Wednesday, August 31, 2011

Forex gold trend 8-31

Луужингууд маань эргэчихлээ одоо буцаал 1900 рүү гээ дайрдаг байхдаа. Алтны улирал ч эхэллээ.


34 жилийн алтны өсөлтийн график. 9 сарыг сайн ажиглаарай. 


Давалгаагаа ингэж эхлүүлж болж байна. Гэхдээ 1-р давалгаа гэхэд арай ч жол юмуу. Уг нь бол 132 долларын өсөлт. Гэхдээ одоогийн нөхцөлд бүтэн давалгаа гэж тооцоход бэрх л юм. Урьдчилсан байдлаар л. 


Ер нь сүүлийн үед бүх зүйл маш хурдан болдог болоод байгаа. Жим Синклэйрийн өдөр тутмын 100 долларын өсөлт бууралт биеллээ олоод эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 1900 хүрээд дараа нь 1700 хүртэл унаад эргээд 1830 хүртэл өссөн. Бүх зүйл асар богино хугацаанд тэгээд маш далайцтай болж байна. Төдий хэмжээгээр зах зээлийн эгзэгийг тааруулахад хэцүү болж байна. Урьд бол 200 долларын өсөлт бууралтыг хэдэн сараар хүлээх хэрэгтэй болдог байлаа. Тэгэхэд одоо хэдхэн өдөрт л болоод өнгөрч байна. 



Tuesday, August 30, 2011

MACD

Мак-ди буюу MACD нь электрон арилжааны ертөнц дэх хамгийн шилдэг индикаторуудын нэг юм. Хэрэглэхэд энгийн ямар ч шатны мэдлэгтэй хүн хараад ойлгоход хялбар. Мак-ди бол трендыг илтгэгч индикатор. Таны харах ёстой хоёр зүйл бол хос утас тэгээд улаан баганууд. Хос утас 0 хувиас дээш байвал өсөх тренд. 0 хувиас доош орсон байвал унах тренд. Улаан баганууд 0 хувиас дээш гарсан байвал өсөх тренд. 0 хувиас доош орсон байвал унах тренд. Утаснуудын зай хол байвал тренд үргэлжлэхийн шинж. Утаснуудын зай ойртож шүргэлцэх дөхсөн байвал тренд солигдохын шинж. Аль нэг тал руу тренд хүчээ авах үед баганууд улам урт болно. Тренд хүчээ алдахад баганууд богиносч эхэлнэ. Богиноссоор байгаад 0 хувьд ойртож ирэхэд эсрэг тренд орох магадлал бүүр ч ихэснэ. Доорх зурган дээр ханшийн өөрчлөлтийг МАК-Ди гийн хөдөлгөөнтэй харьцуулж сумаар заасан болно.

Forex gold trend 8-30

Дахиж уналт бололгүйгээр ханш эргэчихлээдээ. Индикаторууд дээш чиглэж эхэлж байна.


ABC давалгааг ойлгомжтой байлгах үүднээс 8 цагийн график дээр харуулав. 



Энэ зургийг хүчинтэйд тооцлоо. 



Monday, August 29, 2011

Шилдэг алтны шинжээчид

Gary Wagner

http://www.thegoldforecast.com/

http://www.youtube.com/user/garywagner11

Turd Ferguson

http://www.tfmetalsreport.com/

Jim Sinclair

http://www.jsmineset.com/

Position trade vs Day trade

Position trade - Байрлалаа олон хоног, сар, жилээр хадгалж арилжаанд оролцох.
Day trade - Байрлалаа тухайн өдөртөө юм уу маргааш нь хаах.

Day trade хийдэг хүмүүсийн 90 хувь нь мөнгөө алддаг гэж бичсэн байдаг. Магадгүй 95 хувь ч байж болох юм. Ийм арилжааны дутагдалтай тал нь өдөржин дэлгэц ширтэж суух хэрэгтэй болно, олон дахин арилжаанд орно, зах зээлийг хэт ойроос харна. Өдөржин дэлгэц ширтэж суухаар ядарч буруу зөрүү шийдвэр гаргах магадлал өснө. Олон дахин орох тусам эрсдэл ихэсч төдий хэмжээгээр шимтгэл төлнө. Зах зээлийг хэт ойроос харах тусам цаг тутмын ханшийн хэлбэлзэлд толгой эргэж зах зээлийн чиг хандлагыг бодитой мэдэрч чадахгүй.

