Friday, September 27, 2013

Forex gold trend 9-27

Алт сэргэж чадахгүй л байна. Өдөр тутмын стокастик өсөх чиглэлд зааж байна. Сар тутмын макди доош заасан хэвээр байх юм. ЖП Морган маш их авах гэрээтэй байгаа юм гэсэн харж л байяа.


Thursday, September 19, 2013

Forex gold trend 9-19

61 хувь хүртэл уналаа шүү. Ийм хол унана гэж төсөөлсөнгүй. Ямартай ч макди ба стокастик эргээд өсөх чиглэлд зааж байна. 


Tuesday, September 3, 2013

Forex gold trend 9-3

Ингэж болжийн уу нөхдөө?


Байгалийн хуулийг хэдий болтол зөрчих вэ буюу өвчний бизнес

Өвчний бизнес. Түргэн хоол, савласан хүнс, үзвэр үйлчилгээ, маркетинг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Энэ бүгд нийлээд нэгэн цогц систем юм. Америкт хамгийн түгээмэл хэрэглэгддэг суртал бол та хүссэнээрээ юуг ч идэж болно, хичнээн ч их идэж болно, хэрвээ таны бие болоод сэтгэл санаа тавгүйрхэх юм бол таньд үргэлж бие ээ илааршуулах боломж бий хэмээн сурталддаг. Нэг үгээр хэлбэл таны юу идэж уух нь гол биш, таны худалдаж авч болох эм тарианууд л хамгийн чухал. Нэгэнт өвчин эмгэгтэй болсон хүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ сурталчилж итгүүлэхэд маш амархан.
Та олон ч эмийн сурталчилгааг харсан байх. Таниас өргөс авах мэт зовиургүй болгоно хэмээн олон сайхан үгээр бөмбөгдөж өгнө. Харин таны биед илэрч болох гаж нөлөөг нь уншаад үзээрэй. Сэтгэл тавгүйрхэх, зүрх дэлсэх, арьс загатнах, толгой эргэх, хар дарах гэх мэтчилэн цуварч өгнө. Тэгээд ганцхан эмнээс ийм олон гаж нөлөө үүсч байна гэж үү? Тэгэхээр өөр олон эмийн гаж нөлөө бүгдээрээ нийлээд хүний биед ямар өөрчлөлт үүсгэх вэ? Хүн тэр бүр ганцхан эм хэрэглэдэггүй олон эмийг зэрэгцүүлэн хэрэглэдэг.
Өвчний бизнесийн гол зорилго бол өвчин үүсгэж, түүнийг анагаах замаар ашиг олох юм. Өвчин үүсгэхийн тулд савласан хүнс, түргэн хоолны сүлжээ байдаг юм. Хэдэн арван жилийн турш хүний бие организм чихэртэй ус, шарсан төмс, цагаан талх, тослог ихтэй гамбургер идэж хэвийн ажиллаж чадах уу? Ер нь ямар ч амьд биет ийм хоолны дэглэмээр эрүүл аж төрж болох уу? Баяр наадмын үеэрх гэр бүлүүдийн аялал зугаалгаар хүмүүс маркетинг болон хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн нөлөөнд хэрхэн автаж байгааг тодхон харж болно. Хүмүүс загасны мах, хүнсний ногооноос илүүтэйгээр шарсан мах, шарсан төмс, гамбургер түлхүү иддэг болсон байх жишээтэй. Ногоонд дургүй гэх хүмүүс ч олширсон байх юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогооч нар гэртээ хийхийн аргагүй төвөгтэй хоол зааж байхад бодит амьдрал дээр эрүүл хүнс гэж юу байдгийг мэдэх нь битгий хэл өөрөө хоолоо хийж чаддаггүй хүүхдүүд маш олон болж байна. Дунд сургуулийн хөтөлбөр дэх биеийн хүчний дасгалууд улам л багассаар л. Хүүхдийг олон