Friday, September 14, 2012

Forex gold trend 9-14

За 1710 хүртэл унасангүй. 1718 дээрээс буцаад хөөрчлөө. QE зарлахгүй байх гэж бодож байсан хүмүүс зарж эхлээд ханш унагаад, зарламагц хэрхэн 2 цагийн дотор ханш суга үсэрсэнийг доорх графикаас харж болно. Энэ юу гэсэн үг вэ? Фед үргэлжлүүлэн мөнгө хэвлэнэ. Дэлхийн төв банкууд үргэлжлүүлэн мөнгө хэвлэнэ. Дэлхий нийтийг хамарсан мөнгөний үнэгүйдэл цаашид олон жил үргэлжилнэ. Монголд ч бас хамаатай. Алт, мөнгө эзэмшдэг хүмүүс л сүпер инфляциас алдагдалгүй гарч үлдэнэ. Мөнгөө банкинд хадгалж байгаа хүмүүсийн хөрөнгө зогсолтгүй багассаар байх болно. Мэдээж энэ их мөнгө манайд хөрөнгө оруулалтын сангуудаар дамжин орж ирж хувьцаануудыг өсгөх боломжтой. Сэм авга хэвлэсэн цаасаа барьж ирээд Монголын баялагыг хуу хамнаа гэдэг чинь тэр шүү дээ. 


No comments:

Post a Comment