Friday, December 30, 2011

Forex gold trend 12-30

1522 хүртэл унасан боловч хэдхэн цагийн дараа виаграааааа гээл өндийгөөд ирлээ. Бүх зүйл дэндүү хурдан болж байгаа тул реакц авч амжилгүй байхад л ханш нөгөө зүг рүү гээ эргээд байх юм. Одоо бол өдөр тутмын стокастик бараг авах сигнал өгч байна. Гэхдээ 8 цагийн график дээр чиглэл түрүүлж мэдэгдээд байна. Уг нь боллинжерын доод утас хүртэл унах болов уу гэж бодож байтал тэр хүрсэнгүй эргэчихлээ. Макди 0 хувиас доогуур аялаад байгаа нь доошоо тренд гүйцэд дуусаагүйн шинж. 

Tuesday, December 27, 2011

Forex gold trend 12-27

Өдөр тутмын стокастик ханш унана гэж хэлж байх юм. 

Friday, December 23, 2011

Forex gold trend 12-23

Баруунд амралтын өдөрүүд эхэлээд хэд хоног онцын зүйл болохгүй шинжтэй. 

Thursday, December 22, 2011

Forex gold trend 12-22

8 цагийн график дээр бол ширүүхэн унаж байна даа. Өдөрийн график дээр бухнууд амьд хэвээрээ л байна. Хэрвээ өдөрийн график доошоо чиглээд эхэлвэл дахиад шинэ хүрхрээ болно. 

Wednesday, December 21, 2011

Forex gold trend 12-21

Стокастик өссөөр л. Макди дээшээ эргэх хандлага ажиглагдаж байна. Бухнууд хүчтэй байнаа.

Friday, December 16, 2011

Forex gold trend 12-16

Ханш боллинжер бандын гадна талд 3 хоногоос илүү байдаггүй гэж үнэн л юм байна. Одоо дотор талд нь явж байна. Стокастик оворсолд болоод дээшээ эргэх хандлага ажиглагдаж байна шүү. 

Thursday, December 15, 2011

Forex gold trend 12-15

Одоо бас аюултай байж болох. Өдөр тутмын стокастик оверсолд болчоод байдаг. Хэсэг дээшээ явах ч юм билүү. Эсвэл долоо хоногын, сарын график нурж байгаа болохоор тэр чигт нь хамаад доош нь аваачиж бас болох. Өөрөө л шийдвэрээ гаргадаа. Өчигдөр 1640 байхад селл хийсэн бол ч алахаар байждээ. Би бас орох цэгээ тодорхойлохдоо тийм сайн биш. Бусад хүмүүсээс суралцах гээл бичээд байгаан. Дээшээ заахаар нь аваал, доошоо заахаар нь зараал байдаг шд ээ би хаха.

Forex gold trend 12-15

Сар тутмын макди шүргэлцэх гэж байна. Тэр үед л жинхэнэ аймшигтай уналт болно гэж бодож байна. 

Wednesday, December 14, 2011

Forex gold trend 12-14


Доошоо явах байх. Сар тутмын макди сүүлийн хэдэн жилд анх удаа доошоо чиглээд шүргэлцэх гэж байна. Гэхдээ дээшээ хуурамч брекаут хийх магадлал бий. 2009 оноос хойш сар тутмын макди шүргэлцээгүй байна. Одоо асар их овербот болоод шүргэлцэх хандлага ажиглагдаж байна. Хэрвээ шүргэлцэх аваас жинхэнэ аймшигтай уналт эхлэх байх. Экспертүүд 1500, 1400, 1300 зарим нь бүүр 1000 гээл янз бүрийн л тоо хэлж байна. Аль нэгнийх нь л зөв байх. Тийм их уналт болохгүй байсан ч гэсэн хүмүүсийн айдас тэр хүртэл унагаж болох. Зах зээлийн хөдөлгөгч хүч нь эрэлт нийлүүлэлт биш, харин айдас гэж үг бий. Хэрвээ хүн бүр айдастаа хөтлөгдөн гэрээгээ хааж эхэлвэл жинхэнэ хүрхрээ болно. 



