Sunday, May 4, 2014

Нарны эрчим хүч эрчээ авсаар

Энэтхэгүүд дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц барьж буй юм байна. 4 цөмийн реактортай тэнцэх хүчин чадалтай гэнэ. Энэтхэг улс цаашид нарны эрчим хүчний салбарт тэргүүлж Испаний урд гарах зорилготой юм байна. Энэтхэгийн нарны цахилгаан станц нэгэнт баригдсан тохиолдолд 25 жил ямар ч асуудалгүй ажиллах боломжтой. Зөвхөн технологийг нь л шинэчилнэ. Эхэн үедээ нарны эрчим хүчний зардал нүүрснээс үнэтэй тусдаг байсан бол ойрын жилүүдэд нүүрснээс илүү хямд болно гэнэ. Невадад барьсан 400 мегаваттын хүчтэй 140000 өрхөд хүрэлцэхүйц эрчим хүч гаргадаг нарны цахилгаан станцын өртөг 2.2 тэрбум доллар болжээ. Энэтхэгийн нарны цахилгаан станц 4.4 тэрбум доллараар босч буй юм байна. Ингэснээр жил бүр агаарт цацдаг 4 сая тонн хорт бодис алга болно. Невадад нээгдсэн нарны цахилгаан станцыг Google корпораци засгийн газрын дэмжлэгтэйгээр бариулжээ.

No comments:

Post a Comment