуурсан сургаар иргэд хадгаламжаа татах нь гарцаагүй. Ингэснээр жижиг банкууд сүйрлийн ирмэгт тулж, том банкууд нь хожно. 


Банкуудад байгаа 2.7 триллион төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн 97 хувь нь 10 хүртэл сая төгрөг, үлдсэн гуравхан хувь нь хэдэн зуун сая, тэрбумын хадгаламжтай байжээ. Том хадгаламж эзэмшигчид эрсдлээс зайлсхийхийн тулд бүх төгрөгөө доллар болгож эхэлжээ. Үүний улмаас долларын үнэ өсөв. Банкнаас хар зах руу гардаг долларын урсгал хаагдаж, замаас нь "томчуул" шүүрээд байсан хэрэг. Банкууд долларын ханш өссөнийг далимдуулж доллараа төгрөг болговол их хэмжээний ашиг олж болох авч огт тэгэхгүй байна. Яагаад гэвэл доллар байхгүй. Одоо хадгаламжаа ид татаж байгаа тул жижиг банкуудад гарцаагүй зузаатгал хэрэгтэй болно. Харин тэр зузаатгалыг төсвөөс хийнэ. Үүнд л "но" байна. Хөгжлийн сангийн хөрөнгө 450 тэрбум төгрөг. Үүний нэг хувь нь 4.5 тэрбум төгрөг. Тогтоогоод аваарай. Энэ бол эрх баригчдын сард олох мөнгөний хэмжээ. 


Яаж гээж. Банкууд хүндэрч зузаатгал шаардлагатай болмогц Сангийн яамнаас мөнгө гуйх болно. Сангийн яам ч яахав мөнгө өгнө л дөө, гэхдээ их нарийн учиртай. Эхлээд байршуулах мөнгөний хэмжээ, хүүг тохиролцох болно. Монгол банк үүнийг мэдэх учиртай гэсэн журам гаргасан гэх авч А.Батсүх ямар юмаа мэдэх вэ? Монгол банкаар халхавчлан аль нэг банкинд гүнээ туслаж "сарын 1 хувийн хүүтэйгээр" хөгжлийн сангийн хөрөнгийг байршуулж болно. Харин далд тохиролцоогоор хүүг 2 хувь гэж бодох ба зөрүү нэг хувийн хүү нь эрх баригчдын халаасанд орох болно. Ингэсэн цагт хэрэв С.Баярцогт бүх мөнгөө мэдэж байршуулдаг, ганцаараа хүүг нь цохичихдог юм бол сардаа 4.5 тэрбум төгрөг "шаагаад байна" гэсэн үг. Гэхдээ С.Баярцогт ганцаараа идэхгүй л дээ, хувааж таарна. Гэхдээ л сар бүр эрх мэдлээрээ дамжуулж, нийтийн айдас хүйдэснээс 4.5 тэрбумын ашиг олно гэдэг толгой эргэм их мөнгө шүү. 


Хямрал удах тусам ашигтай, хэрэв бүтэн жил үргэлжилбэл 54 тэрбум төгрөг хусаад хаях нь байна. Их даруухнаар хүүгийн зөрүүг ганцхан хувь гэж л бодож байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөртөө банкны зээл сарын 1.7-2.2 хувийн хүүтэй байгаа учраас ингэж тооцож байна. Хэрэв цаашид зээл хомсдвол зээлийн хүү өснө, бараг л зохиомол хомсдол бий болгох болов уу? Зээлийн хүү өсвөл эрх баригчдын халаасанд орох мөнгө улам л зузаарна. 


Хүүгийн мөнгөөр хүүдэгнэх туршлага


Энэ бол цоо шинэ юм биш ээ. Хадгаламж зээлийн хоршоо гэж нэг юм байв даа, тэдгээр хоршоод яг иймэрхүү мөнгөний махинацийн машин байсан юм. Ялангуяа намынхантай ойр дотно холбоотой ХЗХ-дын актив баргийн банкнаас даваад явчихсан байсан. 


