24 тонн алттай тэнцэхүйц хэмжээний гэрээг зах зээлд оруулсанаар үнэт металлуудыг жоохон султгаж чадав. Гэхдээ бодит металл ба цаасан металлын эрэлт их байгаа болохоор удахгүй дээшээ трендээ үргэлжлүүлэх нь мэдээж. Өдөр тутмын стокастик доош чиглэсэн хэвээр байна. Дээшээ эргэх цагт буцаад 1750 дахь резистанс дээр дахин бух баавгайнуудын тулаан болно. Удаад магад бухнууд дийлэх биз. Бидний оролдож байгаа арилжаа гэх энэ зах зээл маань үнэндээ том банкнуудын тоглоом юм. Комекс бирж гэхэд л хээл хахуульд идэгдсэнээрээ зартай. Одоо болтол олон хэргүүд шүүх дээр шийдэгдээгүй байсаар л байна. Хамгийн гол нь жижиг гарын тоглогчдын эсрэг байнга шинэ дүрэм гаргаж байдаг. Хэрвээ металлын ханш хэт өслөө гэхэд арилжаанд оролцох гэрээний доод хязгаарыг өсгөдөг. Ийм тохиолдолд жижиг хөрөнгө оруулалтын сангууд болон хувь хүмүүс уг мөнгийг төлж чадахгүй бөгөөд гэрээгээ зарж эхэлнэ. Үүнээс үүдэн асар хүчтэй уналт болдог. Олон арилжаачид маржин колл болж дансаа алдана. Ийм л булхайтай ертөнцөд бид амьдарч байна. Банкируудын бүлэглэл долларыг хэвлэх эрхийг авсан 1913 оноос хойш энэ бохир тоглоом өнөөгийн сонгодог төрхөө олтлоо хөгжжээ. Зөвхөн Америк бус дэлхийн эдийн засгийг хамтад нь доош чирж буй бүлэглэл билээ. Илүү их үрэлгэн загнахын, тулд илүү ихийг идэхийн тулд, илүү ихийг олон сая гэмгүй иргэдээс дээрэмдэхийн тулд дахин долларыг зөөллөх бодлогоо Холбооны нөөц зарлалаа. Өмнөх өрөө төлөөгүй байж, засгийн газрын зарцуулалтыг танаагүй байж дахин тэрбум тэрбумаар доллар хэвлэхээр гараа өргөцгөөлөө. Сард 40 тэрбум доллар хэвлэнэ. Бодлогын дуусах хугацаа тодорхойгүй. Яагаад холбооны нөөц, тэдний гар хөл болсон банкууд үнэт металлын ханшийг хүчээр дарна вэ? Тэд олон сая энгийн иргэдийг эдийн засгийн байдал үнэхээр ямар муу байгааг мэдээсэй гэж хүсэхгүй байна. Өөрсдийн тоглоомоо олон жил үргэлжлүүлэхийг хүсч байна. Банкирууд дэлхийг атгаснаас хойш энэ дэлхий дээр амьдардаг хүмүүс жинхэнэ мөнгөний үнэ цэнийг ч мартжээ. Олон мянган жилийн турш алт, мөнгө мөнгөний үүргийг гарамгай сайн биелүүлж ирсэн. Тиймдээ ч хатуу тэмдэгт гэж нэрлэгддэг. Харин бидний хэрэглэж байгаа мөнгөн тэмдэгт маань юугаар ч баталгаажаагүй цаас билээ. Уг цаасыг хүчинтэй болгож буй зүйл нь засгийн газрын амлалт ба иргэдийн итгэл дээр тогтдог. Олон тэрбум хүмүүс банкны хэвлэсэн цаас үнэ цэнэтэй гэдэгт итгэсээр байгаа. Гэхдээ бидний амьдралаа залгуулж байгаа мөнгө нь банкируудын хүссэнээр үнэ цэнээ алдаж байдгийг цөөхөн хүн мэддэг. Мөнгөн тэмдэгтийг үнэт металлаар баталгаажуулсан тохиолдолд ханшыг унагахад маш хэцүү. Ер нь л боломжгүй. Ийм үед банкууд иргэдэд тогтоох хяналтаа алддаг юм. Юмны үнэ тогтворжино. Эдийн засаг тогтворжино. Бүх зүйл зөв голдрилдоо орно. Харин хүссэнээрээ хэвлэж буй үед бидний гар дээрх мөнгийг зогсоо зайгүй үнэгүйдүүлж бидэнд тодорхой хөрөнгөтэй байх боломжийг огтхон ч олгохгүй. Ийм үед цагийн ажил хийдэг иргэний цалин жилээс жилд амьдралд нь хүрэлцэхгүй болох бөгөөд заавалчгүй хоёр дахь эх үүсвэрээр амьдралаа залгуулахад хүрнэ. Өнөөгийн нөхцөлд хүн болгоны очих газар нь банк билээ. Тэнд нөгөөх хэвлэсэн цаас нь овоолгоотой байгаа. Ингэж л хүмүүс банктай үүрдийн боолын гэрээ байгуулж эхэлдэг юм. Хэрвээ та дэлхийн түүхийг, банкны түүхийг, мөнгөний түүхийг уншаагүй бол одоогийн байгаа систем нь гарцаагүй юм аа гэдэгт итгэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл бүх л корпорациуд, ноёлогч анги дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж байна. Тэд таны тархийг зогсоо зайгүй угаах болно. Үнэнийг мэдэхийн тулд уншиж, судлахаас өөр арга үгүй билээ.
