Friday, September 30, 2011

Forex gold trend 9-30

Стокастик макди-г хүлээсээр  л байна. 


Хүрхрээ 200 хоногийн moving average дээр очоод зогссон. 150 хоног суппорт болчоод байна. 100 хоногийн moving average ийг л сэтэлж чадахгүй байна даа. 1650 ийг сэтлэх одоо хамгийн чухал босго. 


Thursday, September 29, 2011

Forex gold trend 9-29

Хангалттай оверсолд болсон. Дээшээ явах нь гарцаагүй л гэж бодож байна даа. 

Tuesday, September 27, 2011

Forex gold trend 9-27

1532 ёроол байсан байх магадлал өндөр болж эхэллээ. 8 цагийн макди дээш чиглэж байна. Гэхдээ л баавгайн хавханд орохоос болгоомжил. 


Ямартай ч арилжаа өсөлтийн хоолой дотороо үлдэж чадлаа. 


Monday, September 26, 2011

Forex gold trend 9-26

Сайнгүй л харагдаад байна даа. Бай хийж зориглох хүн их л цөөхөн байх. Ямартай ч маргаашийн арилжааг сайн харах хэрэгтэй. 


Friday, September 23, 2011

Forex gold trend 9-23

Алт эргээд өсөлтийн хоолой руу гаа орчихлоо. Энэ маягаар уналт үргэлжлэх аваас хоолойны ёроол буюу 1550-1500 руу очих магадлалтай болоод явчихлаа. Унаж байгаа хутгыг тосч авах гэж хичээх хэрэггүй л болов уу. 

Thursday, September 22, 2011

Forex gold trend 9-22

Ширүүхэн юм болж байна даа. Боллинжерын доод утсыг сэтлээд авлаа. Арилжааны 95 хувь нь боллинжерын утаснуудын хооронд явагддаг. 5 хувьд нь гадна талд нь гарна. Онолын дагуу бол ханш дээшээ эргэх ёстой. Харин макди доош чиглэсэн аялалаа үргэлжлүүлсээр л байна. 

Wednesday, September 21, 2011

Forex gold trend 9-21

Стокастик дахиал шүргэлцэж дээш чиглэв. Макди хамсахаас нааш мэдэгдэхүйц хөдөлгөөн хийхгүй нь тодорхой боллоо. 

Monday, September 19, 2011

Forex gold trend 9-19

Стокастик шүргэлцээд дээш чиглэв. Дээшээ хүчтэй брекаут хийхийн тулд Мак ди чиглэлээ өөрчлөх хэрэгтэй. Залруулга маань төгсөх тийшээ болж байна. Боллинжер банд нарийсч байна. Хүчтэй брекаут болохын шинж юм.

Friday, September 16, 2011

Гаддафи яагаад хоолойндоо хутга тулгуулсан бэ

     Бүх зүйлийн зангилаа ердөө л алт. Мань эр алтан динар бүтээж газарын тосоо алтаар арилжихыг Африкийн орнуудад уриалж л дээ. Үүнд АНУ, Европын холбоо хамгийн ихээр дургуйцэв. Тэр тусмаа дэлхийн төв банкуудыг атгаж байдаг Ротшилдсын гэр бүл хилэгнэсэн нь мэдээж. Тэгээл "bang" агуу удирдагч маань хүн төрөлхтний дайсан мэтээр цоллуулж яг л Саддамын замаар орох нь тэр.
     Опекыг байгуулсан шалтгаан нь тус байгууллагын гишүүн орнууд газарын тосыг зөвхөн доллараар арилжих гэрээтэй билээ. Энэ шийдвэр нь долларыг дэлхийн нөөцийн валют болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Харин Ливи мэтийн том гарын нийлүүлэгчид доллараас татгалзаад алтаар арилжаа хийнээ гээд эхлэхээр ноён долларын тааруухан байгаа бие лагшин улам муудах нь мэдээж билээ. Америк доллар бол, ер нь ганц доллар ч биш дэлхийн банк гэх газарын гишүүн орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажаагүй байдаг. Тэд зөвхөн хэвлэхэд л хангалттай. Олон хүний хувь заяа тэр цаас бэх хоёрын нийлбэрээс шалтгаалж байдаг ертөнцөд бид амьдарч байна.
     Гаддафи-гын үйлдэл нь барууны цаасан мөнгөний хүлээснээс ангижрах гэсэн оролдлого юм. Үнэтэй цайтай газарын тосоо үхсэн ерөнхийлөгчдийн зурагтай цаасаар солихыг хэн хүсэх билээ дээ. Бас хэвлээд л юуг ч худалдаад авч болдог тэр шидэт цааснаасаа хагацахыг барууны олигархиуд хүсэхгүй нь мэдээж. Зөрчилын гол гогцоо ердөө л энэ.
     2000 онд Саддам Хуссейн доллараар биш еврогоор худалдаа хийнэ гэдэгээ мэдэгдээд яаж дууссаныг хүн бүр санаж байгаа бизээ.

