Monday, October 29, 2012

Forex gold trend 10-29

Өдөр тутмын макди баганууд нь жижгэрч байна. Буцаад өсөхөд бэлэн болсоор л байна даа. 1700 дээрх суппорт сайн тогтлоо шүү. 


Friday, October 26, 2012

Forex gold trend 10-26

Сүүлчийн хамгаалалтын шугам болох 1690 тэсэх байх л гэж бодож байна. Тэгээл дүүлэх байхдаа. 


Thursday, October 25, 2012

Forex gold trend 10-25

38 хувь буюу 1690 руу чирээл байна шүү. Долоо хоногийн стокастик доош чиглэсэн хэвээр. Бернанк үг хэлээд ханш өсхүү. Сүүлийн үед мань эрийг үг хэлэхээр л металл өсдөг уламжлал бий болоод байгаа. 


Monday, October 22, 2012

Forex gold trend 10-22

1716 ёроол байсан гэж санагдаад байх юм. Стокастик оверсолд болоод удаж байна. Мэдээж унах боломж бий. Ер нь л бухнуудын цаг ирсэн байхаадаа. 


Friday, October 19, 2012

Forex gold trend 10-19

Бухнууд эрчээ авч чадахгүй байна. Одоогоор 23 хувь дээр тэсч байна. Баавгайнууд доошоо сэтлэх юм бол дараагийн зогсоол 38 хувь буюу 1690 байх болно. 


Tuesday, October 16, 2012

Forex gold trend 10-16

Ханш 1732 хүртэл уналаа гэж. Өдөр тутмын стокастик оверсолд болоод дээшээ зааж байна. Ханш боллинжерын гадна талд гарсан байна. Гадна талд арилжаа үргэлжлэх магадлал 5 хувь. Тэгэхээр ханш буцаад утасны дотор орно гэсэн үг. 


Monday, October 15, 2012

Үл зогсох инфляци

Дэлхийг банкирууд удирдаж байгаа цагт инфляци хэзээ ч буурахгүй. Тэдний ард дэлхийн хамгийн хүчирхэг арми байна. Инфляци барууны ертөнц дэлхийд тавьж буй хяналтаа алдах үед л буурна. Монголын банк, санхүүг барууны банкирууд удирдаж байгаа. Дотоодод ямар ч ухаантан банкны ерөнхийлөгч болоод үр дүнд хүрэхгүй. Учир нь эздийнхээ өгсөн даалгаварын дагуу л бодлого хэрэгжүүлэхгүй бол ажилгүй болно. Уг нь иргэний зориг гаргаад зөв бодлого хэрэгжүүлж болно. Гэхдээ Монгол банк бол одоо цус ойртсон, гэр бүлийн бизнес болсон газар. Тэгэхээр ойрын ирээдүйд гэрэлт ирээдүй харагдахгүй л байна. Хэрвээ энэ засгийн газар үнэхээр л төгрөгийн ханшийг чангалья гэж бодож байгаа бол Монгол банкинд аудит хийж бүх бузар булайг нь ил гаргах хэрэгтэй. Гэхдээ өөрсдөө бас уг системын нэгэн хэсэг нь болсон бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Өргөн хэрэглээний бараанаас болоод инфляци өсч байгаа нь ёстой үлгэрийн далай шүү. Бараа шиг их юм алга. Монгол улс хамаг мөнгөөрөө гаднаас хувцас, хүнс гэх хор авч байна шдээ. Энэ олон дэлгүүрүүд дүүрэн бараатай. Хомсдол огт байхгүй. Гагцхүү мөнгөний илүүдэл гээч юм байна. Нөгөө хэвлэсэн цаас нь их болоод ирэхлээр л зохиомол үнэ хөөрөгдөл үүсч байгаан.

Хэрвээ үнэхээр л хомсдол нүүрлээд байгаан бол яагаад 90 оны эхээр бүх лангуунууд хоосрох үед инфляци одоогийн төвшинд хүрээгүй вэ. Хомсдол нүүрлээд байгаан бол яагаад дэлгүүрүүд бараагаар хахаж байна вэ. 5000 жилийн өмнөх талх, одоогийн талх ямар ялгаатай вэ? Ямар ч ялгаагүй. Талх үеийн үед талх хэвээрээ л байх болно. Харин худалдаалагдаж буй үнэ нь л үеийн үед өөрчлөгдсөөр байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт талхны хомсдол нүүрлэж байсан гэдэгт итгэхэд бэрх. Юм олон болохоороо үнэ цэнээ алддагийн ойрын жишээ гэвэл жижиг Таван толгой байна. Хуучин 500000 ширхэг хувьцаатай байхдаа нэгж үнэ нь 1400000 хүрч байсан. Одоо 50000000 хувьцаатай болоод нэгж үнэ нь 10000 аас нээх дээшилж чадахгүй байна. Олон болохоороо ханшаа алдаж байгаагийн ойрын жишээ нь энэ. Тэгэхээр байна шдээ инфляцыг үйлдвэрлээд байгаа газар нь Монгол банк бөгөөд төгрөгийн нийлүүлэлтийг одоогийн хурдаар нэмээд байвал инфляци зогсохгүй. Тэд мэдэхгүй байгаа биш мэдэж байгаа. Өөрсдөд нь ашигтай учраас л үргэлжлүүлээд байна. 

