Нийт хадгаламжийн 90 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3-5 хувь нь эзэмшдэг. Монголын баялагийг цөөхөн гэр бүл хуваан эзэмшдэг болохоор 2 сая гаруй хүн ядуу амьдарч байна. Бүх хүнд хүрэлцэхээр хоол хүнс, орох орон, эд баялаг Монголд бий. Гэхдээ ноёлогч бүлгийнхэн ард түмнийг ядуу байлгах сонирхолтой. Ядуу хүмүүсийг дээрэлхэхэд, худалдан авахад амархан. Харин тэр залхуурал, архидалт, хариуцлагагүй байдал нь ядуурлаас улбаалан гарсан зүйл. Өөрсдөө хамаг юмыг хамж идчээд ард түмнээ архичин зандалчинаар нь дууддаг нь хаа газарын луйварчдын зан мөнөөсөө мөн.
Зах зээлийн системд бэлтгэлгүйгээр орсон. Өмч хувьчлалыг яаран хийж улсын өмчийг эзгүйдүүлж их хэмжээний хөрөнгийг төрийн эрхэнд байсан хүмүүс авсан. Олон ч үйлдвэр заводууд хаагдаж ажилгүйчүүдийн тоо асар хурдан өссөн. Үүнийг дагаад ядуурал газар авсан. Улбаалан нийгмийн шилжилтийн стрессыг даалгүй олон хүн архинд орж өвгөнт хэмээх хоч зүүх болсон. Хятадаас орж ирдэг байсан жижигхэн өвгөний дүрстэй архийг сайн санаж байгаа байх. Хүмүүс их өхөөрддөг байж билээ. Дараа нь улсын үйлдвэрүүдийг хувьчилж хувьцаа тараасан боловч тухайн үед хүмүүс хувьцааныхаа ашиг тусыг мэддэггүй байснаасаа болоод тэр даруйд нь зарж мөнгөтэй ба эрх мэдэлтэй хүмүүс хямд хувьцааг нь цуглуулан том үйлдвэрийн эзэмшигчид болсон. Сумдад л гэхэд сумын засаг дарга нар айлуудаас хувьцааг авдаг байсан гэж байгаа. Ягаан тасалбарыг зах дээр шуудайгаар нь зардаг байсан гэдэг. 90 оны хувьсгалын дараах эдийн засгийн шилжилт нь санамсаргүй биш бүгд санаатай үйлдлүүд байсан. Тухайн үед төрийн эрхэнд байсан хүмүүс туршлагагүйгээсээ болоод алдаа хийсэн гэж ярьдаг ч цуглуулсан хөрөнгийн харах юм бол алдаа нь үргэлж өөрсдөд нь ашигтай байжээ гэж ойлгогдохоор. Дээрээс АНУ ын боловсруулсан мастер төлөвлөгөө ч үүнд хамаатай. 50, 60 аад оны үеэс ЗСБНХУ-г задарсаны дараа пост социалист орнуудыг хэрхэн бусниулах аргаа боловсруулж байсан гэдэг. Нобелын олон шагналт эдийн засагчид АНУ-ын ТТГ-ын агентууд байдаг. Тийм агентуудын хүчээр буурай орны тархийг угаадаг билээ. Пост социалист орнуудыг эдийн засгийн хувьд колоничлох үйл ажиллагаа нь одоо ч амжилттай явагдсаар байна.
Яагаад соц системд амьдарч байсан хүмүүс материаллаг зүйлд шунаж шүтэх болсон бэ? Тухайн үед төвлөрсөн эдийн засагтай, хувийн өмчтэй байхийг хатуу хориглох буюу хувийн өмчтэй байх нь нүгэл мэтээр сурталчилдаг байлаа. Тэр үед баян хоосны ялгаа бараг байхгүйтэй ижил байсан юм. Хамгийн баян гэгдэх дарга нар ч гэсэн жирийн л Орос тавилгатай энгийн орон сууцанд амьдардаг байлаа. Ганц давуу эрх нь Орос дэлгүүрээр орж үйлчлүүлэх кэкэ. Харин 90 оны хувьсгалын дараа иргэд хувийн өмчтэй болох үүд хаалга нь нээгдэж ёстой л нэг чадахынхаа хэрээр цуглуулах боломжтой болов. Тийм өндөр боловсролтой, төрийн дээд алба хашиж байсан хүмүүс яагаад материаллаг баялагт хэт шунах болсон нь ердөө л амьдралынхаа ихэнхийг тарчиг өнгөрүүлж байсантай холбоотой. Нэг ёсондоо юм үзээгүй ч гэж хэлж болох. 30 юмуу 40 нас хэвийсэн үед нь систем солигдож хүүхэд насандаа үзээгүй тансаглалуудыг анх харсандаа яг л хүүхэд мэт аяглах нь тэр. Хүүхэд таалагдсан зүйлээ заавал авах гэж аашилдаг даа. Бидний үеийн залуучууд юугаараа ялгаатай вэ? Бидний үеийн залуучууд нэгэнт капиталист нийгэмд амьдраад үзчихсэн. Тийм болохоор бидний сэтгэхүй хижээл насны шуналтай төрийн түшээгээс тэс ондоо юм. Материаллаг зүйлээс илүүтэйгээр оюун ухаан, эрдэм боловсролыг чухалчилдаг. Тийм болохоор бидний үе төрийн эрхэнд гарах үед л Монгол улсыг өөрчилж 90 онд нөгөө яриад байсан шударга ёс, тэгш эрх, баян хоосны ялгаагүй нийгмийн төлөө ажиллах болно.
