Sunday, April 28, 2013

Ромын денариус




     Жорлонгийн цаас гэж нэрлэгдэх шалдан цаасан мөнгө бүхэл түүхийнхээ туршид сүйрч байжээ. Эртний Ром нь цаасан мөнгө хэрэглэдэггүй байсан ч мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлсэн хамгийн анхны жишээ юм. Тухайн үеийн Ромын зоос нь цэвэр мөнгөнөөс бүтэж байв. Манай эриний 54 онд Неро хаан төрийн эрхэнд гарав. Тэр үед денариус нь 94 хувийн мөнгө байлаа. 100 он гэхэд денариусын мөнгөний орц 85 хувь болжээ. Неро – г залгамжилж гарч ирсэн хаадуудад мөнгөний орцийг багасгаж албатууддаа төлбөрөө төлөөд өөрсдийн баялагаа арвижуулах нь таалагдав. 218 он гэхэд зоосон дахь мөнгөний хэмжээ 43 хувь болжээ. 244 онд эзэн хаан Филип мөнгөний орцийг 0.05% болгов. Ромын эзэнт гүрэн задрах үед зоосны мөнгөний орц 0.02% болж хэн ч солилцооны хэрэгсэл ба хөрөнгийн баталгаа гэж  үзэхээн больжээ. 

No comments:

Post a Comment