цагаар математик, хими нүдүүлэн суулгах болжээ. Бодит амьдрал дээр хамгийн хэрэгтэй зүйл болох мөнгөө хэрхэн зарцуулах, хөдөлгөөний ач тус, зөв хооллолтын талаар хэн ч ярихаан больжээ. Дасгал хийж буй хүнийг зөвхөн зурагтаар л харах болохоос бидний дунд гараад нэг километр гүйчих хүсэлтэй хүн маш цөөхөн болсон байх юм. Спорт, биеийн хөдөлгөөнийг үзвэр шоу гэж харахаас амьдралын салшгүй хэсэг гэдгийг ч умартжээ. Үнэхээр ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл тийм байдлаар л харуулж байна.
Бид ямар нэг шоунд уралдаж дасгал хийж буй хүмүүсийг хардаг хэрнээ өөрсдөө зөв хоололт ба биеийн хөдөлгөөний ач тусын талаар юу ч мэдэхгүй болцгоожээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр биеийн хөдөлгөөнийг зөвхөн спорт эсвэл шоу уралдаан тэмцээн мэтээр төсөөлж өөрсдөө бодит байдлаас хөндийрсөөр байна.
Хүнсний бизнес бол үзвэр үйлчилгээний бизнесийн нөгөө тал юм. Энэ хоёр салбарт хүний мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж тухайн хүний далд ухамсарт хүрэлцэн очиж аливаа зүйлийг хэрэглэх хүслийг өдөөх олон төрлийн аргуудыг хуримтлуулсан мэдээллийн маш том бааз бий. Ийм зүйл рүү хүнийг түлхдэг хамгийн гол зэвсэг нь чихэр, өөх тос, давс юм. Эдгээр нь байгаль дээр маш ховор тохиолддог. Байгаль дээр байгаа амьтдад энэ гурвыг олж хэрэглэхэд маш хэцүү. Харин зохиомлоор хүнд өгөхөд идэх хүслийг маш хүчтэй өдөөгчүүд юм. Түргэн хоолны сүлжээ нь идэх дуршлыг өдөөхөөр инженерчлэгдсэн байдаг.
Сайхан амтагдаж буйд нь гайхах зүйлгүй. Амт нэмэгчүүдийг маш ихээр хийсэн байгаа. Эдгээр амтууд нь байгалийн бүтээгдэхүүнүүд дээр маш цөөн тохиолддог. Үүний адилаар мэдээг уншиж буй нэвтрүүлэгч өдөр тутам хэрэглэгддэггүй түгшүүртэй өнгөөр мэдээг уншиж бид ухамсаргүйгээр уг өнгөнд автаж илүү айдаст автдаг. Энэ нь бидний далд ухамсар нөлөөлж аливаа зүйлд чиглүүлж буй арга юм.
Өвчний бизнесийн систем нь хүнсний аж үйлдвэрүүд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, урлаг уран сайхны салбарыг өөртөө багтаасан байдаг. Нийгмийг айдаст автуулах замаар хүмүүсийн өөрийгөө хамгаалах зөнг өдөөж чихэр, давс, өөх тостэй бүтээгдэхүүнүүдээ зарж асар их ашиг олдог. Айдаст автуулах ажлыг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хийдэг юм. Осол, гэмт хэрэг, байгалийн гамшгийг улам сүржин, байгаагаас нь илүү аюултай мэтээр дамжуулж нийгмийг айдаст автуулах нь тэдний үүрэг юм. Цочирдсон айдаст автсан, сэтгэл санаа нь тавгүй байгаа хүмүүс идэх хандлага ихтэй байдаг.
Корпорациудын хянадаг мэдээллийн хэрэгслүүд тухайн бүтээгдэхүүнээ сурталчилахдаа үүнийг л хэрэглэвэл та элит, бусдаас дээгүүр, өөр хүн болно мэтээр сурталддаг. Амьдралын хэв маяг мэтийн уран үгээр хуурах бөгөөд өдөр тутам хэрэглүүлэх тал дээр түлхүү анхаардаг.  Та үүнийг хэрэглэх эрхтэй, тийм ч учраас хэрэглэх нь зөв юм хэмээн хэлнэ. Хүний бусдаас дутахгүй гэсэн занг өөгшүүлж буй хэрэг юм.