Хятад шиг тэрбум хүнтэй хүнтэй оронд боломжгүй. Монгол шиг цөөн хүнтэй оронд бүрэн боломжтой гэж үзэж байна.
Бүгдээрээ л хөрөнгөтөн болоод бусад буурай орны хүмүүс ирж хар ажил хийж байг л дээ. Би эсвэл хэзээ ч хүрч болшгүй утопи зүйл яриад байгаан болов уу. 30 жилийн дараа хэдүүлээ өвгөрчөөд Монголчуудыг яаж ядуурлаас аврах вэ гэж яриад сууж магадгүй л байх. Тэр цагт харин хамаг баялагаа гадныханд туучихсан 100 хувь цөлийн бүс болсон байх вий дээ. Одоо арай оройтоогүй байна гэж бодном. Олон зуун сая хятад, энэтхэгүүд өлбөрч үхэж байна уу хамаа алга. 2 сая 800 мянган хүнийг орон байртай хоол ундтай амьдруулчих ур ухаан Монголчуудад байгаа гэж бодож байна. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадахгүй бол агуу үндэстэн гэж цээжээ дэлдээд хэрэг юун.
Аан тэр чинь төвлөрсөн эдийн засаг. Төвлөрсөн эдийн засаг практик дээр амжилтгүй менежмент гэдэг нь батлагдсан. Ленин сүүлийн жилүүддээ бас төвлөрсөн эдийн засгийн сул талыг ойлгож зах зээлийн системд шилжих нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Харин санаагаа хэрэгжүүлж чадалгүй нас баран Сталин гэдэг диктатор гараад коммунизмыг үргэлжлүүлсэн. За энэ ч яахав 20 зууны эхэн үеийн явдал. Нэгэнт өнөөгийн Монголчуудыг ядуурлаас аврах талаар ярьж байгаа болохоор гарах гарцын олох нь чухал. Газарын баялагаар баяжина гэж үндсэн зорилтоо засаг төр тодорхойлчоод байгаа учираас гол стратегийн ордуудынхаа хувьцааг иргэдэд тараах маягаар ногдол ашиг өгч ядуурлаас гаргах нэгэн арга байж болно. Ганц Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ. Эрдэнэт шиг дорвитой дахиад 3-4 үйлдвэр байхад төсөвөө ч бүрдүүлээд ард иргэддээ ногдол ашиг өгөөд явах боломжтой гэж бодож байна.
Инфляц ийм байгаа тохиолдолд одоогийн цалин яагаад ч хүрэлцэхгүй. Цалин гэдэг чинь уг нь амьдрахын тулд авдаг биздээ. Харин одоо цагт цалингаараа амьдарна гэвэл онигоо шиг сонсогддог болж. Хэрвээ тийм л их валютын нөөцтэй болсон юм бол төгрөгийг бага багаар чангаруулах хэрэгтэй. Урьд нь чангаруулах гэхээр хангалттай валютын нөөц байхгүй байна гээд л гомдоллоод байсан. Одоо болохоор юу ч хийхгүй байх юм. Цалин хүрэлцэхгүй байна гэдэг чинь ажилынхаа хөлсөнд авсан мөнгө нь л чалхгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор төгрөгийг чангаруулах цаг нь болсон.
Экспортод муугаар нөлөөлнө гээд байгаан. Монгол ямар экспортын их гүрэн биш дээ. Гадаад худалдаа дандаа алдагдалтай гардаг. Маш их импортлогч орон шүү дээ. Тэгээд ч экспортын орлого нийт иргэдэд нээх хүртээлтэй байдаггүй. Төгрөгийн ханшийг сул байлгах сонирхол зарим хүмүүст байх шиг байна.
Инфляци = ядуурал
Экспортод муугаар нөлөөлнө гээд байгаан. Монгол ямар экспортын их гүрэн биш дээ. Гадаад худалдаа дандаа алдагдалтай гардаг. Маш их импортлогч орон шүү дээ. Тэгээд ч экспортын орлого нийт иргэдэд нээх хүртээлтэй байдаггүй. Төгрөгийн ханшийг сул байлгах сонирхол зарим хүмүүст байх шиг байна.
Инфляци = ядуурал
No comments:
Post a Comment