Monday, February 28, 2011

Forex gold trend 2-28

Стокастик 80 хувиас доош орсон ч зах зээл хүчтэй хэвээр байна. MACD өсөлтийг зааж байна. Хэрвээ 3-р давалгаа эхэлсэн бол 1470-1500 хүрч байж давалгаа дуусна гэж үзэж байна. 

Friday, February 25, 2011

Forex gold trend 2-25

Стокастик 80 хувиас доош орлоо. Түр зуурын уналт болох магадлалтай. 1370-1380 хүртэл унах болов уу гэж бодож байна. 


Доорх чарт бол япон heikin чарт. Энгийн лаан чартаас ялгаатай нь трендийн хүчийг тодорхойлоход илүү дөхөмтэй байдаг. Ногоон зураасны дагуух лаанууд бие нь уртасч доороо бараг сүүлгүй байгаа нь тренд хүчтэй үргэлжилж байгааг илтгэж байна. Харин сүүлийн хоёр өдөрийн лаа тодорхой шийдвэр гаргаж чадахгүй дундаа их бие нь орж сүүл толгой нь тэнцжээ. Ханш хаашаа ч эргэж магад гэсэн үг. 


Thursday, February 24, 2011

Forex gold trend 2-24

Өсөлт үргэлжилсээр байна. Урьд тогтоож байсан рекордоо эвдэхэд ердөө 20 гаруйхан доллар дутуу байна. Индикатор одоогоор дээш заасан хэвээрээ байна. Гэхдээ одоо авна гэдэг аюултай болов уу. 

Wednesday, February 23, 2011

Forex gold trend 2-23

Стокастик 80 хувиас доош орсон ч төд удалгүй 80 хувиас дээшээ гарлаа. MACD хүчтэй хэвээр байна. Хоёр өдөрийн лаа боллинжерыг их бие ээрээ сэтэлсэн байна. Онолын дагуу бол тренд үргэлжлэх дохио юм. Арабын ертөнц дэх үймээн үнэт металл болон газарын тосны үнийг хөөрөгдөж байна гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.  

Tuesday, February 22, 2011

Forex gold trend 2-22

Алт 1-р давалгаагаа гүйцээчих шиг боллоо. Тэгэхээр уналт биднийг хаана аваачих вэ? Фибоначчигийн 23 хувь дээр бол 1388, 38 хувь дээр бол 1372, 50 хувь дээр бол 1360 хүртэл унах боломжтой. Эдгээр төвшингүүд нь хүчтэй суппорт гэсэн үг. Хамгийн ихдээ 1360 аас хэтрэхгүй болов уу гэж бодож байна. Хэрвээ 50 хувийг сэтлээд 61 хувь дээр очвол ханш 1348 болно. Боллинжерын дээд утасыг хоёр өдөр дараалан сэтэлжээ. Бүүр лааны их биеэр сэтэлсэн байна. Худалдан авах хүч бас л хүчтэй байгаагийн шинж. 1-р давалгаа дуусаагүй байж болох нэг шалтгаан нь MACD. MACD дээш давшсаар байна. Өнөөдөрийн уналт нь түр зуурын take profit байж болох талтай. Зарим хүмүүс buy позишноо хааж байгаа нь мэдээж. 

Monday, February 21, 2011

Forex gold trend 2-21

Бухнууд давшилтаа үргэлжлүүлсээр байна. Индикаторууд нэгэн дуугаар дээш чиглэлийг зааж байна. Стокастик 80 хувиас дээш байрлалд дээш чиглэлтэй. MACD улаан баганууд өдөр ирэх тутам өндөрсч хоёр утас нь дээш цойлж байна. Янз бүрийн moving average  индикаторуудыг тавьж үзлээ. Бүгд дээшээ чиглэж байна. Заримын би өөрөө ч мэдэхгүй зурааснууд. Боллинжер дээш чиглэн ханш хамтдаа өсч байна. Алтны bull trend үргэлжилсээр байгаа тул sell хийх нь ер нь л аюултай. Өнгөрсөн хугацаанд би 1370 ба 1340 дээр buy хийх боломжтой гэж үзсэн. Хэрвээ тэр байрлалаа хадгалж байгаа хүн бол одоо дажгүй ашигтайгаар арилжаагаа хаах боломжтой. 1370 бол арай эртэдсэн оролт байсан. Гэхдээ таны хөшүүрэг х5 бөгөөд стоп лосс тань 200 долларын доор бол айх аюулгүй юм. 


