Wednesday, August 1, 2012

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР БУЮУ ИХ ТҮҮХИЙН ХАМГААЛАЛТГҮЙ БҮС


Хар зүрхний Хөх нуурын тухай сонсоогүй монгол хүн ховор. Их эзэн Чингис хааны мандан бадралт, унан доройдолтын аль алинтай нь холбоотой энэ түүхэн газар байгалийн үзэсгэлэн, их түүхийн дурсамжийг хадгалж буйгаараа Монголын аялал жуулчлалын гол нутаг болсон.
Харамсалтай нь гадаад, дотоодын жуулчдын хөл тасрахаа больсон энэ газар Монголын төр, засгийн хайр ивээл, хамгаалалтаас хаягдсанаас байгалийн үзэсгэлэн нь хүний хөлд дарагдан, түүхийн дур самжаас өөрөөр бахархах, бахдах зүйлгүй үлдэх аюул ойрхон иржээ.
Их, бага Буурал, Байц зэрэг харуул уулаар хүрээлэгдэн, Хөх нуураа тольдон байх Хар зүрх хайрханд бусад уулсаас ялгарах байгалийн онцгой содон зүйл үгүй. Гэхдээ л өнгө өнгийн цэцэг алагласан энэ хайрхныг Чингисийн үеэс уламжлан өвөг дээдэс маань хэдэн зууны турш онцгойлон тахиж шүтэж иржээ.
Баруун аймгийн Хорьдал сарьдаг уулсын дэргэд жилээс жилд жижгэрсэн жижигхэн буурлууд шиг минь намхан ч орой дээр нь гарахад тэнгэрийн одод гар хүрэм ойрхон. Өвөрт нь налайх Хөх нуур мэлмийд нь буусан тэнгэрийн эрхсийн тав тухыг алдуудахгүй гэсэн мэт тогтуун дүнсийх нь цаанаа л нэг утга учрыг нуух мэт аж. Тэнгэр аав, газар ээж хэмээн байгаль дэлхийгээ хүндэлж дээдэлдэг монгол уламжлал бий. Үүн шиг Хар зүрхний Хөх нуур хэмээн хослон нэрлэгдсэн уул, усны энэ хоршил хамтдаа тэнгэр, газрыг холбох энергийн их төвлөрөл үүсгэн тэнгэртэй харьцах гүүр нь байсан ч байж мэднэ. Тиймдээ ч тэнгэрийг шүтэгч их эзэн Чингис хаан энэ газрыг тохиолдлоор сонгон, тахин шүтээгүй биз ээ. Гэвч түүхтэй бас нууцтай энэ газар нутагт өнөөдөр хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь эзэн сууж, эдлэн газраа байгуулан, эрэг ирмэгийг нь хашаалан бохир усны шуудуугаа нуурын ундрага дээр барьж байгуулсан нь их түүхээ үгүйсгэн, гутаан доромжилж буйгаас ялгаа алга.
Уг нь Хар зүрхний Хөх нуур бол монголчуудын түүхийн баримт болох Монголын нууц товчоонд тавантаа дурсагдсан түүхэн газар мөнөөс мөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ газар нутаг үүх түүхээ хүндэтгэн, өвөг дээсийн сургаал захиасыг биелүүлэн үлдсэн нутгийн малчдаас өөр хамгаалах эзэнгүй орхигдсоны учир юунд байна вэ? Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт Хагийн хар нуур, Хэрхлүүр нуур, эртнээс тахин шүтэж ирсэн ”Бурхан Халдун” зэрэг байгалийн дурсгалт, үзэсгэлэнт газрууд багтдаг. Гэтэл Чингис хааны түүх болон Бурхан халдунтай салшгүй холбоотой Хар зүрхний Хөх нуур өнөөдрийг хүртэл орон нутгийн тусгай хамгаалалт нэртэй эзэнгүй орхигдсон нь Монголын төр түүхийг үл тоомсорлов уу эсвэл, байгалийн үзэсгэлэнг нь үл ойшоов уу.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын дөрвөн мянгат малчин Г.Сампил гуай Алтан ургийн үргэлжлэл. Шолой хунтайжийн үр удам тэрбээр өвгөдийн захиасыг биелүүлж Хэрлэнгийн хөдөө арлаар нутаглан энэ газар нутгаа малынхаа хөлөөр тамгалан харж, хамгаалж ирсэн. Хэдэн үеэрээ энд нутаглаж буй тэрбээр Хар зүрхний Хөх нуурыг улсын хамгаалалтад авах ёстой хэмээн үздэг нэгэн.
