Sunday, March 31, 2013

Ураны аюул айсуй

Оюун гишүүнийг цөмийн хөтөлбөрт маш идэвхийлэн зүтгэдэг гээл иргэний хөдөлгөөнүүд яриад байх юм байна шд. Гадаадад очиж нууц гэрээ хэлэлцээ хийдэг гээл. 

2008 оны 5 сарын 5-7-нд С. Оюун гадаад хэргийн сайд байхдаа Францад айлчилсан байна. Тэрбээр очсон нэн даруйдаа буюу 5 сарын 5-ны өдөр Францын төр засаг асар их нөлөөтэй цөмийн эрчим хүчний тэргүүлэгч “Арева” группын ерөнхийлөгч Анн Лувержон, нүүрс шингэрүүлэх технологийн Аксенс компанийн ерөнхийлөгч Жан Сентена нартай уулзсан байна. Харин 5 сарын 6-нд Гадаад болон Европын хэргийн сайд ноён Бернар Кушнэртэй уулзаж, албан ёсны гэрээ хэлэлцээр хийжээ (72).

С. Оюуны удирддаг “Зориг Сан”-гийн 10 жилийг тохиолдуулан 2008 онд гаргасан тайланд тус Сангийн ТУЗ-д Р. Бадамдамдин, С. Батболд нар ордог гэснээс үзэхэд С. Оюун гишүүн тэдгээр эрхмүүдтэй ажил хэргийн дотно харилцаатай ажээ (73). Бүр их сонин зүйл гэвэл тус тайлангийн 5, 9-р хуудсанд “Зориг Cан”-гийн хандивлагч байгууллагуудын жагсаалтанд “Rio Tinto Mongolia”, “Khan Resources”, Францын “Арева” групп бичигдсэн байна.

С. Оюун гишүүн 2009 оны эхээр Цөмийн энергийн хууль батлахтай холбогдуулан байгуулсан Э. Бат-Yүлийн тэргүүлсэн ураны асуудлаaрх ажлын хэсэгт орж ажиллаж байсан.

С. Оюун Гадаад Xэргийн сайд байхдаa өөрийн ураны зөвлөхөөр 2008 онooс А. Ундрааг авч ажиллуулж байсан бөгөөд удалгүй А. Ундраагийн байгуулсан “МонАме” хэмээх цөмийн физик судлалыг Монголд хөгжүүлэхийг зорьсон ТББ-ын ТУЗ-ын захирал болжээ.“МонАме”-гийн төлөөлөн удирдах зөвлөлд “МонAтом”-ын Р. Бадамдамдин ч бас байдаг байна (74).

http://golomt.org/2011/09/06/who/

Энэ дээр бичсэн байгаа Арева гэгч компани л мал амьтан үхүүлээд байгаан байна шд. Удахгүй тэр нутагт байгаа иргэд хавдраар үхэж эхэлвэл гайхах зүйл алга.
Нэг сан байгуулчаал нэг л их гадаад дотоод явж тансаглаад байдаг. Яг нарийндаа бол гадны том корпорациас хахууль авчаал энд ирээд тэдэндээ зориулж хууль батлах гээд байдаг дамшигууд байна л даа. Монголд байгаа гадны сангууд бүгд мөнгө угаах хэрэгсэл юм. Хаанаас ямар бохир мөнгө орж ирж байгааг манайхан үнэндээ хянаж чадахгүй байна. Гаднаас хөрөнгө оруулалт ирж байна гээл баярлаад байдаг. Тэдгээр мөнгөний дийлэнх нь гэмт хэргийн улбаатай байх жишээтэй.
Одоо тэгээд юун цөмийн станц, станцтай станцгүй цацрагаар хордож үхэх юм байна л даа.

No comments:

Post a Comment