Monday, November 28, 2011

Forex gold trend 11-28

7 хоногийн график доош чиглээд байгаа нь их сэжигтэй байна даа. Оройдоо ширүүхэн уналт болохгээд ч байгаам шиг. 



Friday, November 25, 2011

Таны баян биш байгаагийн өшөө шалтгаанууд

10. Та машиндаа санаа зовдог
Машин бол нэг газараас нөгөө газар руу хүргэх зориулалттай тээврийн хэрэгсэл. Харин олон хүн тэгж боддоггүй. Дийлэнх нь машиныг өөрийн нэгэн хэсэг гэж үзэх бөгөөд 2 жил тутамд шинэ машин авч бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Тэр мөнгөө та илүү хэрэгтэй зүйлд зарцуулж болно шүү дээ.
9. Та өөрийгөө байгаагаасаа дээгүүр үнэлдэг
Хэрвээ та өөрийгөө тодорхой төвшинд амьдрах ёстой гэж үздэг ч тэр төвшиндөө зарцуулах мөнгөгүй бол зээл авч эхэлнэ. Тэр өр чинь өөрийн жинхэнэ хөрөнгөө босгоход тань саад болно.
8. Та хөрөнгөө зөв хуваарилдаггүй
Бүх өндөгөө битгий нэг сагсанд хий гэж эртний үг бий. Хэд хэдэн ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
7. Та хэт хожуу эхэлсэн
Хамгийн сайн үр дүн урт хугацааны дараа гардаг. Би хэзээ ч хожимдохгүй, бүх зүйл урьд байна гэж хойшлуулсаар байх юм бол нэг л өглөө сэрэхдээ та тэтгэвэртээ гарсан байх болно. Харин хадгаламж чинь хоосон байх вий.
6. Та дуртай зүйлээ хийдэггүй
Ажил чинь мөрөөдөл чинь биш байлаа ч сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ганцхан мөнгөний төлөө ажиллах юм бол дургүй зүйлээ хийсэн гутралаа дарахын тулд олсон мөнгөө үрэх болно.
5. Та сурах дургүй
Зарим хүмүүс их сургууль төгсөөд дахиж сурах хэрэггүй гэж үздэг. Магадгүй та ажилтай болно гэхдээ баян болохгүй. Байнга сурж урагш тэмүүлэх нь таны ажил амьдралыг дээш татна.
4. Та огт хэрэглэдэггүй зүйлсээ худалдаж авдаг
Гэртээ байгаа зүйлсээ хараарай. Дийлэнх нь сүүлийн хэдэн жил ашиглаагүй ч байж магадгүй. Хэрвээ тийм бол та мөнгөө зүгээр л үрэн таран хийсэн гэсэн үг. Харин хөрөнгө чинь төдий хэмжээгээр багассан.
3. Та юмны үнэ цэнийг мэддэггүй
Олон зүйл худалдаж авдаг ч яг юуны төлөө авч байгаагаа ухаарах хэрэгтэй. Илүү хямд адилхан чанартай бүтээгдэхүүн байсаар байтал яагаад заавал үнэтэйг нь авах хэрэгтэй гэж. Таны авсан зүйл таны хэрэгцээг бүрэн хангаж байвал тэр үнэ цэнэтэй гэсэн үг. Тэгэхээр худалдан авч буй зүйл үнэтэй байх ёстой биш, хүний хэрэгцээг хангаж байж үнэ цэнэтэй болно. Харин хэмнэсэн мөнгөөрөө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж болно.
2. Хэт том орон сууц, байшин авах
Та төлбөрийг нь төлж дийлэхгүй хэт том сууц авбал урт хугацааны зээл, илүү их засвар үйлчилгээнд хөрөнгөө үрнэ.  Тийм том талбайтай байр таньд яагаад хэрэгтэй вэ гэдэгээ бодох хэрэгтэй. Бүх мөнгөө байрандаа зарцуулсанаар таны өдөр тутам хэрэглэх мөнгө чинь багасах болно.
1. Та боломжуудыг ашигладаггүй
Хэн нэгнийг аливаа салбарт амжилт олсоныг та сонсоод би ч гэсэн чадах л байсан гэж өөртөө хэлнэ. Гэхдээ та хэзээ ч оролдлого хийхгүй бол тэр боломжуудыг ашиглаж чадахгүй. Амьдралыг илүү анхааралтай ажиглах юм бол тэдгээр боломжууд гарч ирсээр байх болно.