Friday, November 30, 2012
Forex gold trend 11-29
Өчигдөр Нью Йоркын комекс бирж нээгдэх үед алт таван минутын дотор бараг 40 доллараар унав. Яагаад ийм зүйл болов оо. Хэн нэг нь 7728 гэрээг зах зээлд оруулжээ. 24 тонн алт гэсэн үг. Том банкны үйл хэрэг нь мэдээж.
Tuesday, November 27, 2012
Thursday, November 22, 2012
Tuesday, November 20, 2012
Forex gold trend 11-20
Сүүлийн уналт фибоначчигийн 50 хувь дээр таарч байх юм 1549 дээрээс татахад. Өдөр тутам, долоо хоног, сарын индикаторууд өсөх чиглэлд.
Monday, November 19, 2012
Friday, November 16, 2012
Forex gold trend 11-16
Индикаторууд оверсолд хэвээрээ. Дээшээ явахаас өөр зам байхгүй л харагдаад байна даа.
Tuesday, November 13, 2012
Friday, November 9, 2012
Wednesday, November 7, 2012
Forex gold trend 11-7
За Обама ялвал үнэт металл-д эерэгээр нөлөөлнө гэж үнэн л байна. Өдөр тутмын макди шүргэлцэхгээд дээшээ чиглэж байна. Тренд дээшээ явж байна гэсэн үг дээ.
Saturday, November 3, 2012
Forex gold trend 11-3
За энэ аймшигтай урт улаан лаа чинь юу вэ. Ёстой таамаглаагүй гэнэтийн зүйл боллоо. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө долларыг хүчтэй харагдуулах бас нэгэн оролдлого байна даа.
Friday, November 2, 2012
Америк тахиа
Smithfield ба Tyson мэтийн том корпорациудын фермын байдал. Хурдан өсгөхийн тулд элдэв химийн бодисоор бордож хэт өсгөх ба өсөлтөө тахианы дотор эрхтэн нь гүйцэхгүй өвддөг. Биеийн жингээ даахгүй тахир дутуу болдог. Бохир орчинд хэт олуулаа байснаас өвчилж сүүлдээ антибиотик ч үйлчлэхээн байжээ. Бид хорт хавдар үүсгэгч идсээр байх уу?
Нэрмэл ус ууж болохгүй
“Монголчууд үйлдвэрийн савлагаатай цэвэр усыг өргөн хэрэглэх болсон. Манайд үйл ажиллагаа явуулдаг цэвэр усны үйлдвэрүүд гүний болон крантны усыг шүүж, бүх эрдэс минералыг нь авсан зөөлөн ус савлаж худалддаг. Тийм нэрмэл усыг манайхан цэвэр ус гэж ойлгодог нь буруу. Тийм ус ууж болохгүй ” гэж хими технологич В.Энхтөр зөвлөв.
ХБНГУ-д нэрсэн ус ууж болохгүй гэж хүүхдэд багаас хэлдэг байна. Учир нь нэрмэл ус хүний биеийн бүх минералыг уусгаад гадагшилдаг. Усанд агуулагдах Н2О нь дэлхийн хамгийн сайн уусгагч бодис. Ийм уусгагч чанартай нэрмэл усаар савангүй ч гэсэн хиртэй хувцас угаавал боломжийн хэмжээнд хирийг арилгана. Харин байгаль дээрх бохиртож, булингартаагүй горхи, булгийн ус өөрийн гэсэн бактертай учир эрүүл мэндэд тустай.
Байгаль дээрх усыг үйлдвэрлэлийн аргаар шүүсний дараа усандаа биед хэрэгтэй эрдэс минералуудыг нэмж хийх ёстой. Гэтэл манай цэвэр ус үйлдвэрлэгчид үүнийг мөрддөггүй. Эрдэс минералуудыг нэмбэл ус нь үнэтэй болох учир борлуулалтад нөлөөлнө гэж үздэг бололтой.
http://www.mongolnews.mn/i/36714
ХБНГУ-д нэрсэн ус ууж болохгүй гэж хүүхдэд багаас хэлдэг байна. Учир нь нэрмэл ус хүний биеийн бүх минералыг уусгаад гадагшилдаг. Усанд агуулагдах Н2О нь дэлхийн хамгийн сайн уусгагч бодис. Ийм уусгагч чанартай нэрмэл усаар савангүй ч гэсэн хиртэй хувцас угаавал боломжийн хэмжээнд хирийг арилгана. Харин байгаль дээрх бохиртож, булингартаагүй горхи, булгийн ус өөрийн гэсэн бактертай учир эрүүл мэндэд тустай.
Байгаль дээрх усыг үйлдвэрлэлийн аргаар шүүсний дараа усандаа биед хэрэгтэй эрдэс минералуудыг нэмж хийх ёстой. Гэтэл манай цэвэр ус үйлдвэрлэгчид үүнийг мөрддөггүй. Эрдэс минералуудыг нэмбэл ус нь үнэтэй болох учир борлуулалтад нөлөөлнө гэж үздэг бололтой.
http://www.mongolnews.mn/i/36714
Subscribe to:
Posts (Atom)