Forex gold trend 9-16

Макди ингэж унаад байх юм бол 1650 ч ойрхон болоод явчлаа шүү. Нөгөө 1790 ийг ёроол гэж бодож байсан маань ч замхарлаа. Стокастик дээш чиглэж байсан нь бас л худлаа сигнал байж. Хоёр утас шүргэлцэж амжилгүй доош чиглэчлээ. Заавалчгүй oversold болохгээд байгаан байна л даа.

Wednesday, September 14, 2011

Forex gold trend 9-14

Стокастик дээш чиглэх гэж байна. Одоо Мак-ди нэгдэх хэрэгтэй байна даа. 

Tuesday, September 13, 2011

Monday, September 12, 2011

Forex gold trend 9-12

За алт гуай хэт удаан overbought байрлалд байснаасаа болоод дээшээ ахиж чадахгүй амсхийж байх шиг байна. Стокастик Макди хоёр доош чиглэж байгаа ч индикатор дээрх далайц шиг уналт хараахан болохгүй л байна. 


Арилжаа шахагдаж байна. Брекаут болох нь гарцаагүй. Дээшээ юу доошоо юу гэдэг л байна. 4 цагийн график дээр дээшээ байх магадлал ажиглагдаж байна. Ер нь их л бүрхэг өдөрүүд үргэлжилж байна даа. 


Thursday, September 8, 2011

Forex gold trend 9-8

1790 буюу 61 хувь дээр тэсч үлдлээ. 8 цагийн график эерэг хандлага ажиглагдаж байна. Харин өдөр тутмын Мак-ди сайнгүй л харагдаж байна. Энэ эрчээрээ өсч чадвал дараагийн шат руу ахиж чадна гэж бодож байна. 2000 руу л дайрна гэсэн үг дээ. 

Wednesday, September 7, 2011

Forex gold trend 9-7

Хэдхэн цагийн дотор төр эргэцэн байна шд кэкэ. Стокастик overbought болсон байсныг нээх тоохгүй байсан чинь хүчтэй унагаад авлаа шүү. 1817 ёроол байх гэж бодож байна. Хамгийн муугаар бодоход 1780 тэсч үлдэх ёстой. Барууны цаасан мөнгө үхлийн ирмэгт байгаа үед алт цаашлан унана гэхэд итгэхэд үнэхээр хэцүү. Унах тоолонд том түрийвчнүүд buy position авч байгаа. 


61, 78 хувь хүртэл унах юм бол 1790, 1750 гэдэг тоонууд гарч байна. Саяны уналт 50 хувь дээр таарч байна. 


Tuesday, September 6, 2011

Forex gold trend 9-6

MACD шүргэлцлээ дахиад дээшээ брекаут хийхэд бэлэн болж байна. Бүх давалгааны дууссаны дараа 2500 гэдэг тоо харах байх гэж бодогдоод байна. Гадаадын нэг техник анализ хийдэг хүн 2200 хүртэл бараг хүчтэй резистанс таарахгүй гэж бичсэн байсан. Сүүлийн эллиотын давалгааны далайцыг харах юм бол 2500 бүрэн боломжтой гэж үзэж байна. 


Heikin ashi сүүлийн хэд хоног сүүлгүй болоод эхэллээ. 


Friday, September 2, 2011

Forex gold trend 9-2

Ирээдүйг зөгнөх гэж оролдъё. 


Forex gold trend 9-2

Сүүлийн 1775 хүрсэн уналт фибо-гийн 50 хувь дээр бараг таарч байна. 3-р давалгаа 200 хувь үргэлжилвэл 1974 гэдэг тоо гарч байна.