Thursday, November 24, 2011

Forex gold trend 11-24

Стокастик овоо эерэг байна. Ирэх долоо хоногоос ханш дээшээ аялах байх. Оверсолд болоод чиглэлээ өөрчлөн шүргэлцэх гэж байна даа. 

Wednesday, November 23, 2011

Хятадаас айх айдас - Ливийн үзэгдэл

     НАТО-гийн Ливи дэх ажиллагаа нь газарын тосны төлөөх байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн Ливийн өндөр чанартай түүхий тосыг хяналтандаа авах талаар биш юм. Яагаад гэвэл АНУ найдвартай гадаад эх үүсвэртээ санаа зовох болжээ. Үнэндээ энэ нь Хятадын Африк, Ойрх Дорнодоос авах олон жилийн эх үүсвэрт саад хийх зорилготой юм. Өөрөөр хэлбэл Хятадыг хянана гэсэн үг.
     Ливи нь газар зүйн хувьд хойд хэсгээрээ Газар дундын тэнгистэй хиллэх бөгөөд тэнгисийн цаана Итали буй. Италийн ENI газарын тосны компани нь олон жилийн турш Ливийн  хамгийн том хамтрагч байсаар иржээ. Ливийн баруун талд Тунис болон Алжир бий. Урд талд нь Чад, зүүн зүгт Судан ба Египт оршдог. Ливи нь Пентагоны Africom-ын хувьд стратегийн чухал байршил бөгөөд Африкийн газарын баялагаас хүртэж Африкыг хянахад чухал ач холбогдолтой юм.
     Гаддафийн дэглэм Ливийн өндөр чанартай, асар их нөөцтэй түүхий тосыг засгийн газарын чанд хатуу хяналтанд байлгаж байв. 2006 оны судалгаагаар Ливи нь Африк тивд хамгийн том тогтоогдсон нөөцтэй бөгөөд, Нигерийн нөөцөөс 35 хувь илүү юм. Газарын тосны гэрээг сүүлийн жилүүдэд Хятадын улсын компаниуд болон Оросын компаниудтай хийж эхэлжээ. Гаддафи-г ялсаны дараа сөрөг хүчний хэвлэлийн төлөөлөгч, Ливийн босогчдын AGOCO газарын тосны фирмийн мэдээллийн менежер Abdeljalil Mayouf  Ройтерс агентлагт ярихдаа: "Бидэнд барууны буюу Итали, Франц, Их Британы компаниудтай ямар ч асуудал байхгүй, харин ОХУ, Хятад, Бразилтай улс төрийн зарим нэг асуудалтай." Орос, Хятад, Бразил НҮБ-ын Ливийн эсрэг хийсэн хоригийг эсэргүүцэж, НАТО-гийн бөмбөгдөлтийг зогсоож Ливийн дотоод асуудлыг хэлэлцээрийн дагуу зохицуулах ёстой гэж үзэж байлаа.
     Араб социализмыг баримтлагч Гаддафи ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд газарын тосны орлогыг ашиглаж байв. Эрүүл мэндийн үйлчилгээ ба боловсрол үнэгүй байв. Гэр бүл бүрт шинэ байр худалдан авахад нь 50000 доллар өгөх бөгөөд, исламын хуулийн дагуу банкны зээл хүүгүй юм. Улс гадаад өргүй байв. CIA, MI6 ба Нато - гийн тусгай агентууд нутгийн дорно зүгт байх сөргөлдөгч омогуудад маш их хэмжээний хахууль өгч дотоодод үймээн дэгдээсэн бөгөөд уг ажиллагаанд 1 тэрбум доллар зарцуулжээ. Нато- гийн энгийн иргэд рүү чиглэсэн зогсолтгүй бөмбөгдөлт Гаддафи ба түүний иргэдийн хооронд цав суулгаж эхэлсэн байна.
     Яагаад НАТО ба Пентагон тусгаар тогтносон энхийг сахигч орны эсрэг ийм хэрцгий дайралт хийвээ? Хамгийн гол шалтгаан нь Хятад улс Хойд Африкийн газарын тос ба бусад чухал түүхий эдэд хяналтаа тогтоож буйд билээ.
   
