Monday, April 14, 2014

Гэр бүлийн хүчирхийлэл

Гэр бүлийн хүчирхийлэл бол нас, хүйс, нийгмийн гарал хамаардаггүй. Ихэвчлэн өссөн төрсөн орчиноос бүрэлдэн тогтдог. Хүчирхийлэгч нар нь нэг бол хүчирхийллийн гэрч болон өссөн эсвэл өөрөө хүчирхийллийн хохирогч байдаг. Ямар ч байлаа гэлээ энэ хоёр нь хүний сэтгэхүйд том толбо үлдээх бөгөөд амьдралаас өш авах хандлагыг өөгшүүлдэг. Тийм хүмүүс хамгийн хялбараар нь гэр бүлийн гишүүдээ далдаар бие болон сэтгэл зүйн дайралт хийх замаар бах таваа хангадаг. Нэг ёсондоо сэтгэцийн өвчтэй хүмүүс юм. Фрейдын хэлдэгээр бол садист ангилалд багтана.
Ер нь багадаа доромжлолд өссөн хүүхдүүд аливаа бурууг хөндлөнгөөс хайх хандлагатай байдаг юм. Сэтгэцийн эмгэг юм даа. Хамгийн аюултай нь бүсгүйчүүд тэр зан авирыг нь суухаасаа өмнө мэдэх боломжгүй. Нэг гэрт орсоны дараа л илэрнэ. Гэхдээ эхнэртээ хайргүй дээ биш удаан хамт амьдраад амьдралын бэрхшээлүүдтэй тулгараад ирэхээр далд эмгэг нь ил болж байгаа юм. АНУ - ын гэр бүлийн дайн гэж кино байдаг. Тэрэн дээр их тодорхой гардаг. Ер нь бол эмчлэгдэж байсан тохиолдол байхгүй байх. Үүрд л тэр чигээрээ үлдэнэ дээ. Ер нь гэр бүлийн маргаан, үл ойлголцол гэдэг бол хүнийг хамгийн ихээр ядрааж, тамирдуулдаг эд. Ихэвчлэн шалтгаан нь ямар ч утгагүй зүйл байдаг юм. Энэ олон бүдүүлэг жолооч нар, сигналдах, хараах хүмүүс чинь гэр бүлийн уур амьсгалын бүтээгдэхүүнүүд байгаан. Ер нь сэтгэлийн шаналалтай хүмүүс ихэвчлэн ходоодны шархлаа үүсч даамжирвал хавдар болдог.

No comments:

Post a Comment