Thursday, October 6, 2011

Алтны ханш

     Дийлэнх хүмүүс форекс дээрх өөрсдийнх нь хийж байгаа арилжаа үнэт металлын ханшид нөлөөлдөг гэж боддог. Гэхдээ тэр нь үгүй юм. Одоо дэлхий дээр ноёрхож байгаа ханшийг улс орнуудын бирж дээр явагддаг фьючерс (futures) гэрээнүүд тодорхойлдог. Үүн дотроос хамгийн гол бирж буюу Нью Йорк-ын Comex (commodity exchange) бирж дээр арилжигдаж байгаа гэрээнүүд дэлхийн үнэт металлын ханшийг тодорхойлдог билээ.
     Дийлэнх хүмүүс форекс брокерынхоо статистикыг хараад олонх нь авсан байна эсвэл зарсан байна гэж бодоод төөрөлдөх нь бий. Бидний форекс-д buy эсвэл sell хийж байгаа байрлалууд ханшид нөлөөлөхгүй билээ. Комекс дээр брокерын компаниар дамжуулж арилжаанд орж байгаа хүмүүс л ханшид нөлөөлдөг юм. Хамгийн гол нөлөөлөгч банкууд гэвэл Goldman Sachs, JP Morgan. Энэ 2 банкны эсрэг үнэт металлын ханшийг зохиомлоор унагадаг гэж олон нэхэмжлэл гарсан боловч одоо болтол дорвитой шийдвэр шүүх дээр гараагүй л байна. Уг хоёр банк АНУ-ын Холбооны нөөцөөс (Federal reserve) их хэмжээний доллар авч түүгээрээ олон тооны гэрээг комекст оруулж металлын ханшийг унагаадаг юм.
     Тэгэхээр орчин үеийн ертөнцөд үнэт металлын ханш бодит бус гэж хэлж болно. Унци бүрийг үнэлж буй биш, алтыг төлөөлж буй гэрээнүүдээр ханшийг дээш доош хөдөлгөж байдаг юм. Хэрвээ дэлхий дээр эргэлдэж байгаа бүх долларыг газарын гадаргуу дээр байгаа бүх унци-аар хуваах юм бол бодит ханш гарна гэж зарим эдийн засагчид үздэг.
     Никсоны засгийн газар долларыг алтаар баталгаажуулахыг болиулсанаас хойш алтыг хүмүүс мөнгө биш харин үнэт металл гэж үзэх хандлага ихэссэн билээ. Гэхдээ дэлхийн төв банкууд одоо болтол алтыг хадгалсаар байгаа юм. Энэ нь алтыг мөнгө мөн гэдэгийг давхар баталж байна. Дэлхийн банкны гишүүн орнууд юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгө хэрэглэдэг юм. Дэлхийн банк гэх газар улс орнуудын төв банкнуудын бодлогыг тодорхойлдог бөгөөд инфляциар хүн төрөлхтөнийг дөнгөлж байдаг.
     Барууны ертөнцийн энэ бусармаг занганаас гарахын тулд ойрх дорнод ба азийн улс орнууд олон жил тэмцэж буй юм. Хятад, Энэтхэг, Орос гүрнүүд алтны нөөцөө зогсоо зайгүй зузаалж буй бөгөөд Хятад улс юанийг алтаар баталгаажуулж дэлхийн валют болгох бодолтой байгаагаа нээлттэй зарлаж байгаа. Хүн бүрийг алт эзэмших боломжийг нээлттэй болгохын тулд алтны АТМ хүртэл нээжээ. Цаасан мөнгийг алтаар баталгаажуулахын сайн тал нь инфляц үүсгэж болдоггүй юм. Бас дураараа цаасан мөнгө хэвлэж болохгүй. Барууны нөлөөгөөр Монгол улсад төгрөгийг асар их хэмжээгээр хэвлэж нийлүүлсэнээр инфляц урд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна.
     Ард түмний мөнгийг төв банк гэх газар удирдах нь луйвар гэж зарим эдийн засагчид үздэг билээ. Ротшилдсын гэр бүл төв банкнуудын системыг үүсгэж түүнээс хэрхэн мөнгө угаадаг талаар цаашид бичих болно.

No comments:

Post a Comment