Friday, September 14, 2012

Монгол улсын ерөнхийлөгч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ




За ийм ерөнхийлөгчтэй болвол ямар байна. Би лав хоёр гараа өргөөд дэмжинэ. "Усны сан, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль" гэдэг сайхан хууль батлалцаж хойч үедээ гэрэл гэгээ бэлэглэсэн буянтай хүн дээ. Хувьдаа архины үйлдвэр, уурхайгүй гэж байгаа.

Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр  төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй.
 Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ  2004 оноос хойш 3 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож,  2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

1989  онд Монгол Улсын гавъяат тамирчин,1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан  болсон. Орос, англи хэлтэй.

http://open.parliament.mn/member/5/%D0%91%D0%B0%D1%82-%D0%AD%D1%80%D0%B4%D1%8D%D0%BD%D1%8D.htm;jsessionid=DFF9D30392DC6241FD9CAED66695D072

No comments:

Post a Comment