Saturday, October 5, 2013

Төр муу менежер биш

Төрд байгаа хүмүүс өөрсдөө цаад татаас аваад байгаа компаниудын эзэд шд. Хоёр фронт дээр тулалдаад байгаан. Наад талд төрийн ажлыг цалгардуулж, мөнгийг нь үрэн таран хийж, хувийнхаа компани руу зувчуулж байна. Жишээ нь ЭМ СИ ЭС Могул компьютераа тендерээр шахаж чадахаан байгаад нөгөө Айти зоне гэдэг дэлгүүрээ зарчлаа шд. Тендерээр л асар үнэтэй шахахгүй бол тэрмуу хэдэн компьютерийн худалдаа бол цөм хийхгүй л байхгүй юу. Талх шиг өдөр бүр авах биш. Төр муу менежер гэх мөртлөө зориуд муу ажил хийсэн хүмүүст хариуцлага тооцъё гэж хэн ч ярихгүй байгаа биз? Тэр муу менежер гэж яриад байгаа хүмүүс чинь өөрсдөө ажиллаад байгаа юм. Цаад зорилго нь төрийн өмчийг дахин үнэгүйдүүлж хувьчлах. Төрийн өмч бол хэн нэгэн эзэнгүй өмч биш Монголын ард түмний хөлс хүчээр бий болсон өмч. Тэдгээр шунахай сэдэлтэй хүмүүс харин өөрсдөө төрийн ажилд хутгалдах хэрэггүй. Ажлаа хийж чадах, улс орны төлөө сэтгэлтэй хүмүүст зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

No comments:

Post a Comment