Sunday, January 20, 2013

Хятад Африком - д заналхийлсэн нь

Гэхдээ Франц, АНУ - ын цэргийн ажиллагаа нь зөвхөн алтаар зогсохгүй. Хамгийн гол зангилаа нь Африком - д нөлөөлж байгаа хятадын заналхийлэл. Аль хэдүйн колоничилоод хамаг баялагыг нь ухаад эрх чөлөөг нь олгосон улсууд руугаа яагаад эргээд дайрч байна вэ гэхээр хар тив дэх хятадын нөлөө маш их болж байна. БНХАУ - ын олон корпорациуд уг тив рүү хөрөнгө оруулалт хийж, олон мянган хятад эрчүүд суурьшин өөрсдийн үрээ суулгаж байна. Африкыг хэзээ нэгэн цагт хар биш шар тив болгоно гэдэг зорилт тавьчихаад байгаагаа ч нуухгүй байна. Энэ бол зөвхөн Хятадын корпорациуд хүчтэй болж байгаадаа ч биш, угтаа бол Хятадын төрийн бодлогын төвшинд очжээ. 
Хэрвээ сайн анзаарсан дэлхийн өнцөг булан бүрт хөрөнгө оруулалт хийж газар, ашигт малтмалын лицензийг худалдан авч буй компаниуд нь дандаа төрийн байгуулсан компаниуд байна. Чалко, Петрочайна гээл хөвөрч өгнө дөө. Дэлхийн гуравдугаар дайн эхэлчихсэн, гэхдээ том гүрнүүд мэдээж шууд хоорондоо зэвсэгийн хүчээр тулахгүй. Энэ дайн бол их гүрнүүдийн байгалийн баялагын төлөөх шийдвэрлэх тулаан юм. Хүн төрөлхтөн нэгэнт нээж болох бүх тив, арал, байгалийн баялагыг бүгдийг нь илрүүлжээ. Одоо гол нь том тоглогчид булан тохой сөөм бүрийн төлөө, эцсийн дусал газрын тосны төлөө тулалдаж байна. Японоос ялгаатай нь хятадууд элдэв өндөр чамин цамхагууд барихын оронд жинхэнэ баялагт хөрөнгө оруулж буйд юм. Тэд газар, алт, мөнгө, ашигт малтмалын лиценз - д доллараа зарцуулж байна. 
Дэлхийн хүн ам нэгэнт 7 тэрбумд хүрчээ. Харин байгалийн баялаг бол хязгаартай. Үүнтэй зэрэгцээд Холбооны нөөцийн долларын уналт ч том хямрал айсуйг бүрнээ баталж байна. Дэлхийн иргэд нэгэнт Холбооны нөөцийн цаасан мөнгөний хүлээсэнд ороод 100 жил болжээ. Холбооны нөөцийн салбар болох Дэлхийн банкны гишүүн улсууд алт, мөнгөөр баталгаажсан мөнгөн тэмдэгт хэвлэх эрхгүй бөгөөд энэ нь Холбооны нөөц - д дэлхийн эдийн засгийг хянах боломж олгодог юм. Хэрвээ та Холбооны нөөц гэж ямар байгууллага байдгийг мэдэхгүй бол товчхондоо энэ нь хувийн корпораци бөгөөд хувьцаа эзэмшигчидтэй АНУ - ын мөнгөн тэмдэгт болох долларыг хэвлэдэг газар юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчид нь жил бүр ногдол ашиг авдаг. Ийм компани АНУ - ын иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг гэхэд та итгэх үү? 
Петродолларыг ганхаж байх үед бусад их гүрнүүд юу хийж байна вэ? Тэд дараагийн санхүүгийн систем болох алт ба мөнгөний стандарт - д бэлдэж байна. Энэ нь шинэ зүйл биш л дээ. Шинэ зүйл бол ихэнхдээ сайтар мартагдсан хуучин зүйл байдаг. Алт мөнгөний стандарт бол олон мянган жилийн түүхтэй харин цаасан мөнгө хэдхэн зуун жилийн түүхтэй билээ. Хаана цаасан мөнгө хэрэглэнэ тэнд үргэлж эдийн засаг, санхүү нуран унаж байсан. Эртний Ром, Хубилайн цаасан мөнгө яаж дууссаныг та бүрнээ мэдэх билээ. 
Системын шилжилтэнд тэргүүлэн бэлдэж буй улсууд нь Орос, Хятад, Иран, Энэтхэг юм. Хятад, Иран, Энэтхэг бол барууны ямар ч улстай харьцуулшгүй урт түүх, соёл уламжлалтай юм. Тэд жинхэнэ баялаг угтаа юу болох, эдийн засгийн систем яаж ажиллах ёстойг ойлгож байна. Тийм ч учраас дээр дурдсан улсууд алт, мөнгөний бүх экспортоо танаад зөвхөн импортлогч орон болон хувирсан байна. Аравхан жилийн өмнө Хятад мөнгөний экспортоор эхний тавд байсан гээд боддоо. Эдгээр улсууд төрийн бодлогоор иргэддээ алт, мөнгө, газар авахыг уриалж байна. Харин Холбооны нөөц доллараа банкинд хадгалуулж, АНУ - ын засгийн газрын бондыг авахыг аюулгүй хэмээн сурталчилсаар байх юм. 
Энэ хоёр ертөнцийн аль нь үнэнийг хэлж байгааг та ч гэсэн эргэцүүлэн бодоод үзээрэй. Гэхдээ барууны санхүүгийн ертөнцийг атгаж байгаа банкирууд өөрсдөө тэнэг улс биш болохоор ялгаагүй л үнэт металл - д хөрөнгө оруулж байгаа. Систем нуран унах цагт олон сая энгийн иргэд л хохирогчид болон үлдэх юм. Дэлхийн алт ба мөнгөний нөөцийн дийлэнх хувь нь цөөхөн том корпорациудын агуулахад хадгалаатай байдаг юм. Системын нуралтанд Америкийн түншүүд ч бэлдээд эхэллээ. Бундесбанк Америк ба Франц дахь алтаа буцааж авахыг хүссэн бол тэдний араас Недерланд ч замнахаар шийджээ. Хэрвээ та гартаа атгахгүй байгаа бол тэр зүйл таных биш гэсэн үг бий.

No comments:

Post a Comment