Friday, September 16, 2011

Гаддафи яагаад хоолойндоо хутга тулгуулсан бэ

     Бүх зүйлийн зангилаа ердөө л алт. Мань эр алтан динар бүтээж газарын тосоо алтаар арилжихыг Африкийн орнуудад уриалж л дээ. Үүнд АНУ, Европын холбоо хамгийн ихээр дургуйцэв. Тэр тусмаа дэлхийн төв банкуудыг атгаж байдаг Ротшилдсын гэр бүл хилэгнэсэн нь мэдээж. Тэгээл "bang" агуу удирдагч маань хүн төрөлхтний дайсан мэтээр цоллуулж яг л Саддамын замаар орох нь тэр.
     Опекыг байгуулсан шалтгаан нь тус байгууллагын гишүүн орнууд газарын тосыг зөвхөн доллараар арилжих гэрээтэй билээ. Энэ шийдвэр нь долларыг дэлхийн нөөцийн валют болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Харин Ливи мэтийн том гарын нийлүүлэгчид доллараас татгалзаад алтаар арилжаа хийнээ гээд эхлэхээр ноён долларын тааруухан байгаа бие лагшин улам муудах нь мэдээж билээ. Америк доллар бол, ер нь ганц доллар ч биш дэлхийн банк гэх газарын гишүүн орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажаагүй байдаг. Тэд зөвхөн хэвлэхэд л хангалттай. Олон хүний хувь заяа тэр цаас бэх хоёрын нийлбэрээс шалтгаалж байдаг ертөнцөд бид амьдарч байна.
     Гаддафи-гын үйлдэл нь барууны цаасан мөнгөний хүлээснээс ангижрах гэсэн оролдлого юм. Үнэтэй цайтай газарын тосоо үхсэн ерөнхийлөгчдийн зурагтай цаасаар солихыг хэн хүсэх билээ дээ. Бас хэвлээд л юуг ч худалдаад авч болдог тэр шидэт цааснаасаа хагацахыг барууны олигархиуд хүсэхгүй нь мэдээж. Зөрчилын гол гогцоо ердөө л энэ.
     2000 онд Саддам Хуссейн доллараар биш еврогоор худалдаа хийнэ гэдэгээ мэдэгдээд яаж дууссаныг хүн бүр санаж байгаа бизээ.

No comments:

Post a Comment