Wednesday, November 23, 2011

Хятадаас айх айдас - Ливийн үзэгдэл

     НАТО-гийн Ливи дэх ажиллагаа нь газарын тосны төлөөх байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн Ливийн өндөр чанартай түүхий тосыг хяналтандаа авах талаар биш юм. Яагаад гэвэл АНУ найдвартай гадаад эх үүсвэртээ санаа зовох болжээ. Үнэндээ энэ нь Хятадын Африк, Ойрх Дорнодоос авах олон жилийн эх үүсвэрт саад хийх зорилготой юм. Өөрөөр хэлбэл Хятадыг хянана гэсэн үг.
     Ливи нь газар зүйн хувьд хойд хэсгээрээ Газар дундын тэнгистэй хиллэх бөгөөд тэнгисийн цаана Итали буй. Италийн ENI газарын тосны компани нь олон жилийн турш Ливийн  хамгийн том хамтрагч байсаар иржээ. Ливийн баруун талд Тунис болон Алжир бий. Урд талд нь Чад, зүүн зүгт Судан ба Египт оршдог. Ливи нь Пентагоны Africom-ын хувьд стратегийн чухал байршил бөгөөд Африкийн газарын баялагаас хүртэж Африкыг хянахад чухал ач холбогдолтой юм.
     Гаддафийн дэглэм Ливийн өндөр чанартай, асар их нөөцтэй түүхий тосыг засгийн газарын чанд хатуу хяналтанд байлгаж байв. 2006 оны судалгаагаар Ливи нь Африк тивд хамгийн том тогтоогдсон нөөцтэй бөгөөд, Нигерийн нөөцөөс 35 хувь илүү юм. Газарын тосны гэрээг сүүлийн жилүүдэд Хятадын улсын компаниуд болон Оросын компаниудтай хийж эхэлжээ. Гаддафи-г ялсаны дараа сөрөг хүчний хэвлэлийн төлөөлөгч, Ливийн босогчдын AGOCO газарын тосны фирмийн мэдээллийн менежер Abdeljalil Mayouf  Ройтерс агентлагт ярихдаа: "Бидэнд барууны буюу Итали, Франц, Их Британы компаниудтай ямар ч асуудал байхгүй, харин ОХУ, Хятад, Бразилтай улс төрийн зарим нэг асуудалтай." Орос, Хятад, Бразил НҮБ-ын Ливийн эсрэг хийсэн хоригийг эсэргүүцэж, НАТО-гийн бөмбөгдөлтийг зогсоож Ливийн дотоод асуудлыг хэлэлцээрийн дагуу зохицуулах ёстой гэж үзэж байлаа.
     Араб социализмыг баримтлагч Гаддафи ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд газарын тосны орлогыг ашиглаж байв. Эрүүл мэндийн үйлчилгээ ба боловсрол үнэгүй байв. Гэр бүл бүрт шинэ байр худалдан авахад нь 50000 доллар өгөх бөгөөд, исламын хуулийн дагуу банкны зээл хүүгүй юм. Улс гадаад өргүй байв. CIA, MI6 ба Нато - гийн тусгай агентууд нутгийн дорно зүгт байх сөргөлдөгч омогуудад маш их хэмжээний хахууль өгч дотоодод үймээн дэгдээсэн бөгөөд уг ажиллагаанд 1 тэрбум доллар зарцуулжээ. Нато- гийн энгийн иргэд рүү чиглэсэн зогсолтгүй бөмбөгдөлт Гаддафи ба түүний иргэдийн хооронд цав суулгаж эхэлсэн байна.
     Яагаад НАТО ба Пентагон тусгаар тогтносон энхийг сахигч орны эсрэг ийм хэрцгий дайралт хийвээ? Хамгийн гол шалтгаан нь Хятад улс Хойд Африкийн газарын тос ба бусад чухал түүхий эдэд хяналтаа тогтоож буйд билээ.
   
