Tuesday, March 29, 2011

Эрдэнэс Таван Толгой

Эрдэнэс Таван Толгойн талаар нэлээн бодож үзлээ. За тэгэхээр урьдчилсан байдалаар бол сонгуулийн шоу гэдэг нь харагдаж байна. 15 тэрбум хувьцаа шүү дээ. 15 сая биш. 150 сая ч биш. Тэгэхээр нэгж тутамд 1 долларын ногдол ашиг авахын тулд 15 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллах хэрэгтэй. Одоогийн байдлаар 15 аас дээш тэрбум долларын ашигтай ажилладаг компани дэлхий дээр ганц байдаг юм байна. Тэр нь Оросын Газпром. Жижиг Таван Толгой маш их хэмжээний түүхий нүүрс урагш гаргаж байгаа. Тэглээ гэхэд л цэвэр ашиг нь 20 гаран сая доллар. 20 сая доллар 15 тэрбум доллар 2 хол зөрөөтэй сонсогдож байгаа биз. Магадгүй би эдийн засаг сайн ойлгодоггүй байж болох юм. Энэ бол урьдчилсан дүгнэлт шүү. Та нар ч гэсэн тус бүрнээ сайн судлаад үзээрэй. Ялангуяа манай эдийн засагчид надаас илүү гаргалгаа хийх байх. 550 хувьцаа бол сонсоход гоё тоо. Гэхдээ бидний амьдралд гоё оор нөлөөлөх эсэхэд нь эргэлзэж байна. Жижиг Таван Толгой яагаад тийм их ногдол ашиг өгдөг вэ гэхээр анх гаргасан хувьцааны тоо нь цөөнд юм шүү дээ. Юм цөөн байх тусмаа үнэ цэнэтэй, хэт олон болохоороо үнэгүйддэг. Жижиг Таван Толгой нийт 526652 ширхэг хувьцаа гаргасан. Цөөн болохоороо л нэгж тутамд 55000 төгрөгийн ногдол ашиг ирж байгаа юм. Харин Женко тур бюро 100 сая хувьцаа гаргасан. 100 сая ын цэвэр ашигтай ажиллаад нэгж тутамд 1 төгрөгийн ногдол ашиг ирсэн. Анх гаргасан хувьцааны тоо ногдол ашигт ийм их нөлөөтэй. 

Эрдэнэс Таван Толгойгоос хэн ялах вэ? Мэдээж олигархууд, том корпорациуд, гадны хөрөнгө оруулагчид. Олон улсад худалдаалагдах тэр олон тэрбум хувьцааг тэд л мөнгөөр цохиж авах болно. 550 хувьцаа атгаж байгаа жирийн иргэд тэдэнд итгэн саналаа өгнө тэгээд хэдэн жилээс хувьцаа жоохон өсөхлөөр нөгөө 550 аа зарна. Ийм л дүр зураг харагдаж байна.

Tuesday, March 1, 2011

Forex gold trend 3-1

Алт шинэ рекорд тогтоохоор тэмүүлж байна. Стокастик 80 хувиас доош орсон боловч эргэн өсөх хандлагатай байна. MACD дээш тэмүүлсэн аялалаа үргэлжлүүлж байна. Энд хүрээд блогоо зогсоохоор шийдлээ. Таны мэдлэгт өчүүхэн ч болтугай нэмэр болсон гэдэгт найдаж байна.