Маш энгийнээр, бас товчоор тайлбарлах нэг жишээ татья. Тэр үед томоохон албан тушаалтнууд банкнаас бага хүүтэй мөнгө их хэмжээгээр зээлж ХЗХ-нд өндөр хүүтэй хадгалуулаад хүүгийн зөрүүг нь цохидог байлаа. Тэр үед банкны зээл 1.2-1.7 байсан, харин ХЗХ-дынх 2.5-3.5 байсан нь хүүгээ нугалж авдаг байсан гэсэн үг. Үнэндээ Ц.Түмэнгэрэлийн ХЗХ унахааргүй байсан юм. Гэвч зохиомлоор унагасан. Яагаад гэвэл тус хоршоонд байршуулсан мөнгөний ихэнхийг Ц.Нямдорж, Т.Бадамжунай нарын "томчуул" "Хадгаламж" банкнаас шилжүүлсэн байв. 


Асуудал хүндэрмэгц тус хоршооноос мөнгөө буцаан татаж, "Хадгаламж" банкинд хийсэн ба үүний үр дүнд "Хадгаламж" банкнаас алдагдсан 14.2 тэрбум төгрөг буцаж нөхөгджээ. Ингээд банкнаас юу ч олсонгүй. Харин золионд нь Ц.Түмэнгэрэл өртөж, Ж.Бадраа алуулж, нөгөөх нь "цаазлуулав". М.Энхболд, Н.Энхбаяр нар дайтаж байх үеэр чухам энэ учрыг олж харсан Н.Энхбаяр нөгөөхөө бүрмөсөн булшлахын тулд "Хадгаламж" банкны талаарх хорон мэдээллийг тархаасан билээ. Харин түүнийг нь эргүүлээд МАСЗХ-г булшлах ажиллагаа болгочихсон маань буруутсан. Тэр үед банкуудыг дампууруулж, МАХН-аас 1998 оны хариуг авъя гэж шамдагсад байсан л даа, гэхдээ "Хадгаламж" дампуурахгүй байсан юм. Энэ жичдээ асуудал, эцсийн үр дүн нь жирийн иргэд 60 тэрбумаар хохирсон ба хэний ч өмч биш учраас төсвийг 30 тэрбумаар хохироогоод салсан. 


Харин одоо бол золиос нь эрх баригчид өөрсдөө болж таарах  болов уу. Үнэндээ хямралаар мөнгө хийх аргаа нарийн бодсон байна. Хөгжлийн сангийн мөнгө болоод банкуудын аюулгүй байдлыг цаадуул чинь эртнээс бэхжүүлэх арга хэмжээ авчээ. Төсвөөр хадгаламж баталгаажуулдаг нь ч аргагүй. Хэрэв хөгжлийн сангийн мөнгийг банкуудад байршуулаад тавиад туучихвал толгой газарт унах нь дамжиггүй. Тиймээс нэгдүгээрт хүүгээс нь ашиг олдог мөнгөө найдвартай байлгах хэрэгтэй, хоёрдугаарт хүү өгдөг банкуудаа найдвартай байлгах хэрэгтэй. 


С.Баярцогт санхүүгийн талаар гавихгүй, гэхдээ хэрэв энэ махинац сүйрвэл түүгээр ёстой туг тахичихаа цаадуул нь юман чинээ бодохгүй л дээ. Энэ санаа УИХ-аас гарсан. Эхлээд ямааны ноолуурын 30 тэрбумыг булаацалдаж байснаа тэр нь багадаад ирэхээр банкуудаар, бүхэл бүтэн улсын төсвөөр тоглож байгаа нь энэ. 


Одоо бол хөгжлийн сангийн мөнгийг байршуулахгүй зогсоох арга байхгүй, яагаад гэвэл хэрэв энэ мөнгийг байршуулахгүй л бол банкууд эхнээсээ нурж эхлэхэд бэлэн болсон. Засгийн газар л ийм юм хийсэн шүү дээ. Тиймээс цаашаа л зүтгээд байхаас өөр замгүй, тиймээс мөнгийг байршуулж л таараа.