Мэргэжлийн арилжаачид бараг бүгдээрээ Position trade хийдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Их хэмжээний мөнгөөр баттай байрлал эзэлж тэр байрлалаа урт удаан хугацаагаар хадгалдаг. Давуу талууд нь гэвэл цаг, өдөр тутмын ханшийн хэлбэлзэлд санаа зовохгүй байж болно. Тренд нэг тал руу гаа давуу байгаа тохиолдолд Position trade хийхэд илүү тохиромжтой. Воррен Баффет мэтийн том гарууд бол байрлалаа хэдэн жилээр хадгалах нь бий. Бас нэмж хэлэхэд Position trade хийдэг хүмүүс хамгийн их ашиг олдог. Трендыг дагаж ханш унах тоолонд илүү их байрлал эзэлж байдаг. Хамгийн гол нь таниас маш их тэсвэр тэвчээр шаардах болно. Дийлэнх хүмүүс оройдоо, эсвэл 5 дахь өдөр арилжаагаа тэсэлгүй хаадаг. Хэдхэн долоо хоног байрлалаа хадгалаад хүрчих юманд олон дахин арилжаанд орж, илүү өндөр үнээр авч өөрийгөө давхар эрсдэлд оруулж байдаг. Тиймээс Position trade хийж сурах нь хамгийн зөв алхам юм.

Forex gold trend 8-29

За за эллиотын давалгаагаа дууссан гэж үзье. Ямар ч юм болчивдоо өөрөө ч толгой эргэж байна. Ингээд л зурж орхилоо. ABC давалгаа дууссан эсэхийг хэлэх эрт байна. За бараг дууссан байх гэж бодож байна.


Байж болох эцсийн хувилбар.



Friday, August 26, 2011

Forex gold trend 8-26

За алт гуай унаж ханаа байлгүй дээ. Хоёр хоногт 200 доллараар унаж 10 хувиар ханшаа алдав. Орой дээрээс нь авч болохгүй гэдэгийн нэг жишээ бол энэ. Хэрвээ та 1800 эсвэл 1850 орчимоос авсан бол бас л эвгүй байдалд орно гэсэн үг. Гэхдээ 1900 дээр хаагаагүй бол шүү дээ. Өдөр тутмын индикаторууд доош чиглэж байна. Гэхдээ 8 цагийн индикатор чиглэлээ өөрчилсөн байгаа. Өдөр тутмын индикатор арай хоцорч мэдээлэл өгдөг. Гэхдээ өдөр тутмын индикатор зах зээлийн далайцыг илүү сайн харуулдаг. За тэгэхээр энэ удаагийн дайралтаар 2000 руу дайрах нь ойлгомжтой. Гэхдээ банкууд ба Federal reserve үүний эсрэг ширүүн тулаан хийх ойлгомжтой. Цаасан мөнгөний эрин дуусахад ойртсоор л. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес барууны орнуудад хадгалуулж байгаа алтаа эх орондоо авчруулах хүсэлт гаргасан нь шуугиан дэгдээж байна. Энэ бол зөвхөн эхлэл. Түүний адилаар олон орон алтаа авах санал тавих гарцаагүй. 


Monday, August 22, 2011

Forex gold trend 8-22

Үнэхээр нэмж тайлбар хийх ч хэрэг алга дөө. Маш урамтай өсч байна. Индикаторууд цуцаж байгаа шинж үзүүлэхгүй байна. Жим Синклэйрийн дараагийн сахиусан тэнгэр 1932. Голдман Сакс банк энэ жилдээ 2500 хүрнэ гэж айлдсан байна лээ. Энэ эрчээрээ бол 3000 ойрхон юм биш үү. 


Saturday, August 20, 2011

Forex gold trend 8-20

Өсөлтийн хоолойг нэвтлээд гарчиж байгаа нь өөрөө агуу том брекаут болохын илэрхийлэл юм аа.


Friday, August 19, 2011

Forex gold trend 8-19

Индикатор өснө л гэж хэлээд байна шд. Агуу Жим Синклэйрийн дараагийн зогсоол 1950 байгаа билүүдээ. 


Saturday, August 6, 2011

1993 оны "Өнөөдөр" сонинг эргүүлж тойруулж үзэв

Одоо болтол яригдаж байгаа асуудлууд хүртэл тэр үеийн сонин дээр хэвлэгджээ.

"Монголд газрын тосны нөөц дэндүү бага учраас гадаадын хөрөнгө орж ирэхгүй байна"

