Wednesday, February 8, 2012

Forex gold trend 2-8

Өдөр тутмын график эерэг тийшээ эргэж байна. 23 хувь буюу 1710 дээр тогтох болов уу гэж бодож байсан, яг л бодсоноор болж 1710 дээр хүчтэй суппорт байлаа. Хэд хэдэн удаа 1710 ийг доош нь сэтлэх гээд чадсангүй. Тэгэхээр энэ удаагийн дайралтаар 1800 г эзлэх байх. 


7 хоногийн стокастик овербот болсон. Гэхдээ дээш чиглэсэн хэвээр байна. Долоо хоногийн Макди дөнгөж шүргэлцээд дээшээ чиглэж байна. Нэг ширхэг жижиг багана 0 хувиас дээшээ гарчээ. Онолын дагуу бол бух тренд дөнгөж эхэлж байна. 


Сар тутмын стокастик дээшээ чиглээд шүргэлцэх гэж байна. Энийг би их том өсөлтийн эхэн үеийн дохио гэж бодоод байгаан. Дээшээ явсаар шүргэлцэх үед ч гоё юм болно доо. Магадгүй 2100-2300 хавьцаа ч юм уу. 



No comments:

Post a Comment