Түүний хэлснээр Чингис хаан хүүхэд байхаасаа Хар зүрхний Хөх нуурыг Бурхан халдунаас дутахааргүйгээр шүтэн биширч, тахиж иржээ. Энэ тухайд нь ч МНТ-д дурдсан байдаг аж. Гэхдээ нэг онцлог нь амьдралдаа тохиолдсон саад бэрхшээл бүрийн дараа энд ирж, Хар зүрхний уулаа тахин, Хөх нуурын эрэгт хэсэг хугацааг үдэн, алдаа оноогоо дэнсэлсний эцэст дараагийн их үйлсүүдээ эхлүүлдэг байжээ.
Тиймээс Хар зүрхний Хөх нуур бол Чингис хааны тэнгэрээс эрч хүчээ авдаг байсан газар байж мэднэ хэмээн хэлж байсан. Тиймээс ч түүх болон байгалийн дурсгалт газарт зүй ёсоор орох ёстой Хар зүрхний Хөх нуурын эргэн тойрноос хийсэн сурвалжлагаа хүргэж байна.
ТЭМҮҮЖИНГ ХАМАГ МОНГОЛЫН ХААНД ӨРГӨМЖИЛСӨН НУТАГ ОДОО ЯМАР БОЛОВ
Хар Зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэн хэрмандал сумын баруун хойно Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд далайн түвшнээс дээш 1600 ор чим метр өндөрт оршдог. Улаан баатараас 220, Бага нуураас 70, засмал замаас салаад 35 км-т байрладаг, Хар зүрх уулын өвөрт, уулын тагтанд орших цэнгэг уст нуур юм. Энэ нуурын орчим нь гуравдугаар жарны Амарлингуй хэмээх шороон шаргачин тахиа жил буюу 1189 онд Жүрхэний Сорхату Жүрхийн хөвүүн Сача Бэхи, Нэхүн тайжийн хөвүүн Хучар, Хутула ханы хөвүүн Алтан зэрэг нөлөө бүхий язгууртнууд Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжинг хамаг Монголын хаанд өргөмжилсөн түүхэн нутаг билээ.
Тиймээс байгалийн үзэсгэлэнт сайхнаасаа гадна Богд Чингис хааны амьдрал тэмцэлтэй салшгүй холбоотой, Монгол Улсын түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн хамгийн чухал үйл явдлууд энд тохиож байснаараа онцлог юм. Үүнээс хойш 820 гаруй жил өнгөрсөн ч Хар зүрхний Хөх нуур бол монголчуудын хувьд түүхэн дурсгалаа алдалг үй, амнаас ам дамжин эдүгээ хүрч, гадаад дотоодын монгол судлаач эрдэмтдийн судалгаанд үнэ цэнэтэй дурсгалт газар хэвээр үлдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл улсын хамгаалалтад авалгүй Орон нутгийн тусгай хамгаалалтад байл гаж байгаагаас энэ нуурын орчимд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс аялал жуулчлал эрхлэх нэрийдлээр хэдэн га-гаар нь газар авч, ямар ч хараа хяналтгүйгээр байгаль орчныг нь сүйтгэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар нуурын эрэгт жуулчны хоёр бааз газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь нутгийнхны хэлснээр “шар” Даваа гэх хүнийх юм байна. Энд Чингисийн болон түүний хатад, их хаадын хөшөө бүхий цогцолбор байгуулж ирсэн аялагч жуулчдад Монголын түүхийг танилцуулан нуурын эрэг дэх 5-6 дүнзэн байрандаа байрлуулдаг юм байна. Үйл ажиллаагаагаа явуулаад нэлээд хэдэн жил болж байгаа гэнэ. Харин нөгөөх нь МАК-ын Нямтайширынх. Хэдэн жилийн өмнө охиныхоо хуримыг энэ нуурын эрэг дээр хөлтэй хийснээр нь “МАК-ын эдлэн” гэх энэ газрын талаар нутгийнхан үлгэр домог мэт зүйл ярих аж. “Таван одтой 80 давхар зочид буудал барих юм гэнэ лээ.
