Sunday, October 13, 2013

Авто машины хариуцлагын даатгал

Авто машины хариуцлагын даатгал анхнаасаа хууль бус үйл ажиллагаагаа хуульчилсан шийдвэр байсан юм. Даатгал хүний сайн дурынх байх ёстой. Даатгалын нөхцөлүүд нь таны нөхөн төлбөр авах бололцоог хамгийн доод хязгаар хүртэл бичигдсэн байгаа. Таниас мөнгө авчаад дараа нь салаавч өгөх нөхцөл юм. Хууль шударга болохоороо биш, хууль болохоороо л хүчтэй. Энэ УИХ - д байгаа нөхдүүд чинь л цаад даатгалын компаний эзэд. Сүүлийн үед даатгалын компаниуд борооны дараах мөөг шиг олширч байгаа нь ийм учиртай. Хүмүүсээс мөнгө саах бололцоог нь хуульчлаад өгөхөөр бүгд хошуурч байна. Удахгүй хүн бүрийг амь даатгал хийлгэ гэж хуульчилвал битгий гайхаарай. Цаадуул чинь ханаж цадахгүй. Таниас эцсийн төгрөгийг чинь сэгсрэх хүртлээ зүтгэх болно.

No comments:

Post a Comment