Sunday, March 31, 2013

Ураны аюул айсуй

Оюун гишүүнийг цөмийн хөтөлбөрт маш идэвхийлэн зүтгэдэг гээл иргэний хөдөлгөөнүүд яриад байх юм байна шд. Гадаадад очиж нууц гэрээ хэлэлцээ хийдэг гээл. 

2008 оны 5 сарын 5-7-нд С. Оюун гадаад хэргийн сайд байхдаа Францад айлчилсан байна. Тэрбээр очсон нэн даруйдаа буюу 5 сарын 5-ны өдөр Францын төр засаг асар их нөлөөтэй цөмийн эрчим хүчний тэргүүлэгч “Арева” группын ерөнхийлөгч Анн Лувержон, нүүрс шингэрүүлэх технологийн Аксенс компанийн ерөнхийлөгч Жан Сентена нартай уулзсан байна. Харин 5 сарын 6-нд Гадаад болон Европын хэргийн сайд ноён Бернар Кушнэртэй уулзаж, албан ёсны гэрээ хэлэлцээр хийжээ (72).

С. Оюуны удирддаг “Зориг Сан”-гийн 10 жилийг тохиолдуулан 2008 онд гаргасан тайланд тус Сангийн ТУЗ-д Р. Бадамдамдин, С. Батболд нар ордог гэснээс үзэхэд С. Оюун гишүүн тэдгээр эрхмүүдтэй ажил хэргийн дотно харилцаатай ажээ (73). Бүр их сонин зүйл гэвэл тус тайлангийн 5, 9-р хуудсанд “Зориг Cан”-гийн хандивлагч байгууллагуудын жагсаалтанд “Rio Tinto Mongolia”, “Khan Resources”, Францын “Арева” групп бичигдсэн байна.

С. Оюун гишүүн 2009 оны эхээр Цөмийн энергийн хууль батлахтай холбогдуулан байгуулсан Э. Бат-Yүлийн тэргүүлсэн ураны асуудлаaрх ажлын хэсэгт орж ажиллаж байсан.

С. Оюун Гадаад Xэргийн сайд байхдаa өөрийн ураны зөвлөхөөр 2008 онooс А. Ундрааг авч ажиллуулж байсан бөгөөд удалгүй А. Ундраагийн байгуулсан “МонАме” хэмээх цөмийн физик судлалыг Монголд хөгжүүлэхийг зорьсон ТББ-ын ТУЗ-ын захирал болжээ.“МонАме”-гийн төлөөлөн удирдах зөвлөлд “МонAтом”-ын Р. Бадамдамдин ч бас байдаг байна (74).

http://golomt.org/2011/09/06/who/

Энэ дээр бичсэн байгаа Арева гэгч компани л мал амьтан үхүүлээд байгаан байна шд. Удахгүй тэр нутагт байгаа иргэд хавдраар үхэж эхэлвэл гайхах зүйл алга.
Нэг сан байгуулчаал нэг л их гадаад дотоод явж тансаглаад байдаг. Яг нарийндаа бол гадны том корпорациас хахууль авчаал энд ирээд тэдэндээ зориулж хууль батлах гээд байдаг дамшигууд байна л даа. Монголд байгаа гадны сангууд бүгд мөнгө угаах хэрэгсэл юм. Хаанаас ямар бохир мөнгө орж ирж байгааг манайхан үнэндээ хянаж чадахгүй байна. Гаднаас хөрөнгө оруулалт ирж байна гээл баярлаад байдаг. Тэдгээр мөнгөний дийлэнх нь гэмт хэргийн улбаатай байх жишээтэй.
Одоо тэгээд юун цөмийн станц, станцтай станцгүй цацрагаар хордож үхэх юм байна л даа.

Friday, March 29, 2013

Forex gold trend 3-29

1620 дээрх резистансыг хүчирдэггүй дээ. Тэгхээр 1500 хүртэл унана гэсэн үг үү? Ямартай ч нэлээн унахаар болчлоо. 


