Tuesday, May 6, 2014

Forex gold trend 5-6

Эндээсээ үргэлжлүүлж өсөх л юм байна даа. Сар тутмын стокастик дээшээ. Сар тутмын макди бас л дээшээ шүргэлцэх гэж байна даа.


Sunday, May 4, 2014

Хар тамхины дайн

Талибаны дэглэмийн үед геройны тариалалт 185 тонн байсан бол АНУ - д эзлэгдсэний дараа 2002 онд 3400 тонн болж өсчээ. Одоо Афганистаны геройны тариалалт рекорд хэмжээндээ хүрч 5500 тонн - д хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилээс 50 хувиар өссөн үзүүлэлт юм. АНУ - ын CIA болон бусад тусгай албадууд хар тамхины тээвэрлэлтийг хянадаггүй харин зохицуулдаг байна. Америкийн сенатч Рон Полийн хэлсэнээр бол CIA хар тамхины наймаатай огтхон ч тэмцдэггүй харин улс төрчдөд мөнгө босгоход нь тусалдаг байна. Америкийн олон мянган цэрэг, агаарын хяналт маш нягт байхад яаж тэр их геройныг Афганистанаас гаргаж байна? АНУ - ын цэргийн онгоцоор гаргадаг юм. АНУ - ын зэвсэгт хүчин Афганистаны геройноос жилд 50 тэрбум доллар олдог байна. Энэ нь зардалаа нөхөхөд бүрэн хүрдэг байна. Хамгийн сонирхолтой нь АНУ - ын зэвсэгт хүчинд талибаны дэглэмийг устгах төлөвлөгөө огт байдаггүй гэнэ. Дайн сунжирч байж ашиг олно.
Геройны тариалалтын ард түүнчлэн том эмийн компаниудын ашиг сонирхол явдаг. Конгрессыг лоббидоход жил бүр 250 сая доллар зарцуулдаг гэнэ. Харин мөнгө угаах үйл ажиллагаанд нь HSBC мэтийн том банкууд тусалдаг байна. Тэгэхээр терроризмтэй тэмцэнэ гэдэг үлгэр шиг хар тамхины эсрэг тэмцэл бас л зүүд зэрэглээ аж.

АНУ - ын арми опиумын талбайг хэрхэн хянадаг талаар.


3D принтерийн эрин үе эхэллээ

Хятадууд 3D принтерээр байшин барьж байна.



3D принтерээр ямар ч багажийг хэвлэж болно.



3D принтерээр хэвлэсэн буугаар буудаж болно.



3D принтерээр хийсэн буугаар буудаж буй нь.


Үйл явдлын хураангүй

Цагдаа нарт галт зэвсэг эзэмшүүлэх хууль батлах гээд байгаа юмаа даа. АНУ - ын цагдаа шиг хэвт гээл хэвтэхгүй бол шууд буудах юм байна.

Сүүлийн 2 жил амьгүй хүүхэд төрөх нь улам ихэссэн байна. Бэлгийн замын өвчин амьгүй төрөлтөнд ихээр нөлөөлж буй гэнэ.

Лицензийн талбай Монголын нийт нутгийн 8 хувь болжээ.

Архины солиорол нь тогтмогшсон иргэд шар хаданд ирэх нь ихэссээр байна. Дийлэнх нь эргэн ирдэг гэнэ.

Монгол улс энэ жил 426 мянган тонн буудай хураахаар төлөвлөжээ. Хэрвээ биелүүлж чадвал 300 гаран мянган тонн буудайтай болох нь байна.

Архи бол жинхэнэ хулчгаруудын ундаа. Энд кайф энэ тэр ямар ч хамаагүй. Түр ч гэсэн бодит байдлаас салж тайтгарах гэсэн оролдлого юм. Хамгийн хулчгар хүн ч архи уухаараа арслан бар мэт болж олон долоон юм ярьж эхэлдэг. Гадны нөлөөгүйгээр хэзээ ч тэгж чаддаггүй шүү дээ.


Хайр

Олон төрлийн ухамсрууд оршдог. Тэд үргэлж өөртэйгээ төстэй ухамсрыг хайж байдаг. Ижил ухамсрууд бие биенээ олсон цагт хайр үүснэ.

Хайр таны дотор оршдог. Хайр таны гадна талд орших боломжгүй.

Жинхэнээсээ хайрлаж чаддаг хүн л жинхэнэ хайрыг олдог.

Хүн хайртай учрах үед зөвхөн бурханд л байдаг мэт бүх сайн шинжүүд хүнд аяндаа илрэн гардаг. Хүсэл тэмүүлэл, өршөөл энэрэл, тэвчээр, хүндлэл, баяр хөөр, энх тайван. Тиймээс хайр өөрөө бурхан юм биш үү? Тэр таны дотор оршдог. Хайр бидний ухамсрын төвшинг дээшлүүлж, биднийг эзэмдэн байдаг айдас, зовнил, хүлцэнгүй байдлын хүлээснээс сулладаг.

