Saturday, April 11, 2015

News

Парк гэж маргаж байхаар 50 хувийг Монголын хүүхдүүдэд хувьчлаад өгчих. Монголын үрс ногдол ашиг аваг л дээ.
60000 хүүхэд цэцэрлэггүйн улмаас гэртээ өнждөг. Зарим хүмүүс хүүхэддээ гадаадаас асрагч авчирдаг.
Монголчууд үндэсний үйлдвэрлэгчдээ хорлодог. Оймсны үйлдвэр шинэ загварын оймс хийлээ гэхэд сарын дараа хятадаас дууриамал нь ороод ирдэг. Үүнээс болж үйлдвэрлэгчдийн нэр хүнд унаж байгаа. Харин тэдгээр хулхи бүтээгдэхүүн захиалагчдыг олж илрүүлж хариуцлага тооцох ёстой юм.
Хүн бол дэлхий дээр амьдрахын тулд мөнгө төлдөг цорын ганц амьтан.

Лондонгийн биржийг урьж Монголын биржийг хөгжүүлнэ гэнэ үү. 10 сая доллараар IT millenium систем суулгаад дордсон түүх бий. Сайжраагүй атлаа дахиад англичуудыг авчирч яах нь вэ. Нэг юм давтагдаад эсвэл энэ параллель ертөнц юм уу?

Содура гэдэг кинон дээрээс л манай цаатангууд аймаар боевик хүмүүс гэдгийг мэдэж авлаа шд. Тэнд ер нь хууль алгаа.

Сайд асан Л.Гансүх хуруугаа тайруулжээ. “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа аж.

Хятадын төрийн өмчит компаниуд Монголд орж ирээд ашигтай ажилладаг. Харин Монголын төрийн өмчит компаниуд Монголдоо ашиггүй ажилладаг.
Хувийн компаний өрийг дарахын тулд бидний хувьцааг нь эзэмшдэг Таван толгойгоор туг тахих нь дээ. Долларын ханш бууна гэхдээ заавалчгүй ОТ, ТТ хөдөлж байж буух юм байх. Энэ хоёр аль хэдүйн хөдөлчихсөн шүү дээ. Монголд ашиггүйгээр. Монголын улс төрчдийн ярьж буйгаар бол ОТ, ТТ хэзээ ч байрнаасаа хөдөлж чаддаггүй бололтой. Үйл ажиллагаа нь эхлээд олон жил болж байхад.
Хувьцаа эзэмшиж буй 1.8 сая хүнд мөнгө өгнө гэхээр 180 тэрбум юм уу даа. Өшөө их инфляци болно. Ерөнхий сайд хүн бүрт 100000 төгрөг өгөхийг амлаж ямархуу популист гэдгээ харууллаа даа. Нөгөө хэмнэлт яасан бэ? Казино, бооцооны хуулийг шуудруулна гэж байна. Гитлерын порнограф, архи тамхи, казино цэцэглүүлдэг аргатай яг дүйж байна. Одоо үндсэндээ төрийн мэдлийн бүх үйлдвэр, станцуудыг хувьчлаад бүрэн утгаараа олигархын засаглал тогтоход бэлэн болжээ. Удахгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг хувьчлах болно.

Энэ жилийн наадмаар хонхны дуу эгшиглэхгүй юм байна. Тэгмээр дээ.

Silicon Valley гийн хөрөнгө оруулагч Peter Thiel ийн үзэж байгаагаар АНУ бол ардчилсан ба бүгд найрамдах улс биш юм. Түүний үзэж буйгаар АНУ бол олигархийн засаглалтай улс юм.

Орост АИ 92 бензин 1050 төгрөгийн үнэтэй байна.

Исланд улс мөнгө хэвлэх эрхээ өөртөө авах гэж байна. Тэгэхээр тэнд өнгөт хувьсгал, төрийн эргэлт, бөмбөгдөлт гарах магадлалтай. Улс орон мөнгө хэвлэх эрхээ өөртөө авсан цагт л жинхэнэ утгаараа засаглал ард түмний гарт шилжих боломжтой. Санхүүгийн хямрал хэзээ зогсох вэ гэхээр Монгол улс мөнгө хэвлэх эрхээ өөртөө авсан цагт л дуусах юм. Түүнээс нааш өрийн бичигт дарлуулсаар л байх болно. Хямрал бол бараа таваарын хомсдолоос болоогүй харин санхүүгийн системээс болсон.

No comments:

Post a Comment