Friday, August 5, 2011

Forex gold trend 8-5

За тэгэхээр одоо юу болох вэ гээд хүмүүсийн бодол 2 хуваагдаад байх шиг байна. Зарим нь үргэлжлүүлэн өснө гээд, зарим нь уналт болно гэж байна. Миний хувийн бодол гэвэл алт өсөлтөө үргэлжлүүлэн шинэ рекорд тогтоох болно. Өчигдөрийн 1639 хүртэл унадаг уналт бол "sale" байсан байх. Хэрвээ эндээс унах тохиолдолд 1600 доош орохгүй. Хамгийн холдоо л 1600 хүртэл унана. Ийм л бодолтой байна даа. MACD эрчээ алдаагүй байна. Уг нь бол аль хэдүйн overbought болсон. Гэхдээ overbought болсон гэдэг нь автоматаар тренд солигдоно гэсэн үг биш. Фундаменталь бол хэзээд техник анализыг бут цохиж байдаг. Фундаменталь ертөнцөд тодорхой баримжаатай байхын тулд техник индикаторыг ашигладаг шүү дээ. Түүнчлэн стокастик overbought болоогүй байна. Нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Стокастик тодорхой чиглэл заахгүй байхад ханш яаж галзуутай дээш доош үсчиж байгааг. Хэрвээ чиглэл заах тохиолдолд ямар хөдөлгөөн  гарах нь бодоход ч аймаар санагдаж байна. Нөгөө яриад байдаг өдөр тутмын 100 долларын өсөлт бууралт ойртож байж болох юм.


Японы heikin ashi чартыг харах юм бол тренд яаж хүчээ авч байгааг харж болно. Харин өнөөдөрийн лааг харах юм бол арилжаа яахаа хараахан шийдэж чадахгүй лааны их бие дундаа оржээ. Өнөөдөр орой эсвэл нэг дэх өдөр бол шийдвэрлэх мөч байх болов уу. Өнөөдөрийн хаалтаас их зүйл шалтгаалах байх. Лаа богинохон сүүлтэй байвал тренд хүчтэй байна гэсэн үг. Энэ лаанууд нь бидний мэдэх стандарт япон лаанаас нэлээн ялгаатай юм. Зах зээлийн трендыг сайн илтгэгч болдог. Алт өсөлтөө үргэлжлүүлэхийн тулд дараа өдөрийн лааны сүүл богиносох хэрэгтэй. 


1 comment:

  1. Фундаменталь бол хэзээд техник анализыг бут цохиж байдаг. Фундаменталь ертөнцөд тодорхой баримжаатай байхын тулд техник индикаторыг ашигладаг шүү дээ.ГЭНЭЭ.
    Техник дотор чинь суурь явж байдаг. Техник шинжилгээндээ баримжаа авахын тулд суурь мэдээ хардаг юм шүү дээ

    ReplyDelete