Monday, July 25, 2011

Богино хугацааны жаргал, урт хугацааны зовлон

Рон Робинсын нийтлэлийг хөрвүүлэв.

     Дийлэнх хөгжингүй орнуудын өрийн гол шалтгаан нь иргэдийн аз жаргалгүй амьдралтай уялдаатай байдагийг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Үүний улмаас хүмүүс материаллаг зүйлс, хар тамхинд татагдаж үүнээс шалтгаалсан нийгмийн завхрал, эрүүл мэндийн доройтол, хамгийн гол нь агуу их өрөнд баригддаг байна.

     Америкийн Ейлийн их сургуулийн улс төрийн профессор Роберт И Лэйн олон жилийн судалгааны хаа үндсэн дээр орчин үеийн хэрэглээний нийгэмд амьдарч буй хүмүүсийн ёс суртахууны эд эсийг аз жаргалгүй байдал нь устгаж байна гэж үзжээ. "Хэрэглээний нийгэм дэх аз жаргалгүй байдал" гэдэг цуврал бүтээлдээ профессор Лэйн ингэж бичсэн байна: "Дэлхийн хэрэглээний нийгэмд амьдарч буй хүмүүсийн материаллаг баялагт хүрч буй үе шатуудаас үүдэлтэй аз жаргалгүй байдал нь 18-р зууны үеийн эрх баригчдын сурталчилж байсан аз жаргалтай амьдралын талаарх хэтрүүлэгтэй үзэл баримтлалтай шууд холбоотой билээ."

     Профессор Лэйний бодож байгаагаар бол барууны ардчилсан ертөнц хувь хүмүүсийн аж жаргалтай байдалд илүү анхаарал хандуулах ёстой юм. Энэ нь орлогын төвшин бус сэтгэл зүйн эрүүл мэнд, хүмүүс хоорондын харилцаанд дэвшил гаргах хэрэгтэй гэж үзжээ.

     Орчин үеийн хөгжингүй орны иргэд хэт их материаллаг хэрэглээг сонгосоноор дааж давшгүй өрөнд унадаг ажээ. Америк улсын сүүлийн хэдэн арван жилийн хэрэглээний өр нь хувь хүний орлогоос маш хурдацтайгаар давж байгаа юм. Америк улсын хэрэглээний өр 2011 онд орлогоосоо давах нь тодорхой бөгөөд ирээдүйн эдийн засгийн хямралыг авчирах нь даамжиггүй.

     Өртэй холбоотой тэр болгон яригддаггүй бас нэг асуудал нь хувь хүмүүсийн зан үйлтэй холбоотой юм. Амьдралаа бага ч гэсэн аж жаргалтай болгохын тулд Америк ба бусад хөгжингүй орнуудын иргэд хуулийн дагуу ба хууль бусаар маш их хэмжээний эм бэлдмэл, хар тамхи хэрэглэдэг. Үүнд - спиртийн бүтээгдэхүүнүүд, марихуан, кокайн, тамхи, эм бэлдмэлүүд гэх мэт зүйлс багтана. Заримдаа хүнийг өөрөөсөө хараат болгож эрүүл мэндийг муутгаж, тархи ба сэтгэл зүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Донтолт тархасанаас болж гэмт хэрэг ихэсч, ялтангуудын тоо нэмэгдэж үүнийг дагасан зардал ихэсч, хаа сайгүй осол гарч, хүнийг эрүүл бус амьдралын хэв маяг руу түлхэж хэт таргалалт болж, чихрийн шижин , зүрхний шигдээс гэх зэрэг өвчин газар авч эрүүл мэндийн доройтол нийгмийг хамардаг ажээ.

     Америкчууд хамгийн ихээр эрүүл мэндийн тэтгэлэг авдаг ард түмэн юм. 2009 онд хүн тус бүрд 8086 доллар зарцуулсан нь ДНБ-ний 17.6 хувь болжээ. Жил бүр эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал 4-10 хувиар өсч байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөс хурдан байгаа юм.

     Богино хугацаанд их ашиг олох гэж оролдож буй компаниуд нь урт хугацааны өрөнд ордог үзэгдэл хэвшмэл болжээ. 2001 онд Марианн Келлер "Форбес" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа АНУ-ын авто машины үйлдвэрлэлийг ингэж хэлжээ: "Chrysler, GM, Ford компаниуд нээлттэй зах зээл дээрээс өөрсдийн хувьцааг худалдаж авахын тулд олон тэрбум доллар зарцуулсан... Том хөрөнгө оруулагчдад ашигтай үнээр хувьцаагаа зарахад нь туслахын тулд шинэ машин үйлдвэрлэх хөрөнгөө хувьцааны ханшийг өсгөхөд зарцуулж байв. Chrysler, GM, Ford груп нь өнөөдөр өрөнд баригдаж хувьцаанаасаа алдсаар байгаа юм."

     Үүнээс харахад Америкийн авто үйлдвэрлэл богино хугацаанд хувьцаагаа өсгөж ашиг олохыг эрмэлзэхээс биш урт хугацаанд чанартай сайн машин үйлдвэрлэхэд ач холбогдол өгөхгүй байна. 2009 он гэхэд Форд-оос бусад компаниуд дампуурсан байлаа. Олон мянган хүнийг ажилаас нь халсаны дараа Америкийн засгийн газар авто машины үйлдвэрлэлийн салбарыг аврахын тулд 85 тэрбум доллар зарцуулжээ. Канадын засгийн газар Chrysler, GM компаниудад 13,5 тэрбум канад долларын тусламж үзүүлсэн байна.

     Америкийн нийгмийн өр (хувийн, компаниудын, засгийн газарын) цаашид ч өсөх төлөвтэй бөгөөд банкны хүү бага тул иргэд мөнгөө зарцуулах нь зүйтэй гэж сурталчилсаар байгаа юм. Шинээр үүсч буй ажилын байр нь өрийг дарах гарц биш юм. Магадгүй энэ нь өр орлогыг давсаар буй хуучин хандлагыг улам дэврээж болох.
   
     Хэрвээ Америк улс бусад хөгжингүй орнуудын адилаар золгүй иргэдийн асуудал, эдийн засгийн хямрал руу ойртсоор буй бөгөөд үндсэн асуудалаа шийдэхгүй бол зогсоож үл чадах билээ. Хувь хүмүүс ба гэр бүлүүдийн аз жаргал амьдралыг бий болгох нь хамгаас чухал. Тийм тохиолдолд хүмүүсийн ойрын ирээдүйг сэтгэж, таашаалд тэмүүлсэн хэв маягыг эвдэн дааж давшгүй өрөнд унахаас сэргийлэх юм.
     

No comments:

Post a Comment