Sunday, February 6, 2011

Elliot wave theory

Эллиотын давалгаа онол бол зах зээлийн хөдөлгөөн нь хүмүүсийн сэтгэл зүй дээр тулгуурлан хөдөлдөг гэж үздэг бөгөөд хамгийн субьектив онол гэж хэлж болох юм. Гэхдээ тухайн хүний ур чадвар сайн байгаад зах зээлийн хөдөлгөөнийг уг онолын дагуу зөв зурж чадах юм бол таны мэдлэгийн санд бас нэгэн сайн зэвсэг нэмэгдлээ гэсэн үг. 

Бүрэн гүйцэд эллиотын давалгаа нь үндсэн чиглэлын дагуу бие биенээ түрсэн 5 давалгаанаас бүрдэх бөгөөд үүний дараа эсрэг чиглэлд 3 давалгаа хийдэг. 5-3 ын давалгаа ч гэдэг.

1, 3, 5 бол өсөх давалгаа. 2, 4 бол унах давалгаа. 
ABC бол давалгаа явагдаж дууссаны дараах зах зээлийн залруулга буюу түр зуурын уналт. A, C унах чиглэлд. B өсөх чиглэлд байна. 

Массын сэтгэл зүйг тайлбарлах нь:

1-р давалгаа. Техник ба фундаменталь үзүүлэлтийн дагуу зах зээлд оролцоход тохиромжтой гэж үзэн хамгийн түрүүнд buy хийж байгаа бүлэг хүмүүсийн хүчээр ханш дээш өсч буй үзэгдэл.
2-р давалгаа. Заах зээлд оролцсон анхны арилжаачид арилжаагаа ашигтайгаар хааж эхлэх бөгөөд , эхний өсөлтөнд оролцож чадаагүй арилжаачид ханш буухыг хүлээн оролцохгүй байсанаар ханш унах үзэгдэл. 
3-р давалгаа. Ихэвчлэн хамгийн урт бөгөөд хамгийн хүчтэй давалгаа. Бүх хүн арилжаанд оролцохыг хүсэх бөгөөд эхний удаад хоцорсон болон эхний удаад оролцсон хүмүүс бүгдээрээ buy хийж эхэлнэ. Давалгааны дундаас түүнчлэн өсөх эсэхэд нь эргэлзэж байсан хүмүүс ч өснө гэдэгт бүрэн итгэн орж ирнэ. Энэ бүгд нийлээд маш хүчтэй өсөлтийг бий болгодог. 
4-р давалгаа. Эцсийн эцэст бүгд арилжаагаа хаах цаг ирэх бөгөөд зах зээл бага багаар хүчээ алдаж эхлэнэ. Гэхдээ уналт яльгүй байх бөгөөд өсөлтийг ашиглах гэсэн хүмүүс орж ирсээр байна. 
5-р давалгаа. Ханш эргэн өсөх боловч зах зээл overbought болсон нь илэрхий болж эхлэнэ. 

ABC давалгаа. Эдгээр давалгаа нь үндсэн чиглэлийн эсрэг явагдана. Энэ үед эсрэг чиглэлд шинээр давалгаа үүсч болох талтай. Эсвэл ABC давалгаа дууссаны дараа эллиотын давалгаа шинээр эхлэнэ. 


No comments:

Post a Comment