Friday, January 6, 2012

Савласан ус буюу цэвэр ус


     Орчин үеийн ертөнцөд бидний өдөр тутмын амьдралд орж ирсэн нэг зүйл нь савласан ус юм. Заримдаа цэвэр ус ч гэж нэрлэдэг. Хамгийн гол асуудал нь крантнаас үнэгүй шахам гардаг зүйлийг бид яагаад маш үнэтэйгээр худалдаж авдаг болов оо. Энэ нь мэдээж баруунд дэлгэрсэн брэндүүдтэй холбоотой. 1950-60 онд хүчээ авсан зөв хооллолт, ус уухын гайхамшиг, цэвэр ус гэсэн ойлголтууд нь үүнд нөлөөлсөн гэдэг. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн савласан ус гарах болжээ. Витаминтай, эрдэсжүүлсэн, рашаан, бүүр мөнгөжүүлсэн алтжуулсан гээд л хойно хойноосоо төрлүүд нь цуварч гарна. Ер нь орчин үеийн хэрэглээний нийгмийн нэг зарчим нь их энгийн зүйлийг гарцаагүй хэрэгцээтэй зүйл мэтээр хүмүүст итгүүлж тэр зүйлээ худалдахад оршдог. Савласан ус ч гэсэн үүний нэгэн илрэл. 
     Өөр нэг онц сонирхол татаж буй зүйл нь эдгээр савласан уснууд нь үнэхээр цэвэр ус буюу хамгийн сайн ус мөн үү гэсэн асуулт. Америкт хийсэн судалгаагаар дийлэнх савласан уснууд жирийн крантны уснаас чанарын хувьд муу байсан аж. Түүнчлэн ямар нэг рашаан, тодорхой газраас авчирч савласан гэдэг нь ч худлаа байдаг ажээ. Тэд жирийн л крантны ус савладаг байна. Савласан усны чанар муу байх өөр нэг шалтгаан нь долоо хоногт нэг удаа дээж авч шинжилдэгтэй бас холбоотой. Бидний өдөр тутмын хэрэглэдэг хэрэглээний ус нь өдөрт хэд хэдэн удаа дээж авч шинжилгээнд оруулж байдаг. Цэвэр усны компаниуд усан сандах усаа олон өдөр сараар хадгалдаг. 
     Одоо крантны ус ба савласан усны чанарын талаар. Крантны усыг хэрэглээнд байгаа хамгийн сайн ус гэж үздэг. Хүнд хэрэгтэй эрдэс бодисууд бараг алдаагүйтэй ижил. Харин савласан ус бол хэт олон шүүлтүүрээр орж эрдэс бодисуудаа их хэмжээгээр алддаг ажээ. Дээрээс нь тэр олон хоног муутгахгүйн тулд ямар бодис хийдгийг нь ёстой чөтгөр бүү мэд. Савласан усны чанарт муугаар нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь пиавар савлагаа. Ер нь хүнсний зүйлийг тийм саванд удаан хугацаагаар хадгалах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж. Савласан ус ба хийжүүлсэн ундааны эрин үеэс эхлэн дэлхий дээр асар их пиавар савны хаягдал үүсч хэдэн саяаараа далайн усанд хөвөх болжээ. Энэ нь дэлхийн дулааралд ч нөлөөлдөг байна. 

Тэгэхээр ямар ус уухаа та өөрөө сонгох л үлдлээ. 

No comments:

Post a Comment