Friday, January 30, 2015

Хятадын түрэмгийлэл

Шинхуагийн төлөөлөгчид МТЗ - д байрлачаад удирдлагаа шилжүүлэхийг шаардаж байна гэнэ дээ. Нууц гэрээ ч хийнэ гэнэ. МТЗ шинэ лого ийм болчоо юу. Яг хужаа харагдаж байна.


Sunday, January 11, 2015

Мэдээ сэлт

Эрчүүдийг өөдгүй новш гэж боддоггүй бүсгүйчүүд өөрсдөө өөдгүй новш - д татагддаг болоол тэр. Бүсгүйчүүдийг их зантай, хямсгар гэж боддог эрчүүд харин өөрөө анхнаасаа өөрийг нь огт тоохгүй бүсгүйн хойноос гүйсэн болоод л тэр.

Эбола буюу ebo-lie бүүр сураг алдарчээ. АНУ - ын ЗГ патентыг нь эзэмшээд сайхан ашиг олох гэсэн чинь олигтой тархахгүй шинжтэй.

Өмнөх нийгэмд ийм их баялаг экспортлодоггүй мөртлөө л хүн бүр орон байртай, ажил төрөлтэй байсан даа.

Улс төрч нэр зүүсэн хүмүүс ер нь ямар ч ажил хийдэггүй ямар ч төлбөрөө өөрөө төлдөггүй юм байна шүү. Бүүр нэг тэжээвэр амьтан шиг болцон.

Бороо гоулд гэхэд л 50 орчим тонн алт татваргүй гаргасан нь өөрөө Чингис бондтой дүйцэхүйц мөнгө байх жишээтэй.

3 сая хүнд хүрэхүйц баялаг ухдаг ч 3 сая хүнд ашиггүй гэрээ хийж буйд л бүх учир байна.

Сүүлийн 100 жилийн дотор маш амжилттай хэрэгжүүлж чадсан тархи угаалт бол хэвлэсэн цаасыг мөнгө гэж хүн төрөлхтөнд итгүүлж чадсан юм. Үүнийг хэрхэн хийх вэ гэхээр эхнээс нь зэвсгийн хүчээр харин дараа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юм. Иргэдийн гар дээрх алт , мөнгийг цэргийн хүч далайлган хурааж авах бөгөөд оронд нь хувийн банкны хэвлэсэн ямар ч үнэ цэнэгүй цаас өгөх болно. Жилээс жилд хэвлэл мэдээллийн хэрэгслээр алт, мөнгийг хөрөнгө оруулалт эсвэл үнэт эдлэл гэж ухуулах бөгөөд жинхэнэ мөнгөтэй харьцаж үзээгүй дараа үеийн хүүхдүүд жинхэнэ мөнгөний үнэ цэнийг умартсаар л байх болно. Ингэж л нийгмийн бүхэлд нь цаасан мөнгөний хүлээсэнд оруулна. Тэр алгын чинээ цаас, бэхний төлөө хүмүүс үхэн үхтлээ хөдөлмөрлөх ба түүний төлөө бие биенээ алж, ёс суртахуунаа гээх нь ч би.

Тамхины хуулийг би  маш сайн хууль гэж бодож байгаа. Ойр дотны олон хүмүүс тамхинаас гарч сар бүр олон мянган төгрөг хэмнэдэг болсон.

Аав ээжийн амьдад архи ууна гэдэг бол хамгийн том нүгэл билээ.

Хятад барааны саван хөдөөгүүр байсан бөөсийг устгасан гэдэг. Тэгэхээр хүний биед ямар нөлөө үзүүлнэ гэсэн үг үү?

Internet, world wide web гээд дандаа тор гэсэн үг байгаа биз. Үлдсэн амьдралдаа дэлгэцийн өмнө торлогдоно гэсэн үг юм шүү дээ.

Юм болгон үнэд хүрнээ гэж. Цаана чинь нэг ширхэг бөөс 30000 төгрөгний үнэтэй гэнэ шүү. Нүдний гэм болж байгаа гэнэ.

Сүүлийн 30 жилийн дотор улсын төсвөөр нэг ч хүүхдийн эмнэлэг бариагүй атлаа дүүрэг болгон 3 жилийн дотор орд харштай болжээ.

Нефтийн ханш 40 доллараар уначаад байхад Монголд бензиний үнэ буудагүй ээ. Нефтийн ханш 10 доллараар өсөхөд энд яаж нэмэгддэг билээ.

Зарим УИХ - ын гишүүд тамхийг хамгаалаад яг үхэхнээ. Өөрсдөө тамхины бизнестэйгээс гарцаагүй! Хүний эрүүл мэнд ярьж байхад өөдөөс нь хүний эрх мэрх яриад явчих юм. Эдэнд бол Монголчуудын эрүүл мэнд падлий ч байхгүй юм байна. 2013 оны судалгаагаар уушигны хавдар туссан хүмүүсийн 99 хувь нь тамхи татдаг байжээ. Цэцэрлэг барихгүй гэх атлаа төсвийн мөнгөөр тамхины цэг барих гэж улайрч байна. Түүнчлэн тамхи зарах цэгийг сургууль, цэцэрлэгт 250 метрээр ойртуулах юм байх.

Америкийн хүүхдүүдийн 65 хувь нь ядуу өрхөд амьдарч байна. Америкийн хүүхдүүдийн 45 хувь нь ядуусын хороололд амьдардаг. Америкийн хүүхдүүдийн 40 хувь нь хагас өнчин. Түүнчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажилгүйдэл улам ихэссэн байна. Америк ядуу хүүхдүүдийн тоогоор хөгжингүй орнуудын дунд толгой цохиж байна. 3 хүүхдийн нэг нь ядуу өрхөд байна. 49 сая америкчууд хоол хүнсээр дутагдалтай амьдарч байна. 2013 оны байдлаар АНУ - д 2.5 сая хүүхэд орон гэргүй байна. Энэ нь тухайн улсын рекорд тоо юм. Америкийн залуу хосуудын сарын орлого нь дундаж байдлаар амьдрахад яагаад ч хүрэхгүй байгаа  аж. Гэтэл төв банк нь 2009 оноос хойш 13 их наяд доллар хэвлэжээ. АНУ - ын өр 18 их наяд доллар болж шинэ рекорд тогтоов.

Австри улс 280 тонн алтны нөөцтэй бөгөөд Лондонд хадгалуулж буй алтаа буцаан авахаар төлөвлөж буй юм байна.

Оюу толгойн 34 хувийг зарна гэдэг утгагүй хэрэг. Хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх ордын хувийг хэдхэн тэрбумаас болж зарж болохгүй. Татвараар их юм хүртэнэ гэдэг угаасаа үлгэр шүү. Гадны зохион байгуулалттай маш том тархи угаалт Монголд явагдаж байна. Хэрвээ Эрдэнэтэд том хувь эзэмшдэггүй байсан бол хэзээ ч тийм их ногдол ашиг хүртэж чадахгүй. Оюу толгой ч бас ялгаагүй юм.