Ер нь үндсэн трендын эсрэг арилжаа хийх нь аюултай. 1300 дээр селл хийсэн бол 9 сараас хойш ашиг үзэхгүй гэсэн үг. 9 сард 1300 болсоноосоо хойш алт 1300 аас доош ороогүй байна. 


Friday, February 18, 2011

Forex gold trend 2-18

За энэ ер нь B давалгаа биш 1-р давалгаа болоод явчихлаа шүү. Ханш боллинжерыг дээш нь чирж байна. Түүнчлэн боллинжерын утас хоёр тийшээ тэлж байгаа нь зах зээлд оролцогчдын тоо нэмэгдсэний шинж. 1-р давалгаа гүйцэхийн тулд 1400-1420 хүрэх хэрэгтэй гэж үзэж байна. Тэрний дараа фибоначчигийн 23 эсвэл 50 хувь хүртэл уналт болох ёстой. Гэхдээ давалгаа болгон төгс байдаггүй. 

Thursday, February 17, 2011

Forex gold trend 2-17

За ямартай ч боллинжерын дээд утаснаас хэтрээд авлаа. Улаанаар дугуйлсан тохиолдлуудад ханш боллинжерыг нэвтлээд унасан байна. Энэ удаад юу болох нь вэ харж л байя. Уг нь бол унана гэж таамаглаад хэд хонож байна. Худалдан авах хүч хангалттай байгаад цаашид үргэлжлүүлэн өсч магад  гэж зааж байгаа индикатор бол MACD. MACD ийн хоёр утас дөнгөж л 0 хувийг нэвтэлж байна. Uptrend эхэлж байна гэсэн үг юм. Америкийн эдийн засаг өдөр тутам муу үзүүлэлттэй гарч байгаа. Их гүрнүүд чадахынхаа хэрээр алт нөөцөлж байна. Энэ бүгд нийлээд алтны фундаментал хөшүүрэг хангалттай их байгаа юм. 

Wednesday, February 16, 2011

Forex gold trend 2-16

Стокастик overbought, боллинжер overbought болжээ. Гэхдээ худалдан авах хүч хангаллтай байвал ханш боллинжерын дээд утастай хамтдаа дээшилдэг. Уналт болохыг хүлээж байна. 


Стокастик overbought болсон ч худалдан авах хүч хангалттай байгаа болохоор ханш боллинжерын дээд утсыг даган өсч байгаа жишээ доорх графикаас харагдаж байна. Олон өдөрий н турш зогсолтгүй боллинжерын дээд утсыг чирсэн байна. Энэ өсөлтийг би 3-р давалгаа гэж тодорхойлсон. 


Tuesday, February 15, 2011

Forex gold trend 2-15

За ямар ч гэсэн нэг хүчтэй брекаут хийгээд бараг боллинжерын дээд утсанд хүрээд авлаа. Таамаглаад байгаа уналт маань 1340 хавьцаа байх болов уу. Стокастик овербот хэвээр 80 хувиас доогуур байна. Саяны 1308 хүртэл унасан уналтын дараа хэрхэн арилжаанд орох вэ гэвэл 1315-1320 хавьцаа авч чадсан бол хоёр позишн нээх хэрэгтэй. Эхний удаад тэйк профит 1360 дээр. Дараагийн удаад боллинжерын дээд утасны ойролцоо. Хэрвээ ханш үргэлжлүүлэн өссөөр байх хандлагатай бол үлдсэн позишноо хадгалж үлдэж болно. 

