Saturday, September 29, 2012

Нэг л өдөр энэ хоолойноос гарна даа.


Friday, September 28, 2012

Forex gold trend 9-28

Өдөр тутмын стокастик өсөх чиглэлд. 


Thursday, September 27, 2012

8 цагийн стокастик өсөх чиглэлд зааж байна. Өдөрийн стокастик дээшээ чиглэвэл дээшээ брекаут болох нь дээ. 


Forex gold trend 9-27

Өчигдрийн лаа маш урт сүүлтэй байгаа нь унах гэж оролдовч худалдан авах хүч их байгаа тул эргэн өсч байгаагийн илрэл юм. Өнөө орой дахин 1730 руу чирэх магадлал бий. 


Wednesday, September 26, 2012

Forex gold trend 9-26

Анхаарал татаж буй өөр индикатор бол долоо хоногийн стокастик. Хэрвээ утаснууд шүргэлцээд доошоо чиглэх юм бол 1730 хүртэл ханшийг чирэх магадлалтай. Өдөр тутмын стокастик унасан хэвээр байна. Нийт индикаторууд бүгд овербот болчоод байхад том хэмжээний уналт болохгүй байгаа нь бодит алтны эрэлт их байгаатай холбоотой. 


Tuesday, September 25, 2012

Forex gold trend 9-25

1750 дээрх суппорт маш сайн тогтож байна шүү. Энэ хавиасаа үргэлжлүүлэн өсөх магадлал өндөрссөөр л байна. 


Monday, September 24, 2012

Forex gold trend 9-24

Өдөр тутмын стокастик макди доошоо зааж байна. 1750 дээрх суппорт тэсэх үү үгүй юу гэдэг байна. Хэрвээ доошоо явбал 1730 дээрээс ханш эргэх болов уу. 23 хувь 1730 дээр байна. 


Friday, September 21, 2012

Forex gold trend 9-21

Арилжаа шахагдаал байна. Хэрвээ 1780 ийг сэтлэх юм бол маш хурдан 1830 руу хүрэх байх. 1780 дээрээс олон авах захиалга байгаа гэнэ лээ. Шахагдсаар байгаад үндсэн тренд болох дээшээ брекаут хийх байх. 


Thursday, September 20, 2012

Гэхдэ байна шдээ том гарын арилжаачдын бичсэнээр бол үнэт металлын эрэлт асар өндөр байгаа тул техник анализ хичнээн овербот болсон ч гэсэн түүнийг үл харгалзан энэ хавиасаа ханш эргэн өснө гэж бичсэн байх юм. Магадгүй тэдний үнэн ч байж болох. Би бол зөвхөн индикатороо л хардаг хүн. Хөшигний ард юу болж байгааг бол мэдэхгүй.

Forex gold trend 9-20

Алт моментоо алдчихлаа. Индикаторууд доошоо чиглэж байна. 1700 хүртэл унах боломжтой. 


Wednesday, September 19, 2012

Forex gold trend 9-19

1745 хүртэл унана гэж бодож байсан боловч 1751 дээрээс ханш эргэлээ. Өнөөдөр 1800 сэтэлж магадгүй юм. 


Monday, September 17, 2012

Friday, September 14, 2012

Монгол улсын ерөнхийлөгч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ




За ийм ерөнхийлөгчтэй болвол ямар байна. Би лав хоёр гараа өргөөд дэмжинэ. "Усны сан, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль" гэдэг сайхан хууль батлалцаж хойч үедээ гэрэл гэгээ бэлэглэсэн буянтай хүн дээ. Хувьдаа архины үйлдвэр, уурхайгүй гэж байгаа.

Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр  төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй.
 Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ  2004 оноос хойш 3 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож,  2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

1989  онд Монгол Улсын гавъяат тамирчин,1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан  болсон. Орос, англи хэлтэй.

http://open.parliament.mn/member/5/%D0%91%D0%B0%D1%82-%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D0%BD%D1%8D.htm;jsessionid=DFF9D30392DC6241FD9CAED66695D072

Forex gold trend 9-14

За 1710 хүртэл унасангүй. 1718 дээрээс буцаад хөөрчлөө. QE зарлахгүй байх гэж бодож байсан хүмүүс зарж эхлээд ханш унагаад, зарламагц хэрхэн 2 цагийн дотор ханш суга үсэрсэнийг доорх графикаас харж болно. Энэ юу гэсэн үг вэ? Фед үргэлжлүүлэн мөнгө хэвлэнэ. Дэлхийн төв банкууд үргэлжлүүлэн мөнгө хэвлэнэ. Дэлхий нийтийг хамарсан мөнгөний үнэгүйдэл цаашид олон жил үргэлжилнэ. Монголд ч бас хамаатай. Алт, мөнгө эзэмшдэг хүмүүс л сүпер инфляциас алдагдалгүй гарч үлдэнэ. Мөнгөө банкинд хадгалж байгаа хүмүүсийн хөрөнгө зогсолтгүй багассаар байх болно. Мэдээж энэ их мөнгө манайд хөрөнгө оруулалтын сангуудаар дамжин орж ирж хувьцаануудыг өсгөх боломжтой. Сэм авга хэвлэсэн цаасаа барьж ирээд Монголын баялагыг хуу хамнаа гэдэг чинь тэр шүү дээ. 


Monday, September 10, 2012

Forex gold trend 9-10

За тэгэхээр өдөр тутам ба долоо хоногийн индикатор овербот болсон. Их уналт боллоо гэхэд 23 хувь хүртэл буюу 1690 хүртэл унах байх. Миний зөн билиг хэлэхдээ 1710 дээрээс буцаад өснө гээд байх юм. 




Monday, September 3, 2012

Форекс голд тренд 9-3

Бернанк мөнгө зөөллөх бодолтой байгаагаа хэлж үнэт металлуудын ханш суга өсөв. Стокастик хараахан овербот болоогүй байна. 1720 хүртэл торохгүй явах байх.