Tuesday, December 13, 2011

Forex gold trend 12-13

Долоо хоногийн график 1550 хүртэл унах боломжтой харагдах юм. Хэрвээ сарын стокастикыг харах юм бол оверсолд болтол 1300 гэдэг тоо гарч байна. Арай ч үгүй биз. 

Monday, December 12, 2011

Forex gold trend 12-12

150 өдөрийн дундаж дээр хүрээн ирлээдээ. Тэсэхгүй л болов уу. 

Saturday, December 10, 2011

Forex gold trend 12-10

Өсөлтийн хоолойн доод хязгаарт хүрнэ гэж үзвэл 1620 юм уу даа. 

Thursday, December 8, 2011

Forex gold trend 12-8

Миний бодсоноос шал эсрэгээрээ явж байна. 8 цагийн график овербот болчиж унахнуу гүү юу харж л байя. Нөгөө 1660 маань ч талийж өглөө. 

Coca Cola гэх хор

Хүүхдэд хориглоно

Би цэцэрлэгийн эмчээр 4дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн 65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ. Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үед хүүхдийн шүд дөнгөж 2 нас хүрээд л цоорч эхэлж байна вэ? Шалтгааныг мэдээд та бүхэн анхаарна биз дээ. 
Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг Кока кола, фанта, спрайт, пепси мэтийн хийжүүлсэн ундаа шүдний №1 дайсан. Нотолгоо:
Ундааны найрлаганд эрүүл мэндэд маш хортой ортофосфорийн хүчил, кофейн, хинин, хиймэл амт оруулагч, нимбэгийн хүчил, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч ордог. Кока коланы найрлаганд америкийн индианчуудын мансууруулах уламжлалт бодис болох кока ургамлын ханд агуулагддаг гэнэ. кока ба кофейн нь сул мансууруулах үйлчилгээтэй тул хүнийг хамаарлын байдалд аажмаар оруулж бараг "лонхонд" донтуулдаг тул борлуулалтын хэмжээ тогтмол өссөөр байна. /кофейн нь эрч хүчтэй мэдрэмж өгдөг/
Кола уудаг 14 насны охидыг сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг охидтой харьцуулахад тэдний дунд ясны бүтцийн гажуудал, хугаралтын магадлал 5 дахин их байсан байна.
Шилтэй коланд хүний шүдийг хийж 7 хонуулахад үлдэгдэлгүй уусч байжээ. өөрөөр хэлбэл колаг уухад шүд ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ.
коланд маш их чихэр агуулагддаг ч бид үүнийг анзаардаггүй. үүний дүнд өөхлөлт,, чихрийн шижин үүсдэг.
Шорлог хийх махыг гялгар уутанд хийж Кола нэмээд хонуулахд гялгар уут нь хайлж унахаас гадна мах нь бараг идэгдэж зулгардаг та шалгаад үзэхэд л гайхна. /Кола нь хүчтэй хийжүүлсэн ундаа. Хийн бөмбөлгүүд нь салст дээр ялгаран хүчилтэй хамтран бүгдийг "иддэг"
АНУ-гийн ихэнх мужид замын цагдаа нар жижүүрийн машиндаа 2 ширхэг колаг тогтмол авч явдаг. Учир нь осол гарсан тохиолдолд зам дээрх цусыг маш амархан арилгаж болдог гэнэ.
Колатай тавганд хэрчим мах хийгээрэй. 2 хоногийн дараа махаа хайгаад ч олохгүй.
Машины батарейн зэвийг арилгахын тулд батерей руу кола асгаж болно.
Мөн жорлонгийн суултуурын өнгөрийг, мөн хувцасны толбыг арилгахад Колаг ашиглаж болно. За хадуураад колагийн ахуйн хэрэглээнд ямар тустайг бичжээ. Энэ бүхнийг дурдахын учир нь таны ходоод бол эд материал биш, юу ч хамаагүй хийдэг сав биш шүү дээ. Тэнд байдаг хоол боловсруулахад оролцдог хэвийн бактериуд нь Колаг уусны дараа устаж алга болох ба хамгийн гол нь шүд, ясыг бүрдүүлэгч чухал эрдэс болох кальцийг устгаж байдаг нь аюултай юм. Гэтэл их аварга маань хүртэл Колаг сурталчлаад түүнийг нь учир мэдэхгүй балчир хүүхдүүддээ авч өгөөд эрүүл мэндээ сүйтгэж байгаа нь юу гэлтэй ч вэ?. Хийжүүлсэн ундаанд бүр "Ард түмний ундаа" "түмний ундаа" гэж нэр хүртэл өгч цоллоод бэл бэнчин муутай ард түмэндээ зарж байгаа бизнесийн салбарыг буруутгах аргагүй. Хүмүүс хортой хэрэглээгээ орхиход л эрүүл мэндээ хамгаалж чадна. Дашрамд хэлэхэд дунд сургуулийн хүүхдүүдийн завсарлагаанаар хэрэглэдэг хамгийн хямд бөгөөд борлуулт сайтай ундаа MCS жижиг савлагаатай 250 төгрөгөөр зарагддаг. Гэтэл Америкт Кола ба Пепсийг дунд сургуулийн газар худалдахыг хориглох болоод удаж байна.