Monday, February 14, 2011

Forex gold trend 2-14

Уналт боллинжерын дээд утсанд хүрч чадалгүйгээр эхэлж байх шиг байна. Стокастик 80 хувиас уруудаж байна. MACD түүнчлэн уруудсан харагдана. Урьдчилсан байдлаар таамаглахад 2-3 хоног ханш унаад ханш эргэн өсч магад. 

Saturday, February 12, 2011

Poor man's gold


Дэлхийн эдийн засаг муудаж, хүнсний хямрал нүүрлэн инфляц улам л хүчээ авсаар байна. Энэ цөвүүн цагт хүн бүр л хямралыг яаж давах вэ? хэрхэн мөнгөө өсгөх вэ? эсвэл хэрхэн инфляцаас мөнгөө хамгаалах вэ гэдэг талаар бодож байна. Бид өдөр тутам гартаа барьж буй цаасан мөнгө маань худалдан авах чадвараа улам л алдаж байгааг харж байна. 1 жилийн өмнө 10000 төгрөг авч гараад юу юу авч болдог байснаа одоо 10000 төгрөгөөр юу юу авч чадаж байгаагаа харьцуулаад үзээрэй. 
Тэгэхээр яаж инфляцаас хөрөнгөө хамгаалах вэ? Хүн бүр л янз бүрийн санал хэлэх байх. Газар, хувьцаа, бонд, үнэт металл худалдан авах гэх мэтчилэн. Юун түрүүнд зөв хөрөнгө оруулалт бол урт  ба богино хугацаанд ханшаа алдахгүй түүнчлэн анхны авсан үнээсээ илүү үнээр зарах зүйлийг хэлнэ. LCD зурагт бол хөрөнгө оруулалт биш энгийн хэрэглээ. Технологи асар хурдан хөгжиж буй энэ үед таны 1 сая төгрөгөөр авсан зурагт ирэх жил 500 мянга болсон байж ч мэднэ. За энэ ч яахав тусдаа асуудал. 
Энэ удаад цэвэр мөнгийг (silver) авч үзье. Монголчуудын хувьд алтнаас илүүтэйгээр мөнгө илүү танил зүйл. Мөнгөн аяганд цайгаа уух мэтээр өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр ирсэн билээ. Дотор нь хор хийсэн тохиолдолд өнгө нь харалж эзнээ авардаг ч гэж ярьдаг. Саяханыг хүртэл бидний хувьд цэвэр мөнгө бол жирийн л нэг металл байлаа. Харин сүүлийн жилүүдэд мөнгөнд хандах дэлхийн хандлага өөрчлөгдөж байна. Цаасан мөнгөнд итгэх суларсанаар цэвэр мөнгөний эрэлт ихэсч ханш нь тогтмол өсч байна. Түүнчлэн технологийн дэвшилийн дагуу эрэлт нь урьд хожид байгаагүйгээр өссөн юм. Сансарын технологи, компьютер, гар утас, цөмийн цэнэгт хошуу гэх мэтчилэн аж үйлдвэр болоод батлан хамгаалахын салбар дахь мөнгөний эрэлт маш их болжээ. Түүхэндээ анх удаа олборлосон алтны нөөц мөнгөний нөөцийг гүйцсэн нь ч үүний баталгаа болж байгаа юм. Алт дийлэнхдээ гулдмай хэлбэртэйгээр банкны агуулахад хэвтдэг бол мөнгө дахин сэргээгдэх боломжгүйгээр хэрэглэгдэн алга болдог аж. 
Дээр дурдсан шалтгаануудаас гадна мөнгөний ханшыг өсгөж байгаа зүйл нь мэдээж мөнгийг хөрөнгө оруулалт гэж бодож буйд байна. Америкт энэ оны 1 сард борлогдсон мөнгөн зоос ба гулдмайн тоо аль хэдүйн рекорд тогтоожээ. Мөнгийг цэвэршүүлж худалдаанд гаргадаг компаниуд захиалгандаа хүрэлцэхүйц мөнгөгүй болж уурхайнуудын олборлолт эрэлтээ гүйцэхгүй байна. Энэ бүхэн нийлээд сүүлийн нэг жилийн хугацаанд унци мөнгөний үнийг хоёр  дахин ихэсгэлээ. Энэ бүгдийн дундаас хамгийн чухал асуудал бол алттай адилаар мөнгийг "мөнгө" гэж үзэж буйд юм. Хэрвээ цаасан мөнгийг алтаар баталгаажуулдаг системдээ эргэж орвол алттай хамтаар мөнгийг цаасан мөнгөний баталгаа болгоно ч гэж яригдаж байна. 
Poor man's gold? Яагаад ядуу хүний алт гэж хочилж байна вэ? 
Дундаж хүн барагтай бол унци алт 1400 доллараар аваад байж чадахгүй. Харин дундаж хүн 30 доллараар унци мөнгө авч чадна. Ийм болохоор дунд ангийнхны хувьд мөнгө нь хөрөнгө оруулалтын бас нэгэн боломж юм. Алтыг инфляцаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж буй бол мөнгийг инфляцаас хамгаалах хэрэгсэл бөгөөд хөрөнгөө өсгөх хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгөний эрин дампуурах цагт алт ба мөнгө босоо чигээрээ үлдэнэ гэж дүгнэж буй юм. Бусад үнэт металлууд ч үүнд хамаарах болно. Одоо 30 доллараар авсан унци мөнгө 10 жилийн дараа ямар ханштай байх бол, 30 доллар маань 10 жилийн дараа ямар худалдан авах чадвартай байх бол гэдэг бас л сонирхолтой асуулт. 
Дэлхийн хүн ам урьд хожид байгаагүйгээр өсч байгалийн баялагийн төлөөх хүн төрөлхтний дайн нэгэнт эхэлжээ. Дэлхийн хамгийн том мөнгө олборлогч гүрэн болох БНХАУ мөнгөний экспортоо 60 хувиар хасав. Дотоодын эрэлт ямар их байгаагийн илрэл. Улс орнуудын төв банкууд алтыг зөвхөн худалдан авдаг боллоо. Хэн ч алтаа зарахыг хүсэхгүй байна. "Баян аав ядуу аав" номыг бичсэн Роберт Киосаки мөнгөний талаар ийм бодолтой байна.




