Monday, April 14, 2014

Бид электрон мөнгө, цаасан мөнгөнд хэрхэн залилуулж байна вэ

Жишээ нь манайх хамаг баялагаа ухаал оронд нь Холбооны нөөц зүгээр л хэдэн цифр компьютерт шивж явуулаад байгаа юм. Бид харин тэр цифрээр нь өөр улсаас хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ авах хэрэгтэй болно. Харин Холбооны нөөцийн эздээс юу ч гарахгүй. Тэгж л Холбооны нөөцийн эзэд дэлхийн бүх баялагыг хуримтлуулдаг юм. Өөрсдийн оргүй хоосноос буй болгосон мөнгөөр бодит баялаг авдаг. Манайхыг ямар нэг зүйлээр шалтаглаад дансыг маань царцаалаа гэхэд Монгол улс яаж ч чадахгүй. Тэр олон хүний хөлс хөдөлмөр секундын дотор замхран алга болно.
Гаддафи үхсэн ерөнхийлөгчдийн зурагтай цаас авахгүй, алт авна гээд байдаг нь тийм учиртай. Дорнын гүрнүүд алтаар баталгаажсан мөнгөн тэмдэгтээ зарлаж эхлэхэд манайх шиг доллараар баталгаажсан мөнгөтэй улс яах нь их л сонин. Хүмүүсийн хадгаламж асар хурдан үнэ цэнээ алдах магадлалтай. Олон жил хуримтлуулах гэж хичээж ирсэн тэр цаас нь нэг л өдөр тэглэнэ.
Манайд чинь олигтой нөөц байхгүй бүгдийг нь гадагшаа туудаг улс шд. Их гүрнүүд бүгд импортлогч болсон. Системийн шилжилт болоход төгрөг бас л хамгийн адагт байдаг хэвээрээ үлдэнэ. Бидэнд их гүрнүүдтэй дүйцүүлэх алт эсвэл цагаан мөнгө байхгүй. Кеннеди долларыг цагаан мөнгөөр баталгаажуулж байгаал алуулсан. Үнэт металлаар баталгаажуулах нь мөнгө хүүлэгчдэд ямар ч ашиггүй. Тийм тохиолдолд иргэдэд тавих улс төр, санхүүгийн хяналтаа давхар алддаг. Инфляци үүсгэх ч боломжгүй. Бүх зүйл зөв гольдрилдоо орно. Доллараар арилжаа хийхгүй гэсэн Саддамыг алж, алтан динар бүтээх гэсэн Гаддафиг бас л алсан. Доллар бол неоколоничлолын гол зэвсэг. Хэдий чинээ доллар орж ирнэ төдий чинээ инфляци үүсэхээр программчилсан байгаа. Орж ирсэн бүх доллартай дүйцүүлж төгрөг хэвлэнэ. Тийм тохиолдолд инфляци зогсох боломжгүй. Долларын зохиомол эрэлтийг бууруулах арга бол Орос, Хятадтай рубль юаниар арилжаа хийх. Хэрвээ Орос Хятад хоорондоо үндэсний мөнгөн тэмдэгтээр арилжаа хийж болж байгаа бол бид ч гэсэн болно гэсэн үг.
Тэгж байж төгрөгийн нэр хүнд олон улсад гарна. Одоо төгрөгийг хэн ч тоодоггүй болохоор ийм ханшгүй байгаа юм. Орос хятад, энэтхэгтэй бартер хийж байгаа. Явж явж байгалийн баялагтай тэнцэх зүйл бол байгалийн баялаг өөрөө шүү дээ.

No comments:

Post a Comment