Monday, February 24, 2014

Forex gold trend 2-24

Сар тутмын стокастик гозойгоол байна. Өсөөд байж дээ тээ.


Sunday, February 23, 2014

Украйнд юу болоод байна?

Киевийн босогчид зуны сургалтандаа нацистуудын хувцас өмсч байжээ. Тэд бол маш сайн бэлтгэгдсэн дайчид юм. Баруун Украйн дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн талд тулалдаж байсан бөгөөд тэдгээр ахмад дайчид одоо болтол түүхээрээ бахархдаг байна. Украйны арми олон мянган польшууд болон еврейчүүдийг устгажээ. Одоо босогчдод өгч буй хар тамхи нь Иранд ашиглаж байснаас ч хүчтэй гэнэ. Одоо үймээн дэгдээж буй зэвсэгт дайчдыг НАТО гийн сургагч нар Эстонид сүүлийн 5-6 жил бэлтгэсэн байна. Сүүлийн жилүүдэд 13-25 насны эмзэг давхаргын хүүхэд залуучуудыг цуглуулж хээрийн бэлтгэлд гарган Украйныг чөлөөлөх суртал ухуулга хийж байж.
Барууны Украйн дахь сонирхол юу вэ? Нэн түрүүнд байгалийн баялаг. Украйн бол нүүрс, уран, никель, төмрийн хүдрээр баян улс юм. Украйны газар тариаланд тааламжтай нутаг бол дэлхийн газар тариаланд тохиромжтой нутгийн гуравны нэг юм. Украйнд дэлхийд тэргүүлэх төмөр боловсруулах үйлдвэрүүд бий. Маш том керамикийн үйлдвэрүүдтэй. Одоогоор Европын холбоо Украйнд Герман шиг амьдралыг амлаж байна. Гэхдээ хамгийн сайндаа л холбооны улсууд руу визгүй зорчих биз. Сүүлийн 10 жилд болсон өнгөт хувьсгалуудтай яг нэг зохиолоор үйл явдал өрнөж байна гэж барууны хэвлэлүүдэд бичжээ. Соросын сан бол өнгөт хувьсгал хийх тал дээр гаршсан шилдэг тагнуулын байгууллага юм. Хүмүүнлэгийн сан нэрийдлээр маш олон тусгай ажилчид улс орнуудад орж ирдэг.

Амь үрэгдсэн нацистуудыг хүндэтгэх ёслолд Украйны хуврагуудыг оролцлоо гэж Ромын пап шүүмжилсэн байх юм.



Украйны залуучуудын дунд нео нацизм хүчээ авч байна.



Украйнд иргэний дайн гарах тохиолдолд Оросын арми Украйны нутагт цөмөрч Орос гаралтай иргэдээ хамгаална гэдгээ мэдэгджээ. Одоо бэлтгэл ажлаа  эрчимжүүлж буй бөгөөд олимпийн дараа ажиллагаандаа орно гэжээ. Газарзүйн хувьд Украйн бол Оросын том түшиц газар. Оросын европ руу гарах бүх хийн гол хоолойнууд Украйнаар дамждаг. Тэгээл энэ бүх үймээн самууны утас чинь явсаар байгаад үзүүр нь Холбооны нөөц рүү заавал очдог. Гүрж Өмнөд Осет руу цөмөрч байсан нь бол зөвхөн тандалт төдий юм. Оросыг ямар хариу үйлдэл үзүүлэх нь вэ гэж сорьж буй юм.

Энэ зурган дээрээс оросын хийн хоолой хэрхэн Украйны нутгаар дамжиж Европ руу орж буйг харж болно.



Ийм сайхан хийн хоолойн үзүүрээс ямар ч олигархи атгахыг хүсэх нь гарцаагүй билээ. Сири ч ялгаагүй хийн хоолойн дайн.

Tuesday, February 11, 2014

Forex gold trend 2-11

Сар тутмын стокастик өсөх чиглэлд. Ер нь хэдэн сар дээшлэх замаа эхэлж байгаан байлгүй дээ.