Сар тутмын болоод долоо хоногийн стокастик доошоо заагаад эхэллээ. Дахиж унах нь дээ золиг чинь.
Wednesday, July 23, 2014
Wednesday, July 16, 2014
Forex gold trend 7-15
1.37 тэрбум доллартай тэнцэхүйц зарах гэрээг зах зээлд оруулсанаар алтны ханш 40 доллараар унав. Гэхдээ энэ нь цаасан алт юм. Тэрнээс хэн нэг нь тийм их алтаа гаргаж шидсэн гэсэн үг биш.
Sunday, July 13, 2014
Friday, July 11, 2014
Thursday, July 10, 2014
Wednesday, July 9, 2014
Машины илүүдэл
Орчин үед машин үйлдвэрлэгч корпорациудын тулгамдсан асуудал нь үйлдвэрлэсэн машинуудаа хадгалах талбай болоод байна. Дэлхий нийтээр шинэ машин худалдан авах чадвартай хүмүүс буурч хэдэн зуун сая машинууд цоо шинээрээ элэгдэж байна. Энэ бол Нэгдсэн вант улсын шинэ машины зогсоол. Ийм зогсоолууд дэлхийн эргэн тойронд хэдэн зуугаараа байдаг аж.
Нэгдсэн вант улсын Свиндон дахь шинэ машины зогсоол. Мянга мянган шинэ машин эзнээ хүлээн элэгдэнэ.
Шинээр үйлдвэрлэсэн машинуудад зогсоолын талбай хүрэлцэхгүй болж үйлдвэрлэгчид га гагаар нь зогсоолын талбай худалдан авч буй юм байна. Одоо дэлхийн улс бүхэнд зарагдахаан байсан машины зогсоолууд бий болжээ. Тэдгээр шинэ машинууд өдөр бүр хэдэн мянгаараа нэмэгддэг. Энэ бол АНУ - ын Мэрилэнд дахь шинэ машины зогсоол. Зөвхөн энд гэхэд л 57000 машин эзнээ хүлээн зогсоно.
Нэгдсэн вант улс дахь Ниссаны шалгалтын талбай. Гэхдээ одоо машин тестлэх зай нэгэнт үгүй болжээ. Шинэ машинаар дүүрч.
Ниссан корпорацийн шинэ машины зогсоол бас л ийм байдалтай харагддаг аж.
Гэхдээ машины үйлдвэрүүд хэзээ ч машиныхаа үнийг буулгадаггүй байна. Буулгах л юм бол хүмүүст машин хямд гэсэн сэтгэгдэл төрөхөөс сэргийлдэг. Авто машины үйлдвэрлэл нь зогсч болдоггүй онцлогтой гэнэ. Зогсох л юм бол олон мянган ажилчид ажилгүй болж алдагдалд орно.
Үүнийг дагаад төмрийн үйлдвэрүүд ч зогсоно. Тиймээс л олон сая шинэ машинаа хадгалдаг байна. Харин элэгдээд эвдэрснүүдийг нь дахин хайлуулна.
Нарлаг Испани дахь шинэ машины зогсоол. Хэдэн мянган машин наранд шарагдан эзнээ хүлээсээр.
Испаний Валенсиа дахь машины зогсоол. Бас л хаа нэгтээ ачигдах байх гэж хүлээсээр л.
Хөгжингүй орнуудын өрх бүр 1-3 машинтай тул шинээр машин авах нь багасчээ. Санкт Петербург дэх импортын машины зогсоол. Эдгээр нь европоос ирсэн бөгөөд худалдан авагчгүй элэгдэж байна.
Хуучнаа хаяад шинийг ойр ойрхон авдаг эргэлт нэгэнт зогсчээ. Оксфордшир дэх машины зогсоол.
Нэгдсэн вант улсын Авонмаут дахь машины зогсоол.
Сааралтан харагдах хэсэг бүр бол шинэ машины зогсоол юм.
Одоогийн байдлаар хүнээсээ олон буюу 10 гаруй тэрбум машин үйлдвэрлэгдээд байгаан байна. Citroen үйлдвэрийн борлоогдоогүй машинууд.
Италийн боомт дахь Peugeot ийн борлогдоогүй машинууд.
Эдийн засаг муудаж дэлхий даяар шинэ машин худалдан авах чадвартай хүмүүс буурч шинэ машинууд үйлдвэр дээрээ овоорсоор байгаа аж.
Валенсиагийн порт дахь машинууд.