Байгалийн хуулийг удаан зөрчиж болохгүй. Чихэр, давс, фермийн малаас гарсан өөх тос ихтэй хоол хүнсийг хүний бие удаан тэвчиж чадахгүй. Эцсийн дүндээ өвчлөлд хүргэнэ. Хүний бие бол ан хийж, жимс ногоо түүхээр бүтээгдсэн. Халдварт өвчнийг антибиотикийн хүчээр анагааж болно. Хавдар болон амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнүүд нь халдварласан бус байдаг. Хичнээн ч их эм тариа хэрэглэсэн гэлээ хэзээ ч буцаж хэвийн байдалдаа ордоггүй. Эдгээр хүчтэй корпорациуд эцэс төгсгөлгүй хэрэглээг сурталчилж, хүний идэх дуршлыг нэмэгдүүлдэг тэдгээр бодисуудыг маш өндөр тунгаар хүнсний бүтээгдэхүүнүүдэд шингээж буй тохиолдолд хүн яаж эрүүл амьдарч чадах юм бэ? Хамгийн аймшигтай нь хүмүүс тэр хорт хэрэглээгээ өөрийн ухамсараар таягдан хаяж чадахгүй байгаад юм. Нэгэнт системийн занганд орчихоод тухайн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглэх ёстой зүйл мэтээр төсөөлж эрүүл мэндээ хордуулсаар л байна.
Ийм хүнс хэрэглээд дээрээс нь хөдөлгөөний дутагдалтай бол эрүүл байх ямар ч үндэслэл байхгүй. Анагаах ухааны салбарт ч корпорацийн суртал хэрээс хэтэрлээ. Эмч бүр ямар нэг хүнсний нэмэлт , эм тариа сурталддаг болжээ. Эрүүл аж төрөх талаар сургааль хайрладаг хүн бараг байхгүй болсонтой ижил юм.
Хүн бүрт хүнд өвчнөө эмчлэх мөнгө байхгүй. Харин бүрт идэж ууж буй хорт бодисоо багасгах боломж бий. Та мөнгөө хэмнэнэ, дээрээс нь эрүүл мэндээ хадгалж үлдэнэ. Хэрэгтэй хэрэггүй баахан зүйлд мөнгөө зарж өвчин олчихоод дахиад түүнийгээ эмчлэх гэж өшөө их мөнгө үрнэ гэдэг бол утгагүй зүйл билээ. Хүний бие организмыг муутгаж ашиг олно гэдэг бол хамгийн том нүгэл. Корпорациудын маркетингийн занганд орж өөрийгөө мөрөөдлийн ертөнцдөө амьдарч байна гэж бодон эрүүл мэндээ алдсаар буй олон сая хүн л хамгийн хөөрхийлэлтэй. Эцэст нь Томас Жефферсоны хэлсэн үгээр төгсгөл хийе.

"Эрүүл мэнд байхгүй бол аз жаргал гэж үгүй. Нэн түрүүнд эрүүл мэнддээ л анхаар. Бусад нь аяндаа болно" - Томас Жефферсон 1787 он.

Sunday, September 1, 2013

Урт нэрт хуульд өөрчлөлт оруулна гэнэ

Алт ухахгүй бол эдийн засаг хямраад байна гээд цаадуул чинь урт нэрт хуульд өөрчөлт оруулна гээд байна шд. Урьд ашиглаж байсан ордуудыг буцааж нээх юм байхаа. Эргээд ган болох замдаа орох нь дээ. Уг нь уг хуулийн ачаар газар дэлхий овоо сэргэж байсан юмсан. Эргээл голын эх рүүгээ дайрах нь дээ. Ундны усны шүүлтүүр нь алт болдог нь ийм учиртай. Аливаа ундны усны эх дээр тухайн усыг цэвэршүүлж байдаг эрдэс бодис нь заавал байх хэрэгтэй юм. Тэдгээр эрдэс бодисыг нь ухаад авчихлаар хүн мал уухын аргагүй ногооноороо эргэлдсэн л юм болно.