Хүмүүс хайрыг тайлбарлах гээд дийлэнхдээ олигтой илэрхийлж чаддаггүй. Чадахгүй байгаадаа биш бидний ярьж заншсан хэл буюу өдөр тутмын ашигладаг авианууд маань тухайн хэмнэлийг тайлбарлаж хүрэлцэхгүй байгаан. Тэгэхээр хүн гэдэг амьтны зохиосон харилцааны хэрэглүүр ихээхэн учир дутагдалтай байгаа нь илэрхий байна.

Хүн бол төрөлхөөсөө их аминчхан амьтан. Харин хайртай учрах үедээ олон зүйлээ золиосолж хайрынхаа үнэ цэнийг батлах гэж оролддог. Хайртай гэдгээ батлахын тулд өөрийнхөө хийх дургүй маш олон зүйлийг ямар идэвхтэйгээр хийнэ гээч. Тэгээд бүүр тэрнээсээ таашаал авна.

Хайрын нөгөө үзүүрт айдас оршдог. Хайрыг алдахаас айх айдас. Тэр нь магадгүй хүний амьдралын хамгийн түгшүүртэй мөчүүд ч байж болно. Эцсийн дүндээ та хайртай учирсанаар өөрийнхөө бүх сайн болон муу талуудаа бөөн бөөнөөр нь нээж олно.

Хот байгалийн ялгаа

Хүмүүс хотоос гарсныгаа байгальд гарлаа гэдэг. Гэтэл бид чинь байгальд л байгаа амьтад шүү дээ. Цементэн ширэнгэнд.

Ерөөсөө дэлхий дээр байгаа тохиолдолд байгалиас холдох боломжгүй бусуу. Ус, агаар, чулуу гээл бүгд л байгалийн зүйлс биднийг хүрээлж байна шд. Нэг онцлог нь хотын хүмүүс маш олноороо бөөгнөрч амьдардаг. Хөдөөний хүмүүс гэр дотор арай сэлүүхэн орчинд. Төвлөрөл бол сонголтгүйгээс л болсон байх. Дундад зууны аж үйлдвэрийн үсрэлтээс болж олон сая иргэд хотод төвлөрч ажилчин анги үүссэн гэдэг дээ.

Эдийн засгийн хямрал

Монголын өнөөгийн нийгэм эдийн засгийн хямрал хэнээс болсон бэ гэж үү? Сүүлийн 24 жил төр барилцсан бүх хүний хамтын хөдөлмөр.

Эдийн засгийн алуурчны гол дүрэм бол улс орнуудын удирдагч нарыг та нар хөгжлөөр бусдаас хоцорсон гэж итгүүлээд санхүү эдийн засгийн салбарт өөрийн хүмүүсээ тавих. Дараа нь та нарт мөнгө байхгүй гэж итгүүлээд дэлхийн банк, олон улсын валютын сангаас зээл авхуулах. Дараагийн шат нь танай улс хөгжихийн тулд заавалчгүй манай компаниуд танай аж үйлдвэрийн салбаруудад орох хэрэгтэй гэж итгүүлэх. Шилжилт ихэнхдээ 20-30 жилийн турш шилжилт явагдана гэж итгүүлнэ. Эхэн үедээ их зовж зүдэрнэ гэж итгүүлнэ. Олон олон компаниуд танай улсад орсоноор ирээдүйд бид нар шиг баян хангалуун болно гэж итгүүлнэ.

Төвөвлөгөөт эсвэл зах зээлийн эдийн засаг гэж зааглах нь утгагүй юм. Ямар ч эдийн засаг төлөвлөгөөтэй байдаг. Харин зах зээл гэдэг чинь төлөвлөгөөндөө хүрэх зам юм шүү дээ.

Үйл явдлууд товчхондоо

Зурагтаар Бямбасүрэн гуайн хүү гээд хүн ярьж байна лээ сүүлийн 10 жил Дорноговьд нефть боловсруулах үйлдвэр барих гээд бүтэхгүй байна гээд. Монгол улс ер нь нефть боловсруулах үйлдвэр барих гэсэн хүн бүрийг л нухчин дардагаа болих цаг болсон мэтээ.

Он гарсаар зэсийн экспортоос 211 сая доллар орж ирсэн байна.

Чингис бондны 219 тэрбум төгрөгийг зам барихад зарцуулна.

Монгол улс валютын нөөцөө барчлаа гээд байх юм. Тэгээд тэр их ногоон яг хэний данс руу орсон юм бэ? Хүлээн авсан эзэн нь хэн байж таарах уу?

Байгаль хамгаалах гээд яриад байдаг даа. Гэхдээ байгаль хамгаална гэдэг чинь өөрсдийгөө л хамгаалахын нэр юм шүү дээ. Хэрвээ өөрсдийнхөө амьдрах, аж төрөх орчиноо устгачуул бид цаашид яаж, хэрхэн оршин тогтнох вэ гэдэг асуудал гарч ирнээ дээ.