Шинжээчдийн үзэж байгаагаар мөнгөний одоогийн ханш байх ёстой бодит ханшнаасаа хамаагүй хямд гэх бөгөөд цаашид хэд дахин өсөх боломжтой гэж үздэг. Зарим хүмүүс алттай энэ тэнцүү үнэлэгдэх ёстой ч гэж үзэж байна. Мөнгө үнэхээр 21 зууны шилдэг хөрөнгө оруулалт мөн үү гэдэгийг цаг хугацаа харуулах буйзаа.

Friday, February 11, 2011

Forex gold trend 2-11

Энэ удаагийн өсөлт удахгүй унана гэдэгт итгэлтэй байна. Боллинжерын дээд утсанд хүрээд унах байх. 1380 хавьцаа. Өчигдөрийн лааны нэг сонирхолтой зүйл нь ханш 1351 хүртэл унаад төд удалгүй 1360 хүртэл өссөнд байна. Худалдан авах хүч бас л хүчтэй байгаагийн шинж. Стокастик overbought байрлалд байсаар байна. MACD дээш чиглэж байна. 0 хувиас дээш гарвал энэ өсөлт B давалгаа биш албан ёсоор 1-р давалгаа эхэллээ гэж үзэж бас болох. Бага зэргийн уналт хийгээд дараа нь 1410 хүртэл өсвөл эллиотын 1-р давалгаа эхэллээ гэж үзэн тоолж эхэлье. 

