Monday, May 30, 2011

Forex gold trend 5-30

MACD тренд хүчээ авч байгааг илтгэж байна.

Wednesday, May 25, 2011

Forex gold trend 5-25

За ингээд шинэ рекорд тогтооход бэлэн боллоо доо. Хүлээх л үлдлээ.

Friday, May 20, 2011

Forex gold trend 5-20

Шинэ рекордоос уруудаж 1460 хүрсэнээс хойш онц сонин зүйл болсонгүй. Алт багахан зайд өгсөж уруудсаар таарлаа. Өдөр ирэх тутам арилжааны далайц багасч байна. Брекаут ойртож байна. 6 сарын эцэс гэхэд 1600 юмуу эсвэл 1600-д дөхөж очоод эргээд унана даа. 7 сар бол уналтын сар.


Арилжаа шахагдаж байна. Гэнэт л сад тавина даа.


Tuesday, May 10, 2011

Forex gold trend 5-10

Ёстой классик 3 өдөрийн лаа байна даа. Тэгээд бүүр ямар том хэмжээтэй гээч. Зах зээл тэлэхийн хэрээр өдөрт 100 долларын өсөлт бууралт хэвийн зүйл болно гэж байгаа.


4-р давалгаа 61 хувь хэрвээ лааны сүүлийг эс тооцох юм бол 50 хувь гэж үзэж болохоор байна. 5-р давалгаа эхний давалгаатай тэнцүү гэж үзвэл 1598 ба 1600 хүрэх магадлалтай. Хэрвээ 3-р давалгаатай тэнцүү хэмжээний өсөлт болвол 1660 хүрэх боломжтой. 


Monday, May 9, 2011

Дэлхийн улс орнуудын Төвбанкууд ямар ч баталгаагүй мөнгө хэвлэж байгаа нь батлагдлаа

Дэлхийн улс орнуудын Төвбанкууд ямар ч баталгаагүй мөнгө хэвлэж байгаа нь батлагдлаа

АНУ-ын доллар маш хурдан үнэгүйдэж байгаа хэрнээ яагаад бусад валюттай харьцах ханш нь үе үе өсч байдаг юм бол? Яагаад гэвэл одоо бүх улс орон ямар ч хариуцлагагүйгээр мөнгө хэвлэдэг болсон. Үүнийг доор үзүүлэх 6 диаграмм баталж байна. Тэгэхээр ганц АНУ-ын Холбооны нөөцийн сан л мөнгийг эцсийн өдрөө амьдарч буй мэт хэвлэдэггүй аж. Хяналтгүйгээр мөнгө хэвлэх үзэгдэл Их Британи, Европын холбоо, Япон, Энэтхэгт байна. Дэлхийн хэмжээний тодорхой валютууд үе үе бусдаас арай хурдан ханш нь буурдаг ч ерөнхийдөө бүгд өөрийн үнэ цэнээ хурдан алдсаар байгаа.
Дэлхийн санхүүгийн зах зээлүүд дээр үймээн сандраан улам ихэсч байгаа нь одоо бараг биетээр мэдрэгдэж эхэллээ. Дэлхий даяар хөрөнгө оруулагчид цаасан мөнгөө хатуу актив болгохын төлөө уралдаж байна. Хазаж, тэмтэрч барилж болох бүх юмыг одоо агшин зуур худалдан авсаар л.

