Tuesday, February 24, 2015

Арвай буудайн хэрүүл

Сүүлийн үед Монголын буудайг чанартай, чанаргүй эсэх, үйлдвэрүүдэд хүрэлцэхгүй гэх мэтчилэн маргаан, хэрүүл их гарах боллоо. Гэхдээ үүний цаад учир нь Монсанто мэтийн үндэстэн дамнасан корпораци байж болох юм даа. Одоо бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадвартай болсон. Гэтэл яагаад ч 80 гаран гурилын үйлдвэр бариад орхиж. Тиймээс тэр олон үйлдвэрүүд сул зогсолт хийж гарцаагүй маш их буудай хэрэгтэй болоод байна. Тиймээс хоёр сонголт гарч ирж байгаан. Нэг бол гаднаас нэмж импортлох, үгүй бол дотоодынхоо тариалалтыг нэмэгдүүлэх. Ийм богино хугацаанд тийм их хэмжээний тариалалт хийхийн тулд магадгүй генийн өөрчлөлттэй нөгөө ус, үржил шим сайтай хөрс шаарддаггүй өнөөх корпорацийн үр тариаг авах авах шаардлагатай болж магадгүй юм. Эдгээр корпорациудын үр тариа нь хүний биед муугаас гадна жил болгон худалдан авах шаардлагатай. Энгийн үр тариа шиг дараа жил нь дахин суулгаж ургуулах боломжгүй. Ийм тохиолдолд улс орноос жил бүр үр худалдан авах мөнгө гарах хэрэгтэй болно. Энэ бол зөвхөн миний хардлага шүү дээ. Хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ. Сүүлийн үед арилжааны болон үндэсний тв ээр хүртэл генийн өөрчлөлттэй үр тариаг сурталчилж, магтаж байгаа нь ийм зүйл бодоход хүргээд байгаа юм даа. Үндэстэн дамнасан корпораци гэдэг бол улс бүрийг өөрийн бүтээгдэхүүн ба үйлчилгээнээс хараат болгох зорилготой юм шүү дээ. Бидэнд өөрсдөө энүүхэндээ эвтэй сайхан амьдарч, үр хүүхдээ эрүүл хоол хүнсээр өсгөх боломжийг аль болох өгөхгүй байхыг эрмэлздэг улс юм.

No comments:

Post a Comment