Саяхан Дэлхийн банкны шинжээч гэх их мэдэх ирээд танай улсын зах зээл дээр эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ бага байгаа учраас санхүү чинь хямраад байна ухааны юм ярьж байна лээ. Цаад санаа нь хэвлээд бай хэвлээд бай инфляци үйлдвэрлээд бай гэсэн утгатай юм. Банкируудын нэг үзэн яддаг юм нь дефляци. Дяфляци үүсэхээр мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар өсч иргэд өөрсөддөө хангалттай эд барааг худалдан авч эхэлнэ. Харин энэ нь арилжааны банкуудад огт ашиггүй бөгөөд хэн ч зээл авахгүй. Тиймээс дефляци муу инфляци сайн гэж зогсоо зайгүй сурталдах болно. Худлаа зүйлийг олон дахин зөвтгөж давтсаар байх юм бол сүүлдээ тийм ч юм шиг санагдах нь бий.

Friday, October 12, 2012

Forex gold trend 10-12

Суппорт тэссээр л байна 1750 дээр. Стокастик оверсолд болж байна. Ирэх долоо хоногт өсөх буйзаа. 


Tuesday, October 9, 2012

Forex gold trend 10-9

8 цагийн стокастик оверсолд болсон байна. Өнөөдөр дээшээ жоохон явж магадгүй л юм. 


Saturday, October 6, 2012

Хүнсний аюулгүй байдал

Франкенштейны хоол, үр тариа дэлхийг хордуулж байна. 