Өнгөрсөн жил алт дээд үзүүлэлт хүртлээ өссөн ч одоо дахиад л өсч байна. Яг энэ мөчид алтны үнэ 5 долоо хоногийн дээд амжилт тогтоолоо. Алтны араас мөнгөний /silver/ эрэлт итгэмээргүй ихэсч байна. Нефть дахиад 100 доллар даваад цааш ахиж байна. Өнгөрсөн жил хөдөө аж ахуйн бараа таваар үнийн өсөлтийн “гайхамшиг”-ийг үзүүлсэн. Олон хөрөнгө оруулагчид одоо бүр урлагийн бүтээлүүд, бусад цуглуулгын зүйлсийг хамж эхэллээ. Цаасан валютыг одоо эд хөрөнгөө хадгалах аюулгүй актив гэж үзэхээ больсон байна. Улам олон хөрөнгө оруулагчид, байгууллагууд эд баялгаа хадгалахын
тулд өөрийн үнэт зүйлсээ хатуу актив болгохыг эрмэлзэж байгаа билээ.

Энэ бүхэнд юунд хүргэхийг тахианы чинээ тархитай хүмүүс ч ойлгож байгаа. Эцсийн эцэст инфляци хяналтаас гарч, бид удахгүй даяаршсан масштабад санхүүгийн дэлбэрэлтийн гэрч болох нь. Эдгээр орон яагаад хатуу мөнгийг хүлээж авдаггүй вэ гэвэл Дэлхийн банкны гишүүдэд алтаар баталгаажсан валютыг онцгойлон хорьдог юм. Итгэхгүй байна уу?АНУ-ын эрх баригчидтай хамгийн хатуу зөрчилдөөнтэй байдаг сөрөг хүчний Конгрессийн гишүүн Рон Пол улсынхаа Сангийн яам, Холбооны нөөцийн системд захиа илгээсэн. Уг захианы агуулгыг танилцуулъя. Гэвч түүнд хэн ч хариулаагүй юм.
Ил захидал
"Хүндэт ноёд оо! 
Би та бүхэнд ОУВС-гийн хэлэлцээрийн 4 бүлгийн
2 зүйлийн талаар хандан бичиж байна. Түүнд зааснаар ОУВС-гийн гишүүн орнууд өөрсдийн валютаа алттай уялдуулахыг хориглодгийг та мэднэ. ОУВС ийм байдлаар мөнгө-зээлийн тогтворгүй бодлогод өртсөн орнуудыг өөрсдийн валютаа тогтворжуулах үр дүнтэй арга хэрэглэхийг хориглодог. Ийм бодлогын уршгаар улс орнууд эдийн засгийн хямралын уршгаас сэргэн босох нь саарч, эдийн засгийн өсөлтийг бууруулах хандлагатай. Улмаар цаашид эдийн засаг, улстөрийн тогтворгүй байдлыг даамжруулах уршигтай. Яагаад АНУ ийм алдаатай бодлогыг үргэлжлэн зөвшөөрсөөр байгааг Төрийн сан хөмрөг, ХНС-ийн зүгээс тайлбарлавал би ихэд талархана.
Рон Пол, АНУ-ын Төлөлөөгчдийн танхим"

Харамсалтай нь даяаршлын элитүүд дэлхийн улс орнуудыг алтааар баталгаажсан валютад шилжихийг хүсэхгүй байна. Улс орнууд үргэлжлүүлэн цаасан валютыг ашигласаар байхыг, тэгээд тэднийг өөрсдийн эрх ашиг ашиглахыг тэд хүсч байна.

Одоо дэлхийн улс орон бүр баталгаагүй валют хэрэглэж байгаа. Дэлхийн бүх үндсэн валют одоо тогтмол үнэгүйдэж байгаа. Даяаршлын худалдаанд үе үе давамгайлахын тулд улс орнууд өөрсдийн валютаа улам үнэгүйдүүлсээр байна. Ийм учраас л өнөөдөр маш олон хөрөнгө оруулагчид цаасан валютад дургүй болжээ. Учир нь цаасан мөнгө таны мэдэлд ормогцоо л шууд үнэ цэнээ алддаг.