Өдөр бүр хэдэн мянган машин зөвхөн үйлдвэрээс гараад л зогсоол дээр очин орхигддог байна.
Жил бүр шинэ технологи бүхий машин үйлдвэрлэх бөгөөд жилээс жилд өмнөх загварын машинууд борлогдох найдвар нь алга болдог аж. Cadillac, General motors компаниуд үйлдвэрээ хятад руу шилжүүлжээ. Гэвч Америкт худалдан авалт цөөрсөн тул бас л Хятадад шинэ машин овоорч эхэлж байгаа аж.
Хүчингийн хохирогчийг хүмүүс юу гэж боддог вэ
Дийлэнх эрчүүд хүчингийн хэргийн хохирогч эмэгтэйг өөрөөсөө болж тийм зүйлд хутгалдсан гэж боддог гэнэ. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй хүмүүс ч гэсэн хүчингийн хохирогчийг өөрийнхөө маягаас болсон биз гэж боддог байна. Тэгж бодож буй бүсгүйчүүл нь өөрсдөө хүчингийн хэргийн хохирогч болж үзээгүй байдаг байна. Хүмүүсийн нийтлэг боддог зүйл нь яах гэж богино банзал өмсч дисконд орсон юм эсвэл яах гэж олон эрчүүдтэй хамт зугаалгаар явсан юм гэх мэт. Заримдаа эмэгтэй хүмүүс өмд, цамц өмсч нүүрээ будахгүй явах эсвэл эрт гэртээ харивал аюулгүй гэж боддог ч энэ нь тэр бүр үнэн биш юм. Хүчингийн хэрэг нь өдөр шөнө хэзээ ч гарч болох бөгөөд заримдаа бүүр гэрээсээ 200 метрийн зайд ч гарах тохиолдол байдаг байна. Хэрвээ манай нийгэм үргэлж хүчингийн хохирогчийг буруутгаж, хүчиндэгчийг өөгшүүлсээр байх юм бол хүчингийн хэрэг хэзээ ч буурахгүй юм. Энэ нь олон эрчүүдэд энэ хүүхэн надаас мөнгө нэхэх гэж байна гэдэг шалтаг хэлэх боломж олгодог байна. Хүчиндэгч нь ихэвчлэн хохирогчийн санаанд ч оромгүй хүн байдаг байна. Эхнэр хүүхэдтэй, ажил амьдралтай, гоё ганган машинтай. Тийм хүмүүс гэр бүлээсээ хол байх үедээ харин жинхэнэ төрхөө харуулдаг гэнэ. Ийм хүмүүс дийлэнхдээ өдрийн цагаар хэргээ үйлддэг. Заримдаа хохирогч бүсгүй нь тухайн хэрэг үйлдэгч этгээдтэй сайн танил байх нь бий. Эрчүүдийн баримтлах гол дүрэм бол эмэгтэй хүн үгүй л гэсэн бол больчиж бай!
Бас л мэдээнүүд
Хүмүүс дээрэмчид орж ирээд гэрийг нь дээрэмдэж байвал анзаарна. Харин эх орныг нь дээрэмдэж байхад дийлэнх нь анзаардаггүй.
Монгол улс тэгээл үнэхээр баян шүү. Гадна дотны хичнээн ч их хулгайч, луйварчдыг тэжээдэг юм.
Нутагтаа хэн ч биш нөхөр ирээл манайд хэсэг болсны дараа босс болоод байхыг бодоход манай зах зээл жижиг биш л байгаам даа.
Он гарсаар Монголчууд хошин урлагийн тоглолт үзэхэд 800 гаруй сая төгрөг зарцуулсан гэнэ.
ЗГ 100 хоногийн дотор эдийн засаг сайжруулахгүй бол хариуцлага тооцно гэнэ үү. 9 сарын хавьцаа долларын ханш буулгаж шоудах нь дээ. 1400-1500 хооронд буулгацан байхад ч сайхан коко үнэлгээ аваад өөрсдийгөө магтаж болно шд тээ.
Орост генетикийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы эсрэг багц хууль батлагдах гэнэ. Оросын иргэдийг GMO гоос хамгаалах цогц арга хэмжээ эхэлжээ. Энэ жил генийн өөрчлөллтэй үр тарихыг хориглосон байна. Хэрвээ хууль зөрчвөл тухайн этгээдийг террорист гэдэг ангилалд оруулах юм байна.
Генийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы хуулийг зөрчсөн тохиолдолд ялын дээд хэмжээ буюу 20 хүртэлх жилээр хорих юм байна.