Бидний хоол унд өвчин үржүүлэгч хортон болон хавдар үүсгэгч агентуудын үйл ажиллагаагаар хорджээ. Дундаж америк хүн 100 гаруй хорт бодисыг биедээ агуудаг байна. Америкчуудын дундаж өвчлөл ба хорт хавдарын төвшин аймшигтай. Үндэстэн дамнасан корпорациуд үүнийгээ дэлхий даяар тарааж байна.
Том корпорациуд улс төрийн хахуулиар дамжуулан хөдөө аж ахуйг атгахаас өмнө америкийн хөдөө аж ахуйг жижиг гэр бүлийн фермүүд хянадаг байв. Хүмүүс цэвэр, тэжээллэг хүнс хэрэглэдэг байлаа. Энэ үед бүтээгдэхүүний гарц хангалттай их бөгөөд агуулахад хадгалахад хүрч байв.
Гэр бүлийн фермерүүд бидний хоол хүнсийг бэлддэг үед одоогийн хэлдэгээр жинхэнэ органик хүнс байв. Бидний хүнс тэжээллэг бөгөөд хямд байлаа. Одоогийнхоос илүү амттай бөгөөд төрөл зүйл нь олон байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Корпорациуд өөрсдийн санхүүгийн асар том хүчийг ашиглан засгийн газрыг хахуульдсан бөгөөд фермерүүдэд суртал ухуулга хийн өөрсдийн огт хэрэггүй хүчиллэг, химийн бодисуудаа шахах болжээ. Корпорациудын эзэмшдэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үлдсэн ажлыг нь хийжээ.
Үүнээс өмнө ч гэсэн корпорациуд, онцолж хэлбэл химийн корпорациуд pesticides, herbicides, fungicides, antibiotics зэргийг  амьтадыг байгалиас заяагдсанаас нь илүү хурдан өсгөхийн тулд ашиглан бидний хоол хүнсийг химийн бордоогоор хордуулж иржээ. Бэлэн бүтээгдэхүүн нь хүнсний будаг, чихэр орлуулагч, үл муутгагч зэргээр бордогдсон байдаг.
Энэ олон шаардлагагүй химийн бодис нь хуримтлагдсаар өвчин үүсгэж, эцсийн дүндээ хавдар үүсгэдэг аж! Химийн хувьсгалын дараа байдал бүүр ч дордов. Корпорациуд өргөн далайцтайгаар хүнсийг хордуулж эхэлжээ. Үр тарианы генетик инженерчлэл. Биотехнологийн генетик инженерчлэл нь магадгүй хамгийн хор хөнөөл ихтэй технологи байж болох юм. Дайны дараа нацист эрдэмтэд Германаас зугтаж америкийн корпорациудад ажилд орсон нь ч энэ аюулын нэгэн хэсэг байж магадгүй. Нацистууд дайны жилүүдэд арьс өнгөний инженерчлэл дээр ажиллаж байсан бөгөөд уг дайны гэмт хэргийг "eugenics" гэдэг.
Одоо үед бүх л бэлэн бүтээгдэхүүнүүд генетикээр өөрчилсөн махбодь агуулж байдаг. Үүнийг ихэвчлэн генетикийн аргаар инженерчлэгдсэн улаан буудай ба эрдэнэ шишээс гаргаж авдаг. 10000 жилийн түүхтэй эрүүл хүнс одоо Monsanto, DuPont, Syngenta ба бусад уршигт үйлдвэрлэгчдийн буруугаас болж дэлхий даяар хордож байна.  Генетикээр өөрчилсөн махбодь нь олон өвчний үндэс болдог ч корпорациудын хянадаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба худалдагдсан засгийн газрууд үүнийг сайн далдалдаг. Генетикийн аргаар инженерчлэгдсэн хоол хүнснээс болж харшилын тархалт маш их өсч байна.
Хүнсийг хурц гэрлээр шарах бөгөөд үүнээс болж хүнсэнд цацраг бий болж байна. Энэ нь аливаа бүтээгдэхүүний гадаад үзэмжийг сайжруулахад зориулагдсан. Харин ариутгалын үүрэг нь маш бага.
Улам хүчтэй шавьж устгах хорыг хэрэглэж байна. Шавьжнууд уг хоронд маш хурдан дасах бөгөөд харин хүн хэзээ ч тийм хурдан уг хоронд дасч , эсэргүүцэж чадахгүй.
Өнөөдөр америкийн 4 хүний нэг нь хорт хавдараар нас барж байна. 3 хүний нэг нь ямарваа байдлаар шаналж нийт иргэдийн өвчний эсрэг зарцуулах зардал ихэссээр байна. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлж химийн хордуулагчдыг агаар, ус, хөрс, үр тарианд шингээхээс өмнө хавдар нь нийгмийн дунд үл мэдэгдэх зовиур байлаа. Одоо нэгэнт тахлын хэмжээнд хүрчээ. Хүнснээс үүдэлтэй өвчлөлд зориулагдаж буй мөнгө нь Нэгдсэн улсад жилд 152 тэрбум болж байна. Эдгээр мөнгөний ихэнх нь эмийн компаниудын төлөө ажилладаг эмч нарт үзүүлэхэд зориулагддаг бөгөөд эмч нар үргэлж генетикээр өөрчилсөн махбодь, цацраг, химийн бодисоос үүдэлтэй өвчнүүдэд зориулан эм бичиж өгдөг.
Америкт жил бүр 76 сая хүн хоол хүнснээсээ болж өвчлөх бөгөөд 7000 нь үхдэг аж. Европ ба Ази нь бас л тоогоороо гүйцэхэд ойртож байна.

Үүнийг яаж өөрчлөх вэ?
Аж үйлдвэрийн болон корпорациудын хүнсний үйлдвэрлэлийг шахан гаргах хэрэгтэй. Хөдөө аж ахуйг фермерын гэр бүлүүдэд буцаан өг. Хөдөө аж ахуй ба хүнсний нийлүүлэлтийг төвлөрөхөөс сэргийлж ардчилах хэрэгтэй. Органик хүнс ноёрхох ёстой. Фермерын аж ахуйг дэмжиж хот суурингууд нэгдэл байгуулах хэрэгтэй. Энэ талаар бусдад танин мэдүүлж тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй. Бусад хүмүүсийг корпорациудын тархи угаалтаас сэрээж үнэнийг мэдэхэд нь туслах хэрэгтэй.
Шууд ардчилалын замаар зорьсондоо хүр. Хэн нэгэн эрх мэдэлтнээр дамжуулах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Шууд ардчилал нь иргэдийг эзэд болгоно, корпорациудын гар хөлүүдэд бүү итгэ.

Forex gold trend 10-6

За дараагийн хамгаалалт 1800 болж байх шив. 1780 ийг давах гэж бөөн юм боллоо шдээ. Бас 1750 энэ тэр луу унаад эргээд өсч мангартаж мэдэх л байх. 


Wednesday, October 3, 2012

1780 ийг маш сайн хамгаалаад байна даа. Юу болох нь харж л байяа.

Tuesday, October 2, 2012

Monday, October 1, 2012

Forex gold trend 10-1

Өнөөдөр Бернанк үг хэлэхээр ханш яах вэ? Бодуул дээшээ л үсрэх байх даа.