Иймээс цаашид бүх иргэд нэг зүйлийг хянах хэрэгтэй, банкуудад байршуулж байгаа мөнгөний хүү хэд байх нь вэ? Хугацаа бол 3-6 сар л байх төлөвтэй байна. УИХ-ын гишүүдэд хяналтыг даатгаж болохгүй, учир нь тэдэнд хөгжлийн сангийн мөнгөнөөс байршуулах хүүгийн хэмжээг хянах эрх өгвөл цаадуул чинь өөрсдөө л нэмж мөнгө хийнэ. УИХ-аас ажлын хэсгүүд гарч банкуудын голыг тэмтэрч байна. Тэд банк рекетлэж яваа юм. Ямар нэг алдаа олж, "Анод" шиг болгоно шүү гэж сүрдүүлж байгаа сурагтай байна. Хэрэв банкны талаар ямар нэг таагүй мэдээлэл албан болон албан бусаар тарвал банк гарцаагүй сүйрнэ. Тэгвэл Засгийн газар байршуулсан мөнгөө ч татахаар сүрдүүлнэ. Хэрэв Засгийн газрын мөнгөнүүдийг татвал банк зүгээр л үнс нурам болно. Харин хариуцлагыг нь мөнгө хийх шуналдаа автсан улстөрч адгийн шаарууд биш банкны захирлууд үүрч банкаа сүйрүүлээд зогсохгүй шоронд орно. Тиймээс банкууд төрөөс албан ёсоор бий болгосон хямралын дарамтан дор тарчилж эхэллээ. 


Хоржоонтой тоглоом


С.Баярцогтод өсөрхсөндөө ч биш, эрх баригчдын балиар луйврыг таслаж үеийн үед, үрийн үрд дахиж ийм юм хийхээргүй болгохын тулд хэдэн банк дампууруулахад л хангалттай. Гэхдээ хохирол нь дэндүү их юм л даа.


Гэвч өнөөдөр хохирол үзэхгүй бол маргааш бүр их гай гамшиг авчирах энэ шунаг мангасуудын ходоодыг хагалах гарцаагүй хэрэгцээ бий мэт бодогдоод байх боллоо. Яадаг юм, их  л бодож хөгжлийн сангийн тал нь л шатна биз, харин хариуд нь 45 луйварчны голыг гогодох юм биш үү? 


Үүний тулд ердөө л иргэд хадгаламжаа татаад байх хэрэгтэй. Нэг иргэн их сайндаа 10 саяыг л татна биз дээ. Харин С.Баярцогт нар олох мөнгөндөө шунаад асар их мөнгө банкуудад тараачихсан байна. Тэгээд банкууд сүйрээд эхэлмэгц тэр урхинд орохгүй хаачих вэ? Эцсийн гарцаа ч цаадуул чинь олчихсон л байгаа.


Мөнгө хэвлэх эрх цаадуулын чинь гарт байгаа учраас баахан мөнгө хэвлэж нийлүүлнэ, ингэснээр инфляци эх толгойгоо алдана, гэхдээ хариуцлагыг нь бид биш тэд хүлээнэ. Манай хэвлэлийнхэн ч гэсэн дээ нэг их эх оронч дүр эсгэж банкуудыг дампууруулахгүйн төлөө иргэдийн уриалах хэрэг байна уу? Ер нь банкуудыг авч үлдсэнээр иргэд юу хожих вэ? Иргэдийг улам л хохироож, тэртэй тэргүй ханш нь навс унах хадгаламжийг нь луйварчдын тоглоомын "тавьц" болгохоос хэтрэхгүй. 


Хадгаламжаа татах арай л болоогүй шүү, гэхдээ яг цагийг нь болохоор хэлнэ, тэр цагт цаадуул чинь цаазын тавцанд гарахгүй хаачихыг нь харъя л даа. 


Эх сурвалж: "Улстөрийн сонин"  2008 оны 12 сар


Forex gold trend 1-9

Долоо хоногын стокастик шүргэлцэх гэж байна. Өнөөдөр юм уу маргааш дээшээ хүчтэй брекаут хийх байх. 

