Энэ гурвалжингаас гарчуул өсөхгээд байгаан биш үү? Хүмүүсээ?
Wednesday, October 30, 2013
Thursday, October 24, 2013
Thursday, October 17, 2013
Forex gold trend 10-17
Уналт дууслаа гэж бодтол яав дахиад бараг 100 доллараар ханш унадаг байна шдээ. Миний таамаглал алдаа дутагдал ихтэй байгаагийн илрэл болой. Юутай ч долоо хоногийн стокастик өсөх чиглэлд зааж байна. Гэнэт 100 доллараар унах ч юм билүү би таашгүй ээ.
Sunday, October 13, 2013
Авто машины хариуцлагын даатгал
Авто машины хариуцлагын даатгал анхнаасаа хууль бус үйл ажиллагаагаа хуульчилсан шийдвэр байсан юм. Даатгал хүний сайн дурынх байх ёстой. Даатгалын нөхцөлүүд нь таны нөхөн төлбөр авах бололцоог хамгийн доод хязгаар хүртэл бичигдсэн байгаа. Таниас мөнгө авчаад дараа нь салаавч өгөх нөхцөл юм. Хууль шударга болохоороо биш, хууль болохоороо л хүчтэй. Энэ УИХ - д байгаа нөхдүүд чинь л цаад даатгалын компаний эзэд. Сүүлийн үед даатгалын компаниуд борооны дараах мөөг шиг олширч байгаа нь ийм учиртай. Хүмүүсээс мөнгө саах бололцоог нь хуульчлаад өгөхөөр бүгд хошуурч байна. Удахгүй хүн бүрийг амь даатгал хийлгэ гэж хуульчилвал битгий гайхаарай. Цаадуул чинь ханаж цадахгүй. Таниас эцсийн төгрөгийг чинь сэгсрэх хүртлээ зүтгэх болно.
Saturday, October 5, 2013
Төр муу менежер биш
Төрд байгаа хүмүүс өөрсдөө цаад татаас аваад байгаа компаниудын эзэд шд. Хоёр фронт дээр тулалдаад байгаан. Наад талд төрийн ажлыг цалгардуулж, мөнгийг нь үрэн таран хийж, хувийнхаа компани руу зувчуулж байна. Жишээ нь ЭМ СИ ЭС Могул компьютераа тендерээр шахаж чадахаан байгаад нөгөө Айти зоне гэдэг дэлгүүрээ зарчлаа шд. Тендерээр л асар үнэтэй шахахгүй бол тэрмуу хэдэн компьютерийн худалдаа бол цөм хийхгүй л байхгүй юу. Талх шиг өдөр бүр авах биш. Төр муу менежер гэх мөртлөө зориуд муу ажил хийсэн хүмүүст хариуцлага тооцъё гэж хэн ч ярихгүй байгаа биз? Тэр муу менежер гэж яриад байгаа хүмүүс чинь өөрсдөө ажиллаад байгаа юм. Цаад зорилго нь төрийн өмчийг дахин үнэгүйдүүлж хувьчлах. Төрийн өмч бол хэн нэгэн эзэнгүй өмч биш Монголын ард түмний хөлс хүчээр бий болсон өмч. Тэдгээр шунахай сэдэлтэй хүмүүс харин өөрсдөө төрийн ажилд хутгалдах хэрэггүй. Ажлаа хийж чадах, улс орны төлөө сэтгэлтэй хүмүүст зайгаа тавьж өгөх хэрэгтэй.
Thursday, October 3, 2013
Forex gold trend 10-3
Сар тутмын стокастик өсөх чиглэлд заагаад эхэллээ. Макди сүүлийн 5 сар оверсолд байна. Уг нь сэргэмээр л юм. Саяны уналт фибоначчигийн 61 хувь дээр яг таарч байна. Долоо хоногийн стокастик оверсолд болжээ. Эндээсээ хэсэг дээшээ явах байх гэж бодож байна шд.
Subscribe to:
Posts (Atom)