http://future.blogmn.net/76115/huuhded-horiglono.html







Нээрээ түргэн хоолын газар хүн их идэж чаддаг нь коланаас болдог гэсэн шүү. Кола хоолыг их хурдан задалж шингээдэг юм байна л даа. Уух тусам л өлсгөлөн мэт мэдрэмж төрнө. Тэгээл нөгөө амбаар шиг бөгстэй хүмүүс чинь бургерээ идэж гарна даа. Түргэн хоолыг кола дагалддаг нь ийм учиртай аж. За тэгээд донтуулдаг кафейны талаар бүүр ч ярилтгүй биз.

Бас мафийнхан алсан хүнээ цистернтэй коланд хийж уусгадаг гэж дуулсан юм байна.

Дээр оросын тв ээр соц үеийн зайрмаг одооны зайрмагыг харьцуулсан нэвтрүүлэг гарч байсан. Тэр үед цэвэр сүүгээр хийдэг байсан бол одоо ургамлын гаралтай тосоор сүүг орлуулдаг гэнэ. Судалгаагаар дундажаар нэг зайрмаг 1 аяга ургамлын тос уусантай тэнцдэг болсон гэнэ шүү. Одоо ер нь бүх зүйлийг орлуулаад, арай хямдхан гарц хайдаг болж дээ. Тэгээд 60 оны жороор зайрмаг хийж одооны зайрмагтай харьцуулсан судалгаа хийсэн байсан. Амталгаанд оролцсон хүмүүсийн 90 хувь 60 оны зайрмагийг илүү амттай гэж байв. Тэгэхээр жинхэнэ натурал амтыг орчин үеийн химижсэн амт гүйцдэггүй л юм байна.

Бас түргэн хоолын талаар гарч байлаа. Түргэн хоол нь хүнийг донтуулдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Эрчүүд түргэн хоол авч идэх илүү дуртай байдаг аж. Глутамат натрия гэдэг бодис түргэн хоолонд түлхүү ордог бөгөөд сайхан амттай мэт сэтгэгдэл төрүүлж донтуулдаг аж. Маш илчлэг, тослог ихтэйгээс нь болж түргэн хоол идэгчид илүүдэл жинтэй болдог. Хот дог аваад гудамжны мууранд өгөхөд муур үнэрлээд идэхгүй байв. Түргэн хоолны чанар нэг иймэрхүү.

Өнөөдөр сонин дээр нэрээ нууцалсан нэгэн компани хийжүүлсэн ундааны ач тусын талаар нийтлэл хэвлүүлжээ. Ясны сийрэгжилтийг бүх л талаар үгүйсгэсэн байх юм. Бас 95 хувь нь ус гэнэ шүү Кола. За тэгээд уншаад үзээрэй. Пропаганда гэж энэ шүү дээ. Нийгэм нүдээ нээж эхэлмэгц тэр даруйд тас цохихыг эрмэлзэж байна. 




Tuesday, December 6, 2011

Forex gold trend 12-6

Эртүүр ханшид гарсан зааг эргэж битүүрэх байх. Тэгэхээр 1680 аас доош унана гэсэн үг.


Боломжит уналт 1660. 150 өдөрийн хөдөлгөөний дундаж 1660 дээр байна. Тэсэхгүй бол доошоо 1600 руу.

Saturday, December 3, 2011