Friday, January 6, 2012

Савласан ус буюу цэвэр ус


     Орчин үеийн ертөнцөд бидний өдөр тутмын амьдралд орж ирсэн нэг зүйл нь савласан ус юм. Заримдаа цэвэр ус ч гэж нэрлэдэг. Хамгийн гол асуудал нь крантнаас үнэгүй шахам гардаг зүйлийг бид яагаад маш үнэтэйгээр худалдаж авдаг болов оо. Энэ нь мэдээж баруунд дэлгэрсэн брэндүүдтэй холбоотой. 1950-60 онд хүчээ авсан зөв хооллолт, ус уухын гайхамшиг, цэвэр ус гэсэн ойлголтууд нь үүнд нөлөөлсөн гэдэг. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн савласан ус гарах болжээ. Витаминтай, эрдэсжүүлсэн, рашаан, бүүр мөнгөжүүлсэн алтжуулсан гээд л хойно хойноосоо төрлүүд нь цуварч гарна. Ер нь орчин үеийн хэрэглээний нийгмийн нэг зарчим нь их энгийн зүйлийг гарцаагүй хэрэгцээтэй зүйл мэтээр хүмүүст итгүүлж тэр зүйлээ худалдахад оршдог. Савласан ус ч гэсэн үүний нэгэн илрэл. 
     Өөр нэг онц сонирхол татаж буй зүйл нь эдгээр савласан уснууд нь үнэхээр цэвэр ус буюу хамгийн сайн ус мөн үү гэсэн асуулт. Америкт хийсэн судалгаагаар дийлэнх савласан уснууд жирийн крантны уснаас чанарын хувьд муу байсан аж. Түүнчлэн ямар нэг рашаан, тодорхой газраас авчирч савласан гэдэг нь ч худлаа байдаг ажээ. Тэд жирийн л крантны ус савладаг байна. Савласан усны чанар муу байх өөр нэг шалтгаан нь долоо хоногт нэг удаа дээж авч шинжилдэгтэй бас холбоотой. Бидний өдөр тутмын хэрэглэдэг хэрэглээний ус нь өдөрт хэд хэдэн удаа дээж авч шинжилгээнд оруулж байдаг. Цэвэр усны компаниуд усан сандах усаа олон өдөр сараар хадгалдаг. 
     Одоо крантны ус ба савласан усны чанарын талаар. Крантны усыг хэрэглээнд байгаа хамгийн сайн ус гэж үздэг. Хүнд хэрэгтэй эрдэс бодисууд бараг алдаагүйтэй ижил. Харин савласан ус бол хэт олон шүүлтүүрээр орж эрдэс бодисуудаа их хэмжээгээр алддаг ажээ. Дээрээс нь тэр олон хоног муутгахгүйн тулд ямар бодис хийдгийг нь ёстой чөтгөр бүү мэд. Савласан усны чанарт муугаар нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь пиавар савлагаа. Ер нь хүнсний зүйлийг тийм саванд удаан хугацаагаар хадгалах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж. Савласан ус ба хийжүүлсэн ундааны эрин үеэс эхлэн дэлхий дээр асар их пиавар савны хаягдал үүсч хэдэн саяаараа далайн усанд хөвөх болжээ. Энэ нь дэлхийн дулааралд ч нөлөөлдөг байна. 

Тэгэхээр ямар ус уухаа та өөрөө сонгох л үлдлээ. 

Forex gold trend 1-6

Шинэ оны эхэнд маш олон хөрөнгө оруулалтын сангууд их хэмжээний ашиг олохын тулд байгаа бүхнээрээ алтны арилжаанд орсон гэж бичсэн байх юм. Ойрх дорнодод болох гэж буй шинэ дайн ч үүнд нөлөөлсөн байх. Жинхэнэ тулаан 1670 дээр болно гэсэн байна шүү. Ханшийн хөдөлгөөн техник шинжилгээг тоож байгаа ч юм алга. Бүх индикаторуудыг эс тоон дээшээ хөдөлж байна. Уг нь бол өдөр тутмын индикатор овербот болчиж. Энгийн үед бол төд удалгүй уналт болдог. Магадгүй өнөөгийн зах зээлийн байдал шал өөр ч байж болох. Федерал резерв мөнгө хэвлэх аяндаа гарна гэсэн шум байна. Тэр мэдээ гарах аваас алт хүчтэй үсрэлт хийх болно. Инфляци үүснэ гэдэг чинь үнэт металл өснө гэсэн үг. Хэрвээ Ираны эсрэг хориг даамжрах аваас газрын тосыг 200 доллар хүргэнэ гэдгээ Иран мэдэгдээд байгаа. 



Thursday, January 5, 2012

Forex gold trend 1-5

8 цагийн стокастик унана гэж зааж байна. 80 хувиас доош орвол үргэлжлүүлэн унах байх. 

Wednesday, January 4, 2012

Forex gold trend 1-4

8 цагийн график овербот болчиж. Уналт болж магадгүй л юм. Доошоо чиглээд шүргэлцвэл ч уналт гарцаагүй байх. 

Forex gold trend 1-3

Энэ эрчээрээ бол 1650 боломжтой л харагдаж байна. 



Monday, January 2, 2012

Forex gold trend 1-2

Онолын дагуу бол стокастик авах сигнал өгч байна. Гэхдээ 8 цагийн график овербот болчиж хэсэг доош нь чирж бас болох. Зах нээгдэхээр л хандлага нь мэдэгдэнэ дээ.