Monday, March 24, 2014

Системчлэгдсэн нийгмийн системчлэгдсэн хүмүүс

Системийн учрыг олохын тулд бүх нийтээрээ уншдаг байх хэрэгтэй. Хэрвээ системийн хянадаг хэвлэл мэдээллийг л хараад байвал манангаас хэзээ ч гарахгүй. Системийн хянадаг хэвлэл мэдээлэл бол зөвхөн өөрсөддөө ашигтай мэдээллийг иргэдэд суулгах. Ер нь бидэнд суулгасан энэ бүх мэдээллүүд, сургалт, суртал ухуулга, үзэл баримтлал огт байхгүй байсан бол бид өөрсдөө ямар хүн болж төлөвших байсан бэ гэдэг нь их л сонин. Массыг удирдахын тулд өөрсдийн зохиосон үзэл баримтлал, нийгмийн хэв хэмжээнд хүнийг хайрцаглаж системийг хамгаалдаг олон хүн төрүүлэх. Тэгэхээр юугаа ч мэдэхгүй маш олон хүмүүс өөрсдөө системийг өмөөрөөд эхэлдэг. Тэгэхээр өөрсдийн хийх ёстой ажлаа бусдаар хийлгээд өөрсдөө дандаа хөшигний цаана үлдээд байдаг. Хүмүүсийг зэвсэгийн хүчээр барьж болохгүй гэдгийг бүүр эртний Египетийн үеээс ноёлогч анги мэддэг байсан. Тийм болохоор л шашин, үзэл суртлыг маш хүчтэй хөгжүүлж ирсэн. Дарангуйллын хамгийн гол амин сүнс нь гэвэл боол хэзээ ч өөрийгөө боол гэдгээ мэддэггүй байх ёстой тийм үзэл юм. Хүмүүст боолчлогдож байна гэдгээ ухааруулахгүйн тулд эрх чөлөө, өөрийнхөө төлөө ажиллаж байна гэсэн зүүд зэрэглээг бий болгох. Нэг үгээр хэлбэл хүзүүндээ байгаа гинжээр тоглож буй тийм хүн юм. Хамгийн сайн боол бол өөрийгөө боол гэдгээ ухаардаггүй боолыг хэлнэ гэж үг бий.
Систем иргэдийг буруу зам руу түлхэхээр программчлагдсан байгаа. Хаа сайгүй эрх тэгш бус байдал үүсгэх замаар. Тэгэхээр хүн шударгаар яваад нэмэргүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Тэгээд буруу замаар орно. Нэгэнт орвол гарах гарцгүй. Гарвал л өөрөө буруутчих гээд. Ингэж л системд үхэн үхтлээ зүгтгэдэг боолуудыг бий болгоно. Одоо системд зүгтгэж байсан олон банкирууд амиа хорлож байна. Систем хүнийг гарцгүй болгож байгаан. Сүүлийн нэг сард гэхэд баруунд 13 банкир амиа хорлолоо.

No comments:

Post a Comment