Friday, May 3, 2013

Хүнсний нэмэлт

Өдөр болгон шахуу л хүүхдэд минь амь бэлэглээч гээл зар яваад байгаа биз. Тэр чинь л барууны корпорацийн хүнсний үр дүн шүү дээ. Хүүхэддээ гадны ундаа, чихэр, шоколад өгөөд байвал тэгээл Монголчууд хавдараас салахгүй дээ. Одоо ер нь нийгмийн дунд хавдарын өвчлөл бараг тахлын хэмжээнд хүрчээд байна. Дэлхийд дээрээсээ хоёрт бичигдсэн байсан. Агаар муу байгаа нь үнэн. Гэхдээ шууд ходоод руу орж байгаагаараа хүнсэнд учир их байна. Хөдөө сумаас хүртэл айхтар хавдартай хүүхэд ирж байна шд. Тэгэхээр агаар огт хамаарахгүй байгаа нь мэдэгдээд байгаан. Монголд үнэндээ хүнсний хяналт байхгүйтэй ижил. Хүн бүр ямар нэг хүнсний бүтээгдэхүүн дураараа оруулж ирдэг. Үйлдвэрлэлд ашиглаж байгаа тэр олон будагч бодис, амтлагчийг нэг бүрчлэн шалгах боломжгүй. Тэр дунд чинь асар их химийн хор явж байгаа. Тэр хавдартай хүүхдүүдийн 50 хувь нь нас бардаг гэнэ лээ. Арай боломжтойнууд нь гадаадад очиж эмчлүүлдэг.

Тэр хүнсний нэмэлт гээд байгаа сүлжээний бараанууд бол бас л хулхи. Хүнийг хэрэглэж байгаа үед сэргээдэг бодис хийдэг. Тэгээд хэрэглэхээн болихоор хүн сульдаж эхэлдэг. Ийм тохиолдолд хүн тухайн бүтээгдэхүүнээс хараат болж хэрэглэх үедээ л бие нь сайжраад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Одоо сайн сонсоод байвал тэр хүнсний нэмэлт, витаминуудыг тогтмол хэрэглэх хэрэгтэй гэж сурталдаад байгаа. Тогтмол хэрэглэх юм бол тэгээл бөөргүй, дотор эрхтэнгүй болно доо. Тэдгээр нь натурал бус дийлэнх нь синтетик гаралтай тул байнга хэрэглэх юм таны боловсруулах систем боловсруулж дийлэхгүй хордох болно. Ер нь бид хэзээ л нээх хүнсний нэмэлт хэрэглэж байлаа даа. Уламжлалт хүнсээ хэрэглээл эрүүл чийрэг бие ээрээ гайхагдаж байсан. Барууны хүнсний корпорациуд ба эмийн корпорациуд угтаа бол нэг баг юм. Лабораторид гаргасан хавдараа хүнсэнд суулгаж өгнө. Хүмүүс хавдараар өвчилнө. Эмийн корпорациудын эм тариа ч борлогдож өгнө дөө. Хүний эд эсийг гэмтээдэг бодисоо үр тарианд хүртэл суулгаж байгаа нь хамгийн осолтой болж байна. Хичнээн эх орныхоо хөрсөнд ургуулаад үр нь лабораторид гаргаж авсан нөгөөх хорт үр бол ялгаагүй л хордоно.

No comments:

Post a Comment