Saturday, September 20, 2014

Хүмүүсийг донтолтоор хэрхэн боолчилдог вэ

Энэ нь хүмүүсийг торлох зарим аргууд юм

Хүмүүсийг өөрийгөө илэрхийлэх бүхий л боломжуудыг нь хааж зөвхөн өрөөн дарж өдөр тутмын амьдралынхаа зардлыг л хангахуйц л ажлыг хийлгүүлэх.

Хүмүүсийг байгалиас тусгаарлах. Дийлэнхдээ амьдарч буй орчинд нь байгальтай төстэй орчин  хиймлээр бүрдүүлэх. Байгаль эхээс бүрэн тусгаарлаж хүнд хэрэгтэй амин дэм болон эмийн ургамлуудыг хүршгүй байлгах.

Хүмүүсийг түгжигдмэл орчин буюу өрөөн дотор олон цагаар суулгах. Үүнд хүүхдүүдийг тийм орчинд байлгахыг түлхүү анхаардаг. Олон төрлийн хиймэл дуу авиануудыг бий болгох.

Огт танидаггүй олон хүмүүстэй нэг доор бөөгнүүлж нийгмийн зохион байгуулалт болон харилцааг алдагдуулах. Иргэдийг өөрсдийнх нь хэзээ ч үл итгэх хүмүүсээр хүрээлүүлэх бөгөөд, хүмүүс хөршүүдийнхээ нэрийг ч мэддэггүй тийм орчин бүрдүүлэх.

Амьдралын төлөө эцэс төгсгөлгүй тэмцүүлэх буюу мөнгөнөөс бүр мөсөн хараат нийгмийг бий болгох. Мөнгө олох боломжийг нь зохион байгуулалттайгаар төвөгтэй болгох. Өр үргэлж боломжит мөнгөнөөс илүү байхаар бүтээгдсэн санхүүгийн системийг ашиглах.

Дэлхий нийтийг үл хөдлөх хөрөнгийн сүлжээнд торлож, хүмүүсийг өчүүхэн орон зайн төлөө байнга мөнгө төлж байхаар зохион байгуулах.

Байгалийн олон төрлийн зохилдолгоо бүхий бүтцийг бүр мөсөн үгүй хийж зөвхөн ижил төрлийн материаллаг орчиноор хангах.

Гэр бүл хоорондын нандин харилцааг үгүй хийж гэр бүлүүдийг хайрцаглах. Овог аймаг, тосгон, омог, өнөр бүл бүхий хамаатан саднуудын хамтын ажиллагааг бүрэн устгах.

Хүүхдүүдийг насаар нь ангилж битүү орчинд олон цагаар суулгах. Тэдний огт сонирхдоггүй эсвэл хүсэхгүй байгаа зүйлүүдийг нь хүчээр хийлгэж, үүнийхээ төлөө өөр зүйлээр урамшуулах.

Газар нутгийн байршлаараа нэгдмэл байдаг хүмүүсийн түүх, соёл, уламжлал, ёс суртахууны хэм хэмжээг устгаж үүнийх нь оронд алдартнуудын мэдээ, спортын тэмцээний үр дүн, брэнд барааны сурталчилгаа, эсвэл засгийн газрын тулгаж буй ертөнцийг үзэх үзлээр бөмбөгдөх.

Хүмүүсийн бие биенээ эмчлэх уламжлалт арга барилыг үгүйсгэх эсвэл хориглож зөвхөн эмнэлгийн байгууллагаас л хараат болсон өвчтөнүүдийг бий болгох.