Saturday, March 16, 2013

Харь гаригийн хүнд засгийн газрыг тайлбарлаж өгсөн нь

Дэлхийн хүн: Сайн байна уу харь гаригийн хүн?
Харь гаригийн хүн: Би сансар огторгуйгаар аялсаар танай гариг дээрх амьд биес хэрхэн хөгжиж байгааг харахаар ирлээ.
Дэлхийн хүн: Гайхалтай, би чамайг удирдагч руугаа аваачих уу?
Харь гаригийн хүн: Танай юу гэнээ?
Дэлхийн хүн: Манай удирдагч, бүх эрх мэдлийг гартаа авсан хүн.
Харь гаригийн хүн: Юуны эрх мэдэл?
ДХ: Бүх юмны эрх мэдэл.
ХГХ: Нэг хүн бүх эрх мэдлийг авсан хэрэг үү?
ДХ: Үгүй ээ үгүй. Тэр засгийн газрыг удирдах эрхтэй юм.
ХГХ: Засгийн газар гэж юу вэ?
ДХ: Засгийн газар бидэнд зориулж дүрэм зохиож, юу хийж болохыг, юу хийж болохгүйг заадаг.
ХГХ: Тэгэхээр засгийн газар их ухаантай гэсэн үг үү? Дандаа ухаалаг дүрэм зохиодог уу?
ДХ: Аан дийлэнхдээ. Гэхдээ зарим дүрэм нь их тэнэг л дээ.
ХГХ: Чи тэдгээр дүрмийг нь зөрчдөг үү?
ДХ: Бид тэдгээр дүрмийг тэнэг ч бай, зөвшөөрөхгүй ч бай дагах л ёстой. Засгийн газар дүрэм зөрчсөн хүн бүрийг шийтгэдэг.
ХГХ: Тэгэхээр та нар засгийн газрын боолууд юм уу?
ДХ: Үгүй ээ үгүй. Засгийн газар бидний төлөө ажилладаг, ард түмний төлөө зүтгэдэг юм. Бид бол эзэд.
ХГХ: Засгийн газар та нарын юу хийхийг заадаг, та нарыг хүч хэрэглэн шийтгэдэг атал та нар засгийн газрын эзэд нь гэж үү?
ДХ: Тийм ээ.
ХГХ: Засгийн газар хүсээгүй зүйлийг чинь хийдэг үү?
ДХ: Засгийн газрын үйлдэл бүр олны талархал хүлээдэггүй л дээ. Жишээ нь дайнд зарцуулж буй мөнгө.
ХГХ: Дайн гэж юу вэ?
ДХ: Дайн гэдэг нь засгийн газар хүмүүсийн мөнгөөр зэвсэг, техник худалдаж аваад олон мянган цэргүүдийг дэлхийн нөгөө өнцөг рүү явуулж олон хүн алуулахыг хэлдэг юм. Улс орнуудыг эвдэлж сүйтгэдэг. Би үүнд үнэндээ дургүй л дээ.
ХГХ: Яагаад дургүй  байгааг чинь ойлгож байнаа. Хүмүүс та нар хулгай хийж, боолчилж, бие биенээ алах үзэгдлийг муухай гэж бодож байсан уу?
ДХ: Тиймээ бид мэднэ. Ахмад үе маань бидэнд битгий хулгай хий, битгий зодолд, битгий хүн ал гэж зааж өгдөг.
ХГХ: Гэхдээ та нар засгийн газарт мөнгө өгөөд, тэд тэр мөнгөөр хүн алдаг юм биш үү?
ДХ: Тийм  л дээ. Гэхдээ засгийн газар татварын мөнгөөр сайн зүйл ч хийдэг.
ХГХ: Та нар зөвхөн сайн зүйлд мөнгө төлөөд муу зүйлд төлөхгүй байж болдоггүй юмуу?
ДХ: Бид тэгж чадахгүй. Татвар төлөхгүй байж болохгүй. Яагаад гэвэл хүн бүр татвар төлөх ёстой гэж дүрмэнд заасан байгаа.
ХГХ: Гэхдээ дүрмийг засгийн газар зохиосон биз дээ? Үгүй юм уу?
ДХ: Тиймээ.
ХГХ: Тэгэхээр хүн бүр тэдэнд мөнгө төлөх ёстой гэдэг дүрмийг засгийн газар зохиосон хэрэг үү?
ДХ: ..........
ХГХ: Мөнгө төлөхгүй бол засгийн газар тэднийг хүч хэрэглэн шийтгэж чадах учраас хүмүүс мөнгө төлдөг хэрэг үү?
ДХ: Тийм л юм даа. Гэхдээ дийлэнх хүмүүс татвар төлж байгаадаа харамсдаггүй. Тэд татвар төлсөнөөр иргэнээ үүргээ биелүүлж, нийгэмдээ сайн зүйл хийж байгаадаа итгэдэг. Нийгэмд засгийн газар хэрэгтэй, тийм болхоор л бүгд татвар төлдөг.
ХГХ: Тийм байж. Тэгэхээр засгийн газар юу хийхийг чинь зааж, дүрэм зохиож, дүрмээ дагахгүй бол шийтгэж, та нараас авсан мөнгийг та нарын хүсэхгүй байгаа зүйлд зарцуулж, бусдыг үй олноор хөнөөдөг хэрэг үү?
ДХ: Бид тэднээс мөнгөө зөв зүйлд зарцуулаачээ гэж хэлэх эрхтэй. Битгий хүн алаач гэж хэлэх эрхтэй. Бид тэдэнд юу хүсч байгаагаа хэлэх эрхтэй.
ХГХ: Хэрвээ үгэнд нь орохгүй бол засгийн газар та нарыг хормын зуур устгаж чадах мангас мөн үү?
ДХ: Үгүй ээ, засгийн газар мангас биш.
ХГХ. Тийм үү. Чи надад зураад өгч чадах уу?
ДХ: Засгийн газар бол зурчихаар тийм биет зүйл биш л дээ.