Хар зүрхний Хөх  нуур дахь Нямтайширын эдлэн
Нямтайшир болон гэр бүлийнхэн, найз нөхөд нь нисдэг тэргээр ирээд буцдаг. Нисдэг тэрэг нь ирэхээр хамгаалагч залуучууд нь бүчин авч, хөлийг нь газар гишгүүлэлгүй, хивс дэвсэн угтаж, орд өргөөнд нь оруулдаг. Хаяа томчууд шөнө дөлөөр ирээд мөрийтэй тоглоом тоглоод буцдаг гэх мэтчи лэн газраас тасарсан мэт амьдралыг нь ярих юм. Нүдээр харсан биш нутгийн малчдын ярианд итгэхэд бэрх. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд ямар хамаатай биш. Гэхдээ л Нямтайширын эдлэн гэх тэр газрын амьдрал тун нууцлаг тул хэн бүхний сонирхлыг татдаг бололтой. Нисдэг тэрэгний нүргэлсэн дуу цочоов. Нямтайширын нисдэг тэрэгний дуу мөн байна хэмээн нутгийн залуу хэлэв. Сониуч зандаа хөтлөгдөн муу машинаа хөдөлгөн эдлэн газар руу нь давхилаа. Үнэхээр үнэн байв.
Нисдэг тэрэг буумагц хамгаалагч залуучууд гүйлдэн очиж, шатыг нь буулгаад хивс бололтой зүйл шатан дээр нь дэвсээд цэнхэр урт нөмрөгтэй эмэгтэй, цагаан цайвар костюмтай эрхмийг хоёр хүүхдийн хамт угтан авах нь харагдав. Малчин өвгөн уурлаж байна. “Энэ баячууд байтугай Чингис хаан хатдуудынхаа хамт энэ сайхан зүлэг ногоо дээрээ гишгээд явж болж л байсан юм. Одоо цагийн баячууд ямбалах гэж ядах юм” хэмээн ярвайв. Нуурын ус жилээс жилд л татрах болжээ. Хандгай, буга уулнаас бууж нуурын зэгс идэж, ойр орчмыг нь цэвэрлэдэг байснаа одоо бүүр үзэгдэхээ больсон гэнэ. Нуурын эргэн тойрон намаг ихтэй болжээ. Хөх нуурт хоёр буурлын хайрхнаас эх авдаг Буурлын нуур цутгана.
Хөх нуур өөр цутгал, урсац байхгүй тул өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг бололтой. Арав гаруй хун, нугас ирдэг байсан нь одоо хүний хөл, чимээнээс дайжаад зугтсан гэнэ. Арга ч үгүй биз дээ. Онгон дагшин шахуу хүний хөл хөдөлгөөн багатай байсан энэ газар сард 2-3 удаа нисдэг тэрэг ирж, буцаад байхаар дуу чимээнээс нь ан амьтан дайжих нь аргагүй хэмээн нутгийнхан халаглаж суусан.
