Monday, October 15, 2012

Үл зогсох инфляци

Дэлхийг банкирууд удирдаж байгаа цагт инфляци хэзээ ч буурахгүй. Тэдний ард дэлхийн хамгийн хүчирхэг арми байна. Инфляци барууны ертөнц дэлхийд тавьж буй хяналтаа алдах үед л буурна. Монголын банк, санхүүг барууны банкирууд удирдаж байгаа. Дотоодод ямар ч ухаантан банкны ерөнхийлөгч болоод үр дүнд хүрэхгүй. Учир нь эздийнхээ өгсөн даалгаварын дагуу л бодлого хэрэгжүүлэхгүй бол ажилгүй болно. Уг нь иргэний зориг гаргаад зөв бодлого хэрэгжүүлж болно. Гэхдээ Монгол банк бол одоо цус ойртсон, гэр бүлийн бизнес болсон газар. Тэгэхээр ойрын ирээдүйд гэрэлт ирээдүй харагдахгүй л байна. Хэрвээ энэ засгийн газар үнэхээр л төгрөгийн ханшийг чангалья гэж бодож байгаа бол Монгол банкинд аудит хийж бүх бузар булайг нь ил гаргах хэрэгтэй. Гэхдээ өөрсдөө бас уг системын нэгэн хэсэг нь болсон бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Өргөн хэрэглээний бараанаас болоод инфляци өсч байгаа нь ёстой үлгэрийн далай шүү. Бараа шиг их юм алга. Монгол улс хамаг мөнгөөрөө гаднаас хувцас, хүнс гэх хор авч байна шдээ. Энэ олон дэлгүүрүүд дүүрэн бараатай. Хомсдол огт байхгүй. Гагцхүү мөнгөний илүүдэл гээч юм байна. Нөгөө хэвлэсэн цаас нь их болоод ирэхлээр л зохиомол үнэ хөөрөгдөл үүсч байгаан.

Хэрвээ үнэхээр л хомсдол нүүрлээд байгаан бол яагаад 90 оны эхээр бүх лангуунууд хоосрох үед инфляци одоогийн төвшинд хүрээгүй вэ. Хомсдол нүүрлээд байгаан бол яагаад дэлгүүрүүд бараагаар хахаж байна вэ. 5000 жилийн өмнөх талх, одоогийн талх ямар ялгаатай вэ? Ямар ч ялгаагүй. Талх үеийн үед талх хэвээрээ л байх болно. Харин худалдаалагдаж буй үнэ нь л үеийн үед өөрчлөгдсөөр байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт талхны хомсдол нүүрлэж байсан гэдэгт итгэхэд бэрх. Юм олон болохоороо үнэ цэнээ алддагийн ойрын жишээ гэвэл жижиг Таван толгой байна. Хуучин 500000 ширхэг хувьцаатай байхдаа нэгж үнэ нь 1400000 хүрч байсан. Одоо 50000000 хувьцаатай болоод нэгж үнэ нь 10000 аас нээх дээшилж чадахгүй байна. Олон болохоороо ханшаа алдаж байгаагийн ойрын жишээ нь энэ. Тэгэхээр байна шдээ инфляцыг үйлдвэрлээд байгаа газар нь Монгол банк бөгөөд төгрөгийн нийлүүлэлтийг одоогийн хурдаар нэмээд байвал инфляци зогсохгүй. Тэд мэдэхгүй байгаа биш мэдэж байгаа. Өөрсдөд нь ашигтай учраас л үргэлжлүүлээд байна. 

Саяхан Дэлхийн банкны шинжээч гэх их мэдэх ирээд танай улсын зах зээл дээр эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ бага байгаа учраас санхүү чинь хямраад байна ухааны юм ярьж байна лээ. Цаад санаа нь хэвлээд бай хэвлээд бай инфляци үйлдвэрлээд бай гэсэн утгатай юм. Банкируудын нэг үзэн яддаг юм нь дефляци. Дяфляци үүсэхээр мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар өсч иргэд өөрсөддөө хангалттай эд барааг худалдан авч эхэлнэ. Харин энэ нь арилжааны банкуудад огт ашиггүй бөгөөд хэн ч зээл авахгүй. Тиймээс дефляци муу инфляци сайн гэж зогсоо зайгүй сурталдах болно. Худлаа зүйлийг олон дахин зөвтгөж давтсаар байх юм бол сүүлдээ тийм ч юм шиг санагдах нь бий.

No comments:

Post a Comment