Thursday, February 10, 2011

Forex gold trend 2-10

Ханш унах хоёр шалтгаан гарч ирэв. Стокастик 80 хувиас дээш гаран доошлоод шүргэлцэв. Сүүлийн 3 өдөрийн лаа түүнчлэн ханш унах магадлалыг тодорхойлж байна. MACD бага зэрэг хүчээ алдсан байна. Боллинжер банд нарийсч байна. Энэ уналтын дараа хүчтэй өсөлт болж магад. Эсвэл одоо болох гэж байгаа уналт маань нөгөө яригдаад байгаа 1280 руугаа тэмүүлж байж болох. 


Түүнчлэн энэ уналт фибоначчигийн 50 хувь дээр яг таарч байна. 


Wednesday, February 9, 2011

Forex gold trend 2-9

Өсөлт үргэлжилсээр байна. Стокастик overbought болсон байна. Гэхдээ overbought болсон л бол уналт эхэлнэ гэсэн үг биш. Худалдан авах хүч хангалттай байвал 80 хувиас дээш байрлалд байсаар байх болно. 80 хувиас доош орсон тохиолдолд ханш эргэлээ гэж үзнэ. MACD өсөлтөө үргэлжлүүлсээр байна. Хоёр утас нь шүргэлцээд дээш чиглэж байна. Ханш боллинжер бандын дээд утсанд хүрээд хэр хол унах нь вэ гэдэг л хамгийн сонирхолтой байна. 


1308 ёроол байсан байж болох бас нэг үндэслэл бол долоо хоногын чарт. Улаанаар дугуйлсан лаанууд тийм сэтгэгдэл төрүүлж байна. Дунд талын улаан лааны их бие нь дээрээ сүүл нь доошоо урт унжсан байна. Энэ нь ханш унах гэж зүтгэвч унаж чадахгүй дээшээ татагдаж байгаагийн шинж юм. 


Tuesday, February 8, 2011

Forex gold trend 2-8

Стокастик шүргэлцэхэд тун дөхөж байна. Гэхдээ уналт бага зэрэг байж болох юм. MACD индикатор дээр өсөлт зааж байна. Одоогоор 0 хувиас дээш өдөр тутам өсч байна. Мэдээж боллинжерын дээд утасыг мөргөөд унах байх. 


Monday, February 7, 2011

Elliot wave drawing

Эллиотын давалгаа онолын нэг хэцүү асуудал нь хүн бүр өөрийнхөөрөө зурдагт буй. Тодорхой тогтсон зураглал гаргах боломжгүй. Тийм ч учираас хамгийн субьектив онол. Доорх зурган дээр одоогийн зах зээлийг зурах гэж оролдлоо. Хэрвээ энэ зураглал зөв бол ханш дахиж 1310 хүртэл унахгүй. Давалгаа дахин шинээр эхлэх болно. 


Эсвэл ийм маягаар ABC давалгаа явагдаж 1280 хүртэл унах бас нэг хувилбар бодогдож байна. Хэд хоногоос ханш унаад хаа хүрэх нь гэдэгээс л хамаарна даа. 


Forex gold trend 2-7

Энэ удаагийн өсөлт ерөнхийдөө төгсөх тийшээ хандаж байна даа. Стокастик oversold болоход дөхөж байна. Боллинжер ч улам доошилж байна. 

Sunday, February 6, 2011

Elliot wave theory

Эллиотын давалгаа онол бол зах зээлийн хөдөлгөөн нь хүмүүсийн сэтгэл зүй дээр тулгуурлан хөдөлдөг гэж үздэг бөгөөд хамгийн субьектив онол гэж хэлж болох юм. Гэхдээ тухайн хүний ур чадвар сайн байгаад зах зээлийн хөдөлгөөнийг уг онолын дагуу зөв зурж чадах юм бол таны мэдлэгийн санд бас нэгэн сайн зэвсэг нэмэгдлээ гэсэн үг. 

Бүрэн гүйцэд эллиотын давалгаа нь үндсэн чиглэлын дагуу бие биенээ түрсэн 5 давалгаанаас бүрдэх бөгөөд үүний дараа эсрэг чиглэлд 3 давалгаа хийдэг. 5-3 ын давалгаа ч гэдэг.