Дэлхийн зарим бүс нутагт алтны халуурал улам гаарлаа. Жишээлбэл Хятад улс 2010 онд өмнөх жилээсээ 5 дахин их алт худалдаж авсан. Шанхайн хөрөнгийн бирж дээр 2010 оны эхний 10 сард алтны худалдааны үнэ 43 хувиар өсчээ. Алт, мөнгө, бусад үнэт металлууд өнөөдөр дэлхий даяар инфляцийн эсрэг баталгаа, даатгалын /hedge/ хэрэгсэл гэж тооцогдож байна. Өөрөөр хэлбэл дэлхийн хөрөнгө оруулагчид цаасан мөнгөний оронд “жинхэнэ мөнгийг” сонгож байна.

Энэ нь даяаршлын санхүүгийн системд асар том дисбаланс үүсч байна гэсэн үг. Дэлхийн бүх Төвбанкууд тоглоомоо үргэлжлүүлэхийн тулд эдгээр савангийн хөөсийг цаасан мөнгө, өрийн тусламжтайгаар улам үлээж томруулсаар байх юм. Хэрэв хэзээ нэгэн мөнгө хэвлэх ажиллагаа зогсвол санхүүгийн зах зээлүүд там болж хувирна. Гэхдээ хэрэв мөнгө хэвлэхээ зогсоохгүй бол гараг даяар аймшигтай инфляци болно. Дэлхийн олон бүсэд маш өндөр инфляци болж байгааг бид харж байна. Хятадын мэдээний гарчгууд өдөр бүр зөвхөн инфляци гэж байна. Ойрхи Дорнод даяар гарсан бослого, хувьсгал бүгд хүнсний үнэ нэмэгдсэнтэй холбоотой. 
Өнөөдөр дэлхийн Төвбанкууд даяаршсан санхүүгийн системд урьд хожид байгаагүй их мөнгө юүлж байна. Эдгээр мөнгөний ихэнх хувь нь хатуу актив болж байгаа. Хэрэв юу ч өөрчлөгдөхгүй бол хоол хүнс, бензин зэрэг хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн үнэ улам нэмэгдсээр байх болно.

http://www.vip76.mn/medee/sonirxoltoi-uls-tor/22016-delxiin-uls-ornuudyn-tovbankuud-yamar-ch-batalgaagui-mongo-xevlej-baigaa-ni-batlagdlaa.html

Forex gold trend 5-9

Уналт бодож байсанаас хурдан сэргэлээ. 8 цагийн график дээр бүх индикаторууд нэгэн зэрэг хүчээ авч байна. Энэ эрчээрээ 1600 руу довтлох болов уу. 

Saturday, May 7, 2011

Forex gold trend 5-7

Эллиотын давалгаагаа шинээр зурахад хүрлээ. Ханш унасаар фибоначчийн 61 хувьд хүрлээ. 1460 луу дахиж очиж магадгүй гэж бодоход хүрлээ. Болгоомжтой байх нь зүйтэй гэж шийдэхэд хүрлээ. 

Friday, May 6, 2011

Forex gold trend 5-6

Нэг өдөрийн дотор үнэт металлын зах орвонгоороо эргэв. Алт огцом уналт хийж 1462 хүрэв. Индикаторууд нэгэн зэрэг доош чиглэж байна. Дээш чиглэж эхлэх үед л уналт дууслаа гэж үзэх ёстой болов уу. 1500-1520 хүртэл унах байх гэж бодож байсан харин бүүр 40 доллараар доош нь чирдэг байна шүү. Ханш шинэ рекорд тогтоосны дараа болгоомжтой байх хэрэгтэй гэдэгийн баталгаа энэ юм.

Wednesday, May 4, 2011

Forex gold trend 5-4

Алт хэд хоног хүчтэй давшиж байгаад жоохон амсхийж байна. Золтой л 1600 хүрсэнгүй. Удаан стокастик доош чиглэж байна. 1500-1520 хооронд унах магадлалтай. Гэхдээ MACD хүчтэй хэвээр байна. Бухнууд эндээс давшилтаа эхлэхэд гайхах зүйлгүй.