ХГХ: Чи намайг хүргээд өг. Засгийн газар хаана байна?
ДХ: Барилгыг нь хэлээд байна уу?
ХГХ: Засгийн газар гэж барилга юм уу?
ДХ: Үгүй ээ. Тэнд ажилладаг улс төрчид барилга дотор байдаг юм.
ХГХ: Засгийн газар гэж хэсэг бүлэг улс төрчид юмуу.
ДХ: Тийм.
ХГХ: Улс төрчид гэж ямар зүйлийн амьтад вэ?
ДХ: Тэд бол хүн л дээ.
ХГХ: Чам шиг уу?
ДХ: Тийм ээ.
ХГХ: Улс төрчид бол хүмүүс бас засгийн газар юм уу. Чи хүн мөртлөө засгийн газар биш хэрэг үү?
ДХ: Үгүй.
ХГХ: Тэгэхээр улс төрчид та нарын мөнгийг авч, дургүй зүйлийг чинь хийлгэж, хүчирхийлэлд турхирдаг юм байна. Та нар бүгдээрээ хүмүүс мөртлөө чи тэдний мөнгийг авч чадахгүй хэрэг үү?
ДХ: Хэрвээ бид тэдний мөнгийг авах юм бол тэд биднийг шоронд хийнэ. Нэг зүйл хэлий. Улс төрчид дандаа хүссэн зүйлээ хийж чадахгүй. Жишээ нь намайг гудамжинд явж байхад улс төрч ирээд миний мөнгийг надаас авч чадахгүй. Улс төрчид ажиллаж байх үедээ буюу засгийн газарт ажиллах байх үедээ л тэгж чадна.
ХГХ: Улс төрчид зүгээр л засгийн газрын төлөө ажилладаг хэрэг үү?
ДХ: Тийм.
ХГХ: Засгийн газар мангас биш, барилга биш, улс төрчид биш өөр зүйл юм уу. Засгийн газарт энгийн хүмүүс л ажиллаж бусдын мөнгийг авч, бусдад тушаал өгдөг юм байна. Энгийн хүн яаж улс төрч болдог байнаа?
ДХ: Манай засгийн газрын гайхамшиг нь тэндээ л байгаан. Энэ бол ардчилал, нэг үгээр хэлбэл ард түмний засаглал гэсэн үг. Бид хэн улс төрч болохыг шийддэг. Бид саналаа өгч чадна. Хэрвээ улс төрчийн хийж буй зүйл нь таалагдахгүй бол дараагийн сонгуулиар өөр хүнд саналаа өгөөд түүнийг сольж чадна.
ХГХ: Хүмүүсийн саналыг авч улс төрч болсон хүн зөвхөн богинохон хугацаанд эрх мэдэлтэй болж, бусдын мөнгийг авч чаддаг юм байна. Сонгуулийн дараа тэр эргээд энгийн хүн болдог уу?
ДХ: Яг тийм.
ХГХ: Тэр ч үнэхээр хүчирхэг албан тушаал юм аа. Та нар сонголт хийдэг юм бол хамгийн ухаантай, шударга, энэрэнгүй, олны талархлыг хүлээсэн хүнийг сонгодог байхнээ?
ДХ: Яг ч тийм биш л дээ. Ер нь бол улс төрчид шударга юмуу ухаалаг биш. Энэрэнгүй ч биш. Бас нийгмийн дунд  хамгийн их хүндлэгдсэн хүмүүс ч биш. Хүмүүс бодохдоо улс төрчдийг худалч, эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй луйварчид гэж боддог.
ХГХ: Чиний сонгосон улс төрч ямар хүн бэ?
ДХ: Тэд дандаа бидний дургүй зүйлийг хийдэг. Тэд татвар төлөгчдийн мөнгөөр баяжиж, найз нараа баяжуулдаг. Тэд хэзээ ч амлалтаа биелүүлдэггүй. Тэд худлаа ярьж, хулгайлж, хахууль авч, том корпорациудын талд ажилладаг. Дандаа л ингэдэг юм. Бүгд хахуульд идэгдсэн. Тэд бол бүлэг худалч луйварчид.
ХГХ: Гэхдээ чи хэлэхдээ худлаа хэлэх, хулгай хийх, хүн алахыг муу зүйл гэдгийг хүн бүр мэддэг гээ биз дээ. Та нар засгийн эрхэнд байгаа хүмүүсийг өөрчлөх хүчтэй гэсэн биз дээ. Тэгээд та нар яагаад худалч, хулгайч, алуурчин новшнуудыг энгийн хүмүүсээр сольчиж болдоггүй юм бэ?
ДХ: Бид худалч луйварчдад саналаа өгөх дургүй л дээ. Зүгээр л тийм зүйл болчоод байдаг юм. Бидэнд засгийн газар хэрэгтэй. Зарим хүмүүс муухай санаатай учраас бусдыг алж, хүчирхийлж, боолчилж, хулгай хийх магадлалтай учраас засгийн газар тэднийг зогсоох хэрэгтэй. Соёл иргэншил засгийн газаргүйгээр оршин тогтнож чадахгүй.
ХГХ: Алж, хүчирхийлж, хулгайлж, худлаа ярьдаг цөөн муу хүмүүсээс болгоомжлохын тулд өөрсдийгөө засгийн газар гэж нэрлэсэн бусдыг боолчилдог, мөнгийг нь дээрэмддэг, улс үндэстэнг хүйс тэмтэрдэг бүхэл бүтэн систем хэрэгтэй гэж үү?  Та нарын сонголт бүр чинь худалч, луйварчид байж таардаг юм байна. Энэ л та нарын систем.
ДХ: Тиймээ ... Энэ чинь л засгийн газар юм даа.