1993 оны 3 сарын 10

   Монгол улс хэзээ газрын тосоо олборлож баяжих бол гэдгийг монголын иргэн бүр л сонирхож байгаа. Энэ асуултад хариулах учиртай нэгэн байгууллага саяхан бий боллоо.
   Усан тахиа жил гарахын өмнөхөн газрын тосны асуудалтай холбоо бүхий хэсэг хүмүүс цуглаж "Газрын тос" клубийг зохион байгуулав. Гэхдээ уг клуб байгуулагдсан гэдгийг мэдээлэхээс илүү эдгээр хүмүүсийн хооронд өрнөсөн ярилцлагаас олж мэдсэн зүйлээ нийтэд толилуулах нь зүй гэж бодлоо.
   - Монголд газрын тос бий, гэхдээ бага хэмжээтэй. Газрын тосны гол нөөцтэй гэгдэж байгаа Тамсаг булаг, Дорноговь, Зүүнбаян, Цагаан элсний хавьд нийтдээ 20-30 сая тонн газрын тос байгаа нь мэдэгдсэн. Гэхдээ энэ баталгаат биш, баримжаа үнэлгээ гэдгийг анхаарах ёстой. Манай улсын газрын тосны жилийн хэрэгцээ 700-800 мянган тонн байдаг гэж бодоход дээрх 20-30 сая тонн маань биднийг 20-30 жил тэжээчих нөөц юм. Гэхдээ энэ нь дэлхий нийтийн жишгээр авч үзвэл харьцангуй бага нөөц учраас л гадаадынхан төдийлөн сонирхолгүй , улмаар хөрөнгө оруулахгүй байгаа ажээ.
   1991 онд ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д айлчлах үедээ "Манай улс 1 тэрбум 400 сая тонн газрын тосны нөөцтэй" гэж айлдсан нь дэлхийн том пүүс корпорацуудын анхаарлыг зүй ёсоор татаж тэр даруйдаа л Монгол руу Англи, Америкийн 3-4 пүүс ирж судалгаа шинжилгээ хийжээ. Гэтэл манай улсын газрын тосны жинхэнэ нөөц хэтэрхий бага гарсан нь гаднын түншүүдийн маань сэтгэлийг гонсойлгосон байлгүй. Ингээд өнөөдөр гаднын хөрөнгө орж ирэхээ больжээ.

Friday, August 5, 2011

Forex gold trend 8-5

За тэгэхээр одоо юу болох вэ гээд хүмүүсийн бодол 2 хуваагдаад байх шиг байна. Зарим нь үргэлжлүүлэн өснө гээд, зарим нь уналт болно гэж байна. Миний хувийн бодол гэвэл алт өсөлтөө үргэлжлүүлэн шинэ рекорд тогтоох болно. Өчигдөрийн 1639 хүртэл унадаг уналт бол "sale" байсан байх. Хэрвээ эндээс унах тохиолдолд 1600 доош орохгүй. Хамгийн холдоо л 1600 хүртэл унана. Ийм л бодолтой байна даа. MACD эрчээ алдаагүй байна. Уг нь бол аль хэдүйн overbought болсон. Гэхдээ overbought болсон гэдэг нь автоматаар тренд солигдоно гэсэн үг биш. Фундаменталь бол хэзээд техник анализыг бут цохиж байдаг. Фундаменталь ертөнцөд тодорхой баримжаатай байхын тулд техник индикаторыг ашигладаг шүү дээ. Түүнчлэн стокастик overbought болоогүй байна. Нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Стокастик тодорхой чиглэл заахгүй байхад ханш яаж галзуутай дээш доош үсчиж байгааг. Хэрвээ чиглэл заах тохиолдолд ямар хөдөлгөөн  гарах нь бодоход ч аймаар санагдаж байна. Нөгөө яриад байдаг өдөр тутмын 100 долларын өсөлт бууралт ойртож байж болох юм.


Японы heikin ashi чартыг харах юм бол тренд яаж хүчээ авч байгааг харж болно. Харин өнөөдөрийн лааг харах юм бол арилжаа яахаа хараахан шийдэж чадахгүй лааны их бие дундаа оржээ. Өнөөдөр орой эсвэл нэг дэх өдөр бол шийдвэрлэх мөч байх болов уу. Өнөөдөрийн хаалтаас их зүйл шалтгаалах байх. Лаа богинохон сүүлтэй байвал тренд хүчтэй байна гэсэн үг. Энэ лаанууд нь бидний мэдэх стандарт япон лаанаас нэлээн ялгаатай юм. Зах зээлийн трендыг сайн илтгэгч болдог. Алт өсөлтөө үргэлжлүүлэхийн тулд дараа өдөрийн лааны сүүл богиносох хэрэгтэй. 


Wednesday, August 3, 2011

Forex gold trend 8-3

Ийм хурдан 1700 хүрж байна гэж үү. 1600 дээрээс аваагүйдээ харамсч байна шүү кэкэ. Ойрын үед ч өдөр бүр шинэ рекорд тогтооход гайхахаан байж эхэлж байна шүү. Индикатор өсөлтийг заасаар л.

Tuesday, August 2, 2011

Forex gold trend 8-2

Эллиотын давалгааны шинэчилсэн хувилбар. Энэ эрчээ алдахгүй фундаменталь мэдээ муу байсаар байх юм бол 1700-1800 хүртэл өснө гэж зарим хүмүүс бичсэн байна лээ. Тэр ч яахав харан байж больё. Миний хувьд өөрийн хүссэн тоонууддаа хүрсэн болохоор хөндлөнгөөс харах л ажил үлдлээдээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол ирээдүйд алт, мөнгө хоёр ямар ч эмх замбараагүйгээр дээш өсөх болно гэж үзэж байгаа. Тэр үед ямар ч эллиотын давалгаа, ямар ч техник индикатор хэрэггүй болох юм гэсэн. Тэр үе одоо ч хаяанд ирж байгаа юм билүү хэн мэдлээ. Ямартай ч энэ өдөрүүдэд индикатороо хараал сууж байяа. Би лав арилжаанд орох гэж яарахгүй байна.