Saturday, May 18, 2013

Холбооны нөөц гэмт хэргийн сүлжээ, холбооны нөөц гэмт хэргийн бүлэглэл болох нь

Холбооны өр нь гэмт хэргийн бүлэглэлийн буй болгосон гэмт хэргийн үйл ажиллагаа мөн үү? Дүгнэлт хийхээсээ өмнө үүнийг уншина уу.
Сэтгүүлч Даг - ийн үзэж буйгаар бол Холбооны давж даагдашгүй өр нь уг сууриараа гэмт хэргийн сүлжээ бөгөөд гэмт хэргийн бүлэглэл болох Холбооны нөөц ба Эрдэнэсийн сангаар дамжин явагддаг аж:
Холбооны нөөцийн гэмт бүлэглэл  нь засгийн газрын буй болгож үрэн таран хийгээд  энгийн иргэд рүү чиглүүлэн шидсэн өрийг худалдан авдаг юм. Намайг гайхшруулдаг нэг зүйл нь луйврын сүлжээ маш энгийн байхад ч гэсэн олон ухаалаг хүмүүс огт ойлгодоггүй бөгөөд асар том корпорацийн мэдээллийн хэрэгслүүдэд дөнгөлүүлсээр байдаг.
Луйврын сүлжээг энгийнээр тайлбарлавал:
1. Сэм авга Холбооны нөөц, Хятад, газрын тосны экспортлогчид, Английн банкнаас Эрдэнэсийн сангийн бондыг зарах замаар зээл авна.
2. Бондын хүүний төлөлтийг та хариуцах болно.
3. Сэм авга татвар цуглуулж бонд эзэмшигчдэд хүү төлнө.
4. Өр биднийг сүйтгэж байна, жилээс жилд бидний амьдрал муудах болно.

Сэм авга зарцуулж буй бүх мөнгөө засгийн газрын бус Холбооны нөөц ба бусдаас зээлж, зөвхөн зээлсэн мөнгөө зарцуулах бөгөөд бондыг доллараар солин өр болгож давхар хүү төлөх болзолтойгоор таны нуруунд үүрүүлдэг. Сэм авга орлогын татвар цуглуулж тэр мөнгөө гэмт хэргийн бүлэглэл болох Эрдэнэсийн сангийн бонд эзэмшигчид рүү цутгадаг.
Холбооны нөөц ба Эрдэнэсийн сан нь та бидний мөнгийг хүүлж буй хорон санаат чөтгөр юм. Өрийн хэмжээ 14.5 их наяд, энэ бол бидний өр, засгийн газрын өр биш. Үнэндээ засгийн газар тодорхой мөнгө эзэмшдэггүй бөгөөд зөвхөн бид эзэмшдэг юм. Гэмт хэргийн чанартай бонд гэгдэх мөнгөөр сольж авдаг өрийн бичиг бүр нь та ба миний нуруун дээр ирж буй өр билээ. Өрийг төлөх үүргийг иргэд хүлээдэг юм. Гэмт хэргийн бүлэглэл болох Холбооны нөөц биш харин засгийн газар өөрөө мөнгөө хэвлэдэг байсан бол өр үүсэхгүй байх байлаа.
Сэм авга ногоон зээлэхэд та автоматаар өрийн гэрээнд гарын үсэг зурах бөгөөд өрийг буцаан төлөх , давхар хүү төлөх ялд унадаг.
Холбооны нөөц ба түүний агентлагуудын гэмт хэргийн үйл ажиллагааг тайлбарлаж өгсөн Даг - таа баярлалаа. Холбооны төсөвийг баталсан. Гэхдээ төсөвт тусгагдаагүй маш их хэмжээний зарцуулалт байдаг. Татвараар цуглуулсан мөнгөө юунд зарцуулах, бондоор босгосон мөнгөө юунд зарцуулах нь тодорхойгүй байх бөгөөд өр үүсгэж юу хийгээд байгааг нь мэдэх нь хамгийн адармаатай зүйл билээ. Өрийг улам томруулсаар байгаа хүчин зүйлийг улс төрийн бүлэглэлүүд янз бүрээр тайлбарладаг. Зарим өрийг эрүүл мэндийн салбарт, заримыг дайн ба зэвсгийн үйлдвэрлэлд, заримыг нь санхүүгийн олигархиудыг аврахад зарцуулдаг аж.
Хамгийн том хоёр жишээ нь 2000-2001 оны Дэлхийг хамарсан терроризмын эсрэг дайнд төсөвлөсөн 2.1 их наяд доллар ба өнөөгийн санхүүгийн элитүүд ба банкуудыг аврахад төсөвлөсөн 3.8 их наяд доллар. Сүүлийн арван жилийн хугацаанд инфляцийн төвшин хэвийн байсан гэх боловч дайн ба санхүүгийн хямралын өмнөх үеэс инфляци даруй 40 хувиар өсчээ. Эрүүл мэндийн салбар дах зарцуулалт аль нам засгийн эрхийг барьж байгаагаас үл хамааран жил тутам 7-8 хувь өсч байна. Харин үндэстний аюулгүй байдлыг хангахад зарцуулж буй мөнгө нь хэдэн их наядаар өсч байна.
Үүний нэгэн адилаар олон их наяд долларыг санхүүгийн элитүүд ба банкуудыг аврахад зарцуулжээ. Үүнд холбооны агентлагууд болох Фэнни Мэй ба Фредди Макыг нэрлэж болно. Эдгээр байгууллагууд гэмт хэргийн ажиллагаа болох орон сууцны хөөсрөлтийг санхүүжүүлж байлаа.
Холбооны энэ их үрэлгэн зардал нь улс төрчид ба санхүүгийн элитүүдийн орлогыг асар ихээр өсгөсөн бөгөөд харин үүсгэн бий болгосон энэ их өр татвар төлөгч энгийн иргэдийн амьдралд ямар ч ахиц гаргаагүй юм. Даг - ийн хэлсэнээр энэ их өрөөр бий болсон мөнгөнөөс татвар төлөгчид өөрсөддөө зарцуулж огт чаддаггүй, харин элитүүдийг улам баяжуулахын тулд л бүх нийтээрээ өрийг төлсөөр байдаг аж.
Энэ гэмт хэрэг биш гэж үү? хэмээн Даг асуужээ.

Нийтлэгч Чарльз Хью Смит.

No comments:

Post a Comment