Friday, March 15, 2013

Forex gold trend 3-15

Санасныг бодоход үнэрээх сайн тэслээ шүү бухнууд. За тэгэхээр долоо хоногийн МАКДИ тэгширчээ. Уналт дууссаны шинж гэсэн үг. Долоо хоногийн стокастик хангалттай оверсолд болсон байна. Тэгэхээр ирэх долоо хоногт 1600 - г сэтэлж дээшээ аялах нь гэдэг таамагт хүрч байна даа. 


Thursday, March 14, 2013

Forex gold trend 3-14

Боллинжер банд нарийсч байна. Брекаут болох нээ. Гэхдээ доошоо болох магадлал өндөр байна. Өдөр тутмын стокастик овербот болсон. 1600 - г сэтлэх гээд чадаагүй. Тэгэхээр доошоо унахаар л харагдаад байна даа. 


Thursday, March 7, 2013

Forex gold trend 3-7

Долоо хоногийн стокастик оверсолд болсон. Өдөр тутмын макди баганууд жижгэрч утаснууд шүргэлцэх гэж байна. Эндээсээ дээшээ явах байх шүү. 


Friday, March 1, 2013

Forex gold trend 3-1

Стокастик доошоо зааж байна. 1620 дээрх резистансыг мөргөөд ханш эргэсэн.