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРТ УЛСЫН ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА 
Уг нь Хар зүрхний Хөх нуур Улсын тусгай хамгаалалтад байсан бол энд нис­дэг тэрэг буух хориотой. Мөн хувийн эдлэн газар байгуулах нь ч хуультай зөр­чилдөнө. Гэтэл ийнхүү Тусгай хам­гаа­лалттай газар нутгийн тухай хуулийн  цоорхой, төрийн харалган бодлогын балгаар Чингис хааны тэнгэрийн эрчим хүчний төв ийнхүү  мөнгөтэй хүмүүсийн зуслангийн газар болж хувираад байна.  Хар зүрхний Хөх нуурын  орон   нут­гийн тус­гай хамгаалалттай газрын байгаль хам­гаалагч С.Жамъянтай уулзлаа. Тэрбээр 1982 онд эвлэлийн илгээлтээр ирснээс хойш энэ нутгийн хүн болжээ.  Орон нутгийн тусгай хам­гаалалттай газар руу орж гарсан автомашинуудаас ху¬раамж авч, хог хаягдлаа зориулалтын уут саванд хийж,  байгаль орчноо хам­гаалахыг сануулснаар түүний ажил эхэл­нэ.  Зуны дэлгэр цагт жуулчид, аялагчдын тоо мянга хол давдгаас түүний ажил барагдахгүй. Майхан бос­госон газар бүрийнх нь хогийг цэвэрлэж,  мотоциклиороо өдөр­төө хэдэн шуудай хог зөөнө.
Энэ хоо­ронд нь эзэнгүй шовгорынх нь үүдээр машинууд хураамжаа төлөлгүй орж, гарна. Хар зүрхний Хөх нуур орон нутгийн тусгай хамгаалалтын статустай тул байгаль хамгаалагчийнх нь эрх үүрэг  ийнхүү хураамж авах, хог цэвэрлэснээр л хязгаарлагдана.   Байгаль орчин сүйтгэсэн, мод бут булгалсан хүмүүст хариуцлага тооцох нь байтугай торгох ч эрхгүй. Тийм болохоор Хар зүрхний Хөх нуурынхаа ойр орчмыг хогонд даруулчихгүйн тулд л өдөржин зүтгэдэг бололтой юм билээ. Нямтайширын эдлэнд нэг удаа очиж шаардлага тавиад хэлэх үггүй буцаж байсан гэнэ. Уг нь сумын удирдлага нь Нямтайширт нэг га орчим газар өгчээ. Аялал жуулчлалын зориулалтаар авсан бололтой юм. Гэтэл мань хүн зөвшөөрөлтэйгөөсөө илүү том га-д хашаагаа сунган хатгаж. Тэгэхээр нь очоод хэлтэл таны хамгаалах ёстой газрыг чинь бид хамгаалалтдаа авч байна гэжээ.
“Нисдэг тэрэгнээс чинь ан амьтан дайжаад, хөрс шороо сүйтгээд байна. Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт нисдэг тэрэг буулгаж байгаа бол хураамж төлөх ёстой” гэсэн чинь “Өөрийн эзэмшил газартаа бууж байна. Танд хамаагүй” гээд үл тоодог гэнэ. Хамгийн харамсалтай нь Нямтайширын эдлэнд нуурын ундарга болсон хэдэн модтой хэсэг багтжээ. Гэтэл тэрнийх нь хажууханд бохирын шугамаа ухаад булжээ. Ингэж болохгүй ээ, нуурын ус бохирдоно гэхээр цементэлчихсэн хэмээн амыг нь тагладаг гэнэ. Цэнхэрмандал сум байгаль орчны ганц байцаагчтай. Тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй юм уу, эсвэл Монголын толгой баяны сүр хүчнээс айж сүрддэг юм уу орон нутгийнхан түүнд шаардлага тавьж чаддаггүй хэмээн нутгийнхан ярьж байна.
Баян хүн эдлэн газартай байж бололгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь Монголын түүхийн эд, эс болсон ийм нутагт газар эзэмшиж байгаагаа л хэн бүхнээс илүү ухамсарлаж, газар шороо, байгаль орчноо хамгаалахад малчдад үлгэр дуурайл болох ёстой бус уу. Наян давхар зочид буудал ч барьж болно. Гэхдээ тэр нь олон улсын байгаль орчны стандарт, Монголын хуультай нийцэж, орон нутгийнхны эрх ашигтай зөрчилдөхгүй байх ёстой. Ингэж чадвал Монголын нэг ч гэсэн түүхэн дурсгалт газрыг дэлхийд таниулах аялал жуулчлалын төв, байгаль орчинд ээлтэй үлгэр жишээ бүс нутаг болгохыг үгүйсгэх аргагүй юм.