Энэ олон изм үүд чинь хүмүүсийг л айлгах зорилготой юм байгаан. Тэрнээс таны нүдийг нээгээд амьдралыг чинь гэрэлтүүлдэг изм гэж юу байлаа. Үе үеийн хүмүүс амьдарч байгаа цаг үеийнхээ изм ыг магтах хэрэгтэй болдог. Хэрвээ эсэргүүцвэл таныг нийгмийн эсэргүүгээр цоллоно.

Үнэ тогтворжуулна гэж компаниудад 3 их наяд төгрөг тараагаад үнэ тогтворжсон ч зүйл гарсангүй. Тэр компаниуд нь харин эрх баригчдын өөрсдийнх нь компаниуд байх. Тэр цемент оруулж ирсэн компаниуд бол өөр компаниар авхуулаад ирсэн нь хойно нь нугалж зарсан юм билээ шд. Эдийн засгийн хямрал гээл түүхий эдийн үнэ унаад байхад дотоодын баячуудын хөрөнгө улам их болоод байгаа нь ийм учиртай байж.

Төрийн ордны хамгаалалтанд гарч буй залуус дотор нь байгаа луйварчдыг хамгаалж байна  эсвэл эх орноо хамгааж байна гэж боддог болов уу?

Орос Хятад хоёр 5 сарын сүүлээр хамтарсан цэргийн сургуулилт хийхээр болсон байна.

Орос Ирантай эрчим хүчний салбарт 10 тэрбум долларын гэрээ байгуулжээ. Иран руу 500 мегаватт эрчим хүч экспортлох магадлалтай юм байна. Түүнчлэн Орос Иранаас өдөр бүр 500000 баррель нефть авч оронд бараа бүтээгдэхүүн өгөхөөр болсон байна. Иран Оросын газрын тосны гэрээ 20 тэрбум долларт хүрсэн байна. Ингэснээр Иран өдөр бүр 1 сая баррель нефть экспортлох юм. Орос Бахрейн улстай харилцан хөрөнгө оруулах гэрээ хийжээ. Төрийн өмчит Russian Direct Investment Fund (RDIF) Бахрейнд ажиллах юм байна.

Америкийн шоронгуудад өдөртөө 600 хүн хүчиндүүлдэг. Жилдээ 200000 хүчин гардаг байна. Эдгээр нь зөвхөн бүртгэгдсэн хүчин юм.

Охайо - гийн профессор Мишел Александрийн үзэж буйгаар одоо Америкт 1850 оныхоос илүү олон боол байгаа гэнэ. Америкийн хоригдлууд бараг цалингүй шахуу албадан хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Корпорациуд хоригдлуудын хөдөлмөрийг мөлждөг гэжээ. Америкийн корпорациуд хоригдлуудыг хямдханаар хөлслөн ажиллуулсанаар  наранд буй иргэдэд ажлын байр хомс болдог байна.

Өвөр Монголын ДНБ 9.9 хувиас 7.3 хувь болж буурсан байна. Өвөр Монгол Хятадын нүүрсний хэрэглээний гуравны нэгийг хангадаг байна.

Твиттерийн хувьцаа унасаар анхны үнэ болох 42 доллар дээрээ очив.

Apple компани 12 тэрбум долларын бонд гаргасан байна.

Ливийн парламент руу буутай хүн дайран орж гишүүд рүү шүршсэн байна. Нэлээн хэдэн хүн шархджээ.

Нарны эрчим хүч эрчээ авсаар

Энэтхэгүүд дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц барьж буй юм байна. 4 цөмийн реактортай тэнцэх хүчин чадалтай гэнэ. Энэтхэг улс цаашид нарны эрчим хүчний салбарт тэргүүлж Испаний урд гарах зорилготой юм байна. Энэтхэгийн нарны цахилгаан станц нэгэнт баригдсан тохиолдолд 25 жил ямар ч асуудалгүй ажиллах боломжтой. Зөвхөн технологийг нь л шинэчилнэ. Эхэн үедээ нарны эрчим хүчний зардал нүүрснээс үнэтэй тусдаг байсан бол ойрын жилүүдэд нүүрснээс илүү хямд болно гэнэ. Невадад барьсан 400 мегаваттын хүчтэй 140000 өрхөд хүрэлцэхүйц эрчим хүч гаргадаг нарны цахилгаан станцын өртөг 2.2 тэрбум доллар болжээ. Энэтхэгийн нарны цахилгаан станц 4.4 тэрбум доллараар босч буй юм байна. Ингэснээр жил бүр агаарт цацдаг 4 сая тонн хорт бодис алга болно. Невадад нээгдсэн нарны цахилгаан станцыг Google корпораци засгийн газрын дэмжлэгтэйгээр бариулжээ.