Пентагон Хятадын эсрэг түгшүүрийн харанга дэлдэж байна


     Арваадхан жилийн өмнө Америкийн хамгийн дотны анд бас холбоотон гэгдэж байсан Хятад улс нь эдийн засгийн тэсрэлтийнхээ хүчинд дэлхийн энх тайвны хамгийн том дайсан мэтээр Вашингтоны эрх мэдэлтнүүдэд санагдах болсон юм. Америкийн шинэ дайсан хэмээн зарлаж буй Хятад улс нь Америкийн засгийн газарын асар их хэмжээний өрийн бичгийг эзэмшдэг юм.
     8 сард Пентагон жил бүр гаргадаг Хятадын зэвсэгт хүчний талаарх тайлангаа конгресс-т өргөн барьжээ. Энэ жилийн тайлангаас үүдсэн түгшүүрийн харанга урьд урьдынхаас илүү чанга байлаа. Уг тайланд бичихдээ: "Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын зэвсэгт хүчин маш их хэмжээний хөрөнгө оруулалтын дүнд олон тооны шинэ зэр зэвсэг ба технологи нэвтрүүлжээ. Олон орчин үеийн систем нь бэлэн болсон бөгөөд ойрын хэдэн жилд бүрэн ашиглалтанд орно. Өдөрөөс өдөрт нэмэгдэж буй шинэ хүчээ юунд ашиглах гэж буй нь үл мэдэгдсэн хэвээр байна. Хятад улс нь олон улсын төвшинд гол тоглогч болж буй бөгөөд 21 зууны эхэн үеийн стратегийн тоглолтонд чухал үүрэг гүйцэтгэнэ."
     Ойрын 2-5 жилийн хугацаанд бусад улс орнууд яаж хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалан барууны хяналтанд байдаг мэдээллийн хэрэгслүүд Хятад улсыг шинэ "Гитлерийн Герман" мэтээр дэлхий дахинд сурталдахаар бэлтгэж буй аж. Одоо итгэхэд хэцүү ч Вашингтоны хуучин холбоотнууд байсан Египетын Мубарак, бүүр цаашлаад Саддам Хусейны жишээг хараад та тодорхой төсөөлөлтэй болно. Энэ жилийн зургаан сард Америкийн тэнгисийн хүчний сайд байсан, одооны Сенатор Жеймс Вебб Бээжинд өгсөн ярилцлагадаа  Хятад улс нь яг одоо "Мюнхены үе" - д ирлээ.  1938 онд Чехсловакийн асуудлаар шийдвэр гаргаж Чемберлэйн Гитлер-т ашигтай гэрээ байгуулсан шиг Вашингтон ч стратегийн тэнцвэрээ яаж олохоо шийдвэрлэх хэрэгтэй юм. Хэрвээ та сүүлийн 10 жилийг харах юм бол стратегийн ялагч нь Хятад байлаа гэжээ.
     Пентагоны хүчирхэг суртал ухуулгын зэвсэг болох CNN, BBC, New York Times, London Guardian - аар дамжуулан Вашингтон Хятад болоод Хятадын лидерүүдийг хараар будах ажиллагаагаа эхлэх юм. Хятад Вашингтон ба Волл Стритийн эрх мэдэлтнүүдийн хувьд дэндүү хүчтэй, дэндүү хяналтгүй болж байна. Хятадын хувьд газарын тосны хараат байдал нь тэдний Ахиллесын өсгий байсаар ирсэн. Хятадыг хянахын тулд уг дутагдал дээр нь дөрөөлөх хэрэгтэй юм. Ливи рүү довтолж буй нь Хятадын Ахиллесын өсгий рүү харваж байна гэсэн үг.

Хятад Африкыг онилж байна


     Хүйтэн дайны дараа Африкыг зөнд нь хаясанаар Хятадын олон компаниуд Африкын эрчим хүч, газарын баялагын салбарт орж ирсэн бөгөөд үүнээс үүдэн Вашингтонд-д харанга дэлдэх болжээ. Хэдэн жилийн өмнөөс Хятадын эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэх нь тодорхой болж, үүнээс үүдээд Хятад улс Африкын улс орнуудтай эдийн засгийн асар том дипломат гэрээ байгуулж эхэлсэн байна. 2006 онд Бээжинд улаан хивс дэвсэн Африкын 40 гаран улсын төлөөлөгчдийг урьж эдийн засгийн асуудлаар өргөн цар хүрээтэй хэлэлцээр хийсэн байна. Хятадын үсрэнгүй хөгжиж буй аж үйлдвэрийн салбарт Африкын газарын тосны нөөц юу юунаас  илүү чухал байв.
     Европын хүчирхэг колончилогчид болох  Франц, Их Британи, Португалын орхиод явсан улс орнуудад Хятад хөрөнгө оруулах болжээ. Чад бол хамгийн том жишээ. Хамгийн ядуу улс болох Чад-тай 2006 оноос дипломат харилцаагаа сэргээжээ.

No comments:

Post a Comment