Мөнгөний тоо
Зах зээл дээр буй мөнгө нь нийт бараа бүтээгдэхүүнтэйгээ уялдах ёстой. Хичнээн мөнгө байгаад зах зээл дээр бараа байхгүй бол тэр мөнгө нь ямар хэрэгцээгүй цифрүүд юм. Зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүнээс хэвлэсэн цаасан мөнгөний тоо хамаагүй их болох тохиолдолд инфляци үүснэ. Зах зээлд огт хэрэггүй илүүдэл мөнгө нийлүүлэгдээд байна гэсэн үг юм. Мөнгөний илүүдэл нь иргэдийн гар дээрх мөнгийг үнэгүйдүүлнэ.
Янз бүрийн мэдээ
Баруунд гарч буй банкируудын амиа хорлолтын хэргийг арилжааны нууц гэдэг шалтгаанаар нууцалж буй юм байна.
Зэсийн экспорт нийт экспортын 35 хувь болжээ. 349 сая доллар зэсийн экспортоос олсон байна. Нүүрсний экспорт 8.4 хувиар өсч, нүүрснээс олдог мөнгөн 1 хувиар буурсан байна. Оюу Толгой зэсийн баяжмал экспортлож эхлэсэнээр зэсийн баяжмалын экспорт 53 хувиар өсчээ.
Газрын тосны экспорт 68 хувиар өссөн байна. Алтны экспорт 110 хувиар өсчээ. Гадаад худалдааны 56 хувийг хятадтай хийсэн байна.
Импортын тоглоомноос хар тугалга, меламин ихээр илэрчээ. Эдгээр тоглоомнууд нь аажмаар хүүхдийн биеийг муутгадаг байна. Манай лабораториуд дөрвөн төрлийн бодисыг л тоглоомноос илрүүлж чаддаг юм байна. Өөр олон төрлийн хүүхдэд хортой бодис байх магадлалтай гэнэ.
Баян-Өлгий аймагт нас барсан хүмүүсийн халамжийн мөнгийг иддэг бүлэг илэрчээ. Давхардсан тоогоор 2.8 сая хүний мөнгө идсэн байна. Ганц аймгаас ингэж буй бол улс даяар бүүр гайхалтай тоо гарах юм байна даа. Гайхамшиг үргэлжилсээр л.
Чалко - д 130 сая долларын өр төлөх дутуу байна. Эрдэнэс таван толгой Шинхуатай нүүрс зарах гэрээ байгуулжээ. Тонн тутмыг нь 48.5 доллараар зарна гэнэ.
Оюу толгойн 34 хувийг зарна гэдэг ташаа мэдээ гэнэ. Бид Рио Тинто - д 2.4 тэрбум доллар төлөх ёстой юм байна.
Монгол улсын нефтийн баталгаат нөөц 43 сая тонн. 2014 онд 782000 тонн нефть олборлож 227 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.
Монголын бүх нүүрсийг хүмүүстээ хуваасан чинь хүн бүрт 6666 тонн нүүрс ногдож байна шүү. Маниус бол нээрээ лайтай баян айн. Монголын бүх нефтийг хүмүүстээ хуваахад хүн бүрт 118 тонн нефть ногдож байна. Оюу толгойн алт зэсний нөөц 350 тэрбум доллар гэж үзвэл Монголын хүн бүрт 128000 доллар ногдож байна.
Ливийн газрын тосны нөөц 70 тэрбум баррель. Монголынх 10 тэрбум баррель. Ливид литр бензин 12 цент. Монголд литр бензин 1660 төгрөг.
Оюу толгой жил бүр 650000 унци алт олборлоно. Түүнчлэн жил бүр 3 сая унци цагаан мөнгө олборлох юм байна.

Хүний орон байрыг арилжааны хэрэгсэл болгохын уршиг
Америкийн байр орон сууцтай иргэдийн эзлэх хувь 64 болж 19 жилийнхээ доод төвшинд хүрчээ.
АНУ - ын иргэд байр авч хүчрэхээн байгаад байрны түрээсний үнэ рекорд хэмжээнд хүрлээ.
Гаддафигийн нэг чухал бодлого нь иргэн бүр нэг байртай байх хууль байв. Харин хүний байр орон сууцыг арилжааны хэрэгсэл болгохыг хориглосон. Байр орон сууцтай байх хүний байгалийн эрхийг зөрчиж арилжааны хэрэгсэл болгосоноор олон хүн байртай болох боломжгүй болдог.
Subscribe to:
Posts (Atom)