Харамсалтай нь орон нутгийн тусгай хамгаалалттай, байгаль хамгаалагч гэх “харуул”-аар мануул сан Монголын түүхэн дурсгалт Хар зүрхний Хөх нуурт байдал ийм л байна. Уг нь энэ хавар, тавдугаар сард “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг УИХ баталсан. Энэ тогтоолоор Монгол Улсын нийт газар нутгийн 17 хувь нь тусгай хамгаалалтад орсон. Гэтэл Монгол Улсын түүхийн дурс галт газрын нэгд зүй ёсоор орж, ул сын хамгаалалтад байх ёстой Хар зүрх ний Хөх нуур өнөөдрийг хүртэл орон нутгийн тусгай хамгаалалтад бай гаа нь энэхүү сурвалжлагыг бичихэд хүргэлээ. Холбогдох төрийн байгуул лагууд анхааралдаа авна биз ээ.
Г.САМПИЛ: ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВЧ, ТЭНГЭРИЙН ХҮЧИЙГ ХАМГИЙН ОЙРООС ХҮРТЭХ ОРОН ЗАЙ ЭСЭХИЙГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
Хэнтий аймгийн дөрвөн мянгат малчин Г.Сампилтай уулзаж, Хар зүрхний Хөх нуур гэх энэ түүхэн газрыг Монголын төр өнөөдрийг хүртэл хайхралгүй үлдээсэн талаар байр суурийг нь сонирхсон юм. Тэрбээр Хэрлэнгийн хөдөө арлаа эдүгээ хүртэл сахин үлдсэн Алтан ургийнхны үр удам бөгөөд “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөнийг анх үүсгэн байгуулж, Цэнхэрмандал сумыг уул уурхайн ганц ч лицензгүй сум болгосон гавьяатай нэгэн.
Зүүн гар талаас С.Жамъян, Г.Сампил
-Хар зүрхний Хөх нуур гэх түүхэн дурсгалт газрыг өнөөдрийг хүртэл улсын хамгаалалтад авааг үйгээс дуртай нэгний зус лангийн газар болоход ойрхон болжээ. Та бол үгийг нь сонсох ёстой энэ нутгийн ахмадуудын нэг. Тэр тусмаа Чингис хааны удмын үр гэлж лэл болсон хүний хувьд Хар зүрх ний Хөх нууртай холбоотой домог түүхийг таниас сонсмоор байна.
-Хан Хэнтийн газар нутаг, тэр дундаа Хар зүрхний Хөх нуур бол залуу Тэмжүүжингийн үеэс эхлэлтэй Чингис хааны амьдралын олон үйл явдал холбоотой газар. Дэлхийг донсолгосон их морин цэрэг нь гүрэн газрыг эзлэх их хааны бодлого энд боловсорч, дэлгэрч байсан. Энэ газартай холбоотой домог яриа гэхээсээ илүү түүхэн баримт болох МНТ-д дурдсанаас жишээ татах нь илүү оновчтой байх. Есүхэйн том овог задарсны дараа тайчуудын дайралтаас зугтсан Тэмүүжин Бурхан халдуны өвөрт нутаглаж байхдаа найман шарга морио хулгайд алддаг. Найман шаргынхаа эрэлд явж байхдаа Нахуй баяны Боорчитой Хөхүүртийн талд адууны бэлчээрт нь тааралддаг. Тэгээд хамт явж, найман шаргаа олж ирээд Бурхан халдунаас Хар зүрхний Хөх нуурт ирж нутагладаг. Дараа нь Хэрлэнгийн Бүрэг эрэгт нутаглаж байхдаа Бөртийг мэргэдүүдэд булаал гадаг.