1, 3, 5 бол өсөх давалгаа. 2, 4 бол унах давалгаа. 
ABC бол давалгаа явагдаж дууссаны дараах зах зээлийн залруулга буюу түр зуурын уналт. A, C унах чиглэлд. B өсөх чиглэлд байна. 

Массын сэтгэл зүйг тайлбарлах нь:

1-р давалгаа. Техник ба фундаменталь үзүүлэлтийн дагуу зах зээлд оролцоход тохиромжтой гэж үзэн хамгийн түрүүнд buy хийж байгаа бүлэг хүмүүсийн хүчээр ханш дээш өсч буй үзэгдэл.
2-р давалгаа. Заах зээлд оролцсон анхны арилжаачид арилжаагаа ашигтайгаар хааж эхлэх бөгөөд , эхний өсөлтөнд оролцож чадаагүй арилжаачид ханш буухыг хүлээн оролцохгүй байсанаар ханш унах үзэгдэл. 
3-р давалгаа. Ихэвчлэн хамгийн урт бөгөөд хамгийн хүчтэй давалгаа. Бүх хүн арилжаанд оролцохыг хүсэх бөгөөд эхний удаад хоцорсон болон эхний удаад оролцсон хүмүүс бүгдээрээ buy хийж эхэлнэ. Давалгааны дундаас түүнчлэн өсөх эсэхэд нь эргэлзэж байсан хүмүүс ч өснө гэдэгт бүрэн итгэн орж ирнэ. Энэ бүгд нийлээд маш хүчтэй өсөлтийг бий болгодог. 
4-р давалгаа. Эцсийн эцэст бүгд арилжаагаа хаах цаг ирэх бөгөөд зах зээл бага багаар хүчээ алдаж эхлэнэ. Гэхдээ уналт яльгүй байх бөгөөд өсөлтийг ашиглах гэсэн хүмүүс орж ирсээр байна. 
5-р давалгаа. Ханш эргэн өсөх боловч зах зээл overbought болсон нь илэрхий болж эхлэнэ. 

ABC давалгаа. Эдгээр давалгаа нь үндсэн чиглэлийн эсрэг явагдана. Энэ үед эсрэг чиглэлд шинээр давалгаа үүсч болох талтай. Эсвэл ABC давалгаа дууссаны дараа эллиотын давалгаа шинээр эхлэнэ. 


Forex gold trend 2-6

Алт 1308 хүртэл унаснаасаа хойш 50 гаран долларын өсөлттэй байлаа. Гэхдээ энэ удаагийн өсөлт өмнөх рекорд буюу 1430 хүрэхгүй гэсэн таамаглалтай байна. Стокастик 80 хувь рүү дөхөж oversold болоход ойртож байна. Боллинжерын дээд утас 1390 дээр байна гэхээр өсөлт 1395 аас нээг их хэтрэхгүй болов уу. Харин боллинжерын хоёр утас маань тэгширч байгаа нь алт сэргэлт авч байгаагийн шинж байж болох. 

Wednesday, February 2, 2011

Forex gold trend 2-2

Сүүлийн 3 хоног алт харьцангуй тогтвортой байна. Стокастик өссөөр байна. Гэвч зах зээлд мэдэгдэхүйц өөрчлөлт гаралгүй нэлээн удлаа. Боллинжерын дээд утас улам л доошилж өсөлтийн дээд цэг хол явж чадахгүйг илтгэж байна. 

Tuesday, February 1, 2011

Forex gold trend 2-1

Боллинжерын дээд утас доошилсоор байна. Урьдчилсан байдалаар өсөлтийн дээд цэгийг тэр хавьцаа гэж баримжаалж болно. Стокастик 50 хувьд хүрсэн байна. Overbought болохын тулд дахиад 30 хувь хэрэгтэй. Тэгэхээр энэ өсөлт тийм ч хол явж чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрч байна.