Friday, November 25, 2011

Таны баян биш байгаагийн өшөө шалтгаанууд

10. Та машиндаа санаа зовдог
Машин бол нэг газараас нөгөө газар руу хүргэх зориулалттай тээврийн хэрэгсэл. Харин олон хүн тэгж боддоггүй. Дийлэнх нь машиныг өөрийн нэгэн хэсэг гэж үзэх бөгөөд 2 жил тутамд шинэ машин авч бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Тэр мөнгөө та илүү хэрэгтэй зүйлд зарцуулж болно шүү дээ.
9. Та өөрийгөө байгаагаасаа дээгүүр үнэлдэг
Хэрвээ та өөрийгөө тодорхой төвшинд амьдрах ёстой гэж үздэг ч тэр төвшиндөө зарцуулах мөнгөгүй бол зээл авч эхэлнэ. Тэр өр чинь өөрийн жинхэнэ хөрөнгөө босгоход тань саад болно.
8. Та хөрөнгөө зөв хуваарилдаггүй
Бүх өндөгөө битгий нэг сагсанд хий гэж эртний үг бий. Хэд хэдэн ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
7. Та хэт хожуу эхэлсэн
Хамгийн сайн үр дүн урт хугацааны дараа гардаг. Би хэзээ ч хожимдохгүй, бүх зүйл урьд байна гэж хойшлуулсаар байх юм бол нэг л өглөө сэрэхдээ та тэтгэвэртээ гарсан байх болно. Харин хадгаламж чинь хоосон байх вий.
6. Та дуртай зүйлээ хийдэггүй
Ажил чинь мөрөөдөл чинь биш байлаа ч сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ганцхан мөнгөний төлөө ажиллах юм бол дургүй зүйлээ хийсэн гутралаа дарахын тулд олсон мөнгөө үрэх болно.
5. Та сурах дургүй
Зарим хүмүүс их сургууль төгсөөд дахиж сурах хэрэггүй гэж үздэг. Магадгүй та ажилтай болно гэхдээ баян болохгүй. Байнга сурж урагш тэмүүлэх нь таны ажил амьдралыг дээш татна.
4. Та огт хэрэглэдэггүй зүйлсээ худалдаж авдаг
Гэртээ байгаа зүйлсээ хараарай. Дийлэнх нь сүүлийн хэдэн жил ашиглаагүй ч байж магадгүй. Хэрвээ тийм бол та мөнгөө зүгээр л үрэн таран хийсэн гэсэн үг. Харин хөрөнгө чинь төдий хэмжээгээр багассан.
3. Та юмны үнэ цэнийг мэддэггүй
Олон зүйл худалдаж авдаг ч яг юуны төлөө авч байгаагаа ухаарах хэрэгтэй. Илүү хямд адилхан чанартай бүтээгдэхүүн байсаар байтал яагаад заавал үнэтэйг нь авах хэрэгтэй гэж. Таны авсан зүйл таны хэрэгцээг бүрэн хангаж байвал тэр үнэ цэнэтэй гэсэн үг. Тэгэхээр худалдан авч буй зүйл үнэтэй байх ёстой биш, хүний хэрэгцээг хангаж байж үнэ цэнэтэй болно. Харин хэмнэсэн мөнгөөрөө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж болно.
2. Хэт том орон сууц, байшин авах
Та төлбөрийг нь төлж дийлэхгүй хэт том сууц авбал урт хугацааны зээл, илүү их засвар үйлчилгээнд хөрөнгөө үрнэ.  Тийм том талбайтай байр таньд яагаад хэрэгтэй вэ гэдэгээ бодох хэрэгтэй. Бүх мөнгөө байрандаа зарцуулсанаар таны өдөр тутам хэрэглэх мөнгө чинь багасах болно.
1. Та боломжуудыг ашигладаггүй
Хэн нэгнийг аливаа салбарт амжилт олсоныг та сонсоод би ч гэсэн чадах л байсан гэж өөртөө хэлнэ. Гэхдээ та хэзээ ч оролдлого хийхгүй бол тэр боломжуудыг ашиглаж чадахгүй. Амьдралыг илүү анхааралтай ажиглах юм бол тэдгээр боломжууд гарч ирсээр байх болно.

No comments:

Post a Comment