Saturday, April 11, 2015

New news

2004 - 2012 онд ДНБ 1000 хувиар өссөн. Гадаад валютын нөөц 1.3 тэрбум байна. Нэг сарын импорт 300 сая доллартай тэнцэж байна.

Дорноговь аймагт 15 настай Т нь Төрийн банкыг дээрэмдэх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн байна.

Монголд эмний үнэ Энэтхэг улсаас 10 дахин илүү үнэтэй байна.

Борлогдоогүй орон сууц 7000 байна. Энэ онд 25000 орон сууц ашиглалтанд орно. Барилгын салбарт 90000 хүн ажиллаж байна. Арилжааны банкуудын зээлийн багцийн 13 хувийг барилгын салбар эзлэж байна. Засгийн газар орон сууцны зээлийн батлан даалтанд 80 тэрбум төгрөг зарцуулна. Нэг зээлдэгчид 20 хүртэл хувийн баталгаа гаргаж өгнө.

Хөвсгөл аймагт гурван хүн буудаж хороосон О.Энхбат - д цаазлах ял оноожээ.

Эрдэнэс таван толгой 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 5.7 сая тонн нүүрс экспортолж 400.6 тэрбум борлуулалтын орлого олсон байна. 108 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. 2014 онд 19.5 сая тонн нүүрс хятад руу экспортложээ. Нүүрсний экспортын 30 хувь нь Эрдэнэс таван толгойд ногдож байна. Нэг тонн коксжих нүүрсийг 32.6 доллараар борлуулж байна.
Эрдэнэс таван толгой Чалкод 133 сая, Хөгжлийн банкинд 250 сая, Хаан банкинд 14.7 сая долларын өртэй. 126 сая долларыг зээлд төлсөнөөс гадна 45 сая долларыг зээлийн хүүд төлсөн байна. Чалкогоос зээлсэн 350 сая, Хөгжлийн банкнаас зээлсэн 150 саяыг бэлнээр тараасан. ЭТТ үйл ажиллагаанд огт ашиглаагүй. Хөгжлийн банкинд төлөх 250 сая долларыг давуу эрхийн хувьцаа болгож өрөөн төлөхөөр төлөвлөжээ.

2014 онд төв банк 12.7 тонн алт худалдаж авсан. 2015 онд 1.3 тонн алт худалдаж аваад байна. Алтны үнэ унасан байгаа болохоор иргэд алтаа тушаах нь багасчээ.

Чойр - Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МвТ - ын хүчин чадалтай Багануурын цахилгааны станцыг барих болжээ. "Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 - р барилга" компани концессийн гэрээгээр барих юм байна. Гэрээний хугацаа 25 жил. Монгол улс эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг урд, хойд хөршөөсөө импортлож байна.

2014 онд Хятад 462, Австрали 272, Орос 260 тонн алт олборложээ. Оросын төв банк хамгийн их алт худалдан авсан байна. Австралиас хятадад нийлүүлдэг нүүрс, төмрийн хүдэр 20 хувиар буурчээ. Шинжээчид энэ онд газрын тосны үнэ 60 доллараас хэтрэхгүй гэж үзсэн байна.

No comments:

Post a Comment