Пентагон Хятадын эсрэг түгшүүрийн харанга дэлдэж байна


     Арваадхан жилийн өмнө Америкийн хамгийн дотны анд бас холбоотон гэгдэж байсан Хятад улс нь эдийн засгийн тэсрэлтийнхээ хүчинд дэлхийн энх тайвны хамгийн том дайсан мэтээр Вашингтоны эрх мэдэлтнүүдэд санагдах болсон юм. Америкийн шинэ дайсан хэмээн зарлаж буй Хятад улс нь Америкийн засгийн газарын асар их хэмжээний өрийн бичгийг эзэмшдэг юм.
     8 сард Пентагон жил бүр гаргадаг Хятадын зэвсэгт хүчний талаарх тайлангаа конгресс-т өргөн барьжээ. Энэ жилийн тайлангаас үүдсэн түгшүүрийн харанга урьд урьдынхаас илүү чанга байлаа. Уг тайланд бичихдээ: "Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын зэвсэгт хүчин маш их хэмжээний хөрөнгө оруулалтын дүнд олон тооны шинэ зэр зэвсэг ба технологи нэвтрүүлжээ. Олон орчин үеийн систем нь бэлэн болсон бөгөөд ойрын хэдэн жилд бүрэн ашиглалтанд орно. Өдөрөөс өдөрт нэмэгдэж буй шинэ хүчээ юунд ашиглах гэж буй нь үл мэдэгдсэн хэвээр байна. Хятад улс нь олон улсын төвшинд гол тоглогч болж буй бөгөөд 21 зууны эхэн үеийн стратегийн тоглолтонд чухал үүрэг гүйцэтгэнэ."
     Ойрын 2-5 жилийн хугацаанд бусад улс орнууд яаж хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалан барууны хяналтанд байдаг мэдээллийн хэрэгслүүд Хятад улсыг шинэ "Гитлерийн Герман" мэтээр дэлхий дахинд сурталдахаар бэлтгэж буй аж. Одоо итгэхэд хэцүү ч Вашингтоны хуучин холбоотнууд байсан Египетын Мубарак, бүүр цаашлаад Саддам Хусейны жишээг хараад та тодорхой төсөөлөлтэй болно. Энэ жилийн зургаан сард Америкийн тэнгисийн хүчний сайд байсан, одооны Сенатор Жеймс Вебб Бээжинд өгсөн ярилцлагадаа  Хятад улс нь яг одоо "Мюнхены үе" - д ирлээ.  1938 онд Чехсловакийн асуудлаар шийдвэр гаргаж Чемберлэйн Гитлер-т ашигтай гэрээ байгуулсан шиг Вашингтон ч стратегийн тэнцвэрээ яаж олохоо шийдвэрлэх хэрэгтэй юм. Хэрвээ та сүүлийн 10 жилийг харах юм бол стратегийн ялагч нь Хятад байлаа гэжээ.
     Пентагоны хүчирхэг суртал ухуулгын зэвсэг болох CNN, BBC, New York Times, London Guardian - аар дамжуулан Вашингтон Хятад болоод Хятадын лидерүүдийг хараар будах ажиллагаагаа эхлэх юм. Хятад Вашингтон ба Волл Стритийн эрх мэдэлтнүүдийн хувьд дэндүү хүчтэй, дэндүү хяналтгүй болж байна. Хятадын хувьд газарын тосны хараат байдал нь тэдний Ахиллесын өсгий байсаар ирсэн. Хятадыг хянахын тулд уг дутагдал дээр нь дөрөөлөх хэрэгтэй юм. Ливи рүү довтолж буй нь Хятадын Ахиллесын өсгий рүү харваж байна гэсэн үг.

Хятад Африкыг онилж байна


     Хүйтэн дайны дараа Африкыг зөнд нь хаясанаар Хятадын олон компаниуд Африкын эрчим хүч, газарын баялагын салбарт орж ирсэн бөгөөд үүнээс үүдэн Вашингтонд-д харанга дэлдэх болжээ. Хэдэн жилийн өмнөөс Хятадын эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэх нь тодорхой болж, үүнээс үүдээд Хятад улс Африкын улс орнуудтай эдийн засгийн асар том дипломат гэрээ байгуулж эхэлсэн байна. 2006 онд Бээжинд улаан хивс дэвсэн Африкын 40 гаран улсын төлөөлөгчдийг урьж эдийн засгийн асуудлаар өргөн цар хүрээтэй хэлэлцээр хийсэн байна. Хятадын үсрэнгүй хөгжиж буй аж үйлдвэрийн салбарт Африкын газарын тосны нөөц юу юунаас  илүү чухал байв.
     Европын хүчирхэг колончилогчид болох  Франц, Их Британи, Португалын орхиод явсан улс орнуудад Хятад хөрөнгө оруулах болжээ. Чад бол хамгийн том жишээ. Хамгийн ядуу улс болох Чад-тай 2006 оноос дипломат харилцаагаа сэргээжээ.

Saturday, November 19, 2011

Таны баян биш байгаагийн 10 шалтгаан

10. Хөршүүдийнхээ юу бодож байгаад санаа зовох
Хэрвээ та хөршүүддээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд элдэв зүйл худалдаж авдаг бол өөрийн хөлс хүчээрээ олсон мөнгөө дэмий зүйлд үрж байна гэсэн үг. Тэр мөнгөөрөө өөрийн хуримтлалыг бий болго.
9. Та тэвчээргүй
Кредит карт гарахаас өмнө байгаагаасаа илүүг үрэх хэцүү байлаа. Харин одоо бол асуудал биш. Ямар нэг зүйлийг авахыг хүсэвч таньд мөнгө байдаггүй. Тэвчиж чадалгүй кредит картаар худалдаж авах юм бол та өртэй үлдэж, өөр хэн нэгнийг баяжуулж байна гэсэн үг.
8. Та муу зуршилтай
Архи, тамхи, мөрийтэй тоглоом аль нь ч байлаа гэсэн муу зуршил маш их мөнгө шаарддаг. Муу зуршил нь яваандаа бүүр ч их гарлагын үүсвэр болдог.
7. Та зорилгогүй
Хөрөнгө босгох гэж байгаа бол зорилготой байх хэрэгтэй. Та зорилгоо тодорхойлоогүй бол тэрэндээ хэзээ ч хүрэхгүй. Би баяжмаар байна гэж өөртөө хэлэхээс илүүг хийх хэрэгтэй. Жил тутам хэдий хэрийн мөнгө хадгалж, хэдий хэрийн мөнгийг хөрөнгө оруулалтанд зарцуулахаа тодорхойл.
6. Та бэлтгэлгүй
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Үхэл, өвчин гээл гэнэтийн зүйл алийг тэр гэхэв. Ийм тохиолдолд та бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зайлшгүй эрсдэлүүдийг тооцоолж даатгуулах хэрэгтэй. Хэрвээ та бэлтгэлгүй бол хуримтлуулсан хөрөнгө чинь нүд ирмэхийн зуур л алга болно.
5. Та хурдан баяжихыг хүсдэг
Дийлэнх хүмүүст мөнгө тэр дорхоноо ирдэггүй. Сугалаанд хүн бүр хождоггүйн адилаар та ч гэсэн яарах хэрэггүй. Та урт удаан хугацаанд тэвчээртэй хөрөнгө оруулалт хийвэл сугалаанд хожсон мэт үр дүнд хүрэх болно.
4. Та өөрийн мөнгөө бусдад даатгадаг
Бусад хүмүүс таниас илүү мэдлэгтэй гэдэгт та итгэдэг бөгөөд тэдний хэлсэнээр мөнгөө зарцуулдаг. Хүмүүс таны мөнгийг л хүсч байгаа болохоор таньд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн шинэ санаа олохын тулд л бусдын зөвлөгөөг ав. Харин юунд хөрөнгөө зарцуулахаа та өөрөө мэддэг байх хэрэгтэй.
3. Мэддэггүй зүйлдээ хөрөнгө оруулах
Дорж нэг зүйлд хөрөнгө оруулаад баяжиж гэнэ. Та ч гэсэн Дорж шиг баяжихыг хүснэ. Дорж хөрөнгө оруулаад баяжсан бол тэр юу хийж байгаагаа мэдэж байна гэсэн үг. Бусад хүн мөнгө олж байгааг хараад өөрийн мөнгөө цацах юм бол хөрөнгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг.
2. Та эрсдэлээс айдаг
Та айдастай учираас мөнгөө банкинд хадгалсаар байдаг. Харин инфляци өсөх тусам тэр хэмжээгээр мөнгө чинь багасч байдаг. Та мөнгөө алдахаас айдаг учираас илүү ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийдэггүй.
1. Та санхүүгийн байдалдаа хяналт тавьдаггүй
Та хангалттай олох юм бол яваандаа сайжирна гэж боддог. Одоо өртэй бол тэгсхийгээд төлчих биз гэж боддог. Гэвч баяжихын тулд төлөвлөгөө хэрэгтэй. Хүн бүр гэнэт баяждаггүй. Бодит амьдрал дээр нэг ч биш нэжгээд муу зуршил нь таны баяжих замд саад болж байдаг. Дээрх жагсаалтыг хараад дүгнэлт хий. Баяжих боломж чинь таны гарт л бий. Баяжихад чинь саад болж байгаа хүчин зүйлсийг юун түрүүнд олж харах хэрэгтэй.

Friday, November 18, 2011

Forex gold trend 11-18

Downtrend үргэлжилсээр л. Макди утаснууд шүргэлцэж доош чиглэж  байна. Стокастик мөн доош чиглэсээр. 

Tuesday, November 15, 2011

Waterloo

Сергей Бондарчукын "Ватерлоо" (1970) бас л өнгөрсөн зууны шилдэг бүтээлүүдийн нэг. Хэрвээ та Наполеоны үеийн байлдаантай кино сонирхдог бол таны заавалчгүй үзэх ёстой кино. Одооных шиг элдэв эффектгүй бүх зүйл нь натурал кино доо.






Forex gold trend 11-15

Өдөр тутмын график нэг л ёозгүй байх чинь. Макди баганууд жижигсээд тренд солигдох гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байхийн. Ийм үед хөндлөнгөөс  харах л хамгийн зөв байдаг. 

Sunday, November 13, 2011

1850 дараагийн хүчтэй резистанс болов уу даа. 



Thursday, November 10, 2011

Forex gold trend 11-10

1730, 1680 дээр тогтох ёстой гэж үзэж байна шд. 1680 фибоначчигийн 50 хувь дээр байна. Хэрвээ 50 хувь тэсэхгүй бол боллинжерын доод утас буюу 1600 руу гулгачиж магад. 23 хувь буюу 1760 дээр тогтохгээд байгаан бишүү кэкэ. Гэхдээ л эрт баярлаж болохгүй шүү. Хөшигний ард яг юу болж байгааг бид мэдэхгүйд л хамаг учир бий. Том банкууд хичнээн ч зарах гэрээ зах зээлд нийлүүлж байгаан бүү мэд шд. Яг Наполеон-ыг бичсэн үед Үндэсний тв ээр Наполеон гээд олон ангит кино гарч таарлаа шүү. Өнөөдөр 10 цаг 20 минутаас сүүлчийн анги нь гарах юм байна. Натан Ротшилд цөм баяжихад нөлөөлсөн тулалдаан буюу Ватерлоогийн тулалдааны талаар өнөөдөр гарна даа. Уг нь бол Наполеон ялах байсан боловч Груши гээд тэнэг маршалаас болж ялагдсан гэдэг. 

Хувьцаануудаа гэж

Нэрийн ч дуулаагүй баахан компаниуд яасан сүрхий өсч байхийн. Их мөнгөтэй хүмүүс бол бүх л компаний хувьцааг авдаг юм билээ. Нэг өсөхгүй байлаа ч аль нэг нь заавал өснө гэдэг магадлалаар. Тэр тусмаа хямд хувьцаануудад дээшээ өгсөхөөс өөр зам байхгүй. Оны эхэнд Монгол шилтгээн 300-400 байсан. Саяхан 900 болцон л тууж явна лээ. Нэг шил пиво авбал шээс болоод гарна. Хэдэн хувьцаа авбал хэд үржээд эргээд ирнэ. 



Monday, November 7, 2011

Forex gold trend 11-7

Тренд үргэлжилсээр. Ямартай ч дахин 1900-г давах байх. 

Sunday, November 6, 2011

Бодлогын хүү

Хэрвээ энэ маягаараа банкууд зээлээ хумих юм бол хувьцаа, байр, машин гэх мэт зүйлүүд хямдарна даа. Харин банкууд юу хийх вэ гэхээр засгийн газарын бондыг авах болно. Бодлогын хүү ийм өндөр байгаа нөхцөлд зээл өгөх нь эрсдэлтэй гээд зээлээ хумидаг гэж байгаа. Ямар ч тохиолдолд арилжааны банкууд ашигтай байдагийн жишээ энэ. Тэхээр одоо 10 саяар авсан машин чинь ирэх жил 5 сая болцон байвал битгий гайхаарай. Баттай ингэнэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ ингэх магадлал өндөр. Бас банкууд шалдаа буусан хувьцааг хуу хамах болно.
Аа тэр маржин хайк энэ тэр нь худлаа байж. Сүртэй уналт болохгүй юм шиг байна. Ер нь алтаар арилжаа хийдэг хүн байхгүй биз дээ.

Saturday, November 5, 2011

!!!!!!!!!!!!!

Нэгдэхийн өглөө арилжаагаа хаагаагүй хүмүүс мөнгөө алдах магадлал маш өндөр болж байна. Мэдээж buy хийсэн хүмүүс. 1600 дээрээс авсан хүмүүс айлтүй гэхдээ трэйлин стоп тавих хэрэгтэй. 

Forex gold trend 11-5

Макди 0 хувиас дээш гараад аптренд үргэлжилж байна. Гэхдээ ханшыг унагаж болохуйц нэг зүйл нь Комекс бирж арилжааны доод хязгаарыг нэмсэнд байна. Ийм тохиолдолд ханш унадаг нь жам. Тэгэхээр арилжааны эхний өдөрүүдэд мэдээтэй байхад гэмгүй. 

Wednesday, November 2, 2011

Forex gold trend 11-2

Өчигдөр 1680 дээр сайхан суппорт оллоо шүү. Одоо 1750 дээр нэлээн үзэлцэх байх. Даваад гарвал 1770-1780 харагдаал явчиж байна.