Жил гаруйн дараа сайн зохион байгуулалттай, их хүчээр мэргэдүүдийг дарж Бөртийг авчраад, Хэрлэнгийн Бүрэг эргээс мөн Хар зүрхний Хөх нуурт ирж нутагласан байдаг. 1189 он орчимд Тэмүүжинг 27 настай байхад нь Гурван голын эхийн монголчуудыг нэгтгэх их хуралдай яг энэ Хар зүрхний Хөх нуурт болж, хамаг Монголын их хаанд өргөмжилж байсан. Чингис хааны түүхэн үйл, амьдрал ийнхүү Хар зүрхний Хөх нууртай салшгүй холбоотой нь монголчуудын түүхийн их хөлгөн судар болох Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэнээр Хар зүрхний Хөх нуур алдар цуугаараа дэлхийн дансанд бүртгэгдэн хүлээн зөвшөөрөгдсөн.
Дэлүүн болдог, Бурхан халдун, Хар зүрхний Хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал гээд Хан хэнтийн газар нутаг дэлхийд данслагдсан. Тиймээс энэ нутаг орныг унаган төрх, онгон дагшнаар нь ирээдүй хойчдоо хадгалан, хам гаалж үлдээх нь энэ цагийн монгол чуудын үүрэг. Магадгүй энэ нутагт аялал жуулчлал гэхээсээ илүүтэй түүхэн үйл явдлаар нь дэлхийд сурталчлан таниулж, Монголын их түүхийг баримтжуулах чиглэлийн ажлууд хийх нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой юм.
-Харамсалтай нь энэ түүхэн газрыг сурталчлан таниулах нь байтугай улсын тусгай хамгаалалтад ч аваагүй нь Хар зүрхний Хөх нуурын түүхэн ач холбогдлыг Монголын төр үл ойшоож байгаа мэт санагдах юм. Энэ талаар Та ямар байр суурьтай байна.
-Хар зүрхний Хөх нуурыг төр анхааралдаа авч, харж, хамгаалах, судалж таниулах ажилд хайхрамж муутай хандаж байна л гэж үзэж байна. Одоогоор орон нутгийн хамгаалал тад авсан нэрийдлээр хүн, малын хөл заагласан болоод л байж байна. Энэ хэвээр байсаар байвал аялал жуулчлалын компани, хувь хүмүүс дур зоргоороо ажиллаж, байгалийн онгон төрх, түүхийн агуу баримтынх нь ул мөрийг бүдгэрүүлэхэд яаж ч нөлөөлж болохоор хариуцлагагүй байдал бий болоод байгаа. Аялал жуулчлал гэх нэрийн дор бодлогогүй, системгүй, ухамсаргүй үйл ажиллагаа явуулж буйгаас түр хугацаагаар ашиглах амбаар сав энд тэндгүй баригдаж, бохир, ялгадас нь хөрс шороог нь бохирдуулж, онгон дагшин байдлыг нь алдагдуулах үйл явц их хурдацтай явагдаж бай на. Үүнд л их харамсаж явна.
Магадгүй Хар зүрхний Хөх нуур бол мөнх тэнгэрийн хүчийг хамгийн ойр зайнаас хүртэх, хүлээн авах боломжтой орон зай байж болохыг үгүйсгэх аргагүй. Гэтэл үүнийг одоо хүртэл судалж тогтоогоогүй байгаа. Тэгсэн хэрнээ төрийн хамгаалалтгүйг нь ашиглан тансаг сайхан байгаль руу нь олз омог, ашиг орлого олох шунахай сэтгэлээр уухайлан орж байгаа нь өнөөдрийн ийм тавгүй байдлыг бий болгосон. Тиймээс Хар зүрхний Хөх нуурыг улсын тусгай хамгаалалтад авах, Хан Хэнтийн дархан цаазат газрын хэмжээнд багтаан авч үзэх, цаашилбал улс орны түүх, соёлын нутаг гэдэг үүднээс төрийн зүгээс системтэй, бодлоготой ажлууд эхлүү- лэхгүй бол энэ түүхэн газар орон болохоо болилоо. Хар зүрхний хөх нуурыг манай “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөн ч юм уу, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын хэмжээнд харж хамгаа лах боломж алга. Тиймээс төрийн хүчтэй хамгаалалт, хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment